Оюунлаг энерги гарагийн түүхийг өөрчилж чадна

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Испани улсын Мадрид дахь төвд 1999 оны 5 сарын 5-нд тавьсан айлдвар

(Эх нь Англи хэл дээр)

     Гагцхүү гэгээрэл л мунхгийг устгаж чадна. Гагцхүү Бурханы хайр л үзэн ядалтыг үгүй хийж чадна. Зөвхөн жинхэнэ ахан дүүсийн холбоо л бидний ах эгч дүүсийн хоорондын янз бүрийн зөрчил зөрөлдөөн, үзэл бодлыг арилгаж чадна. Энэ гараг дэлхийд Бурханы хайрыг авчрахад минь тусална уу. Түүний хайр хийгээд Диваажны вант улсыг авчрахад та бүхэн Бурханыг танихын төлөө аниргүйд хамтдаа залбирснаар надад тусалж чадна. Би та нараас болон Диваажнаас ямар нэг гавьяа шагнал хүсэж горьдоогүй. Би ердөө та нарын хүсдэгийг л хүсэж байна, энэ нь та нарын болон өөрийнхөө тусын тулд гарагийг амар амгалан болгохын төлөө юм. Үүний төлөө би өөрийн эрч хүч, цаг хугацаа, мөнгө хөрөнгөө аллагын зэр зэвсэг үйлдвэрлэхэд биш, харин энх тайвныг цогцлооход зориулж байна.

      Өөртөө эзэн болох, өөрийн сул дорой чанарууд, би үзэл, хорон муу хандлагуудаа ялан дийлнэ гэдэг аль ч дайны ялалтаас хамгийн агуу нь юм. Ийнхүү хүчирхэг оюунлаг энерги түүхийн замналыг өөрчлөх болно. Та нар ямар нэг зүйл хийх учиртай, үйлдэл хий, Бурханлаг хайраараа, оюунлаг хүчээрээ тэмц, гэрийнхээ аль нэг буланд чимээгүйхэн тэмц, бидэнтэй хамт. Тийм ээ, энэ бол авшиг хүртэн бясалгал хийж, Бурхантай холбогдон улмаар гарагийн түүхийг өөрчлөх явдал юм.

Эх сурвалж:  The Supreme Master Ching Hai News No. 152

Санал болгох

Сайн Хань Бай

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн лекцээс, АНУ-ын Флорида муж, 1998-10-04 (Эх нь Англи хэл …