Их Багшийн энэрэнгүй анхааруулга

Агнес Джисса, Абомей
Африк улс, Бенин хот

Би ээжийнхээ 13, аавынхаа 25 хүүхдүүдийн нэг. Аав маань бүх уламжлалт анагаагчдын тэргүүн, өрхийн тэргүүн төдийгүй Бениний хаант улсын Абомейн анхны баатар юм. Намайг эс тооцвол ээжийн маань 12 хүүхэд бүгдээрээ Дотоодын Гэрэл Аялгууны бясалгалын авшиг хүртсэн билээ.

 Би тосгондоо ойролцоох ресторанд махан хоол зардаг байлаа. Нэгэн өдөр  хоолоо зарж байтал гоёмсог хувцастай, цагаан сайхан арьстай эмэгтэй надаас хоол авахаар ирлээ. Тэр хатагтай хоолны савыг маань нээгээд будаатай өндөг, мах, загас, шош, паста байгааг харлаа. Тэгээд шошоос авахыг хүсэж байгаагаа дохио зангаагаар илэрхийллээ. Аль ч шөлнөөс татгалзаж, зөвхөн чанасан маш хуурай шошийг бүр давсгүйгээр идлээ. (Уг нь шошийг будаа болон махан хоолны шөлтэй өгдөг.) Тэгээд шошоо идээд, цааш алхсаар алсад замхарсан.

Энэ явдлын дараахан тэрхүү эмэгтэй бол эгчийн маань хүзүүний зүүлт дээрх эмэгтэй  мөн болохыг би мэдсэн. Тэгээд би эгчдээ болсон явдлыг ярилаа. Эгч маань тэр эмэгтэй бол Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай болохыг хэлж, надад анхааруулах гэж, эсвэл ирээдүйн үйл үрийг чинь нимгэлэх гэж харагдсан байх гэлээ. Үүний дараа удалгүй би өвчилж, биед маань халуун сөргөөр нөлөөлж буйг хэлж, хоол хийхгүй байхыг надад зөвлөлөө. Үүнээс хойш би өөрчлөгдөж байгаагаа анзаарсан. Мах идэх хүсэлгүй болсон. Би одоо ах, эгч нарынхаа нэгэн адил ургамлан хоолтон болж байгаа төдийгүй авшиг хүртэхийг тэсэн ядан хүлээж байна. Би том эгч төдий бус, харин ургамлан хоолтнуудын эгнээнд нэгдсэн гэдгийг мэдээсэй гэсэндээ энэхүү түүхийг гадаадад байгаа дүүтэйгээ хуваалцаж байна.

Эх сурвалж:  The Supreme Master Ching Hai News No. 191

Санал болгох

Их Багшийн Хязгааргүй Гэрэлд Аз Жаргалтайгаар Буцсан нь

Доор өгүүлэх зүйл бол нөхрийн минь ертөнцөөс халих үеийн болон түүнээс өмнө өрнөсөн Таны бэлэглэсэн гайхамшигт үйл явдлууд юм.