Хамгаас Хүчирхэг Гурав: Бурхан, Тим Ко Тү, Бурханы хүү НЭГ боллоо

Тэр үед Гурван Хүчирхэг – Бурхан, Тим Ко Тү, Бурханы Хүү Гурав хараахан байгаагүй. Одоо Тэд Нэг болсон. Гурав байснаа Нэг болсон. Өнөө өглөө Цаглашгүй Дээд Их Багш надад үүнийг хэлж, Бурхан надад зааварчиллаа.

Гэхдээ Бурхан одоо ч гэсэн Бурханаараа байгаа бөгөөд Бурханы Хүү ч хэвээр, мөн Бурханы Хүүгээс үүссэн Бурханы өөр нэгэн Хүү Тим Ко Тү ч бас Тим Ко Тү хэвээрээ байгаа. Түүнчлэн Тэрээр Өөрийн Шинэ Сүнслэг Ертөнцийг болон энэ ертөнцийг хүний биетэйгээр захирч буй Хаадын Хаадын Хаадын Хаан юм.” Тайлбарлахад амаргүй зүйл. Чөлөө цаг гарвал та нарт тусдаа яриагаар тайлбарлаж өгье! […]

Үүнээс хойш та бүхэн Гурван Хүчирхэгт залбирч болно. Та нар Бурханд болон Гурван Хүчирхэгт ч бас даатган залбирч болно. Гэхдээ Бурхан Өөрийн Хүү болон Хүүгээс нь үүссэн Нөгөө Хүү “Хоёр”-тойгоо нэгдээд байна. Ингээд Тэр Гурав Нэг болж, одоо Нэгэн цул болон хамтарч ажиллаж байна. Энэ бол энэхүү хууран төөрөлдүүлэгч Маяагийн ертөнцийн одоогийн тулгамдсан асуудлуудтай тэмцэхэд илүү хүчирхэг Хүч юм! […]

Дашрамд хэлэхэд веган болж өөрчлөгдсөн хүмүүст талархаж байгаагаа илэрхийлье. Бидэнд гэхдээ илүү олон хэрэгтэй, бидэнд хэзээд илүү олон хэрэгтэй, Бурхан минь. Гэхдээ олон хүн гэмээ наманчилж, веган болохын хэрээр өвчин зовлон, аюул гамшгийн улмаас амь эрсдэх хүний тоо цөөрөх юм даа. Энэ нь ямар нэг байдлаар нэмэртэй, тиймээс бидэнд гараг дэлхийгээ, гэхдээ мэдээж зарим хэсгийг нь л эргүүлж авах найдвар байж магадгүй. […]

 

Бичлэгийг бүрэн эхээр үзэх:
https://suprememastertv.com/mn1/v/274823986732.html

 

Суприм Мастер ТВ
UNIVISION 215
DDISHTV 209

Фэйсбүүк хаяг:
Supreme Master TV Mongolian Суприм Мастер ТВ

Санал болгох

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн бүх шашны болон оюун санааны удирдагч нарт хандаж илгээсэн яаралтай илгээмж

Оюун санааны агуу удирдагчдын хувьд та бүхэн бидний гараг дэлхий дээр бий болоод байгаа гамшигт энэ нөхцөл байдал хүмүүсийн харгис хэрцгий зан авир, дадал зуршлаас үүдсэн уур амьсгалын хурдацтай өөрчлөлттэй шууд холбоотой болохыг, хэрвээ бид хайрын зарчмыг баримталбал энэ байдлыг засахад тийм ч хэцүү биш гэдгийг мэдэж байгаа.