Нүүр / ВЕГАН АМЬДРАЛ / Веган байхын учир / Гараг дэлхийн ирээдүйг хүсч байгаа бол веган хоолтон байх нь маш чухал

Гараг дэлхийн ирээдүйг хүсч байгаа бол веган хоолтон байх нь маш чухал

Cowspiracy: Тогтвортой Амьдралын Нууц баримтат кино нь 2014 онд анх дэлгэцнээ гарсан бөгөөд 2015 оны 9-р сард шинэчлэгдэн онцгой эрхтэйгээр дэлхийн шилдэг Netflix интернет телевизээр цацагдсан юм.

Энэхүү олныг гайхшруулсан баримтат кино нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлж буй хор хөнөөлийн хэр хэмжээг хүмүүст ойлгуулсанаар тэднийг  веган хоолтон болоход нь урам зориг өгч, хүн төрөлхтөн веган хооллолтын хэв маягийг сонгох нь дэлхийг хамарсан гамшгаас сэргийлэх хамгийн шилдэг арга зам мөн болохыг харуулсан байна.

Cowspiracy нь амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх нь дэлхий дээрх тээврийн хэрэгсэл, үйлдвэржилтээс ч илүү дэлхийн дулааралд ихээр нөлөөлөөд зогсохгүй мөн цөлжилт, усны хэрэглээ болон бохирдол, биологийн төрөл зүйл устах гол шалтгаан болж байгаа бодит үнэнийг олон нийт яагаад мэдэхгүй байгаа талаар судалжээ.

Уг киноны найруулагч Кип Андерсон уур амьсгалын өөрчлөлтөд заналхийлж буй аюулуудын талаар хүн төрөлхтөнд дэлгэн үзүүлсэн  АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Ал Горын бүтээл болох Академийн шагналт “Таагүй Үнэн” баримтат киног үзээд “байгаль орчны сэхээрэл”-ийг олж авсан гэдэг. Ноён Гор дэлхийн дулаарал, түүний шалтгаануудыг олон нийтийн анхааралд хандуулсан энэхүү чухал үйл хэргээрээ Нобелийн Энх Тайвны Шагналыг хүртсэн билээ. Энэхүү баримтат кино нь Ноён Андерсоныг гараг дэлхийд үзүүлж буй хувь хүний нөлөөллөө бууруулан, амьдралын хэв маягаа өөрчлөхөд нь зоригжуулсан юм. Тэрээр юмсыг дахин боловсруулан ашиглаж, машины оронд дугуй унаж, усаа хэмнэхийн тулд шүршүүрт орох хугацаагаа ч богиносгосон байна.

Тогтвортой амьдралын хэв маягийн төлөө энэ бүх алхмыг амьдралдаа хэрэгжүүлсэн  Ноён Андерсон эдгээр өөрчлөлтүүд нь түүний идэж буй хоол хүнсний байгаль орчинд учруулж буй хор хөнөөлтэй  харьцуулбал өчүүхэн гэдгийг ухаарсан юм. Тэрээр мал аж ахуй болон загасны аж ахуй эрхлэх, мөн амьтны гаралтай бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нь байгаль орчныг сүйтгэхэд гол үүрэг гүйцэтгэж буй талаар байгаль орчны тэргүүлэх бүлэглэлүүд яагаад хүмүүст мэдээлэхгүй байгааг судалж эхэлсэн байна. Ийнхүү шинжлэн судалсны эцэст байгаль экологоо хамгаалах цорын ганц жинхэнэ шийдэл бол дэлхий нийтээрээ веган хоолонд шилжих явдал юм гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

Уг киног хамтран бүтээсэн Кээган Күнь нийгмийн шударга ёсны төлөө бүтээсэн баримтат киногоороо шагнал хүртэж байжээ. Уг киноны гүйцэтгэх найруулагчаар олны талархлыг хүлээсэн Холливудын жүжигчин Леонардо ДиКаприо, Женнифер Девиссон болон Аппиан Вээе кино продакшн ажиллажээ.

Энэхүү баримтат киног олон хэлний хадмал орчуулгатайгаар Netflix –ээр үзэж болох ба  www.cowspiracy.com -оос худалдаж авах юм уу татан авах боломжтой. Мөн DVD-г хүргэлтээр авч болно. Дэлгэцнээ гаргахыг сонирхож буй бол нийтэд үзүүлэх лицензийг нь худалдан авч болох бөгөөд вебсайтад гаргах өдөр, газраа бүртгүүлэх юм байна.

Бид Кип Андерсон, Кееган Күнь, Леонардо ДиКаприо, Женнифер Девиссон, Аппиан Вээе Продакшн болон Cowspiracy–г хийхэд оролцсон бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэхүү баримтат кино шиг олон бүтээлээр веган дуу хоолой түгэн тархаж, ургамал дээр суурилсан, энэрэнгүй амьдралын хэв маяг нь гараг дэлхий болон зэрэгцээ орших бүхий л төрөлтнүүдийг хамгаалахад амин чухал болохыг улам олон хүн ойлгож ухаарах болтугай.

Cowspiracy: Тогтвортой Амьдралын Нууц баримтат киноны сурталчилгааг эндээс үзнэ үү.

 

Англи хэл дээрх эх сурвалж: https://news.godsdirectcontact.net

Санал болгох

ДЭМБ: Боловсруулсан махан бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэдэг

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх Олон улсын хавдрын судалгааны байгууллага махан бүтээгдэхүүн болон боловсруулсан махан …