Герман улсын Берлин хот дахь Дүрвэгсдэд Үзүүлсэн Тусламжийн Ажиллагаа (24/XI-ны байдлаар)

Хайр энэрлийн биелэл

Их Багш маань дэлхийн аль ч өнцөг буланд тохиолдож буй гамшгуудад ямагт чин сэтгэлийн гүнээс сэтгэл зовниж байдаг. Энэ талаар мэдэх бүртээ Тэрээр даруй мөнгөн тусламж үзүүлж, тусламжийн багуудыг илгээдэг. Энэхүү хүчин чармайлтын ачаар гамшигт өртсөн хүмүүст Түүний хариу нэхэлгүй хайр, дэмжлэг туслалцаа хүрч тэдний зовлонг нимгэлснээр амьдралаа сэргээн босгоход нь дэм болдог.

Дэлхий дахины засгийн газар, байгууллага, тусламжийн ажилтнуудын аминч бус үйл хэргийг үнэлж, Их Багш Чин Хай ийнхүү талархлаа илэрхийлж байна: “Аюулд өртсөн хүмүүст халамж анхаарал үзүүлж, хэрэгцээт зүйлсийг нь хүргэж буй бүх л олон улсын тусламжид талархъя. Өөрийн цаг зав, тав тухаа золиослон байж хүнд нөхцөл байдал, аян замын уртыг туулж тусламж хэрэгтэй хүмүүст хайр энэрэл, тус дэмжлэгийг үзүүлж буй бүх л тусламжийн ажилтнуудад баярлалаа. Та бүхний харамгүй сэтгэл, ариун золилтыг диваажин түмэнтээ адислах болтугай”

Берлин хот, Германы Тусламжийн Баг (Эх нь Герман хэл дээр)

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн дүрвэгсдэд зориулж тусламж үзүүлээрэй гэсэн хайр энэрэлт зааварчилгааны дагуу, Берлин дэх манай нийгэмлэгийн гишүүдээс бүрдсэн тусламжийн баг дүрвэгсдийн хэд хэдэн тусламжийн байгууллагуудтай утсаар холбогдон тэдний хэрэгцээ шаардлагыг лавласан юм. Их Багш бидний тусламжийн ажиллагаанд 10.000 ЕВРО хандивласан билээ.

2015 оны 11 сарын 17-ны мэдээ

Үүний дагуу 11 сарын 17-нд манай Берлиний Бясалгалын Төвийн ойролцоох спорт зааланд амьдарч байгаа хүмүүст хямдралтай худалдан авалт хийх хэдэн тасалбарууд болон эмэгтэйчүүдийн хэрэгслийг тараав. Мөн бид тэнд байрлаж буй хүмүүсийн хот дотор илүү бие даасан, хэмнэлттэй байдлаар зорчих нөхцлийг бүрдүүлэхийн тулд есөн ширхэг хуучин дугуйг өөр нэг дүрвэгсдийн лагерьт өгөхөөр худалдан авлаа. Дүрвэгсэд эдгээр бэлгүүдэд сэтгэл хангалуун байв. Дүрвэгсдийн хүүхдүүдэд зориулж хөл бөмбөгийн сургалт зохион байгуулж буй нэгэн төслийнхөнд бид гутал, ноосон цамц аваарай хэмээн 500 ЕВРО хандивлалаа. Сэтгэл засалч мэргэжилтэй манай Нийгэмлэгийн гишүүн цочролд орсон хүмүүст үзүүлэх тусламжийг сайжруулахын тулд сайн дурынханд сургалт зохион байгуулсан юм. Үүнээс гадна 14-17 насныхан байрладаг дүрвэгсдийн газартай холбогдож бид юугаар тусалж болохыг лавласан юм. Мөн дүрвэгсдэд зориулж  веган хоол хийхээр төлөвлөж байна.

*Тусламжийн ажиллагааны нарийвчилсан мэдээ, зардлыг хүлээн авсан тухай баримтуудыг хожим нийтлэх болно.

Эх сурвалж: https://news.godsdirectcontact.net

 

Санал болгох

Буддын шашны байгууллагуудад өргөсөн хандив

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Буддын шашны түүхүүдийг орчуулж, хэвлэж, дэлгэрүүлэхэд оролцож буй бүх …