Веган Дэлхийн төлөөх залбиралд нэгдээрэй

“Би үгээ зөөлрүүлэхийг хүсэхгүй байна. Цаг маш богино байна. Дэлхийн нөхцөл байдал үнэхээр эрсдэлтэй байна. Диваажин хилэгнэж байна. Газар дэлхий хилэгнэж байна. Байгаль уурсаж байна. Тэд биднийг Бурханы бүтээсэн анхдагч хайрын чанартаа буцахыг хүлээж байна. Энэ хайрын чанараа бусдыг аврах, өөрсдийгөө аврах болон гэр бүлээ аврахын төлөө зориулахыг хүлээж байна. Гараг дэлхийдээ тусал. Амьтдыг авар. Дэлхийгээ авар. Баатарлаг энэ үйлсийг бүтээ.

Хамтдаа залбирцгаая. Хэрэв та шударга ёсонд итгэдэг бол, яг одоо веган болж чадахгүй ч, удахгүй болохыг чин сэтгэлээсээ хүсэн залбир. Веган Дэлхийн төлөө Залбир. Бидэнтэй хамт Ням гараг бүр Хонг Конгийн цагаар оройны 9 цагт залбираарай.

Бидний залбирал маш хүчтэй байх болно. Учир нь биднийг Диваажингууд, Гэгээнтнүүд, Бурханы Хүч дэмжиж байгаа. Би үүнийг баттай болгосон. Хүн төрөлхтний түүхэнд өмнө нь мэдэж байгаагүй асар их хүч байх болно. Ялангуяа та бүхэн нэн даруй веган болохыг, эсвэл веган болохыг хүсэн залбирч, эсвэл веган болохыг бүхий л дотоод энэрэнгүй чанар, чин сэтгэлээсээ хүсэж байвал ёсоор болгох болно. Энэ үр дүнтэй, маш үр дүнтэй байх болно. Мөн гэр бүлийн гишүүд, найз нөхөд, танилууддаа, өөрсдийн мэддэг хэн бүхэнд та бүхэнтэй, бидэнтэй, веган дэлхийн төлөө залбирахыг уриалаарай. Энэ нь тэдэнд ч мөн тустай, сайн зүйл байх болно.

Бид ХАМТДАА хагас цаг БЯСАЛГАЖ, ЗАЛБИРЪЯ. Бид мөн үргэлжлүүлэн НЯМ ГАРАГ БҮР БЯСАЛГАЖ, ЗАЛБИРЧ болно. Дэлхий нийтээрээ веган болох хүртэл хамтдаа залбиръя. Бид зогсохгүй. Таван минут, хорин минутын чин сэтгэлийн залбирал үр хүүхдээ аврах, энэрэнгүй амьдрах, Бурханы хүүхдүүдэд тохирох зөв зохистой амьдралаар амьдрахад нь бидэнд тусалдаг. Гэмгүй амьтдыг хамгаалахад туслаарай. Дэлхийг аврах үйлсэд нэгдээрэй. Гуйж байна! Бурхан та бүхнийг энэ амьдрал хийгээд дараагийн төрөлд тань ч цаг ямагт адисалж байх болтугай”

“ТА ХАА Ч, ЮУ Ч ХИЙЖ БАЙСАН ХЭСЭГХЭН ЗОГСООД БИДЭНТЭЙ ХАМТ ВЕГАН ДЭЛХИЙН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ”

21:00 УЛААНБААТАР
22:00 СӨҮЛ
21:00 ХОНГ КОНГ
22:00 ТОКИО
14:00 БЕРЛИН
13:00 ЛОНДОН
8:00 НЬЮ ЙОРК
5:00 ЛОС АНЖЕЛОС
7:00 МЕКСИК
12:00 СИДНЕЙ

https://www.facebook.com/SupremeMasterTVMongolian/videos/499519814045144/

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн 2020 оны 2 сарын 6 нд тавьсан айлдварын хэсгээс
Суприм Мастер Телевиз

Санал болгох

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн бүх шашны болон оюун санааны удирдагч нарт хандаж илгээсэн яаралтай илгээмж

Оюун санааны агуу удирдагчдын хувьд та бүхэн бидний гараг дэлхий дээр бий болоод байгаа гамшигт энэ нөхцөл байдал хүмүүсийн харгис хэрцгий зан авир, дадал зуршлаас үүдсэн уур амьсгалын хурдацтай өөрчлөлттэй шууд холбоотой болохыг, хэрвээ бид хайрын зарчмыг баримталбал энэ байдлыг засахад тийм ч хэцүү биш гэдгийг мэдэж байгаа.