Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн бүх шашны болон оюун санааны удирдагч нарт хандаж илгээсэн яаралтай илгээмж

Эрхэм Хүндэт Гэгээнтнүүд, Олны Хүндлэлийг хүлээсэн Лам, Хуврага, Бүхий л Шашны тэргүүнүүд, Лам, Гэлэнмаа та бүхэндээ Бурханы хайр ивээлийн дор эрүүл энх, сайн сайхан байхыг хүсэн би даруухан залбирлаа өргөж байна.

Веган Дэлхий, Энх тайван Дэлхийн төлөө эрчимтэй бясалгал хийсээр буй миний хувьд цаг зав минь давчуу, үнэ цэнтэй хэдий ч бидний гараг, эх дэлхийн яаралтай дуудлага намайг шавдууллаа. Эрхэм Дээд Гэгээнтнүүд, Багш нар та бүхэндээ энэ яаралтай илгээлтийг заавал дуулгах ёстой гэдгийг би мэдэрч байна. Оюун санааны агуу удирдагчдын хувьд та бүхэн бидний гараг дэлхий дээр бий болоод байгаа гамшигт энэ нөхцөл байдал хүмүүсийн харгис хэрцгий зан авир, дадал зуршлаас үүдсэн уур амьсгалын хурдацтай өөрчлөлттэй шууд холбоотой болохыг, хэрвээ бид хайрын зарчмыг баримталбал энэ байдлыг засахад тийм ч хэцүү биш гэдгийг мэдэж байгаа. Өөрсдийн итгэгч нартаа энэхүү үнэнийг хэлж өгнө үү. Тэдэнд өөрчлөгдөх хэрэгтэй байна гэдгийг нь хэлж өгөөч. Яагаад гэвэл БУРХАНЫ БУСАД ХҮҮХДҮҮДИЙН АМИЙГ ХӨНӨӨЖ БАЙЖ ӨӨРСДИЙГӨӨ БИД БУРХАНЫ ХҮҮХДҮҮД ГЭЖ ХЭЛЖ БОЛОХГҮЙ. Хүний болон амьтны төрлийг авсан бидэнтэй нэгэн адил БУСАД ИРЭЭДҮЙН БУДДА НАРЫН АМИЙГ ЕГҮҮТГЭЖ БАЙЖ БИД ӨӨРСДИЙГӨӨ ИРЭЭДҮЙН БУДДА БОЛНО ГЭЖ ХЭЛЭХ ЭРХГҮЙ. БУРХАНЫ БҮТЭЭЛИЙГ ӨРӨВДӨХ СЭТГЭЛГҮЙГЭЭР ХӨНӨӨЖ БАЙГАА МӨРТӨӨ БИД БУРХАНД ХАЙРТАЙ ГЭЖ БАЙХ БОЛОМЖГҮЙ. Өөрөөс тань үлгэр дуурайлал авдаг, таныг өршөөл энэрэл, гэгээнтэн хүний хайрын үлгэр жишээ гэж хардаг дагагчид нартаа эрхэм Гэгээнтэн Багш нар минь үүнийг дахин дахин зааж өгөөрэй.
Бурханы хайр ивээлийн дор танд их баярлалаа.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

2020-03-02-ны өдөр хийсэн энэхүү илгээмжийг бүрэн эхээр нь доорх бичлэгээс үзнэ үү.
Суприм Мастер Телевиз

https://www.facebook.com/131026980850134/videos/193678228623483

Санал болгох

Тулааны урлагийн веган алдартнууд

Тулааны урлагийн веган алдартнууд