Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the wpmudev domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/gegeerel/public_html/wp-includes/functions.php on line 6121
Веган шорлог – Gegeerel.mn

Веган шорлог

 

Орц:

  • Төмс 100 гр
  • Лууван 30 гр
  • Газрын самрын зоог 100 гр
  • Хулуу 50 гр
  • Дүпү 30 гр
  • Амтат чинжүү 20 гр
  • Броккли 10 гр
  • Ногоон өргөст хэмх 30 гр
  • Улаан лооль 20 гр
  • Ургамлын тос 30 гр
  • Шар буурцгийн сүмс (жан), мөөг амтлагч

Хийх арга:

Газрын самрын зоогийг дэвтээж бэлдэн амтлагчаараа амтална. Хальсалж цэвэрлэсэн төмс лууван болон буцламгай халуун усанд дүрж гаргасан хулуу, броккли, амтат чинжүү зэргийг 2-2.5 см хэмжээтэй том хавтгай хэрчинэ.

Ил гал дээр тавьж бага зэргийн тос хийн халаасан тогоонд хэрчсэн ногоонуудаа хийж ургамлын тос нэмэн мөөг амтлагч, давс бага зэрэг шар буурцгийн сүмс дусаан амтална.

Ногоог хуурах явцдаа багахан хэмжээний ус цацаж өгнө. Ус цацсанаар тогоонд гал үүсэж шорлогны зоог болон ногоо маш гоё утаатай мэт амттай болдог. Дараа нь магги цуу болон давс нэмж бэлэн болсон ногоо зоогийг хэрчсэн өргөст хэмх, улаан лоолийн хамт шоронд хатгаад ил гал дээр 2-3 удаа барьсны дараа гүнжидийн тос, кикомон цуу, мөөг амтлагчийг хольж бэлдсэн сүмсний хамт олгоно.

Эх сурвалж: “Судлалт ертөнц” сэтгүүл, №1

Санал болгох

Вареньтай жигнэмэг

  Орц: Гурил 480 гр Масло 250гр Ванилин 1 ш (шингэн бол 25мл) Хөөлгөгч 25гр …