Арнольд Шварцнеггер: Мах идэхгүй байх нь гарагаа хамгаалах сайн санаа

Калифорни мужийн захирагч асан, Австри- Америкийн жүжигчин цаг уурын өөрчлөлтийн нөлөөг бууруулахад махгүй хүнсийг зөвлөж байна.

Арнольд Шварцнеггер дэлхийн дулаарлыг бууруулахад махгүй хүнсийг санал болгож байна.Tweet: Арнольд Шварцнеггер дэлхийн дулаарлыг бууруулахад махгүй хүнсийг санал болгож байна. http://ctt.ec/aE0Zw+ 2015 оны 12 сард Франц улсын Парис хотноо хуран чуулсан НҮБ-ын Цаг Уурын Өөрчлөлтийн Конференц COP21 үеэр Австри – Америкийн жүжигчин, нэр хүндтэй бодибилдингийн тэмцээн Ноён Олимпиа-н долоон удаагийн аварга тэрбээр цаг уурын өөрчлөлтийг бууруулахад илүү хурдан нөлөө үзүүлэхүйц үйл ажиллагаануудыг хөхүүлэн дэмжсэн юм.

ВВС-д өгсөн ярилцлагадаа Ноён Шварцнеггер цаг уурын өөрчлөлтөд үзүүлж буй МАА-н нөлөөллийг онцлон тэмдэглэсэн бөгөөд дэлхийн дулаарлын нөлөөг бууруулахын тулд мах идэхгүй байхыг санал болгосон байна. Хүмүүс махгүй, сүүгүй хоол хүнс хэрэглээд яаж түүний тоглосон Терминатор цуврал кинонд гардаг  шиг  бие хаатай байх билээ гэсэн асуултад тэрээр ВВС-ийн Мэдээнд ийнхүү хариулсан юм: “Та уургийн эх үүсвэрийг олон замаар авч болно. Би цагаан хоолтон олон бодибилдингчид болон хүндийн өргөгч нарыг харсан.”

Цаг уурын өөрчлөлтөд даруй нөлөө үзүүлэх алхмуудыг  хэрэгжүүлэхийг хүчтэйгээр дэмжиж, ялангуяа хүмүүст Эх дэлхийгээ хамгаалж, амь аврах ургамлын гаралтай хүнсийг сонгохыг уриалсан Ноён. Шварцнеггер танд баяр хүргэе.

 

Фото зургийн эх сурвалж: Georges Biard-Arnold Schwarzenegger 2003-2003-Wikimedia Commons-CC BY-SA 3.0

Англи хэл дээрх эх сурвалжnews.godsdirectcontact.net

Санал болгох

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн бүх шашны болон оюун санааны удирдагч нарт хандаж илгээсэн яаралтай илгээмж

Оюун санааны агуу удирдагчдын хувьд та бүхэн бидний гараг дэлхий дээр бий болоод байгаа гамшигт энэ нөхцөл байдал хүмүүсийн харгис хэрцгий зан авир, дадал зуршлаас үүдсэн уур амьсгалын хурдацтай өөрчлөлттэй шууд холбоотой болохыг, хэрвээ бид хайрын зарчмыг баримталбал энэ байдлыг засахад тийм ч хэцүү биш гэдгийг мэдэж байгаа.