Зөвхөн Бурханд төвлөр

Парисын даяаны үеэр Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай шавь нарынхаа асуултанд хариулсан ярилцлагаас

Багш: Битгий сөрөг мэдээлэл ярьж бай, таны бодож байгаа бодол бүхэн эерэг, зөв байх ёстой, сөрөг бодол бүхэн сөрөг зүйлийг бий болгодог. Тиймээс сөрөг бодлыг үүсгэхгүй байж, сөрөг үгийг амнаасаа гаргахгүй байж, таны бодож байгаа бүхэн тань эерэг байх ёстой, ингэснээрээ та хамгийн шилдэг нь байж чадна.
Санаж яв, минут бүр, секунд бүр Бурханд төвлөр. Энэ бол Бурхнаас танд тавьж буй цорын ганц шаардлага бөгөөд таны хийх ёстой ганцхан зүйл юм. Тавьж буй энэ шаардлагыг биелүүлбээс таны бүх зүйл амар хялбар болж, хэцүү зүйл нэгээхэн ч үгүй байх болно.
Та юу ч хийгээгүй байсан ч, ямар нэгэн зүйлийг хийсэн байсан ч юунаас ч айхгүй байх болно, та чинь тэнгэр, газрын хоорондох сүр хүчит төрөлтөн шүү дээ. Бурхныг дуурссанаараа та өөрийнхөө ямар их чадавхтайгаа,… оюун санаа ямар их бүтээлч гэдгийг мэднэ.

Шавь: Бурхан цаанаасаа бидэнд дадал зуршлыг буулгаж өгдөг юм уу эсвэл шууд автоматаар бидэнд дадал зуршил гэгч зүйл бий болчихдог юм уу?

Багш: Эзэн Бурханд төвлөр, бүх зүйл алга болж үгүй болно. Танд ямар ч буулгаж ирсэн дадал гэх зүйл гэх зүйл байхгүй болно. Таныг Бурханд төвлөрч байхад, ямар ч хийсвэр гэх ойлголт байхгүй болно, та автоматаар л ямар ч асуудалгүй болчихдог. Та өөрөө л дадал зуршил гэх зүйл бууж ирдэг гэж оюун бодолдоо боддогоос л ийм байгаа юм. Хэрвээ ингэж бодохгүй л бол та өдөр бүр Бурханд төвлөрч чадна.

Шавь: За тэгэхээр зөвхөн Бурхан, оюун бодолд маань зөвхөн Бурхан.

Багш: Тийм ээ ийм л байдаг юм. Орчлон ертөнц тэр чигээрээ Бурханд харьяалагддаг, хэрвээ та дээдийн дээдийг хүлээвэл энэ чинь л боллоо, тэгээд л та дээдийн дээдэд хүрнэ шүү дээ.

Шавь: Тэгэхээр онигоо ярихдаа хүртэл бид нар сөрөг үг хэрэглэж болохгүй юу?

Багш: Тийм, тийм, тийм шүү. Яагаад Бурхан та нараас зөвхөн Бурхныг санан дуурс гэсэн бэ? Учир нь Бурхныг санан дуурсахад та үйл үрийн хуулиас чөлөөлөгдөх ба зөвхөн Бурханд анхаарлаа хандуулбал энэ нь хамгийн сайн арга байх болно. Бурхныг санан дуурсаж байхад юу ч оршин байдаггүй. Та нар энэ санааг ойлгохгүй байх шиг байна. Минут бүр, хором бүр Бурхантай хамт байх хэрэгтэй гэдгийг би ахин дахин онцолж хэлж байсан шүү дээ. Угаасаа л бүхий л гараг ертөнц тэр чигээрээ Бурхны харьяалалд байдаг, бүх зүйл нэг юм, ямар нэгэн юмны төлөө тэмцэх юу ч тэнд байхгүй. Ямар ч сөрөг юм байхгүй. Тиймээс би та бүхэнд Бурханд төвлөр, минут, хором бүр Бурхныг санан дуурс, ингэснээрээ бүх зүйлс зүгээр болно гэж дахин дахин хэлдэг. Бурхны сайн хийж чадахгүй юм гэж байдаг билүү? Зөвхөн физик тархи л таныг сатааруулдаг. Таныг Бурхантай нэг болсон үед ямар ч сөрөг зүйлс алга болдог.

…Бурхантай нэгдмэгц үйлийн үрээр хийх нэгээхэн зүйл үгүй байх болно. Та бүхэн энэ үгийг хүн болгонд хэлж болно шүү. Бурхныг санан дуурсаж яв. Бусдадаа Бурхныг санан дуурсаж яв гэж л хэлээрэй, тэгээд л тэд учир шалтгааны ертөнцөөс чөлөөлөгдөх болно. Ингэх нь үнэхээр хялбар юм.

Шавь: Бид хүн болгонд энэ мэт хэлээд байх уу?

Багш: Мэдээж тэгэлгүй яах вэ. Яагаад заавал өөртөө энэ үгийг хадгалаад байх ёстой гэж.

Шавь: Найз нөхөд, хамаатан садандаа, ангийнхандаа, мөн бидэнтэй барилдлагатай хүн болгонд хэлэх үү?

Багш: Тийм ээ бүгдэд нь хэлэх хэрэгтэй.

Шавь: Тэгээд л тэд үйл үрийн хуулиас чөлөөлөгдөнө гэж үү?

Багш: Мэдээж тэгэлгүй яах вэ. Яг л чам шиг. Бурхныг минут, хором бүр санан дуурс, энэ л хамгийн шилдэг хурдан арга юм. Бурхныг санан дуурсахад, энэ бүх зүйлийг хийхэд Бурханд үнэхээр хялбар байдаг. Бүх зүйл аяндаа ямар ч төвөггүйгээр бүтдэг.

Шавь: Бие болон сэтгэлд үүсээд байгаа өвчлөл арилдаг уу?

Багш: Та энэ физик биетэй байгаа болохоор л өвчин тусаж байгаа юм. Учир нь энэ Дэлхий дээр үйл үрийн хууль үйлчилж байдаг юм. Таныг Бурханд төвлөрч байхад таны биед байгаа өвчин болон та өөрөө үйл үрийн хуулиас чөлөөлөгдөнө.

Шавь: Өө, баярлалаа, баярлалаа. Уучлаарай, дахиад нэг асуулт асууя. Хүүхдэд маань миний хайр маш их хэрэгтэй юм шиг надад санагдаад байна, хүүхдээ энэ чигээр нь хайрлаад байх уу? Заримдаа бүр яахаа мэдэхгүй болчих юмаа. Түүнийг хайрлах ямар зам нь хамгийн дээр юм бол.

Багш: Зөвхөн Бурханд төвлөр, Бурхан түүнийг тань хайрлана.

Шавь: Тэгэхээр огт санаа зовохгүй байх уу?

Багш: Таны түүнд санаа зовж байгаа байдал хэрээс хэтэрсэн байна.

Шавь: Хөөх, тэгэхээр тэр зүгээр юм байна. Тэр бие махбодын хувьд болон сэтгэл санааны хувьд зэрэг төгс хөгжиж чадах уу?

Багш: Бүх хүн зүгээр. Таныг Бурханд төвлөрч байхад бүх юм зэрэг дэвшинэ, тэгээд л боллоо. Энэ нууцыг хүн бүрд хэлээрэй.

Шавь: Түүний бодол үүнийг бүрэн дүүрэн хүлээж авахгүй бол яах ёстой вэ?

Багш: Түүнийг үүнд итгэж байна уу, үгүй юу гэдэгт битгий санаа зов, та өөрөө л Бурханд төвлөр. Тэр тантай холбоотой байгаа. Бурхны хүч танаар дамжигдаад түүнд хүрч байгаа учраас тэр дээрдэнэ, яагаад та түүнд санаагаа зовоогоод байгаа юм бэ? Бурхан хүн бүрийг харж ханддаг юм.

Шавь: Түүний муу дадал зуршил гэх зүйл нь ч арилах уу?

Багш: Дадал зуршил нь түүнийх биш. Түүнийх биш.

Багш: Сайн, муу гэгдэх зүйлс яагаад байдаг вэ гэхээр таны бодол сайн муу гэгдэх зүйлсийг ялгаж чадахгүй л байгаа юм. Үнэндээ бидний хийж байгаа бүхэн төгс төгөлдөр байх ёстой, зөвхөн таны оюун бодол нь тэр зүйл сайн, тэр зүйл муу гэж боддог юм. Тодорхойлолт нь нэг ийм л байна даа. Бодол гэж байхгүй болбол сайн ч, муу ч зүйл байхгүй болно. Оюун бодолдоо зөвхөн Бурхныг тээж явбал та бүхнийг муугаар биш, бүр төгс төгөлдрөөр харах болно.

Шавь: Ойлголоо, бүх хүмүүст Бурханд төвлөр гэж хэлэх юм байна.

Багш: Тийм ээ, минут бүр, хором бүр Бурхныг сана. Их Багшийгаа дуурсан ярь, Бурхныг дуурс, шүтэж явдаг бүхнээ дуурс, бүгд зөв байх болно гэж бусдад хэлээрэй. Мэдээж Багш тань хамгийн дээдийн дээд. Хэрвээ буян хариулалтай хэн нэгэн байвал тэр л Их Багшийн нэрийг дуурсана. Өөр зүйлийг хүлээж авч буй нь хамаагүй, энэ нь түүний дэсээс л хамаарна. Гэхдээ яг энэ цаг мөчид дээдийн дээд нь Их Багш Чин Хай юм.

Шавь: Нэг зүйл дээр төвлөрөөд, төвлөрөх чадвараа хөгжүүлэх үү?

Багш: Тийм ээ таны зөв. Гэхдээ Бурханд төвлөрөх л хамгийн дээд зүйл байх болно. Би үүнийг та нарт дахин дахин хэлсээр ирсэн шүү дээ. Бурхныг санаж яв, Бурхныг санаж яв. Бусад хүмүүст Есүс Христийг санаж яв, Их Багшийг санаж яв, Буддаг санаж яв, дээдийн дээд гэсэн болгоноо санаж яв гэж хэлээрэй, тэгээд “Үнэн ёс” болон энергийг мөн Бурхныг дууд гэж хэлээрэй ингээд л боллоо. Үүнийг л санаж яв…

Санал болгох

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайтай хийсэн уулзалтууд

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай болон Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Олон Улсын Нийгэмлэгийн гишүүд дэлхийн энх тайвны төлөө бясалгаж залбирахаар 2013, 2015, 2016 онуудад Европт цугласан бөгөөд энэхүү цуврал уулзалтуудаар Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай гүнзгий билэг оюунаасаа хуваалцсан билээ.