Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the wpmudev domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/gegeerel/public_html/wp-includes/functions.php on line 6121
Алтан мутар болон Тэнгэрт тодорсон эртний Будда – Gegeerel.mn

Алтан мутар болон Тэнгэрт тодорсон эртний Будда

Сохор нэгэн нь хараа орно. Талийгаачид амьдран сэрнэ. Үхлүүт нэгэн нүднийхээ өмнө Диваажинг харна. Ариун судрууд агуу гэгээрсэн Багш нарын амьд ахуй үед гэрчлэгдсэн гайхамшгаар дүүрэн. Бидний ид шид гэж нэрлэх тайлбарлашгүй үйл явдал өдгөө ч тохиолддог уу? Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн дотоодын гэрэл аялгууны бясалгалын удирдамжаар манай нийгэмлэгийн дэлхий дахины гишүүд өдөр тутмын амьдралдаа ер бусын тохиолдлуудтай учирсан байдаг. Ийм онцгой агшнууд бол жинхэнэ Их Багшийн адис ивээл буусан мөчүүд билээ. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай шавь нарынхаа гайхамшгийг тэдний эргэн сэргэсэн сүр жавхлан, Бурхантай өдөр тутам холбогдож буйгаас аяндаа гардаг үр дүн гэж үргэлж хэлдэг. Тэрээр хэлэхдээ: Таныг залбирах тоолонд гайхамшиг үргэлж тохионо. Учир нь та нинжин сэтгэл болоод гайхамшгийн зүгт байна. Бид бас өөрсдөө гайхамшиг юм. Бид дотоодынхоо энэхүү гайхамшигт хүчийг хэрхэн ашиглахыг мэдвэл бүх л хүчийг эзэмшиж, төсөөлж чадах бүхий л ид шид, агуу хүчийг олох болно.

           1. Алтан мутар
Хурдны замаар асар хурдтай давхиж яваад хэн ч амьд гарахын аргагүй олон дахин мөргөж, хэмх цохигдсон машиныг төсөөлнө үү. Яг л ийм нөхцөл байдлаас Сора амьд гараад зогсохгүй огт гэмтэл аваагүй гарчээ. Манай Өмнөд Солонгосын Нийгэмлэгийн гишүүн Сора клиник үхлийн туршлага болон ийм зүрх зүсэм ослоос хэрхэн аврагдсан тухайгаа өгүүлнэ…

           2. Тэнгэрт тодорсон эртний Будда
Гэгээрсэн Их Багшийн хүч үнэхээр агуу. Үүнийг гэрчлэх манай Аулакийн (Вьетнам) Нийгэмлэгийн гишүүн Тан-ы түүх бий. Тан олон үе дамжин үүссэн ид шидэт бүлгийн бясалгагч байжээ…

Эх сурвалжwww.suprememastertv.com (Miracles on the Path)

Санал болгох

Их Багшийн Хязгааргүй Гэрэлд Аз Жаргалтайгаар Буцсан нь

Доор өгүүлэх зүйл бол нөхрийн минь ертөнцөөс халих үеийн болон түүнээс өмнө өрнөсөн Таны бэлэглэсэн гайхамшигт үйл явдлууд юм.