Мягмар гарагт архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэхийг хориглосон шийдвэр гарлаа

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидалтыг бууруулах зорилгоор 2013.02.04-ний өдрөөс эхлэн Орхон аймгийн хэмжээнд Долоо хоног бүрийн Мягмар гарагт согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон Аймгийн Засаг даргын шийдвэр гарч хэрэгжиж эхэллээ. Мөн сар бүрийн 15-нд согтууруулах ундаа худалдах, үйлчлэхийг хориглосон өмнөх  шийдвэр хүчинтэй хэвээр байгаа юм байна.
Ямартай ч Орхончуудын маань архины хэрэглээ, архидалттай холбоотой хэрэг зөрчил буурахад энэ шийдвэр нөлөө үзүүлэх нь дамжиггүй юм.

 

Эх сурвалж: www.erdenet.mn

Санал болгох

Дэлхийн бүтээлч нэвтрүүлгийн суваг Суприм Мастер Телевиз

Суприм Мастер Телевиз нь хүн төрөлхтний гарамгай үлгэр дуурайлал, эрхэм ариун амьдралын хэв маягийг сурталчлан түгээх, мөн энх тайвныг уриалан дэмжсэн хөтөлбөр, бүтээлч мэдээ, мэдээлэлд анхаарлаа хандуулдаг дэлхий дахины суваг билээ.