“ЖИНХЭНЭ ХАЙР“ мюзикл Төрийн Ордны Их Танхимын видео дэлгэцнээ

Броудвейн бүх л гайхамшгаар нэгэн бодит хайрын түүхийг дэлгэн харуулах Жинхэнэ Хайр Мюзикл нь шагналт одуудаар ахлуулсан 40 гайхалтай уран бүтээлчид, 20 найрал хөгжмийн үзүүлбэр болон хөгжмийн алдарт зохиолчдын багийг нэг дор цуглуулж чадсан юм.

Броудвейн Домогт Алдартнаас Броудвейн шинэхэн одууд хүртэл…

“Жинхэнэ Хайр” мюзиклыг Лос Анжелесын Драм Шүүмжлэлийн Хүрээлэнгийн Шагналт Крис Шэлтон найруулж, Тонигийн Шагналт Дейси Ийген (“Нууц Цэцэрлэг”), Тонигийн Шагналт Кеди Хуффмань (“Үйлвэрлэгчид”), болон Тонид Нэр дэвшигч Адам Паскал (“Түрээс”-ийн анхны хувилбар) болон Роберт Торти (“Оддын Гэрлийн Илэрхийлэл”) нар тоглосон байна.

Тусгай зочин одуудын дунд олон улсад алдартай, Тонигийн Шагналт Бетти Баклей (“Муурнууд”), Италийн сонгодог болон поп хөгжмийн од Филиппа Жиордано, Оскарын Шагналт Шерли Жонес (“Ятуу Шувууны Гэр Бүл”), Тонигийн Шагналт Трент Ковалик болон Кирил Кулиш (“Билли Эллиот”-ын одууд), Эммигийн Шагналт дуучин Фейт Ривера, жүжигчин дуучин Том Шмид, жүжигчин Дик Ван Паттен (“8 хангалттай”) болон Драмын Салбарын Шагналд Нэр дэвшигч сопрано Линне Винтерстеллер нар багтсан байна.

Америкийн Шилдэг Хөгжмийн Зохиолчид

Хөгжмийн аяыг Америкийн алдарт тайз, кино, дэлгэцийн хөгжмийн зохиолчид зохиожээ: Оскар болон 5 удаагийн Эммигийн Шагналт Билл Конти  (“Хатуу”), 2 удаагийн Оскарын Шагналт Ал Каша (“Ухаарлын Өглөө”, “Посейдоны Адал Явдал”, “7 ахын 7 сүйт бүсгүй”), Эммид Нэр дэвшигч Дог Кацарос (“Эрх Чөлөөт”-ийн хөгжмийн найруулагч), Тони болон Эммигийн Шагналт Дон Пиппин (“Оливер!”) болон Оскар, 2 удаагийн Греммийн Шагналт Девид Шайер (“Беби”, “Том”).

Үгийг дэлхийд нэрд гарсан оюун санааны хөтөч, хүмүүнлэг үйлстэн, уран бүтээлч Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн сэтгэлд шингэсэн гүн гүнзгий яруу найргуудаас дээжилсэн юм.

Дашрамд дуулгахад уг мюзиклийн үг болон нотыг багтаасан “ЖИНХЭНЭ ХАЙР“  ном нь гарсан даруйдаа Амазоны ном болон яруу найргийн төрөлд шилдэг борлуулалттай номоор шалгарчээ.

“Зөвхөн Хайранд Итгэ”

Энэхүү мюзикл нь эмч нөхөртөө хайртай нэгэн эмэгтэйн бодит түүхээс сэдэвлэсэн юм. Гэвч аз жаргалтай гэрлэлт нь цэцэглэхийн хирээр нэгэн дуудлага түүнийг хайртай хүнтэйгээ хамт байх уу эсвэл бүх хүн төрөлхтний төлөөх аз жаргалыг эрэн хайж, бүхнээ золиослох уу гэсэн шийдвэр лүү хөтөлнө.

Зурагдсан мэт аяллаа тэрээр Энэтхэг, Гималайгаас эхлүүлж, замын турш адал явдал, аюул занал, гэнэтийн бэлгүүдтэй учрах болно.

Энэхүү сэтгэлд хоногшим түүх нь үзсэн хүн бүрийн нулимсыг дуслуулж, инээд хөөр бэлэглэж, мартагдашгүй дурсамж үлдээх нь гарцаагүй.

Өдгөө дэлхийн олон орнуудаар үзэгчдийн хүртээл болж байгаа энэхүү гайхамшигт дэлгэцийн бүтээл Төрийн Ордны Их Танхимын видео дэлгэцнээ 4 сарын 22 нд (Эх Дэлхийн Өдөр) тавигдахаар боллоо.

Тасалбар бүх Ловин Хат веган хоолны зоогийн газруудаар худалдаалагдаж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл: 91990118, 89835835

Facebook: www.facebook.com/TheRealLove.Mongolia

Имэйл: reallovemgl@gmail.com

Вебсайт: http://thereallovemusical.com

Санал болгох

“Их Багшийн Аялгуу Морин Хуураар“ концерт

Дэлхийд алдартай концертын танхим бүрт уригдан тоглож, морин хуурынхаа эгшгээр тив дэлхийн түмэн олныг уяраасан Монгол Улсын Морин Хуурын Чуулга энэ концертонд зориулж тус чуулгын уран сайхны удирдаач, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Дэлгэрсайханы Түвшинсайханы найруулсан Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн зохиосон дуунуудыг тоглоно.