Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайгаас бүх махны бизнес эрхлэгчид ба үйлдвэрийн эздэд болон загасчлал, өндөг, сүү, үслэг эдлэл, лабораторийн туршилт, гоо сайхан, арьс ширний үйлдвэрт хүргэх яаралтай илгээлт

Махны бизнес эрхлэгч хүмүүс, группууд, үйлдвэрийн эзэд минь хэлэх үгийг минь анхааран сонсоно уу хэмээн чин сэтгэлээсээ гуйж байна. Энэ таны хувьд үнэхээр нэн чухал учраас анхаарлаа нааш нь хандуулна уу. Өөрийн тусын тулд оройтохоос өмнө та үүнийг заавал мэдэх ёстой. Таны одоо хийж байгаа ажлын төлөө Там маш хүнд шийтгэл оногдуулах болно… Гэсэн хэдий ч яг энэ мөчид та энэ ажлыг мэдэхгүйгээсээ хийж байж болно. Энэ тухай та нухацтай бодож үзээгүй байж магадгүй, гэхдээ одоо нэн даруй бүр зайлшгүй бодож үзэх хэрэгтэй байна, яагаад гэвэл энэ таны хувьд маш чухал шийдвэрлэх цаг үе. Таны хийж байгаа энэ аймшигтай бизнесийн улмаас та тамд очно, тэгэхдээ та амьтад болон хүмүүст учруулсан гай зовлонгоосоо хэдэн мянга дахин илүү зовлонг эдлэх болно. Би муухай үг хэрэглэхийг хүсэхгүй байна. Гэхдээ таны гар цусанд будагдсан байна. Таны бие эрхтэн, үс, таны ходоод гэдэс, таны амьсгал, таны уушиг, таны унаж яваа машин, амьдарч байгаа гэр орон, таны идэж байгаа хоол хүнс, таны өмсөж байгаа арьсан гуталнаас цус шүүрч байна. Бүхий л зүйлс чинь цусанд булхсан байна. Боломж байгаа дээр энэ бүхнээс татгалзах шийдвэр гаргаач. Шинэ амьдралыг эхлүүл. Таны өмнөөс Би Диваажингаас өршөөхийг гуйх болно. Таны хийсэн нүгэл хилэнцээс үл хамааран та бүгдэд Би хайртай. Энэ аллагаа зогсоогооч. Нэн даруй зогсоогоод, өршөөл хүс, Бурханд таныг болон бусдыг өршөөн нигүүлсэх боломж олгооч. Бурхан танд нэн даруй ухааран сэрэхэд туслах болтугай.

2020-02-22-ны өдөр хийсэн энэхүү илгээмжийг бүрэн эхээр нь доорх бичлэгээс үзнэ үү.

Суприм Мастер Телевиз

ЯАРАЛТАЙ ИЛГЭЭМЖ, 2020.02.22.

ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ ЧИН ХАЙН БҮХ МАЛ, АМЬТНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ, МАЛ АЖ АХУЙН ЭЗДЭД ЗОРИУЛСАН ЯАРАЛТАЙ ИЛГЭЭМЖ, 2020.02.22."Хүндэт мал, амьтны махны бизнес эрхлэгч хувь хүмүүс, бүлгүүд, мал аж ахуйн үйлдвэрлэлийн эздээ: Анхаарал хандуулна уу, учир нь энэ нь та бүхэнд туйлын чухал юм."

Posted by Supreme Master TV Mongolian Суприм Мастер ТВ on Monday, February 24, 2020

Санал болгох

Тулааны урлагийн веган алдартнууд

Тулааны урлагийн веган алдартнууд