Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the wpmudev domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/gegeerel/public_html/wp-includes/functions.php on line 6121
Шинэ хууль нийтийн хоолны газруудыг цагаан хоолоор үйлчлэхийг шаардаж байна – Gegeerel.mn

Шинэ хууль нийтийн хоолны газруудыг цагаан хоолоор үйлчлэхийг шаардаж байна

Цагаан хоолтнуудын хувьд энэ томоохон ялалт боллоо. Португали улсын бүх нийтийн хоолны газрууд наанадаж нэг цагаан хоолны сонголттой байх ёстой гэсэн хуулийн төсөл 3 сарын 3-нд парламентаар батлагдлаа.

Энэ хуулийн төсөл 2 сарын хугацаанд амжилттай хэрэгжвэл хүчин төгөлдөр болно гэж Португалийн үндэсний өдөр тутмын Público сонин мэдээлжээ.

Амьтны Эрхийн Нам “АЭН” нь ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, эмнэлэг болон хорих ангиудын нийтийн хоолны газруудад цагаан хоолны ядаж нэг сонголттой байхыг шаардсан 15000 гаруй хүний гарын үсэг бүхий өргөх бичгээс улбаалан энэ саналыг гаргасан байна.

Үүнд Социалист Нам, Португалийн Коммунист Нам, Зүүн Бүлгийн Нам, Экологийн “Ногоон” Нам саналаа өгсөн бол Социал Демократ Нам, төв барууны Христийн Демократ –Хүний Намын гишүүд татгалзсан санал өгчээ.

“Эрүүл, тэнцвэртэй хүнс”-ний дүрмийг баримтлах үүднээс цагаан хоолыг “мэргэжлийн хүн” бэлтгэн хийх ёстой аж.

Амьтны Эрхийн Намаас Парламентад ганцаараа сонгогдсон гишүүн Андрее Силва тайлбарлахдаа махан хоолтой харьцуулбал цагаан хоол хийхэд ихэвчлэн хямд зардалтай учраас “нэмэлт төсөв” энэхүү хуульд тусгагдаагүй гэсэн байна.

Энэхүү хууль нь хангалттай эрэлт хэрэгцээ байхгүй болсон тохиолдолд нийтийн хоолны газрууд цагаан хоолыг цэсээсээ хасаж болохыг зөвшөөрсөн нөхцөлийг мөн багтаажээ.

 

Орчуулгын эх сурвалж: http://portugalresident.com

Санал болгох

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн бүх шашны болон оюун санааны удирдагч нарт хандаж илгээсэн яаралтай илгээмж

Оюун санааны агуу удирдагчдын хувьд та бүхэн бидний гараг дэлхий дээр бий болоод байгаа гамшигт энэ нөхцөл байдал хүмүүсийн харгис хэрцгий зан авир, дадал зуршлаас үүдсэн уур амьсгалын хурдацтай өөрчлөлттэй шууд холбоотой болохыг, хэрвээ бид хайрын зарчмыг баримталбал энэ байдлыг засахад тийм ч хэцүү биш гэдгийг мэдэж байгаа.