Нүүр / Сургаал / БИЛЭГ ОЮУНЫ СУВД / Буяны тухай үнэн: Буяныг хэрхэн олж, хэрхэн алддаг вэ

Буяны тухай үнэн: Буяныг хэрхэн олж, хэрхэн алддаг вэ

Бидний өдөр тутмын амьдралдаа хийдэг бүх зүйлс сүнслэг оноонд маань нөлөөлдөг, бид олох (+) юм уу алдаж байдаг (-). Энэ дэлхийд үнэгүй зүйл гэж байдаггүй. Тийм учраас та нар надаас яагаад буян хураах ёстой юм бэ гэж асуудгийн хариулт нь бид ядаж өөрсдийгөө хариуцахуйц байхын тулд заавал буян хураах шаардлагатай юм.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Сүприм Мастер Телевизийн ажилтнуудтай теле болон видео конференц хийхэд тавьсан лекцээс,  АНУн Калифорни мужийн Лос Анжелес хот, 2010 оны 7 сарын 7, 8 сарын 30, 10 сарын 3. (Эх нь Англи хэл дээр)

Дэлгүүр явах болон Идэх
Гадуур дэлгүүрээр явахад -200 оноо
Махан хоолны газар ороход -300 оноо
Амьтны орц агуулсан зүйл идэхэд -700 аас –1000 оноо
Өөр хүний хийсэн хоолыг идэхэд -50 оноо
Өөртөө хоол хийхэд -20 оноо
Өөр хүнд хоол хийхэд +40 оноо
Нэг сав/лааз шүүс уухад (1 литр) -0.5 оноо
Өөр хүний шахаж хийсэн шүүс уухад -0.7 оноо
Бор будаа, гүнжидийн үр, жан болон жимс идэхэд Өдөрт -1 оноо
Нэг урт нарийхан талх идэхэд -0.3 оноо
Нэг ширхэг тоор жимс идэхэд -0.004
Нэг банана идэхэд -0.004
Нэг атга интоор идэхэд -0.002
Нэг багц усан үзэм идэхэд -0.001
Нэг түүхий веган хоол идэхэд -10 оноо
Нэг болгосон веган хоол идэхэд -20 оноо
Усан хоолтон, агааран хоолтон, нараар хооллогч +/- 0 оноо
Цагаан хоол идсэнээр бие, сэтгэлд ирэх дарамт 30%
Зөвхөн жимс идсэнээр бие, сэтгэлд ирэх дарамт 10%
Жимсний шингэн шүүс уухад (50% ус, 50% шүүс) бие, сэтгэлд үзүүлэх дарамт 5%
Өөртөө хоол хийхэд сүнслэг буянаас тань автоматаар хасагдах оноо 20% – 40%
Хоол ундгүй байхад хүртэл хасагддаг 10% (Учир нь бид энэ дэлхий дээр амьдарч байна)
Чалчих буюу Уураа гаргах
Бусад хүний талаар муугаар ярихад -500 оноо
Цаг агаар гэх мэт хэнд ч хор хөнөөлгүй зүйл ярихад -200 оноо
Уурлах юм уу бусдыг үзэн ядвал, тухайн хүнээ хэр их үзэн ядаж, мөн хэр их уурлаж байгаагаас тань хамааран алдаж болох оноо -10,000 оноо
Мөрийтэй тоглох
Казиногийн эзэн бол Жилд -500,000 аас -1,000,000,000 оноо
Казинод ажиллахад Жилд -50,000 аас -500,000 оноо
Мөнгөний төлөө казинод тоглоход Цагт -30,000 аас -100,000 оноо
Хөзөр тоглоход (мөнгөний төлөө бус, хөгжилдөх гэж тоглоход) Цагт -10,000 аас -30,000 оноо
Хар тамхи, тамхи, архи, мах, загас, өндөг зэргийг зарах, биеэ үнэлэх, хүний наймаа
Хууль бус эм тариа, морфий, хар тамхи, кокаин зэрэг мансууруулах бодис зарахад Жилд -200 саяас -1,000,000,000 оноо
Тамхи зарахад Жилд -100 саяас -хагас тэрбум оноо
Архи зарахад Жилд -200 саяас -1 тэрбум оноо
Мах, загас, өндөг зарахад Жилд -100 саяас -хагас тэрбум оноо
Хүнийг зарцлахаар юм уу биеийг нь үнэлүүлэхээр наймаалахад Жилд -600,000 аас -900 сая оноо
Загасны юм уу махан хоолны газрын эзэн бол Жилд -500,000 аас -1 тэрбум оноо
Согтууруулах ундаатай бар, паб юм уу согтууруулах ундаагаар үйлчилдэг газрын эзэн бол Жилд-100,000 аас -400,000 оноо
Эмсийн хүрээлэнгийн эзэн бол Жилд -500,000 аас -хагас тэрбум оноо
Мал нядалгааны газрын эзэн бол Жилд -хагас тэрбумаас -6 тэрбум оноо
Махны чиглэлийн амьтны аж ахуйн эзэн бол Жилд -1 тэрбумаас -3 тэрбум оноо
Загас агнуурын усан онгоцны эзэн буюу ажилчин Жилд -500 саяас -3 тэрбум оноо
Загасчин (эсвэл түүний ажилчин бол) Жилд -300 саяас -1 тэрбум оноо
       Эдгээр хүмүүс хэзээ ч Диваажинд очих боломжгүй болно. Тэд ахин дахин төрөл авсаар байх болно учир нь тэд маш их хэмжээний сүнслэг оноо алдсаар байдаг ба тэдэнд хэдийгээр их хэмжээний онооны хуримтлал байлаа ч бүгдийг нь алдах болно.
Аллага
Нэг насанд хүрсэн хүний амь бүрэлгэхэд -1 тэрбумаас -4 тэрбум оноо алддаг
Нэг амьтан юм уу нэг шувуу хөнөөхөд -800,000 аас -3 сая оноо (хэмжээ зэрэг зүйлээс хамаарна.)
        Нэг л өдөр, хэзээ нэгэн цагт манай дэлхийд амьтан хөнөөхийг гэмт хэрэгт тооцох болно, хүний амь егүүтгэсэнтэй тэнцэхүйц хэмжээний шийтгэл ногдуулна. Хэзээ нэгэн цагт дэлхийд маань ийм зүйл болох болно.
Байгаль орчноо бохирдуулах буюу сүйтгэх
Ургаж гүйцсэн модыг унагаах юм уу сүйтгэхэд -100,000 аас -500,000 оноо
Нэг метр куб усыг бохирдуулахад (хүмүүст өвчин юм уу үхэл авчрахад) -100,000 аас -400,000 оноо
Нэг метр куб агаар бохирдуулахад (тамхи юм уу машинаар) -100,000аас -400,000 оноо
Хувцас цэвэрлэж угаах
Гэгээрсэн Их Багшийн гэрийг цэвэрлэхэд Жилд +20,000 оноо
Гэгээрсэн Их Багшийн хувцсыг угаахад Жилд +5,000 оноо
Хэн нэгний угаасан өөрийнхөө хувцсыг өмсөхөд +/- 0 оноо
Телевиз буюу Кино үзэх
Догшин хэрцгий, муу кино, ТВ үзэхэд Цагт -300 оноо
Сүприм Мастер ТВ-г нэг цаг үзэхэд Цагт +800 оноо
Сүприм Мастер ТВ-д ажиллахад Цагт +3,000 оноо
Сүприм Мастер ТВ-г үзэхийг нэг хүнд санал болгоход +20,000 оноо
Сүприм Мастер ТВ-д сэтгэгдэл бичихэд +3,000 оноо
Их Багш оролцсон шинэ видеоконференц юм уу цугларалтыг үзэхэд Минутад +10,000 оноо (шавь, шавь биш эсэхээс үл хамаарна); үүнтэй зэрэгцээд Их Багш минутад -10 сая оноо алддаг.
Их Багшийн урьд нь цацагдсан бичлэг үзэхэд Минутад +5,000 оноо;  Их Багш минутад -3 сая оноо алддаг.
Бясалгал
Дотоодын Гэрэл Аялгууны бясалгалын авшигтнууд(Гэрэл болон аялгуун дээр ялгаагүй) Цагт +100.000 оноо (дунд зэргийн төвлөрлөөр)
Самадид орсон шавь Цагт +500.000 оноо
Шавь ганцаар бясалгахад Цагт +40 оноо (Ямар ч төвлөрөлгүй юм уу төвлөрч чадахгүй үед)
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайтай хамт бясалгаж буй шавь нар Цагт +300.000 оноо
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай шавьдаа хүрэхэд -100 оноо (Их Багш), шавь +1.000 оноо
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай хэн нэгэн лүү харахад -500 оноо (Их Багш), тэр хүн +5.000, +10.000-аас +30.000 оноо
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай бясалгалын танхимаар хэн нэгэн лүү харахад Минутад +50.000,  Их Багш минутад -200.000 оноо алдана
Шавь Төв дээр бясалгахад (аль ч Төв) Цагт +200.000 оноо
Шавь Төвд буй Сүнслэг Адислалт Шулууны дунд бясалгахад Цагт +200.000-аас +8 сая оноо
Аль ч бясалгалын Төвийн адислал хамгийн багадаа Гэрээс +20%-аас +70% илүү
Сүнслэг Адислалт Шулуун дээр суухад Ердийн бясалгалын Төвөөс +10%-аас +60% илүү
Их Багштай хамт даяан хийхэд Цагт +30 саяас +250 сая оноо (тухайн хүн сүнслэг бясалгалдаа хэр чин сэтгэлтэй болон төвлөрлөөс нь шалтгаална)
Бясалгал ба Наранд гарах
Гэрэл Аялгуун дээр бясалгадаг, Гуравдугаар төвшний веган бясалгагч (Самадид орж, Наран дор бясалгавал) Цагт +30 сая хүртэл оноо
Буддын шашинтнууд (махан хоолтон юм уу хааяа цагаан хоол иддэг хүмүүс) Наранд сууж чин сэтгэлийнхээ гүнээс Буддагийн нэрийг уншвал Цагт +200,0000 оноо
Ямар ч шашны бүлэг (Христ, Лал, Хиндү, Зороастр, Буддын) хүн Наранд суун залбирвал Ойролцоогоор цагт +200,000 оноо
Цагаан хоолтон Зэн лам нар Наранд Зэн бясалгалаа хийвэл (яг л амьсгалдаг бясалгал шиг – тэд нэг, хоёр… гээд 10 хүртэл тоолоод ахиад эхэлдэг, урагш, хойш) Цагт +5,000,000 хүртэл оноо (цагаан хоолтон биш хүмүүс бага хүртэнэ)
Веган хоолтон Наранд Буддагийн нэрийг уншвал Цагт 5,000,000 хүртэл оноо
Энгийн Зэн хүмүүс (тийм ч оюунлаг бус юм уу цагаан хоолтон бус Зэн) Цагт +500,000 оноо
Веган хоолтнууд (бясалгал хийдэггүй –хайр энэрлийн улмаас веган хоолтон болсон) далайн эрэг дээр Наранд шарвал Цагт +6,000,000 оноо
Цагаан хоолтон бус хүмүүс Наранд шарвал (оргил цаг бол хамгийн сайн, далайн эрэг юм уу балкон дээр) Цагт +100,000 оноо
Веган хоолтон наранд ямар ч төрлийн бясалгал хийхэд (оргил цагаар) Цагт +10,000,000 оноо
Агааран хоолтон наранд бясалгахад (оргил цагаар) Цагт +13,000,000 оноо
Фермер оргил цагаар Наранд ажиллахад Цагт +2,000,000 оноо (Гэхдээ веган биш учраас байнга хасагддаг, хүмүүсийн төлөө магадгүй өт хорхой алах гэх мэт)
Зам засагч оргил цагаар Наранд ажиллахад Цагт +2,000,000 оноо (Гэхдээ веган биш бол дээрхтэй адилаар хасагддаг)
Амьтдыг өсгөж, арчлах
Нэг веган нохой тэжээхэд Жилд +4,000 аас +6,000 оноо
Нэг веган нохойг арчилж, хооллоход тусалбал Жилд +1,000 аас +2,000 оноо
Нэг веган шувуу тэжээхэд Жилд +3,000 аас +10,000 оноо
Веган шувууг тэжээхэд туслахад Жилд+2,000 аас +3,000 оноо
Амьтад юм уу шувуудыг аврахад Жилд +200,000 аас +900,000 оноо
Амьтдыг аварч, эмчилгээний зардал, асаргаагаар хангахад (тэжээхгүйгээр) Жилд +50,000 аас +800,000 оноо
Төрөл бүрийн мэргэжлүүд
Жирийн цагаан хоолны газрууд Жилд +5,000 оноо
Нэг акр органик ногооны аж ахуй Жилд +30,000 оноо
Нэг метр даавуу гараар нэхэхэд +100 аас +500 оноо
Машинууд бүхий оёдлын компанитай бол Жилд +20,000 аас +100,000 оноо
Нэг цамц юм уу өмд оёход +500 аас +2,000 оноо
Нэг хос веган гутал оёход +200 аас +1,000 оноо
Хувцасны дэлгүүртэй бол Жилд +20,000 оноо
(100 метр.кв) тоосгон байшин барихад туслахад +10,000 оноо
Нэг машин хийхэд тусалбал (4 хүний суудалтай, дунд зэргийн хэмжээтэй, гэр бүлийн машин) +10,000 оноо
Нэг усан онгоц хийхэд тусалбал (100 орчим зорчигчтой) +10,000 оноо
Зөөврийн гэр барихад тусалбал (4 хүн амьдрах боломжтой) +8,000 оноо
Цахилгаан машин хийхэд тусалбал –1 цахилгаан машин хийхтэй холбоотой юунд ч туслахад +2,000 оноо
100 хүний суудалтай нисэх онгоц хийхэд тусалбал (үүнтэй холбоотой юу ч бай ) +20,000 оноо
Эмнэлгийн эзэн бол Жилд +700,000 оноо
Эмнэлэгт эмчээр ажиллавал Жилд +500,000 оноо (цагаан хоолтон эсэхээс үл хамааран)
Эмнэлэгт сувилагчаар ажиллавал Жилд +300,000 оноо (цагаан хоолтон эсэхээс үл хамааран)
Эмийн сан ажиллуулбал Жилд +600,000 оноо
Эмийн санд эмийн санчаар ажиллавал Жилд +300,000 оноо
Эмийн санд туслахаар ажиллавал Жилд +100,000 оноо
Сансрын нисгэгч, огторгуй судлаач Жилд +200,000 оноо
Одон орон судлалын механикч, эрдэмтнээр ажиллавал Жилд +100,000 оноо
Нисэх онгоцны компанийн эзэн бол Жилд +400,000 аас +700,000 оноо
Нисгэгч Жилд +200,000 аас +600,000 оноо
Хэн нэгний жолооч хийвэл, такси юм уу мөнгө олох гэж хувиараа Жилд +200,000 аас +400,000 оноо
Усан онгоцны ахлагч (100 хүнтэй усан онгоц) Жилд +50,000 аас +200,000 оноо
Хог цэвэрлэгч (мөнгө олох гэж хог цэвэрлэгчээр ажилладаг) Жилд +100,000 аас +200,000 оноо
Нэг метр зам барихад +1,000 аас +5,000 оноо
Нэг метр гүүр барихад +2,000 аас +7,000 оноо
Өөрийн нэг хүүхдийг өсгөхөд Жилд +50,000 аас +300,000 оноо
Өргөмөл нэг хүүхдийг өсгөхөд Жилд +70,000 аас +600,000 оноо

 Сүнслэг буян нь үрж зарцуулахад зориулагдаагүй. Хадгалж байх нь илүү дээр. Материаллаг буяныг хүртэл бид илүү их олох хэрэгтэй ба тэгснээр илүү ихийг  хадгалж чадах юм, учир нь зарим материаллаг гэгддэг буян бас сүнслэг буян болж хувирч болно. Маш их хэмжээний материаллаг буяны оноо мөн сүнслэг буян болдог ба энэ нь бясалгалын сүнслэг түвшинд ч мөн нөлөөлж болох юм.  

 Эх сурвалж:  www.godsdirectcontact.org.tw/eng/news/208/nk_28.htm

Бясалгахад хамгийн сайн цаг

2010 оны 8 сарын 30 нд Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайтай хийсэн телеконференцийн үеэр Сүприм Мастер ТВ-н ажиллагчдад бясалгал болон сүнслэг дадлын талаар тал бүрийн асуулт асуух боломж олдсон юм. Конференцийн үеэр Их Багш хамгийн их үр өгөөж, сүнслэг адислалыг хүртэж болох өдрийн хамгийн сайн бясалгалын цаг нь өглөөний 10 цагаас өдрийн 3 цаг хүртэл болохыг хэлсэн юм.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай дэлхийн хамгийн шилдэг газар бясалгахад цагт хэчнээн сая оноо олдгийг доорх хүснэгтээр харуулав.

      

Санал болгох

Сүнслэг Бясалгал Бурханы Төгс Багажийг Бүтээдэг

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн 1988 оны 5 сарын 13-нд Тайнан, Формоса (Тайвань)-д тавьсан …