Нэг хүний цэвэр веган хооллолт чухам хэр олон амьтны амийг аврах вэ?
Та магадгүй веган байвал зохих бүх л шалтгааныг мэдэж байж болох юм.
Гэхдээ өөрийн эргэн тойрон, хамт олондоо үр дүнтэй үйл ажиллагаа явуулж, өөрийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллөө улам нэмэгдүүлэх боломжтой гэдгийг та мэдэх үү?
Энэ жилийн “Махгүй” арга хэмжээнд нэгдсэнээр та ердөө ганц хүнийг веган хоолтон болоход тусаллаа гэхэд доорх үр дүн гарна.
Нэг хүн насан туршдаа веган хоолтон байснаар:
Жил бүрийн 3 сарын 18, 19-ний өдрүүдэд тэд дэмжигчиддээ доорх арга хэмжээнүүдийг явуулахыг санал болгодог:
- Орон нутгийн арга хэмжээнүүдэд, жишээ нь Гэгээн Патрикийн Өдрийн Жагсаалд веган хоолны амталгаа явуулж, унших материал тараах
- “Махгүй” арга хэмжээний баннерийг тараах
- Орон нутгийн ресторануудад веган хоолоор үйлчлэх юм уу веган хоолны цэс гаргахыг санал болгодог.
- Орон нутгийн удирдлагуудаас “Махгүй” арга хэмжээг дэмжсэний баталгаа болгож гарын үсгийг нь авах гэх мэт.
“Махгүй” арга хэмжээний түүхээс дурьдвал:
“Махгүй” арга хэмжээ нь дэлхийн 20 гаруй оронд дэлгэрч, хүрээгээ тэлсээр байна. Америк, Герман, Франц, Испанийн идэвхтнүүд өөрийн орны “Махгүй” арга хэмжээний веб сайт хүртэл хийсэн байдаг бол Израйлын идэвхтнүүд хоолны бүх амталгааны үйл ажиллагааг “Махгүй” арга хэмжээний нэрийн дор явуулдаг.
Мөн эрүүл мэндийг хамгаалах байгууллагууд, жишээ нь Жон Хопкинсын Их Сургууль (Махгүй Даваа гараг), Америкийн Зүрх Судасны Нийгэмлэг нь хоол хүнсний боловсрол олгох аяныг хөгжүүлжээ.
Орчуулгын эх сурвалж: http://www.meatout.org