Европ дахь дүрвэгсдэд үзүүлсэн тусламжийн ажлын хураангуй

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай болон Түүний Олон Улсын Нийгэмлэгээс 2015 оны 9 сараас 2017 оны 1 сар хүртэлх хугацаанд Европ дахь дүрвэгсдэд үзүүлсэн тусламжийн ажлын хураангуй

~Талархлын захидлаас:

Америкийн Улаан Загалмайн Нийгэмлэгийн талархлын захидал 

Дүрвэгсдийн хямралыг хөнгөлсөн Их Багш Чин Хайн хандивыг хүлээн авахдаа Америкийн Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Гейл Макговерн чин сэтгэлийн талархлаа  илэрхийлэн захидал илгээжээ: “Баярлалаа.  Америкийн Улаан Загалмайн нийгэмлэг Европын дүрвэгсэд, цагаачдын хямралд  зориулан 2015 оны 10 сарын 12 –нд илгээсэн таны 100.000 долларын өгөөмөр бэлэгт гүнээ талархаж буйг минь хүлээн авна уу… Улаан загалмайн нийгэмлэгээс үзүүлдэг хүмүүнлэг хүчин чармайлтын ачаар зовж шаналан буй олон хүн итгэл найдвар, тайтгарлыг авдаг. Энэхүү нэн  чухал ажилд өөрийгөө зориулж байгаад тань баярлалаа.”

Мөн Лос Анжелес дахь Америкийн Улаан Загалмайн Нийгэмлэг тус захиандаа:”Ойрхи Дорнодод өрнөж буй урьд өмнө үзэгдэж байгаагүй дүрвэгсдийн хямралд Дэлхий даяарх Улаан Загалмайн Нийгэмлэгийн авч буй арга хэмжээг хөхүүлэн дэмжиж өгөөмөр бэлэг илгээсэнд тань талархлаа илэрхийлье. Таны бэлгийг хоол хүнс, ундны ус, ариун цэврийн хэрэгслийн иж бүрдэл, нярайн ахуйн хэрэгслүүд, бэлэн хувцас болон анхны тусламжийн иж бүрдлүүд гэх зэргийг түгээх зэрэг чухал хэрэгцээг хангахад хэрэглэх болно.”

Австрийн Улаан Загалмайн Нийгэмлэгийн талархлын захидал

Дүрвэгсдэд туслах үйл ажиллагааг дэмжиж хандивласан Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн хандивыг хүлээн аваад Австрийн Улаан Загалмайн Нийгэмлэгийн Ерөнхийлөгч Др.Гералд Шөүпфер чин сэтгэлийн талархлаа 2015 оны 11 сарын 16-ны захидалдаа илэрхийлсэн юм:”Таны 70.000 Еврогийн өгөөмөр хандив бидэнд өндөр үнэ цэнэтэй бөгөөд  хүмүүний сүр жавхааг хамгаалах бидний цаашдын ажилд хувь нэмрээ оруулах болно.” 

“Мэдицинс Санс Фронтийрс “ (Хил хязгааргүй эмч нар) холбооны талархлын захидал

2015 оны 10 сард манай нийгэмлэгийн Англи дахь гишүүд Багшийн нигүүлсэнгүй зааварчилгааны дагуу дүрвэгсдэд туслахаар Хил хязгааргүй эмч нарын дүрвэгсдийг аврах хүмүүнлэг хүчин чармайлтыг дэмжихээр 3000 фунт стерлингийг хандивлажээ. MСФ (Мэдицинс Санс Фронтийрс)-ын гишүүн хариу захидалдаа Газар дундын тэнгисийг гаталж байсан завинаас африкийн хүмүүсийг аварсан сэтгэл шимшрэм хувийн туршлагаасаа хуваалцжээ:

“Энэ аян замд гарсан эдгээр хүмүүсийн хүнд хэцүү сонголтыг төсөөлөхөд ч бэрх. “Та яагаад завин дээр гарахаар шийдсэн бэ? “ гэж тэдний нэгнээс асуухад тэрээр өөрт нь ямар ч найдвар үлдээгүйг, дотроо үхсэнээ, үхсэн хүн үхлийг мэдэрдэггүйг хэлжээ.

“Аврагдсан тэд бидний завин дээр аюулгүй байдалд анх удаа унтаж амарч чаджээ. Маш их дарамтын дараа тэд хоол унд, илч дулаантай золгосон юм.” 

“Ганц өдрийн дотор Газар дундын тэнгист завин дээрээс 2000 хүн аврагдлаа. Тэд бол цагаачид, дүрвэгсэд биш, харин бидний завин дээр “зочилсон” зочид юм. Энэ бол MСФ-ийн амь амьдралын төсөл юм. Бид амь амьдралыг аврахыг л зорьдог.”

НҮБ-ын Дүрвэгсдийн Асуудлыг Эрхэлсэн Дээд Комиссарын Газар НҮБ дүрвэгсдийн агентлагийн талархлын захидал

Их Багшийн хайр энэрлийн үлгэр дуурайлыг даган АНУ-ын  Минесота дахь манай нийгэмлэгийн гишүүд 2015 оны 10 сарын 30-нд НҮБ-ын дүрвэгсдийн асуудлыг эрхэлсэн дээд комиссарын газарт 900 ам.долларыг хандив болгон өргөж НҮБ-ын дүрвэгсдийн асуудлыг эрхэлсэн дээд комиссарын газрын гүйцэтгэх захирал бөгөөд ерөнхий захирал Анна Мария Грейгээс талархлын захидал хүлээн авчээ. Тэрээр захидалдаа: “Энэ нь Африк болон Ойрх Дорнодын дүрвэгсдэд яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэхэд  хэрэглэгдэх болно. Та бүхнийг баяртайгаар шинэ анд нөхрөө болгон хүлээн авлаа. Европт болон газар сайгүй аюулгүй байдлаа сэргээх гэж зовж зүдэрч байгаа дүрвэгсдийг та бүхэн ийнхүү дэмжиж байгаад маш их талархаж байна.  Та бүхэн тусламжийн хүнс, майхан илгээж, дүрвэгсдийн хүн ёсны эрхийг хамгааллаа… Эдгээр өдрүүдэд хүн бүр хямрал, зөрчлийн талаар сонсож байна. Харин та нар туйлдаж ядарсан дүрвэгсдийн уй гашууг сонсож энэрэл, харамгүй сэтгэлээр хариу барилаа. Та бүхний хүмүүнлэг сэтгэл  зүрхэнд маш их талархлаа.”

Олон Улсын Улаан Загалмай болон Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбооны Талархлын Захидал

Төгс Гэгээрсэн  Их Багш Чин Хайн дүрвэгсдэд зориулж илгээсэн санхүүгийн хандивыг хүлээн аваад Олон Улсын Улаан Загалмай болон Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбооны Түншлэл, Нөөцийн Хөгжлийн Захирал Ноён Степен Омолло 2016 оны 3 сарын 16-нд бичсэн захидалдаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлж: “Энэхүү нийт 1.827.330 ам.долларын дүн бүхий өгөөмөр хандив Улаан Загалмай, Улаан Хавирган Сарын сайн дурын идэвхтнүүд болон ажилтнуудад энэхүү чухал ажлаа үргэлжлүүлэн хийх, улс орноор нь дамжин өнгөрч буй эсвэл зорин ирж буй дүрвэгсэд болон цагаачдад тусламж дэмжлэг үзүүлэхэд зориулагдах болно.” гэжээ.

Хүүхдийг Аваръя байгууллагаас илгээсэн талархлын захидал

Төгс Гэгээрсэн  Их Багш Чин Хайн 17.000 ам.долларын санхүүгийн хандивыг хүлээн аваад Хүүхдийг Аваръя байгууллагын ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Хатагтай Каролин Милес гүн утгатай талархлаа 2017 оны 1 сарын 26-ны захидалдаа илэрхийлжээ:”Сирийн дүрвэгч хүүхдүүд өөрсдийн гэр орон, нутгийн андууд, сургууль болон хүүхэд ахуй цагаа орхиод байгаа билээ. Тэдэнд гэрэлт ирээдүйг авчрахад тусалж буй та бүхний үйлсэд талархаж байна.”

Мөн захидалдаа Хатагтай Милес Английн энэхүү олон улсын ТББ-ын хайр энэрэлт үйл ажиллагааны талаар тайлбарласан байна:”Хүүхдийг Аваръя болон манай түнш байгууллагууд үндэсний энэхүү эмгэнэлт нөхцөл байдлын нөлөөнд автаж мэгдэж сандарсан охид хөвгүүдийн хэрэгцээг хангахын төлөө цуцалтгүй ажилласаар ирсэн. Алеппо хот дахь нүүлгэн шилжүүлэлтийн дараа нүүсэн тэдгээр хүмүүсийг сайжран сэргэж, дараагийн алхмаа тодорхойлоход нь туслахын тулд яаралтай тусламж, эмнэлгийн тусламжийг үзүүллээ. Мөн зургаан жил үргэлжилсэн хэрцгий балмад зөрчилдөөний үеэр бид цочролд орсон хүүхдүүдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, баталгаажсан эрүүл мэнд болон шим тэжээлийн хөтөлбөрүүдийг нэмэгдүүлж, цэвэр ус, эрүүл ахуйн асуудлыг шийдэх, боловсролын хүртээмжийг сэргээх ажлуудыг хэрэгжүүлсэн.”

Кипр улсын Улаан Загалмайн Нийгэмлэгийн талархлын захидал

Кипр улсын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Зөвлөлийн нэрийн өмнөөс тус нийгэмлэгийн ерөнхийлөгч Фотини Пападопоулоу Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн дүрвэгсдийг харж хандахад зориулан үзүүлсэн 10.000 ам.долларын хандивт чин сэтгэлийн талархлаа илэрхийлэн 2015 оны 10 сарын 1-нд бичсэн захидалдаа: ”Таны эелдэг, өгөөмөр тусламж бол таны нийгмийг мэдрэх соргог мэдрэмж, хүмүүнлэг чанарыг тань илэрхийлээд зогсохгүй танай Нийгэмлэгийн  нийгэм дэх асуудлуудыг соргог хүлээж авдаг байдал, нэгдэл нягтралыг харуулж байна. Таны өгөөмөр хандив бидний цагаачдад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн цаашдын ажиллагаанд зориулагдах болно.” гэжээ.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай болон Түүний Олон Улсын Нийгэмлэгээс 2015 оны 9 сараас 2017 оны 1 сар хүртэлх хугацаанд Европ дахь Дүрвэгсдэд үзүүлсэн Тусламжийн Ажлын Хураангуй

Хандивлагч Тайлбар Мөнгөн дүн

(Тухайн улсын мөнгөн тэмдэгтээр)

Мөнгөн дүн 

(Ам. дол)

Баримт
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Австри, Бельги, Болгар, Франц, Герман дахь Улаан загалмайн Нийгэмлэг, Швед, Испани, Словени, Польш, Герман дахь Мюнхен хотын танхимд өгсөн мөнгөн хандив 540,000 Евро 606,469 A
Хорват, Кипр, Дани, Египет, Эстон, Финлянд, Герман, Грек, Унгар, Ирак, Итали, Иордан, Латви, Лисабон, Литв, Люксенбург, Мальт, Нидерланд, Норвеги, Португали, Румын, Серби, Сири, Турк, Англи, АНУ дахь Улаан загалмайн нийгэмлэг болон Хүүхдийг Аваръя байгууллагад өгсөн мөнгөн хандив 1,577,000
Герман, Австри, Хорват, Словени, Серби, Македони, Грек, Итали дахь манай төвүүдийн дүрвэгсдэд үзүүлсэн тусламжийн ажилд 57,393 Евро 63,545 Дэлгэрэнгүй***
Герман болон Серби дэх дүрвэгсдэд үзүүлсэн манай төвүүдийн тусламжийн ажилд 12,523
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн үзүүлсэн хандивын нийлбэр дүн**
2,018,907

(US$2,259,537) Евро

Англи, Хятад  дахь төвүүд Дэлхийн энэрлийн нэгтгэл, Хил хязгааргүй эмч нар, Эслам ЭЛ-Соудани, IHA (InterEuropean хүмүүнлэг тусламжийн нийгэмлэг), MOAS (Цагаачдын хилийн чанад дахь тусламжийн цэг), Дүрвэгсдийн хөдөлгөөн, Салам Нийгэмлэгт өгсөн мөнгөн хандив ба Францын Калайст зориулан илгээсэн тусламжийн ажиллагаа 15,214 Английн фунт 23,339 B
Формосагийн төвүүд UNHCR – НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар, Олон улсын улаан загалмайн нийгэмлэг, Англи дахь Улаан загалмайн нийгэмлэгт оруулсан мөнгөн хандив  4,675,135 Тайвань доллар 141,444 C
АНУ дахь төвүүд UNHCR – НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар ба Америкийн Улаан Загалмайд оруулсан мөнгөн хандив 8,400 D
Канад дахь төв Канадын Улаан загалмайн нийгэмлэгт 5,135 Канад доллар 3,867 E
Англи дахь төв Дүрвэгсдийн суурин болгож ашиглаж байсан түрээсийн байшингийн цахилгааны төлбөрийг Тусламтгай Хүмүүс байгууллага төлөхөд 1,340 Евро 1,495 F
Хятад дахь төвүүд Лерос Нэгдэл Сүлжээ ( 2.000 Английн Фунт), Алкмини Нойефелд СВИШ ( 1.000 Английн Фунт), Нэг Үндэстэн
(3.000 Английн Фунт) болон Хорватын хүмүүнлэгийн байгууллага Землжани-Та Сириус уу –д (2.000 Английн Фунт)
8,000 Английн фунт 11,449 G
Англи дахь төв Лисабоны тусламжийн байгууллага болох Хөгжил болон Тусламжийн төлөөх Сава-г Лисабон дахь дүрвэгсэд, Сири дэх амьтан асрах газарт туслахад нь зориулж 8,700.00 Английн фунт 10,706 H
Литв улсад амьдардаг нэгэн Сири гэр бүлд санхүүгийн хандив 1,250.00 Евро 1,326
Нийт 2,461,563 Ам.дол

***relief.godsdirectcontact.org

150362-Thank-you-letter-American-Red-Cross_Oct-2015(100k)-fixed

Letter-of-appreciation-from-UNHCR-fixed

DoctorsWithoutBorder-Receipt-Frontpage-fixed-1122

DoctorsWithoutBorder-Receipt-Backpage-1121

Austrian Red Cross p.1-b

Austrian Red Cross p2-bbAmerican Red Cross p.2-b

Letter of Acknowledgement-b

 

Эх сурвалж: https://news.godsdirectcontact.net

Санал болгох

Хорват, Словени, Серби, Македони, Грек болон Итали улс дахь дүрвэгсдийг веган хүнс, дулаан хувцас болон бусад зүйлсээр хангаж байна (19/XII-ны байдлаар)

Хайр энэрлийн биелэл Их Багш маань дэлхийн аль ч өнцөг буланд тохиолдож буй гамшгуудад ямагт …