Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the wpmudev domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/gegeerel/public_html/wp-includes/functions.php on line 6121
Сайн үйлс Тэнгэрлэг ач тусыг авчирдаг – Gegeerel.mn

Сайн үйлс Тэнгэрлэг ач тусыг авчирдаг

2009 оны 7 сарын 18 нд Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай олон улсын цугларалт дээр тавьсан лекцээс (Эх нь Хятад хэл дээр)

enwes191-21[1]Сайн зорилгыг дэмжин, дэлхийд, хүмүүст, амьтдад тусалж байгаад тань баярлалаа. Ийм зүйл хийх нь та нарт тустай: Танд болон таны буян хишигт сайн. Диваажин тэмдэглээд авдаг. Таны хийсэн аливаа сайн үйл бүхэн Диваажинд сайнаар тэмдэглэгддэг. Мөн бидний хийсэн муу зүйл бүхэн оноог маань хорогдуулдаг. Бидний хийсэн сайн үйл бүхэн, сайн ажил бүхэн, сайн мэргэжил хүртэл Диваажинд оноо олдог. Жишээлбэл хэрвээ та фермер бөгөөд хүмүүст зориулж органик хүнс тариалдаг бол Диваажин танд маш өндөр оноо өгдөг. Хэрвээ хувцас хийдэг бол хүмүүст зориулж хувцас, хөнжил гэх мэт зүйл оёдог бол Диваажин танд маш сайн оноо өгдөг. Бурхны хүүхдүүдэд ашиг тустай ямар ч зүйлд Диваажин танд сайн, өндөр оноо хүртээдэг; Диваажны хүүхдүүдэд хор хөнөөлтэй ямар ч зүйл хасах оноо авчирдаг. Зөвхөн муу оноо ч биш хасах оноо: хасах муу оноо, тэгж бид доошилдог. Хүмүүсийн хэрэгцээг хангасан сайн мэргэжил бүхэн биднийг сайн оноотойгоор дээшлүүлдэг. Сайн мэргэжил, сайн ажил—сайн оноонууд. Муу мэргэжил, муу ажил—муу оноонууд.

Тиймээс та жигнэсэн боов зарсан ч энэ нь сайн мэргэжил юм. Хэдийгээр зөвхөн цөөхөн цагаар юм уу амралтын өдрүүдэд хийдэг ажил байсан ч энэ нь бясалгалаас гадна өөр оноо олдог, илүү оноо, нэмэлт оноо; мөн тараах хуудас хавсаргавал илүү нэмэлт оноо олдог бөгөөд дэлхийг авардаг. Учир нь таны санаа, зүрх сэтгэл тань хүмүүсийг, хүн төрөлхтнийг, дэлхийг аврахыг хүсэж буй болохоор тэр юм. Зургаан тэрбум хүн, энэ бол маш их буян! Бас асар олон сая амьтад, энэ ч мөн маш их буян. Тиймээс бүх л зүрх сэтгэл, хайраа үүндээ зориул. Тэгвэл мэдээж танд буян ирнэ, та хүсэхгүй байлаа ч танд ирэх болно.                                                                                        

Эх сурвалж:  www.godsdirectcontact.org.tw/eng/news/207/tip_30.htm

Санал болгох

Бүхий л оршихуйг хүндэтгэх нь байгалийн тэнцвэрийг хадгална

Амьтад бол бидний ахан дүүс, тэдэнтэй хэрхэн эв зохиролтой, хүндэтгэлтэй амьдрах вэ гэдгийг мэдэх нь бидэнд маш чухал. Учир нь тэд энд тодорхой шалтгаантай оршиж байдаг.