Амьтдыг, байгалийг хайрлаж, нэг нэгнээ, гэр бүлээ, дайснаа хүртэл хайрласнаар бид Дэлхийд Диваажинг цогцлоох боломжтой. ХАЙРЫН энерги нь дэлхийг анагааж, хамгаалах үр нөлөөтэйгөөс гадна оршин суугчдыг нь илүү өндөр дээд ухамсрын төвшинд дэвшүүлэх болно. Тэрээр цааш нь сул дорой, дуу хоолойгүй амьтдыг болон ядарсан хүмүүсийг хамгаалахыг тулд бид бүхнийг хайраа үйл хэрэг болгохыг уриалсан билээ.
“Хайр цэцэглэн тэлэх юм уу, устаж үгүй болох боломжтой. Харин хайрын мөн чанарыг хэзээ ч устгах боломжгүй. Хайрыг тэтгэж тэлэх үйлс байдаг бол хагдруулж үхүүлэх үйлс ч байдаг. Материаллаг хайрыг хэлж байгаа юм шүү. Энэ оршихуйн хайрыг хэлж буй юм. Хайрыг өсгөн тэлэх үйлс ч байдаг, хумьж багасгах ч үйлс бий. Хэрэв бид хайрыг олбол эрхэмлэж, нандигнах
хэрэгтэй. Үүнийгээ дэмжих хэрэгтэй. Бодол санаа, үг хэл, үйл хөдлөлөөрөө дэмжих хэрэгтэй.”
~ Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
Gegeerel.mn Дотоодын Гэрэл Аялгууг ажихуй