Төрөл бүрийн хатаасан шош, буурцаг, вандуйг боловсруулах арга

 

  • Усанд 8-12 цаг дэвтээх явцдаа усыг 5-6 удаа солино.
  • Усанд хийж нам гал дээр зөөлөртөл чанана.
  • Шүүж гаргаад сэврээж хөргөөд шууд хоолонд хийх юм уу хүнсний хуванцар саванд хийж хөлдөөгчид (-18-350 C) хадгалж болно.
  • Хөлдөөсөн шош буурцгийг төрөл бүрийн хоол, зуушинд хийж болно.

Жич: Шош, буурцгуудын болц харилцан адилгүй тул тус тусад нь дэвтээж чанана.

Шар буурцаг: Маханд байдаг үл орлуулагдах 8 амин хүчлийг бүгдийг нь агуулсан тул төгс уурагтай гэж үзнэ. Судлаачид шар буурцгийн эмчилгээний чанар буюу биеийн эсүүд болон ДНК-г хэт исэлдлээс хамгаалж, ясны сийрэгжилт, хөхний болон түрүү булчирхайн хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулж, цэвэршилтийн дараах хам шинжийг багасгах, даралт буулгаж хаван хөөх, цусны сахар бууруулах, элэгний үрэвсэл, В, С вирусийн идэвхжлийг бууруулах, сүрьеэ, бамбай булчирхайн өвчинд тустай, биеийн эсэргүүцэл, дархлааг сайжруулах, өтгөн хаталт болон бусад үрэвсэлт өвчнөөс сэргийлэх, мэс заслын дараах эдгэрэлтийг түргэсгэх зэрэг үйлчлэл, үр нөлөөний дөрөвний гурав нь түүний найрлага дахь изофлавинтай, үлдсэн хэсэг нь уурагтай холбоотой гэж үзэж байна. Шар буурцгийн найрлагад цусны холестеролын түвшинг бууруулах үйлчлэлтэй боилогийн идэвхт бодис /тосны ханаагүй хүчил, уураг, уусдаг эслэг гм/ байдаг нь зүрх судасны эрсдэлийг бууруулдаг болохыг тогтоожээ.

Ногоон буурцаг: Элэг цэвэрлэх, цус хоргүйжүүлдэг, дотор халууныг дарна. Хий, шар, бадгана тэнцүүлнэ.

Хүрэн буурцаг: Найрлагадаа төмөр агуулдаг учраас цус төлжүүлдэг. Бөөрөнд сайн.

Хар буурцаг: Бөөрөнд онцгой сайн. Хаван хөөх, цусны даралт өндөр болох, зүрхний өвчин, цусны судас хатуурах, чихрийн шижин, таргалах, хавдрын эсрэг үйлчлэлтэй. Мөн ходоод гэдэс, зүрхний үйл ажиллагаанд сайн нөлөөтэйгөөс гадна түүний уусдаг эслэг нь цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулахад тустай. Нэг аяга хар буурцаг төмрийн хувьд өдөрт авах илчлэгийн 20.1% буюу маш их төмөр агуулдаг.

Элэгний буурцаг: Элэгний үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй. Эмчилгээнд хэрэглэх бол миксирдээд зутан маягаар уувал илүү үр дүнтэй. Хоолонд хөц будааны адилаар хэрэглэнэ.

Санал болгох

Вареньтай жигнэмэг

  Орц: Гурил 480 гр Масло 250гр Ванилин 1 ш (шингэн бол 25мл) Хөөлгөгч 25гр …