Таван Сахил

1. Сэрэл мэдрэлтэй амьтны амийг бүү хөнөө.
2. Худал бүү ярь.
3. Өөрийн биш юмыг бүү ав.
4. Бэлгийн зохисгүй харилцаанаас татгалзах.
5. Мансууруулах бодис хэрэглэхээс татгалзах.

1. Сэрэл мэдрэлтэй амьтны амийг бүү хөнөө.
Амь хөнөөхөөс татгалзах нь мөн амьтны мах идэхгүй байх утгатай. Учир нь бид өөрсдөө амьтан алахгүй байлаа ч гэсэн бид махыг нь идэхийн тулд өөр хүмүүс амьтныг алах болно. Энэ бол дам аллага. Бид таван сахилыг сахиж чадахгүй бол дахин хүн болж төрж чадахгүй. Мах идэхэд амьтны үхэх үедээ амсаж мэдэрсэн үзэн ядалт гомдол хорслын хэсэг нь бидний ухамсарт үлдэж бид таагүй хэцүү байдлыг мэдрэх нь гарцаагүй. Тийм учраас бид шөнө хар дарж зүүдэлдэг. Харин амьтад биднийг хармагц айж зугтаадаг. Мөн түүнчлэн идсэн маханд байх энэ уур хорсол, үзэн ядахуйгаас болоод бид өвчин тусахаараа эдгэрч илааршихад амаргүй болдог.
Асуулт: Амьтны өөх тостой зүйлийг яагаад идэж болохгүй гэж? Бяслагийг иддэг шүү дээ, гэтэл бяслаганд өөх тос байдаг.
Багш: Яагаад гэвэл бяслагийг сүүгээр хийдэг, гэтэл өөхийг алсан амьтнаас гаргаж авдаг. Сүүг нь авахын тулд бидэнд үнээ алахын хэрэг байхгүй бөгөөд сүүгээр нь бид бяслаг, цөцгийн тос зэргийг хийж болно. Ялгаа нь үүнд байгаа юм.
Асуулт: Үр тогтоогүй өндгийг идэж болох уу?
Багш: Үгүй, яагаад гэвэл өндөг бол хагас амьтай байдаг, хэрэв бололцоо олговол тэр нь тахиа болно. Түүнээс гадна өндөг сөрөг хүч, хий биетнийг өөртөө татдаг. Тийм учраас хэрэв бид өндөг идэх юм бол энэхүү сөрөг хүчинд бохирдоно. Хар, цагаан домч нар юм шүглэсэн хүнийг эмчлэхдээ өндөг ашигладаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Тийм учраас өндөг идэхгүй байх нь тун зүйтэй юм.
Асуулт: Хэрвээ веган хоолны дэглэм баримтлахыг хүссэн хүн мэдэхгүйгээс юм уу санаандгүй мах идчихвэл яах вэ? Энэ нь түүнд яаж нөлөөлөх вэ?
Багш: Тэгэх юм бол гэдэс тань жаахан өвдөх байх. Гэхдээ та өдөр бүр арай илүүхэн бясалгал хийвэл асуудалгүй. Бид үүнээс байнга зайлсхийх боломжгүй. Веган хоол нь бидэнд угаас байдаг энэрэн нигүүлсэх сэтгэлийг өргөжүүлэх зорилготой. Үүнийг улам лавшруулж, бялхтал дүүргэн, бүхий л амьд амьтан, дорой буурай бүхэнд түгээх, хайрын үр суулгах, мөн энэрэн нигүүлсэх сэтгэлээ сайжруулахын тулд юм. Гэвч бид санамсаргүйгээр ямар нэг юм хийчихлээ гэхэд биднийг хэн ч буруутгаж чадахгүй. Эзэн Бурхан л лав тэгэхгүй.

2. Худал бүү ярь.

3. Өөрийн биш юмыг бүү ав.

Бидний биш ямар нэг юмыг зөвшөөрөлгүй буюу урьдчилж хэлэлгүй авбал энэ нь хулгай болно. Бид хүний цаг зав хийгээд хүч тамирыг хулгайлж бас мэднэ. Ийм төрлийн хулгайг та бүхэн сайн мэднэ. Жишээ нь, найз чинь таны утас уруу залгаад, хэдэн цагийн турш яриад салахгүй, та бүр ядарч сульдсан ч өрөвч эелдэг зангийн улмаас сонсохоос өөр аргагүй болж “Аа, тийм, тийм…” гээд тасалчихаж чадахгүй байх нь бий. Тэр байтугай уйтай ярианаас нь болоод түүний юу ярьж байгааг нь ч ойлгохгүй. Энэ бол бас л хулгай юм. Үр ашиггүй юм ярьж байхын оронд цаг заваа Эзэн Бурханыг танин мэдэхэд зориулах нь хамаагүй дээр.

4. Бэлгийн зохисгүй харилцаанаас татгалзах.
“Бэлгийн ханамжийг хэт эдлэх нь бие махбодыг тань зүдрээж, өөрийн болон хүн төрөлхтний тусын тулд, төгс гэгээрэлд хүрэхийн төлөө хадгалж хямгадвал зохих сэтгэл санааны хүчийг шавхана. Хямгадах нь үлэмж буянтай хэрэг болно. Бэлгийн зохисгүй харилцаа гэдэг нь дэндүү олон амраг юм уу хэт олон эхнэр, нөхөртэй байхыг хэлнэ. Энэ нь хүч тамирын тань нөөцийг шавхаж барагдуулна.
“Энэ нь их энгийн зүйл. Хэрэв нөхөртэй бол хоёр дахь нөхрийн тухай бодох хэрэггүй гэсэн үг. Амьдралаа улам эгэл жирийн болгож, сэтгэл санаа үймрүүлсэн маргаан, зөрчилгүй байлгах хэрэгтэй. Ийм зүйлс нь бусдыг гомдоодог. Бид бусдыг сэтгэл санааны хувьд ч зовоож болохгүй. Бид зөрчил тэмцлээс зайлсхийж, бусдыг ялангуяа ойр дотныхоо хүмүүсийг бие, сэтгэл санаа, мэдрэлийн хувьд зовоохгүйг хичээх ёстой. Хэрэв танд нууц амраг байдаг бол эхнэр юм уу нөхөртөө битгий хэлээрэй. Хэрэв та хэлчих юм бол энэ нь бүр ч их зовооно. Яаралгүй, үймээн шуугиан гаргалгүй үүнийгээ шийдэх хэрэгтэй. Түүндээ нүглээ наманчлах хэрэггүй. Заримдаа хүмүүс гэр бүлээс гадуур явдалд орооцолдчихоод түүнийгээ гэртээ очоод эхнэр, нөхөртөө илчлэн хэлэх нь асар шударга, асар ухаалаг хэрэг гэж боддог. Энэ бол утгагүй явдал, олигтой хэрэг биш. Та хэдийнээ алдаа хийчихээд тэр хог новшоо гэр орондоо чирч ирж, гадны хүмүүсийг баясгах хэрэг юу байх вэ? Хэрэв тэр чинь энэ талаар мэдэхгүй бол тэгж их гутрахгүй шүү дээ. Мэдвэл сэтгэл нь өвдөнө. Тийм учраас бид энэ асуудлаа шийдвэрлэж, дахин давтахгүйг хичээх хэрэгтэй. Ердөө л энэ.
Асуулт: Та ижил хүйстнүүдийн харилцааг эсрэг хүйстнүүдийнх шиг хүндэтгэдэг үү?
Багш: Би үнэндээ мэдэхгүй юм байна. Би аль алинд нь мэргэшсэн биш. (Инээлдэв) Танд миний хэлж чадах зүйл бол, та өөрийгөө юунд бие цогцостойгоо адилтгаж, ижил хүйстэн юм уу эсрэг хүйстнээ сонирхогч гэж нэрлээд байдаг хэрэг вэ? Ах дүүс минь, бид бол бие цогцос биш, бид бол ариун сүнс юм шүү. Бид бол биелсэн хайр, бид бол ертөнцийн бүх төрөлтнүүдийн Төгс дээд Багш нар юм. Өөрийгөө юунд юмстай адилтгаж, ангилж, унаган, дорд үзнэ вэ? Энэ бүхэн чинь дамжин өнгөрөх түр зуурын зүйл төдий юм. Өөрийгөө Эзэн Бурхан гэдгийг танин мэд, гэгээрэлд хүр.

5. Мансууруулах бодис хэрэглэхээс татгалзах.
“Мансууруулах бодис гэдэгт архи дарс, мансууруулагч зүйлс болон хүнийг донтуулж, боол болгон, бодит ухаарлыг бүрхэгдүүлж, уураг тархины эд эсийг гэмтээн, юмыг саруул ухаанаар харж, сэтгэж, үйлдэх чадварыг доройтуулагч аливаа зүйлс хамаарна. Энэ бүхэн мансууруулагч бодис юм.”
“Тамхинаас яваандаа гарч болох бөгөөд ер нь тамхи татахыг цээрлэх хэрэгтэй. Бид Эзэн Бурханы хүч чадалд мансуурах ёстой болохоос биш, иймэрхүү чанаргүй зүйлээр орлуулах ёсгүй юм. Урьд нь бид нэг л сэтгэл хангалуун биш, ямар нэг зүйлийг хүсээд байдаг атлаа тэр нь чухам юу вэ гэдгийг мэдэхгүйгээсээ болоод хорио цээргүй болохоор эсвэл магадгүй учир мэдэхгүйн улмаас үүнийг хэрэглэж байжээ. Бидний сэтгэл нэг л хоосон оргиж, мөнгө зоосоор элбэг дэлбэг, тохилог соёлтой амьдарч байсан ч аз жаргалгүй байдаг. Бид сэтгэл хангалуун биш болохоороо тамхи, мансууруулах бодис, мөрийтэй тоглоом, секс гэх мэтчилэн ханамж өгч болох бүхнийг хайна. Бид үүгээр сэтгэлээ хангаж чадна гэж боддог, гэтэл бид илүү ихээр хэрэглэх тусмаа улам ихээр тамираа барж, хоосон, утга учиргүй байдлыг мэдэрнэ. Хэдий чинээ их хэрэглэнэ, төдий чинээ ихээр шунах болно, мөн бие махбод хийгээд бодол сэтгэлээрээ төдий чинээ гутаан доромжлогдсон санагдана. Жинхэнэ “мансуурал” л энэ бүхнийг орлож таны сэтгэлийг хангах бөгөөд та энэ бүхнийг ахиад хэрэглэхийг хүсэх ч үгүй болно.
Асуулт: Хэрэв би эмчийн заавраар эм хэрэглэдэг бол веган хоолтон болж, авшиг хүртэж болох уу?
Багш: Бололгүй яах вэ, яагаад болохгүй байх вэ? Эм бол мансууруулах бодис биш. Мансууруулах бодис гэдэгт танай улс оронд хориглодог зүйлийг хэлж байна. Би ч бас үүнийг та нарын өөрсдийн тусын тулд хориглодог, учир нь эдгээр нь таны амьдралыг сүйтгэж, асар их мөнгө төгрөг үрэгдүүлж, таныг золгүй донтон болгоно. Гэтэл та нар чинь энэ Дэлхий дээгүүр Хаан мэт, Эзэн Бурхан мэт алхаж, дотоодынхоо агуу их хүч чадал, билэг ухаанаар бүх ертөнцийг адисалж байх ёстой юм.
Асуулт: Согтууруулах бодисыг эмэнд хэрэглэдэг атал бид яагаад ууж болохгүй вэ?
Багш: Ууж согтуурах нь ухаан санаанд хор нөлөөтэй. Энэ нь ухаан санааг бүрхэгдүүлэн будилуулж, тодорхой хэмжээгээр мэдрэл алдуулдаг. Тийм учраас гадна талдаа энэ ямар ч сайхан үйлчлэл үзүүлдэг байгаад надад сонин биш. Учир нь согтууруулах ундаа уураг тархийг хорлодог. Гэтэл гэгээрэлд хүрье гэвэл бидэнд бодох сэтгэх тогтолцоо маань хэрэгтэй. Бид хэр зэрэг л мэдээгээ алдана, төдий чинээ их будлиж, эрүүл саруул сэтгэн бодох чадваргүй болно.

“Гэрт тань хүргэж өгөхөөр би ирлээ” номоос

Санал болгох

Дотоодын Гэрэл Аялгууны Бясалгал буюу Гуань Инь Аргын ач тус

Бид яагаад Гэрэл Аялгууны бясалгал хийдэг вэ? Учир нь бид ертөнцийн бүх зүйлсийг ойлгохыг хүсэж …