Нүүр / ВЕГАН АМЬДРАЛ / Веган мэдээ / Веган хоолтон юу иддэг вэ?

Веган хоолтон юу иддэг вэ?

Веган гэж юу вэ?

Веганизмыг баримтлагчийг ВЕГАН /vegan/ гэж нэрлэдэг. Веганизм гэдэг нь амьтны гаралтай бүтээгдэхүүнээс татгалзах, чухамдаа амьтнаас гарган авсан хоол хүнс болон бараа таваарыг хэрэглэхгүйгээр амьдрах ухаан юм.

Веган хоол гэдэг нь найрлагадаа амьтны гаралтай орц болон хольц, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ороогүй зөвхөн ургамлын гаралтай хүнсээр бэлтгэсэн хоол юм.

Веган хоол буюу ургамлан хоолны цар хүрээ үнэндээ хязгааргүй. Өдөр тутам идэж заншсан бүх зүйлсийг мөн түүнээс ихийг ургамлаас гарган авах боломжтойг хүн төрөлхтөн өдөр ирэх тусам улам бүр олж нээсээр байна. Жишээ нь сүү, бяслаг, хиам, зайдас, уураг гээд урьд нь зөвхөн мах, сүү зэрэг амьтнаас гаргаж авдаг байсан зүйлсийг орчин үед хүн төрөлхтөн ургамлаар орлуулах болсон. Монголчууд маань ч гэсэн урьд хожид сонсож мэдэж байгаагүй шинэ ургамал ногоог хүнсэндээ хэрэглэж дадуулсаар байгаа нь үнэхээр сайшаалтай хэрэг ба энэ нь нэгэн төрлийн дэвшил юм.

Товчхондоо веган хоолонд амьтны гаралгүй, бүх төрлийн ургамлан хүнс ордог. Бидний мэддэг энгийн сонгино, сармис, төмс, лууван, байцаа, манжингаас гадна төрөл бүрийн салатны навчнууд, цэцэгт байцаанууд, шошнууд, вандуй, хүрэн манжин, хулуу, цагаан лууван, чинжүү, амтат гуа, хүрэн байцаа, өргөст хэмх, улаан лооль, бүх төрлийн мөөгнүүд, жимснүүд, самрууд, үр тариа г.м боловсруулаагүй байгаль эхийн бүтээгдэхүүнүүд, цаашлаад хүний боловсруулж, гаргаж авсан ургамлан бүтээгдэхүүнүүд орно.

Ургамлын гаралтай сүүн дотор буурцгийн сүү, кокосны сүү, газрын самрын сүү веган хоолтнуудын хамгийн дуртай нь гэж хэлж болно.

imagesSoyfresh Drinho_Corn_Soya_MilkУураг буюу ургамлан “махыг” ихэвчлэн буурцгийг боловсруулан буурцгийн мах гаргах, эсвэл гурилаас гаргаж авсан уураг глутинээр хийдэг. Монголд байгаа ихэнх ургамлан хоолны зоогийн газрууд махны оронд буурцгийн уургийг, сүүний оронд буурцгийн сүүг ашигладаг ба монголчууд маань өөх тос, элдэв өвчин эмгэг тусахаас сэргийлэх шаардлагагүй, эрүүл хүнсийг өдрөөс өдөрт улам таашааж сурч байна.

Урьд нь уургийг махнаас өөр зүйлээр нөхөж чадахгүй, сүүнээс кальци авдаг гэж мэдээлж байсан шинжлэх ухааны баримт нь ташаа болохыг шинжлэх ухаан өнөөдөр баталсан, тийм ч учраас дэлхий нийтээрээ ургамлан хоолтон болох их аян эхэлсэн. Монголд маань ч энэ өөрчлөлт их мэдрэгдэж байна. Ногоо, цагаа элбэгшиж эхэлсэн үед энэ маш цагаа олсон хэрэг гэж бодож байна. Одоо л нэг монголчууд маань эрүүл мэнддээ жинхэнэ анхаарч, эрүүл чийрэг байх боломжтой болж байна. Хүн төрөлхтний наслалт ч уртсаж байгааг бид өдөр тутмын мэдээллээс сонссоор байгаа. Ургамлан хоолтнуудын өдөр тутмын хоол “махан” хоолтнуудаас огт ялгардаггүй.

Өглөөдөө жимс, салат, хачиртай талх, мусли, хүсвэл бүр дүпүг өндөг шиг амталж шарж идэж болдог бөгөөд энэ нь өндөгнөөс ч илүү цэвэр энергитэй, уураглаг байдаг.

Өдрийн хоолондоо буурцгийн уурагтай ногоотой хуурга, цуйван, хуушуур, бууз гээд хүссэнээ идэж болно. Өөрөөр хэлбэл махыг буурцгийн уураг юм уу глутинээр орлуулж юуг ч хийх боломжтой байдаг. Глутин гэдэг нь ерөнхийдөө гурилаас гаргаж авсан уураг юм.

gdgfd fdsfdsf dsadsaЭнэ бүх “уураг” нь харийн сонсогдож байж болох ч, үнэндээ сайхан амттай болох нь боловсруулалт, амталгаанаас нь хамаардаг. Монголд амталсан, амтлаагүй төрөл бүрийн уургуудыг дэлгүүр, ургамлан зоогийн газруудаар борлуулдаг. Цаашилбал буурцгийн сүүгээр веган майонез хүртэл хийдэг болсон өнөө үед нийслэл салат болоод бусад олны таашаадаг салатыг хүртэл хийх бүрэн боломжтой. Амталгааны хувьд мөөгний үүсүү гэж нэрлэдэг мөөгний амтлагч ургамлан хоолтнуудын байнгын хэрэглээ гэж хэлж болох болов уу. Үүнээс гадна мэдээж энгийн хэрэглэж дадсан давс, яншуй, сармис, сонгино гээд бусад ургамал ногооны дуртай амтлагчаа ашиглан, дуртай ногоогоо буурцгийн уурагтай, уураггүй хүссэнээрээ хуурч, шарж, жигнэж, эсвэл бүр түүхийгээр нь ч идэх боломжтой. Амт нь дээр байна уу гэхээс дордохгүй бид амлаж байна. Шөлний хувьд сонгино сармис зэрэг хурц амттай ногоонууд шөлийг сайхан амттай болгодгийг бид мэднэ. Тэрчлэн бага зэргийн цагаан гаа, эсвэл лимоны шүүс шөлний тань амтыг улам амттай болгоход тусалдаг. Товчхондоо ургамлан хоол хийх илүү хурдан, амар байдаг. Удаан болгож буцалгах гэж зовохгүй, үнэндээ ногоо түүхий байх тусмаа илүү шим тэжээллэг байдаг тул бид аль болох нялцайтал нь зөөлөн болгосон ногоотой шөлнөөсөө салахыг зөвлөж байна. Ногоо түүхий байх тусмаа сайн байдаг. Бид зөвхөн байцаа, лууванг л дангаар нь идэж болдог гэдэг ойлголтоосоо аажуу ч гэсэн салж байгаа нь сайн хэрэг. Тэр тусмаа төрөл бүрийн салат хийх дуртай эзэгтэй нар юу ярьж байгааг илүү ойлгож байгаа байх. Улаан манжин, манжин, цагаан лууван, редискийг түүхийгээр нь сайхан салат хийж болдог. Монголчууд маань дор дороо хувийн ногоо, тариалан эрхэлдэг болсон өнөө үед энэ бүрэн боломжтой. Элдэв химийн бордоо, шавьж устгалын химийн бодисгүй, өөрсдийн тарьж ургуулсан шинэ ногоо жимс, ургацаас илүү тэжээллэг зүйл бид хаанаас ч олохгүй.
Ерөнхийдөө ургамлан хоол хийх нь хэцүү биш, юу идэх вэ гэж толгойгоо гашилгах ч хэрэггүй. Амьтны гаралгүй, идэж болох бүх ургамлыг хүссэнээрээ амталж, боловсруулж идэж болно. Урьд нь хоол яаж хийдэг байсан яг тийм аргаар ургамлан хоолыг бэлтгэ, гагцхүү махны оронд буурцгийн уургийг хүсвэл орлуулж амталж хэрэглэж болно. Ногоотой шөл, хуйцаа, котлет, шарсан “буурцгийн” тахиа, загас, бургер гээд ургамлан хоолонд хязгаар гэж үгүй.

images (1) download (1) downloadМах орлуулагч буурцгийн уураг, веган майонез зэргийг “Миний дэлгүүр” болон бусад сүлжээ дэлгүүрүүд, хүнсний захуудаас авах боломжтой байдгаас гадна, “Бурхадын зоог” веган бүтээгдэхүүний үйлдвэрлэгч төрөл бүрийн буурцгийн “махан” уургууд, хиам, нухаш, масло, маойнез, бялуу, дүпү зэрэг бүтээгдэхүүнүүдийг, харин “Грийн Тара” компани “веган” бууз, банш, хөөсөн бууз, буурцгийн сүү, Малайз “буурцгийн амталсан уураг” зэрэг бүтээгдэхүүнүүдийг, “Бурхадын зоог” компани хатсан буурцгийн уураг, дүпү, веган бялуу, нарийн боовнуудыг үйлдвэрлэж борлуулдаг. Тэрчлэн дурын ургамлан хоолны газар тодорхой амтлагч, буурцгийн сүү, “веган” масло, майонез, хиам, бялуу зэрэг бүтээгдэхүүнүүдийг хийж боломжоороо зардаг болохыг мэдэхэд илүүдэхгүй биз ээ.

Эх сурвалж: www.vegan.mn

Санал болгох

Италийн Турин хотын шинэ дарга хотоо цагаан болон веган хоолтой болгохыг зорьж байна

“Веган болон цагаан хоолыг дэмжих нь байгаль орчин, иргэдийн эрүүл мэнд болон амьтдын аюулгүй байдлыг хамгаалахын төлөөх үндсэн үйл ажиллагаа юм.”