Веган байхын учир

Веган гэж юу вэ?

Веганизм гэдэг нь амьтны гаралтай бүтээгдэхүүнээс татгалзах, чухамдаа амьтнаас гарган авсан хоол хүнс болон бараа таваарыг хэрэглэхгүйгээр амьдрах ухаан юм. Веганизмыг баримтлагчийг ВЕГАН /vegan/ гэж нэрлэдэг.

Веган хоол гэдэг нь найрлагадаа амьтны гаралтай орц болон хольц, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ороогүй зөвхөн ургамлын гаралтай хүнсээр бэлтгэсэн хоолыг хэлнэ. Веган хоолыг хүнсний ногоо, үр тариа, буурцагт ургамал, жимс жимсгэнэ, самар зэргийг оролцуулан сонголт арвинтай олон нэр төрлөөр бэлтгэх боломжтой юм. Ургамлын гаралтай хоол тэжээл нь амьтны гаралтай хүнснээс 10 дахин шингэц сайтай төдийгүй олон төрлийн амин дэм, эрдэс бодис, тос, нүүрс ус, уургаар баялаг ба хүний бие махбодоос хорт бодисыг гадагшлуулж, хоргүйжүүлдэг болохыг шинжлэх ухаан баталж нотолсоор байна.

ОЮУН САНАА

Үе үеийн бүх гэгээнтэн, оюун санааны удирдагчид, суут сэтгэгчид цагаан хоолтой байгаа нь хүний оюун санаа, ухамсрын төлөвшилтөд цагаан хоол эерэг нөлөөтэй болохыг харуулж байна. Юу идэхээс хэрхэн сэтгэх нь шууд хамаардаг болохыг өнөө үеийн судалгаа баримт нотолжээ. 10-н настайдаа IQ-аа хэмжүүлж байсан 8000 хүнийг 30-н настайд нь судалж үзэхэд IQ нь өндөр байх тусмаа цагаан хоолтон байх магадлал илт өндөр байсныг Англичуудын судалгаа харуулжээ. Судалгаагаар IQ нь 15-н шатаар ахих тоолонд цагаан хоолтон болох магадлал 38%-аар өсөж байжээ. Гарал угсаа, боловсрол зэрэг хүчин зүйлүүдийг харгалзаж үзсэн ч энэхүү зүй тогтол хэвээр байжээ.

Өндөр-IQ Менса олон улсын нийгэмлэгийн тэргүүн Триш Кеннэт: “Ухаалаг хүмүүс амьдралаа бүхий л талаас нь маш нухацтай авч үздэг. Амьтны амь хөнөөхийн ёс зүйг бодолцож үздэг хүмүүс аяндаа цагаан хоолтон (веган хоол) болох нь олонтаа байдаг.” гэжээ.

Мөн “Америкийн Хүнс Судлалын Холбооны сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар Америк хүүхдүүдийн дундаж IQ 99 байдаг бол цагаан хоолтон Америк хүүхдүүдийн IQ 116,24 байгааг тогтоосон байна.

ЭРҮҮЛ МЭНД

Хүний шүд, ходоод гэдэсний зохион байгуулалтыг судалсан дэлхийн судлаачид хүн гарал үүслээрээ ургамал болон сүүн тэжээлтэн байсныг нотолсон байдаг. Мал аж ахуй МЭӨ 7-6 мянган онд хожуу үүсжээ. Иймд эртний хүмүүс ногоо, жимс, самраар хооллож байсан байна. Ургамлын гаралтай хүнс хэрэглэгчдийг “ногоо хоолтон” буюу “веган хоолтон” гэж нэрлэдэг. Хүнсний ногоо, ургамал, сүү цагаан идээгээр үйлдэх хоолыг цагаан хоолонд тооцно.

Веган хоолны баримтлал нь амьтны гаралтай хүнс олон өвчин үүсгэгч хорт бодисын хуримтлалыг бие махбодод бий болгож, улмаар эд, эсийг хордуулах үйлчилгээтэй, харин ургамлын хүнс нь биеийг цэвэршүүлж, эрүүл, төгс амьдрахад тусална гэх үзэл юм.

Веган хоолтон байх нь эрүүл мэндэд сайн төдийгүй байгаль орчинд ээлтэй байж, улмаар гараг ертөнцийн ухамсрыг өөд нь татахад тустай гэх үзэл эдүгээгийн гол баримтлал болж байна (Ching Hai, 2006). Эрдэмтдийн үзэж байгаагаар цусны холестролын түвшинг бууруулах, цусны даралт тогтворжуулах, биеийн жинг хэвийн байлгах, зүрх судасны өвчин, цус харвалт, хорт хавдар, чихрийн шижин зэрэг өвчний эрсдэлийг бууруулахад бүтэн үрийн будаа, үр тариа, шош, буурцаг, хүнсний ногоо, самар, үр, жимс, жимсгэнээр баялаг хоол, хүнс хэрэглэх, мах болон амьтны гаралтай өөх тос агуулсан хоол хүнснээс татгалзах, тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь ач тустай.

Махны хэрэглээтэй холбоотойгоор эрүүл мэндийн өртөг зардал ихээхэн нэмэгдэж байна. Жишээлбэл, АНУ жилд 20-60 тэрбум ам.долларыг махны хэрэглээтэй холбоотой үүссэн өвчний эмчилгээнд, тухайлбал цусны даралт, зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, цөс чулуужих, таргалалт, хоолны хордлого зэрэг өвчний эмчилгээнд зарцуулдаг.

Оксфордын их сургуулиас эрхлэн 1980-1984 онд хүнсний ургамлаар дагнан хооллодог 6000 хүн, амьтны гаралтай хүнс хэрэглэгч 5000 хүний дунд явуулсан судалгаагаар цусны холестерин ихсэх, зүрх-судасны өвчин, хорт хавдар болон чихрийн шижингээр өвдөх, таргалах нь ургамлаар хооллогчдын дунд бага байгааг тогтоожээ. Грузин, Азербайджаны өндөр настны дунд явуулсан судалгаагаар урт наслалтын шалтгаан нь хүнсний ногоо, жимс, сүү, цагаан идээний хэрэглээтэй холбоотой гэж үзсэн байна.

Махан хоолыг боловсруулахад ургамал болон цагаан идээнээс ихээхэн илүү ажиллагаа шаардагдах ба бие махбодын илүү ажилбар бүр нь хүнийг ядраадаг. Харин махнаас жимс, хүнсний ногоо нь 10 дахин, сүү цагаан идээ нь 5 дахин хялбар шингэцтэй, бие махбодод ашигтай олон шимт бодисын эх үүсвэр болдог төдийгүй бие махбодоос хортой бодисыг гадагшлуулах, хоргүйжүүлэх шинж чанартайг шинжлэх ухааны судалгаанууд нотолж байна.                                                   

Цагаан хоолтон эрчүүдийн эрт нас барах магадлал 50%-аар, харин эмэгтэйчүүдийн хувьд 30%-аар буурдаг.
АНУ-ын Шим тэжээлийн нийгэмлэгээс цагаан хоолны эрүүл мэндийн ач тусыг тодорхойлохдоо “Зөв зохицуулсан цагаан хоол болон веган хоол нь бүх насныханд эрүүл, хангалттай тэжээллэг төдийгүй зарим өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх онцлогтой.” гээд цагаан хоолны эрүүлжүүлэх ач тусын талаар тайлбарлажээ (American Dietetic Association, 2009).

Зүрхний өвчнөөс хамгаалах

Жимс, ногооны тогтмол хэрэглээ нь зүрхний цус хомсрол өвчний эрсдэлийг бууруулдаг (Fraser нар 1999; Appleby нар 2002). Зүрх судасны эрүүл мэнд ба хүнсний ногоо, жимсний хамаарлын судалгаанд 47000 Италичууд хамрагдсанаас үзвэл хүнсний ногоо их хэрэглэдэг хүмүүсийн дунд зүрхний шигдээс (myocardial infarction) болон бахаар өвчлөх эрсдэл 21% бага байжээ (Kafatos нар, 1997). Англид хийгдсэн судалгаагаар шинэ жимсний тогтмол хэрэглээ нь зүрхний өвчнөөр нас барах эрсдэлийг 24%, тархины судасны эмгэгээс шалтгаалсан нас баралтыг 32% бууруулдаг болохыг харуулжээ (Steinmetz, 1996).

ОХУ-ын эрдэмтэн Ар Эддар нарын судалгаагаар цагаан хоолтон зүрхний өвчнөөр өвчлөх нь махан хоолтноос 90-97% бага байжээ (Ар Эддар, 2003). Өөр нэгэн судалгаагаар махан хоолтонтой харьцуулахад хагас цагаан хоолтой хүмүүс зүрхний титэм судасны эмгэгээр өвчлөх эрсдэл 24%, дан ногоо хоолтой (веган) хүмүүст 57% бага байжээ. Насанд хүрсэн эрүүл хүмүүс хоёр долоо хоног цагаан хоол буюу хүнсний ногоо, жимс, самар, шош буурцгаар хийсэн хоол хэрэглэсний дараа тэдний цусан дахь нийт холестерол 25%, бага нягттай липопротейд 33%, триглицерид 20%, нийт холестерол/их нягттай липопротейдийн харьцаа 21% тус тус буурч байжээ (Jenkins нар, 1997).

Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ нь зүрх судасны өвчнөөс хамгаалах олон хүчин зүйлийг агуулдаг. Тэдгээрт фолийн хүчил, хүнсний эслэг, кали, магни, каротинойдууд, фитостеролууд, флавонойдууд болон бусад антиоксидандт полифенолууд багтана. Нөгөөтээгүүр цагаан хоол нь амьтны гаралтай ханасан тос, холестерол бага агуулдаг бөгөөд хүнсний ургамал нь эслэгээр баялаг учир цагаан хоолтны цусан дахь холестеролын түвшин бага байдаг.

Түүнчлэн хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, үр, самар, шош буурцаг, боловсруулаагүй үр тарианд агуулагдах флавонойдууд нь зүрхний өвчний эрсдэлийг бууруулах шинж чанар үзүүлдэг. Флавонойдууд нь хүчтэй антиоксидант үйлчлэл үзүүлдэг бөгөөд цусны өтгөрөлтийг саатуулах, өөх тос бууруулах, үрэвслийн эсрэг шинж чанартай (Liu, 2003; Perez-Vizcaino, 2006).

Европт хийгдсэн зарим судалгаагаар флавонойдыг ихээр хэрэглэдэг хүмүүс нь бага хэрэглэдгээсээ зүрхний өвчнөөр нас барах эрсдэл 60%, цус харвалтын эрсдэл 70% бага болохыг илрүүлжээ (Hertog нар, 1993; Keli нар, 1996). Хүнсний ногоо, жимс жимсгэнийн өнгийг бүрдүүлдэг улбар шаргал болон улаан өнгийн нөсөөт бодисууд нь антиоксидант идэвх ихтэй учир чөлөөт радикалыг бууруулж, исэлдлээс хамгаалах үйлчлэл үзүүлдэг.

Цусан дахь каротинойдын агууламж их хүмүүс зүрхний өвчинд өртөх нь бага байдгийг тогтоосон нэгэн судалгаагаар ликопин (улаан лооль, хүрэн усан үзэм, тарваст байдаг улаан өнгийн нөсөөт бодис) их хэрэглэдэг хүмүүс бага хэрэглэдгээсээ зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэл 48% бага байжээ (Clinton, 1998). Хүнсний ногоо, жимсэнд агуулагдах терпенойдууд, самар, үрд агуулагдах токотриенолууд, сонгинолог ургамалд агуулагдах хүхэр агуулсан нэгдлүүд нь цусны холестерол, триглицеридийг бууруулах нөлөөтэй.

Шош, буурцаг ялангуяа шар буурцаг нь уусдаг эслэг, ургамлын уураг, сапонин, фитостерол, олон ханаагүй тосны хүчлээр баялаг тул тогтмол хэрэглэх нь цусны холестерол, триглицеридын түвшинг бууруулах, цусны сахарыг хянах, зүрх судасны өвчний эрсдэлээс сэргийлэх ач тустай (Sirtori нар, 2007). Боловсруулаагүй үр тариагаар хийсэн хоол, хүнсний хэрэглээг нэмэгдүүлснээр зүрхний өвчин, цус харвалт, чихрийн шижний 2-р хэлбэрээр өвчлөх эрсдэлийг 35-50% бууруулах боломжтой.

Ургамлын үр, самар тогтмол хэрэглэх нь зүрхний титэм судасны эмгэгийн эрсдэлийг 30- 60% бууруулдаг нь самар, үр нь зүрх судасны эрүүл мэндэд тустай кали, магни, зэс, фолийн хүчил, Е аминдэм, хүнсний эслэг, ханаагүй тос болон фитостерол, токотриенол, полифенолуудыг агуулдагтай холбоотой гэж үзэж байна (Mukuddem- Petersen нар, 2005; Kelly нар, 2006).

Цагаан хоолыг зүрх судасны өвчний эмчилгээнд хэрэглэхэд ихээхэн үр дүнтэй байсан талаар судлаачид тэмдэглэжээ (Berkow 2005). Клиникийн туршилтаар илчлэг бууруулсан (нийт илчлэгийн 10%-ийг өөх тосноос хангах), фитостерол, эслэг, самар, шар буурцгийн уургаар хийсэн цэвэр ургамлын гаралтай хоол хэрэглэсний дараа цусны даралт, цусны липид, бага нягттай липопротейдийн түвшин болон биеийн жин буурч, дасгал хөдөлгөөн хийх эрч хүч нэмэгдэж байжээ (Appel нар, 1997).

Монголд 2-оос дээш жил цагаан хоолоор хооллосон, 45-69 насны 58 хүн дээр хийсэн 2010 оны судалгааны дүн дээрхтэй ижил гарсан ба тэдний зүрх-судасны бүх үзүүлэлт хэвийн байсан болно (М.Мөнхзол, Н.Оюундарь нар, 2010).

Таргалалт, чихрийн шижин, цус харвалтаас сэргийлэх

Оксфордын цагаан хоол судлалын төвийн судалгаагаар махан хоолтонтой харьцуулахад цагаан хоолтны биеийн жингийн индекс бага байсан нь тогтоогджээ. Энэ нь цагаан хоолтон жимс, ногоо, эслэгээр баялаг, илчлэг багатай хоолны хэрэглээтэй холбоотой гэж үзсэн байна (Appleby нар, 1999). Судлаачид таргалалт нь чихрийн шижин болон хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлэх нэг гол хүчин зүйл гэж үзэж байна.

Таргалалт болон мах, махан бүтээгдэхүүний хэрэглээ нь чихрийн шижин өвчин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг талаар судлаачид тэмдэглэжээ (Fung нар 2004; Song нар 2004; Vang нар 2008). Хүнсний ногоо, бүтэн үрт цэвэршүүлээгүй үр тариа, буурцаг, шош, үр самрыг тогтмол хэрэглэх нь эсийн инсулин мэдрэг чадварыг нэмэгдүүлэх, чихрийн шижний 2-р хэлбэрээр өвчлөх эрсдэлийг бууруулах, глюкозын солилцоог сайжруулдаг болох нь тогтоогджээ (Jenkins нар 2003; Venn нар 2004; Rave нар 2007; Bazzano нар 2008; Villegas нар 2008).

Нэгэн судалгаагаар навчит ногоо болон жимсийг бага хэмжээгээр хааяа хэрэглэдэг хүмүүсийн цусан дахь глюкозжсон гемоглобины хэмжээ их хэрэглэдэг хүмүүсийнхээс өндөр байжээ (32). Шош болон шар буурцаг их хэрэглэдэг хүмүүс бага хэрэглээтэй хүмүүстэй харьцуулахад чихрийн шижний 2-р хэлбэрээр өвчлөх эрсдэл 38-47% бага байдгийг судлаачид тэмдэглэсэн байна (Villegas нар 2008).

Хүнсний ногоо, жимсний ялангуяа навчит ногоо, жүржийн төрлийн жимсний хэрэглээ нь тархинд цус харвах эрсдэлийг бууруулдаг нь тогтоогджээ. Хүнсний ногоо, жимсийг өдөрт гурваас дээш хэрэглэх нь цус харвалтын эрсдэлийг 27%, цус харвалтаар нас барах эрсдэлийг 42%, зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэлийг 27%, бусад шалтгаанаар нас барах эрсдэлийг 15% тус тус бууруулдаг байна (Bazzano нар, 2002). Нөгөөтээгүүр цагаан хоолтны цусны даралт тогтмол байдаг нь тэдний биеийн жин хэвийн байдагтай холбоотой.

Хорт хавдраас сэргийлэх

Америкийн судлаач Ролл Рассел нарын судалгаагаар махаар хооллодог 25 үндэстнээс 19-д нь хавдрын өвчлөл их байсан бол мах хэрэглэдэггүй буюу бага хэрэглэдэг 35 үндэстний дотор хавдрын өвчин өрнөлтэй нэг ч тохиол ажиглагдаагүй байна. АНУ-ын эрдэмтэн Эдуард Жиованнуччийн судалгаагаар махыг долоо хоногт таваас доошгүй удаа үндсэн хоолоо болгодог хүмүүс сард нэгээс илүүгүй иддэг хүнээс бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөх магадлал 4 дахин их байжээ.

Францад хийсэн нэгэн судалгаагаар махны хэрэглээг хоногт 100 г нэмэгдүүлэхэд хөхний хорт хавдрын эрсдэл 50-60% нэмэгддэг болох нь тогтоогджээ (Bessaoud нар, 2008). Хорт хавдар судлалын дэлхийн сангийн тайланд хорт хавдрын эрсдэлийг бууруулахын тулд ургамлын гаралтай хоол хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх, боловсруулсан хүнсний хэрэглээг бууруулах, махны хэрэглээг багасгахыг зөвлөжээ.

Ялангуяа махыг өндөр температурт шарах, утах, нөөшлөх явцад үүсдэг олон гинжит үнэрт нүүрсустөрөгч болон гетероцагирагт аминууд нь хорт хавдар үүсгэх шинж чанартай болох нь тогтоогджээ (World Cancer Research Fund). Хүнсний ногоо, жимсний тогтмол хэрэглээ нь хорт хавдраас хамгаалах үйлчлэлтэй талаар олон судалгаа, шинжилгээний ажил хийгдээд байна (Liu, 2003; Baliveau нар, 2007; Khan нар, 2008).

Судлаачдынхаар боловсруулаагүй үр тарианы хэрэглээ нь хорт хавдрын эрсдэлийг 20- 50% бууруулдаг ажээ (Jacobs нар, 1998; Bingham нар, 2003). Судлаачид шар буурцаг тогтмол хэрэглэдэг эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдрын эрсдэл бага байдаг нь түүний найрлага дахь изофлавинтай холбоотой гэж үзэж байна (Messina нар, 2001; Wu нар, 2008).

Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, бүтэн үрт будаа тариа, буурцаг, шош, үр, самар, хоол амтлагч ургамлууд нь хорт хавдраас хамгаалах үйлчлэл бүхий каротинойд, флавонойд, изотиоцианат, изофлавин, эллагийн хүчил, глюкарат, лиминойд, лигнин, фенолийн хүчил, фталид, сапонин, фитостерол, хүхэрт нэгдэл, терпенойд, токотриенол зэрэг фитохимийн бодисыг их хэмжээгээр агуулдаг болох нь тогтоогджээ.

Эдгээр нэгдлүүд нь хорт хавдар үүсэхтэй холбоотой бодисын солилцооны урвал болон дааврын үйл ажиллагааг өөрчлөх, хорт хавдрын эсийн өсөлтийг саатуулах, зогсоох, үрэвсэл намдаах, дархлааг сайжруулахаас гадна антиоксидант үйлчлэл үзүүлдэг (Lila, 2007).

Яс сийрэгжихээс сэргийлэх

Уураг, ялангуяа амьтны гаралтай уургийн хэрэглээ ихсэхэд цус хүчилшиж улмаар шээсээр алдагдах кальцийн хэмжээ ихэсдэг байна (Itoh нар, 1998; Hannan нар, 2000). Амьтны гаралтай уураг их хэрэглэдэг цэвэршсэн эмэгтэйчүүдийн ясны нягтрал буурч, сүүж, ташааны яс хугарах эрсдэл нэмэгддэг болох нь тогтоогджээ (Sellmeyer нар, 2001). Жимс, хүнсний ногоо нь хүчлийг саармагжуулах үйлчлэл үзүүлэх тул тогтмол хэрэглэснээр ясны кальцийн алдагдлыг бууруулж яс сийрэгжилтээс сэргийлэх ач холбогдолтой болохыг судлаачид тэмдэглэжээ (Tucker нар, 2001).

Клиникийн туршилтаар шар буурцгийн изофлавин нь ясны бодисын солилцоог эрчимжүүлж, яснаас кальци алдагдах үйл явцыг бууруулж улмаар яс сийрэгжилтээс сэргийлэх ач холбогдолтой болох нь тогтоогдоод байна (Arjmandi нар, 2002; Marini нар, 2007; Ma нар, 2008). Яс сийрэгжилтээс сэргийлэхийн тул кальци, магни, кали болон Д, К аминдэмээр баялаг хүнс болох сүү цагаан идээ, гүн ногоон өнгөтэй навчит ногоо, жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, шар буурцаг хоолондоо тогтмол хэрэглэж, амьтны гаралтай уургийн хэрэглээг бууруулах нь зүйтэй.

Бусад өвчнөөс сэргийлэх

Удаан хугацааны туршид уургийг зөвлөмж хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэхэд (уургийн хоногийн зөвлөмж хэмжээ нь эрүүл хүнд биеийн жингийн кг тутамд 0.8 г/кг/ өдөр байдаг бол бөөрний өвчтэй хүнд 0.6 г/кг/хоног байдаг ) бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдахаас гадна бөөрний архаг өвчин хүндэрдэг болох нь тогтоогджээ (Bernstein, 2007). Учир нь уураг бөөрний түүдгэнцрийн шүүрлийн ачааллыг нэмэгдүүлдэг байна. Тиймээс ургамлын уураг нь бөөрний ачааллыг бууруулж улмаар бөөрний өвчний хүндрэлийг бууруулах ач тустай. Цагаан хоол нь эслэгээр баялаг тул бүдүүн гэдэсний цүлхэнт өвчний эрсдэлийг 50% бууруулдаг байна (Gear нар, 1979; Aldoori нар, 1994).

Цөс чулуужих өвчний эрсдэл махан хоолтой хүнд цагаан хоолтноос 2 дахин их байдаг (Pixley нар, 1985). Финляндын судлаачид үе мөчний хэрэх өвчний эмчилгээний үед мацаг барьж цагаан хоол хэрэглэх нь ач тустай болохыг тогтоожээ (Muller нар, 2001).

Цагаан хоолтнуудын дархлааны систем махан хоолтнуудынхаас хүчирхэг байдаг төдийгүй элбэг тохиолдох ханиад зэрэгт бага өртдөг болохыг эрдэмтэд тогтоожээ. ( John Wiley and Sons, 2002, p. 49.)

“Цагаан хоол-ногоон гараг” ТББ-ын тэргүүн, ШУТИС, ХИБС-ийн багш Н.Оюундарь

ЭНЭРЭЛ НИГҮҮЛСЭЛ

Хүний бие махбодын гол хөдөлгөгч хүч нь энерги юм. Амьтныг алж хөнөөх үед маш ихээр өвдөж, айж, үзэн яддаг ба ийм энерги шингэсэн хоол хүнс хэрэглэж байгаа үед хүн хэзээ ч амар тайван, хайр энэрэлтэй байдаггүй. Бид мах идэхийн тулд дамаар амьтны амь хөнөөсөн өр, үйлийн үрд орж байдаг ба энэ таны гэрлэн биед маш бохир энергийг хуримтлуулж байдаг. Бие махбодоо маш муу түвшинд байлгаж байхад ямар ч бурханлиг дээдийн энергийг хүлээн авч чадахгүй. Веган хоолтон байснаар хүн илүү хайр энэрэлтэй, амар амгалан, эерэг зөв энергитэй болдог.

1300053698_a18287ad86Бидэнд ямар ч хор хүргэж байгаагүй, энэ гараг дэлхий дээр хамтран оршин суудаг, сул дорой, гэмгүй амьтдыг зовооход хүргэж, тэднийг идэш тэжээлээ болгож амьдрах нь үнэндээ эрүүл ухаанаар харвал балмад үйлдэл юм. “Мал, амьтан надад идүүлэх ёстой, тэд миний зоог” гэх харгис хэрцгий, балмад түрэмгий үзэл байсаар байхад энэ дэлхийд энх амгалан бий болох аргагүй. Үйлийн үрийн хуулийн дагуу бид юу л хийнэ түүнтэй адил үр дүнг амсдаг. Гэмгүй амьтдыг алж, хөнөөж байгаагийн ял шийтгэлийг үүрэх хүмүүс нь бид болж байгаа нь харамсалтай. Веган хоолтон байснаар үйлийн үр хураахгүй бөгөөд буянтай, амар тайван, гэгээрлийн жинхэнэ амьдрал руу, аз жаргалын тойрог руу орох боломжтой болдог. Бид өөрсдөө бурхад, бурханы хүүхдүүд. Хайр нинжин сэтгэл бол бидний хамгийн том үнэ цэнэ юм. Ертөнцийн оршнолуудтай эвсэг оршиж, амьтныг алж хөнөөн идэж цадах түрэмгийллээс ангижирсан та нинжин сэтгэлтэн юм.

Л.Толстойн: Өнгөрсөн цагийн гэрэл, гэгээтэй хүмүүс бидэнд нэг л зүйлийг заасан. Бид өөрсдөө хорлогдохыг хүсэхгүй байгаа бол бусдад хор учруулж болохгүй. Мал нядлах газар байгаа л бол дайны талбар байх л болно. Цагаан хоол бол хүнлэг энэрэнгүй чанарын шалгуур мөн.

Леонардо да Винчи: “Үнэндээ хүн бол адгуус амьтны хаан нь. Хүнээс илүү харгис хоморголон аллага хийж буй ямар ч төрөлтөн байдаггүй. Бид бусдын үхэл зовлонгоор амьдарч байна. Би хүүхэд байхдаа л махнаас татгалзсан, хэзээ нэгэн цагт амьтдыг хөнөөх нь хүнийг хороосонтой адил гэдгийг хүмүүс ойлгох цаг ирнэ. ”.

Махатма Ганди: “Улс орны аугаа байдал, түүний ёс суртахууны төлөв байдлыг тухайн оронд адгуус, амьтадтай хэрхэн харьцаж буйгаар нь цэгнэж болно”.

Плутарх: “Махан хоолтны тухай өгүүлэх нь” бүтээлдээ: “Яагаад Пифагор мах иддэггүй байж вэ гэдгийг бодолхийлэх хэрэгтэй. Миний тухайд гэвэл цус үнэртсэн маханд ам хүргэсэн, үхдэлийг амталсан хүний ухаан ямархан байх тухай асуудал сонирхол татдаг. Ямар гээч нөхцөл байдал түүнийг махаар чимэглэсэн хоолны ширээнд суулгаж, саяхан л мөөрч янцгааж, амьсгалж, хөдөлж байсан амьтныг хоол гэж нэрлэхэд хүргэнэ вэ? Яагаад бид амь насанд маань заналхийлж байдаг чоно, арсланг үл идэх мөртөө харин хэнд ч хоргүй, дуулгавартай, хурц хумс, соёо ч байхгүй хөөрхий амьтдыг хорооно вэ? Хэрчим махны төлөө бид яг өөр шигээ амьд явах эрхтэй тэр л амьтны амь нас, гэрэл гэгээ, нарыг нь устган сүйтгэж байна. Хэрэв амьтан таны идэш болох ёстой гэдэгт итгэж байгаа бол тэр амьтнаа хутга, сүх, бороохой хэрэглэлгүй гар, шүдээрээ л хороогтун ” гэжээ.

Пифагор: “Ахан дүүс минь ээ, бие махбодоо нүгэлт хоол ундаар бүү бохирло. Бидэнд буудай байна, алим байна. Хүнд жинг нь даалгүй алимны мод бөхийж унжсан байна. Амттай сайхан усан үзэм байна. Гал дээр бэлтгэчхэж болох ногоо байна. Сүү, зөгийн бал гээч сайхан идээ бий. Эх дэлхий маань цусны үнэргүй тансаг хоолтой найранд биднийг урьж байна. Зөвхөн адгуус л өлсгөлөнгөө мах, цусаар хангана. Гэхдээ амьтан бүхэн биш ээ. Морь, үнээ, хонь өвсөн тэжээлтэн биш билүү”.

А.Эйнштейн: “Миний бодлоор цагаан хоолны улмаас хүний зан чанарт гардаг өөрчлөлт, ариусах нөлөө нь хүн төрөлхтөнд ихээхэн ашигтай юм. Иймээс хүмүүс цагаан хоолыг сонгох нь буян хишигтэй болоод амар амгалан хоёр талтай юм” гэжээ.

http://www.youtube.com/watch?v=Fqwosg88kq0

БАЙГАЛЬ ОРЧИН

Дэлхийн дулаарлаас үүдэн уур амьсгалын систем бүхэлдээ өөрчлөлтөд орж, байгалийн гамшгийн давтамж эрс ихсэж байгаа нь хүн төрөлхтөнд нүүрлэж буй бодит аюул болоод байна. Дулаарлын хүчин зүйлс нь үйлдвэрлэл, үүн дотор эрчим хүчний үйлдвэрлэл, уул уурхай, мал аж ахуй, хог хаягдал, авто машинаас гарч буй хүлэмжийн хий юм. НҮБ-ын тайланд дурдсанаар дэлхий дээрх бүх тээврийн хэрэгслийн утаа нийлээд ч мал аж ахуйгаас үүсдэг хүлэмжийн хийн хэмжээнд хүрэхгүй гэжээ. Шинэчилсэн тооцоогоор бол дэлхийн дулаарлын 51%-ээс дээш хувь нь мал аж ахуйн салбараас үүссэн байна.1ffffНҮБ-н ХХААБ, Дэлхийн Хяналтын Хүрээлэн, НҮБ-ын Засгийн Газар хоорондын Уур Амьсгалын Өөрчлөлтийн асуудлаарх мэргэжилтний хороо (IPCC) зэрэг олон улсын нэр хүндтэй байгууллагууд цаг уурын өөрчлөлтийн хурдыг сааруулахад мах болон сүүний үйлдвэрлэлээс ялгарч буй богино настай хийг бууруулах нь хамгийн оновчтой стратеги юм гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Дэлхийн дулааралд хамгийн их нөлөөлж буй хүлэмжийн хийнүүд бол нүүрсхүчлийн хий (CO2), метан (CH4), азотыняяяяяя исэл (N2O) юм.

Хүний хүчин зүйлээс шалтгаалан ялгарч байгаа нийт нүүрсхүчлийн хийн (CO2) 21% нь мал аж ахуй эрхлэлттэй холбоотой бөгөөд дийлэнх нь газрын хэрэглээг өөрчилсөнтэй (малын бэлчээр, тэжээлийн талбайг нэмэгдүүлэх зорилгоор ой мод огтлох) болон хөдөө аж ахуй эрхлэхэд зарцуулж буй түлш, шатахуунтай холбоотой юм. Энэхүү хий нь агаар мандалд 500 болон түүнээс дээш жилээр оршдог.

Метаны дулааруулагч нөлөө нь 20 орчим жилийн турш CO2-оос 72-100 дахин их төдийгүй хүний хүчин зүйлийн нөлөөгөөр ялгарч буй нийт метаны 37% орчмыг хивэгч амьтад (үнээ, хонь) ялгаруулдаг. Энэхүү хий нь агаар мандалд 12 жил оршино.

Харин азотын ислийн дулааруулагч нөлөө нь CO2-оос 310 дахин их төдийгүй хүний хүчин зүйлийн нөлөөгөөр ялгарч буй нийт азотын ислийн 73% -нь мал амьтдаас ялгардаг. Дэлхийн агаар мандалд 100 жил орших чадвартай.

Иймээс дэлхийн дулаарлыг бууруулахын тулд богино хугацаанд сарнидаг хийнүүд буюу метан, азотын исэлд анхаарлаа хандуулах шаардлагатай болж байна.

Мөн мал аж ахуйн үйлдвэрлэлийн явцад аммиакийн 64% ялгарах бөгөөд энэ нь АГААР, ХӨРС, УСЫГ БОХИРДУУЛЖ, ХҮЧИЛЛЭГ БОРОО ороход нөлөөлж, ОЗОНЫ ДАВХАРГЫГ гэмтээдэг.Хүчиллэг бороо нь ой мод, усны амьтад олноороо устах шалтгаан болж, цэвэр ус, хөрс, хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг.

malМАА-н үйлвэрлэлээс ялгарч буй хүлэмжийн хийн зонхилох хэсгийг мал өсгөн үржүүлэхтэй холбоотойгоор үүсэж буй цөлжилт ойгүйжилт, мөн малын өтөг, мөн малын хоол боловсруулах явцаас ялгарч буй хүлэмжийн хий эзэлж байна.3

НҮБ-ийн Засгийн газар хоорондын цаг уурын өөрчлөлтийн асуудал хариуцсан хорооны (IPCC) дарга бөгөөд Эрчим хүч, нөөц баялгийн Институтийн (TERI) ерөнхий захирал Р К Пачауригийн “БАГА МАХ, БАГА ДУЛААРАЛ” нэртэй илтгэлийг үзэх бол энд дарна уу.

1. R.Goodland & J.Anhang (2009): Livestock and climate change: What if key actors are…. – World watch (November/December 2009)

2. GLOBAL WARNING: CLIMATE CHANGE & FARM ANIMAL WELFARE SUMMARY REPORT /Compassion in World Farming 2008/

3. R K Pachauri Chairman, IPCC Director-General, TERI “Global Warning! The Impact of Meat Production and Consumption on Climate Change” 2008

ГАЗАР:

Байгалийн дахин сэргээгдэх нөөц, баялгаас хүмүүс жил бүр 30%-аар хэтрүүлэн ашиглаж байгаагаас дэлхий нийтэд эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа билээ. Энэ байдал цааш үргэлжилбэл 2030 он гэхэд хүн төрөлхтөнд 2 гараг хэрэгтэй болно хэмээн судалгаанд өгүүлжээ.Гэтэл байгалийн нөөц баялгийг хамгийн ихээр сүйтгэж, дэлхийн экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй гол салбар бол мал аж ахуйн салбар гэдэгтэй эрдэмтэн судлаачид санал нэгддэг.

Дэлхийн хүн амын махны хэрэгцээг хангахын тулд дэлхийн хуурай газрын 30%, хөдөө аж ахуйн зориулалттай талбайн 70%, мах үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагдаж, үүнтэй холбоотойгоор хөрс элэгдэн, цөлжилт үүсэж байна.Монгол орны хувьд газар нутгийнхаа 75%-г малын бэлчээр болгосон төдийгүй мал сүргийн бараг тэн хагасыг ямаан сүрэг эзлэх болсон.3

1.”Earth Save News” 2008 он 12 сар №6

2. Livestock’s Long Shadow, UN FAO, 2006

3. “Шар буурцгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээ” семинар 2009 он

УС:

okokokЦэвэр усны гачигдлаас болж дэлхийд нийт 1 тэрбум гаруй хүн буюу 6 хүн тутмын нэг нь зовж шаналж байхад бид усанд яавч үрэлгэн хандаж болохгүй. Ирээдүйн дайн газрын тосны төлөө бус усны төлөө байх болно гэж судалгаанд өгүүлсэн байдаг.

Махны үйлдвэрлэл асар их хэмжээний усыг ашигладаг гэдгийг та бүхэн мэднэ. Нэг хүний хоолонд орох үхрийн махыг үйлдвэрлэхийн тулд 4560 литр цэвэр, сайн чанарын усыг хэрэглэдэг бол нэг таваг цэвэр цагаан хоолонд бол ердөө 372 литр ус зарцуулна. Энэ нь 90 гаруй % -ын хэмнэлттэй гэсэн үг.1

Ганц кг мах үйлдвэрлэхэд нэг хүний бүтэн жилийн хугацаанд өдөр бүр шүршүүрт орохтой ижил хэмжээний ус шаардагддаг.2

Шведийн Олон Улсын Усны Институтээс гаргасан судалгаанд нийт усны хэрэглээний 70% -г хөдөө аж ахуйн салбар эзэлдэг бөгөөд үүний дийлэнх хэсэг нь махны үйлдвэрлэлд ашиглагддаг хэмээн дурджээ.

Нөгөөтээгүүр мал өсгөх үйл ажиллагаанд асар их хэмжээний ус бохирддог. Амьтны ялгадастай хамт антибиотик, олон төрлийн даавар болоод малын тэжээлд ургуулахаар цацсан бордоо, хортон шавьж устгах бодис зэрэг асар олон төрлийн химийн бодис бидний уух усанд орж бохирдуулдаг.

1. “Water Inputs in California Food Production”, Marcia Kreith Davis, CA, September 27,1991, page 28

2. World Watch Magazine June 15, 2004

ЦӨЛЖИЛТ:

Дэлхийн хөрс элэгдэлтийн 50% гаруй хувийг мал аж ахуй үүсгэж байгаа нь цөлжилтийн шалтгаан болж байна.1  Монгол орны хувьд газар нутгийнхаа 75%-г малын бэлчээр болгосон төдийгүй нийт газар нутгийн 70%-д нь цөлжилт нүүрлээд байна.3 

1. Steinfeld, H., Gerber, P., Wassenaar, T., Castel, V., Rosales, M., de Haan, C. (2006). Livestock’s Long Shadow, p 73. FAO. Retrieved January 11, 2011 from http://www.afpf-asso.org/afpf/vie/vie/images/FAO-Livestock-Environment.pdf

2. “Шар буурцгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээ” семинар 2009 он

3. http://mne.mn (Байгаль орчин, ногоон хөгжлийн яам)

ОЙ МОД:

НҮБ-ын хийсэн судалгаагаар хүлэмжийн хийн 20% орчим нь ой модыг сүйтгэх үйл явцад үүсдэг болохыг тооцоолжээ. Гэтэл өнөөдөр дэлхийн уушги болсон ширэнгэн ойн ихэнхийг үйлдвэржсэн мал аж ахуйг хөгжүүлэх зорилгоор устгажDeforestation2 байна. Мал аж ахуйн салбар нь дэлхийн ойгүйжилтын 1/3-г үүсгэдэг. Жишээ нь, Амазоны ширэнгэн ойн 90%-ийг үхрийн бэлчээр, малын тэжээл бэлтгэх зорилгоор устгасан. Ийм байдлаар хүлэмжийн хийг шингээгч болох ой мод, ногоон бүрхүүл устаж байгаа төдийгүй энэхүү модгүй болсон талбай асар их хүлэмжийн хийг ялгаруулагч болж хувирдаг. Өнөөдөр 1 минутад 7 хөл бөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ойн талбайг махны үйлдвэрлэлд зориулж устгаж байна. Дэлхийн хуурай газрын талыг бүрхэж байсан ойгоос одоо дөнгөж 1/4 нь үлдсэн байна.1

“Хэрвээ ой модгүй болчихвол бид цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэх ямар ч аргагүй болно” хэмээн 300-аад судлаач, шинжээчид цохон тэмдэглэсэн байдаг. НАСА-н эрдэмтдийн анхаарлыг татах болсон нэг зүйл бол хойд мөсөн далай болон Антарктидын мөс хайлалтыг түргэсгэж буй нүүрсний хөө юм. Энэ нь CO2-с 800 дахин дулааруулах чадалтай төдийгүй мөсөн дээр бууж нарны дулааныг шингээн мөсийг хайлуулж байна. Антарктид дахь нүүрсний хөө нь НАСА-н тооцоолсноос хавьгүй их хэмжээтэй болохыг Бразилын эрдэмтэд тогтоосон төдийгүй энэхүү хөөний 70% нь Өмнөд Америкийн МАА үйлдвэрлэлд зориулж шатаагдсан ой модноос үүсжээ.2

1. “ДЭЛХИЙН ДУЛААРАЛД НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛҮҮД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМУУД“ Байгалийн шинжлэх ухааны доктор Д.Энхбат, ШУТИС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга

2. www.gopetition.com

БИОЛОГИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛ:

Жижиг байх нь хамаагүй амьтан, ургамал бүр байгаль орчны тэнцвэрийг барьж байх үүрэгтэйг шинжлэх ухаан нотолсон. МАА-н улмаас экосистемийн 24 чухал оршнолоос 15 нь доройтсон гэж эрдэмтэд үздэг.1

Эрдэмтдийн хэлж байгаагаар дэлхийн дулаарал энэ чигээрээ үргэлжилбэл багадаа л гэхэд ургамал, амьтны төрөл зүйлийн 20% нь устаж болзошгүй.2

Дэлхий даяараа махгүй амьдралын хэв маягт шилжих нь биологийн төрөл зүйлийн хорогдолтоос 60% сэргийлж чадна.3

Монгол орны нийт газар нутгийн 82%-г малын бэлчээр эзлэх болсон нь монголд төдийгүй Төв Ази дахинд биологийн төрөл зүйл хорогдох гол шалтгаан болж байна.4

1. The 2006 United Nations report, Livestock’s Long Shadow

2. www.SupremeMasterTV.com

3. Rethinking Global Biodiversity Strategies (2010), p 81. Netherlands Environmental Assessment Agency. Retrieved January 11, 2011 from http://www.rivm.nl/bibliotheek/rapporten/500197001.pdf

4. Kohn, M. (2009, July 26). UN chief in Mongolia to highlight climate change. AFP. Retrieved January 11, 2011 from http://www.google.com/hostednews/afp/article/ALeqM5jHAMNZpU6UTXfenBraBdrD9Q5IfQ

Rosales, M., Livinets, S. (2010, july). Grazing and Land Degradation in CIS Countries and Mongolia. Food and Agriculture Organization of the United Nations [FAO]. Retrieved January 11, 2011 from http://www.fao.org/fileadmin/templates/lead/pdf/e-conf_05-06_background.pdf

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН:

Байгаль орчныг бохирдуулагч гол хүчин зүйлс бол малын ялгадас, антибиотик, даавар, арьс ширний үйлдвэрээс ялгарч буй химийн бодис, бордоо, тариаланд шүршдэг хортон шавьж устгах хор юм. Бэлчээрийн даац хэтрэх явдал ихсэх нь усны эргэлтийг алдагдуулж, хөрсөн дээрх болон гүний усны нөөц шинэчлэгдэн сэлбэгдэх явдлыг бууруулж байна.1

Дэлхий дээрх мал аж ахуйн үйлдвэрлэл нь өтгийг тэрбум, тэрбумаар нь тасралтгүй бий болгосоор байна. Энэ нь үлэмж хэмжээний химийн хорт бодис (азот, фосфор, кали), эмийн бодисын үлдэгдэл, хүнд металл болон өвчний үүсгэврүүдийг агуулж байдаг.2

Фермийн аж ахуйн мал амьтад нь АНУ-ын бүх хүн амын гаргаж буй ялгадаснаас 130 дахин их хэмжээний ялгадас гаргадаг байна.3 410 кг үхэр жилдээ 14,6 тн ялгадас гаргаж байгаа нь даруй 10 машины жинтэй тэнцэхүйц болж байна. Ингэснээр ус агаарыг бохирдуулж, өнгөн хөрсний бүтцийг алдагдуулдаг.4

1. Food and Agriculture Organisation – Livestock, Environment and Development Initiative, Livestock’s Long Shadow –Environmental Issues and Options, 2006

2. ftp://ftp.fao.org/docrep/fao/010/a0701e/a0701e00.pdf

3. World Watch Magazine June 15, 2004

4. www.SupremeMasterTV.com

ДАЛАЙН ЭКОСИСТЕМ:

Дэлхийн нийт загасчлалын 30%-50% нь мал амьтны (гахай болон тахиа) тэжээлд зориулагддаг.

Мал амьтны ялгадас, химийн бордоо гол мөрөн лүү урсах, мөн загасчлах зэрэг нь усны нөөцийг бохирдуулж, далай дахь хүчилтөрөгчийг үгүй хийж байна.

ХООЛ ХҮНС:

Дэлхий бөмбөрцөг дээр бараг нэг тэрбум орчим хүн өлсгөлөн болоод хоол тэжээлийн дутагдлаас болон шаналан зовж байна. 5 секунд тутамд нэг хүүхэд өлсгөлөнгөөр нас барж байна. Гэтэл үүнийг үл харгалзан дэлхийн үр тарианы 1/3, шар буурцгийн 90 хүртэл хувийг хүмүүсийг хооллож тэжээхэд бус, харин мал аж ахуйн тэжээлд зориулж байна. Мөн мал аж ахуйд хэрэглэж байна. Гэтэл Одоогийн мал бордоход зарцуулж буй үр тариагаар 2 тэрбум хүнийг хооллох боломжтой.1 Өөрөөр хэлбэл бид энэ бүх үр тариагаар хүмүүсийг хооллож тэжээвэл дэлхий дээр хэн ч өлсөхгүй.

1. FAO, 2006; CAST 1999; B. Parmentier, 2007

ЭРЧИМ ХҮЧ:

Picture3Махыг хөлдөөж хэрэглэгчид хүргэхэд зарцуулагдах эрчим хүч, тээврийн зардал асар өндөр байдаг. Махтай хоол хийхэд ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнээр хоол хийснээс 16 дахин их эрчим хүч зарцуулагддаг. Үүнтэй холбоотойгоор 25 дахин их CO2 ялгардаг.1

Ойролцоогоор эрчим хүчний 2/3-нь мал амьтны тэжээл үйлдвэрлэх болон тээвэрлэхэд зориулагддаг.2

1. http://www.nytimes.com/2008/01/27/weekinreview/27bittman.html 2. Animal Science Journal, 2007

2. Animal Science Journal, 2007 

ЭДИЙН ЗАСАГ

Хүн хэзээ ч үхэр шиг ууддаггүй. Мал амьтнаар дамжуулж бид ургамал ногоог идсэнээс өөрсдөө шууд хэрэглэдэг болбол 14 дахин бага ус, 6 дахин бага үр тариа, 10 дахин бага эрчим хүч, 20 дахин бага газар нутаг, ой модыг зарцуулах юм. Жилд 3443 сая гектар газар чөлөөлөгдөнө. 760 сая тонн үр тариа хэмнэнэ.

Өрхийн маханд зарцуулж буй зардал буурцгийн мах, уураг хэрэглэдэг болсноор 7-10 дахин хэмнэгдэх ба энэ хэмнэсэн мөнгөөрөө төрөл бүрийн ногоо, жимс жимсгэнэ авч идэж, хоол тэжээлээсээ өөрийн биед хэрэгтэй уургаа нөхөхөөс гадна витамин, нэмэлт тэжээлүүдийг авах бололцоо бүрдэнэ.

Голландын Байгаль орчны үнэлгээний газраас явуулсан “Хооллолтоо өөрчлөн цаг уураа сайжруулъя” нэртэй нэгэн судалгаагаар амьтны бүтээгдэхүүнээс ангид веган хүнс нь махан хүнстэй харьцуулахад дэлхийн цаг уурыг тогтворжуулахад засгийн газруудаас гарах зардлыг 80 хувиар бууруулна гэдгийг нотолсон. Ингэснээр 32 триллион ам.долларыг хэмнэнэ. Үүгээр зогсохгүй өөр нэгэн үр нөлөө үзүүлнэ. Юу вэ гэвэл ургамал ногоонд суурилсан хүнс нь хүн төрөлхтөнд мах болон сүү, сүүн бүтээгдэхүүнээс ч их хоол хүнс бий болгоод зогсохгүй мал өсгөхөд ашиглагдаагүй газрууд эргээд нүүрсхүчлийг шингээгч ой болох боломжтой ба энэ нь CO2 ялгаралтыг бууруулах ач тустай.1

1. Netherlands Environmental Assessment Agency – “Climate Benefits of Changing Diet” (2009)

 

Санал болгох

Мах идэхийн үйлийн үр, түүний шинжлэх ухааны тайлбар

Амьтдын сүнс нь хүний биеийг бүрхэж өөрийг нь хороосон хүн болон хооллосон хүнийг үхэлд хүргэх ослыг хүлээж байдаг. Эдгээр амьтдын сүнс бүр үйлийн үрийн хариугаа авдаг ба жишээ нь могой, нохой, яст мэлхий зэрэг амьтдын аминд хүрсэн бол могой могойны, нохой нохойны, яст мэлхий яст мэлхийний тус тусдаа үйлийн үрийн хариугаа авдаг гэсэн үг юм. Тиймээс бүх зовлон, үйлийн үр нэг дор тохиолддоггүй.