Веган тамирчин хүндийн өргөлтийн улсын аварга боллоо

10313935_631810543573350_61263738_n-(1)Насанд хүрэгчдийн хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 17 дахь удаагийн тэмцээн 4 сарын 12-13-нд АСА циркэд болж өндөрлөлөө. Тэмцээнд хот, хөдөөгийн 17 байгууллагын 150 гаруй тамирчид оролцсон бөгөөд эмэгтэйчүүдийн +75 жинд Орхон аймгийн “Орхон Хангарьд” клубын тамирчин Ц.Ариунжаргал тэргүүлж, 2 дахь удаагаа улсын аварга болсон байна.

Биеийн тамирын тэргүүний ажилтан, хүндийн өргөлтийн спортын мастер Ц.Ариунжаргал энэхүү спортоор 13 дахь жилдээ хичээллэж байгаа бөгөөд энэ хугацаанд олон гайхалтай амжилтыг үзүүлжээ. Тухайлбал: 2008 онд Солонгос улсын Гоянг хотод болсон хүндийн өргөлтийн Азийн клубуудын цомын тэмцээнээс 3 хүрэл, 2010 онд хүчний 3 төрөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 алт, 2 мөнгө, 2010 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон, 2012 онд монголын бүх ард түмний 13-р наадмаас мөнгө, 2013, 2014 онд алтан медаль хүртжээ.

Тэрээр 2010 оны 8 сараас энэрэнгүй хүнс – веган хоолыг сонгожээ. Спортын дээд амжилтуудыг үзүүлсэн олон алдартнууд цагаан болон ногоон (веган) хоолны дэглэм баримталдаг бөгөөд тэдгээрээс дурдвал: Карл Луис (АНУ-н хөнгөн атлетикийн тамирчин, Олимпийн 9 удаагийн аварга), Муррей Рөүс (Австралийн усанд сэлэгч, Олимпийн 4 удаагийн аварга), Пааво Нурми (Финляндын холын зайнд гүйгч, Олимпийн 12 удаагийн шагналтан), Патрик Бабоумиан (Герман Улсын хамгийн хүчтэй хүн), Майк Тайсон (АНУ-н боксчин) зэрэг тамирчдыг нэрлэж болох юм.

Санал болгох

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн бүх шашны болон оюун санааны удирдагч нарт хандаж илгээсэн яаралтай илгээмж

Оюун санааны агуу удирдагчдын хувьд та бүхэн бидний гараг дэлхий дээр бий болоод байгаа гамшигт энэ нөхцөл байдал хүмүүсийн харгис хэрцгий зан авир, дадал зуршлаас үүдсэн уур амьсгалын хурдацтай өөрчлөлттэй шууд холбоотой болохыг, хэрвээ бид хайрын зарчмыг баримталбал энэ байдлыг засахад тийм ч хэцүү биш гэдгийг мэдэж байгаа.