f
ЭЗЭН БУРХАНЫ зарлигдсан, бясалгалын өмнө болон хэдийд ч үйлдэж болох өдөр тутмын хамгийн хүчтэй залбирлыг Түүний АДИС ИВЭЭЛЭЭР Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай бидэнд айлдаж байна:
“Веган Дэлхий, Энхтайван Дэлхий болон бидний сүнс гэтлэгдэхийн төлөө ОРОЙН ДЭЭД, ХАМГААС АУГАА, БҮХНИЙГ ЧАДАГЧ БУРХАНЫГ бид даруухнаар сүслэн шүтэж, алдрыг нь магтаж, талархаж, тааллыг нь дагаж, хайрлая.
ЭЗЭН БУРХАНЫ ЦОРЫН ГАНЦ ХҮҮ, ЦАГЛАШГҮЙ ДЭЭД ИХ БАГШИЙН авралд талархаж, хайрлаж, алдрыг нь магтъя.
БУРХАНЫ ТӨЛӨӨЛӨГЧ – Гэгээнтэн Мэргэд бүхний сургаалыг бид дагаж, сүнслэгээр дэвшүүлж буйд нь Тэдэнд талархаж, хайрлаж, алдрыг нь магтъя.”
* * *
“Миний та нарт заасан Хамгийн Хүчирхэг Залбирлыг хэлж, залбираарай. Энэ нь надтай хамааралгүй. Танд зориулсан энэхүү Залбирал нь та болон Бурхан, бүх Гэгээнтэн Мэргэд, Их Багш нар, Будда Бодисадва нарын хооронд юм. Та энэ Залбирлыг өдөр бүр уншихын тулд надад итгэх ч албагүй. Үүнийг оюун ухаан, зүрх сэтгэл, эд эсдээ, хаа сайгүй нэвт шингэтэл нь уншаарай. Тэгвэл та өөд болох үедээ Диваажинд очно гэдгийг тань би баталж байна. Ямар түвшний Диваажинд очих нь танаас болон Бурханы Ивээлээс мөн шалтгаална. Гэхдээ та там руу явахгүй, Диваажинд очих болно. Хэрэв танд өөр юу ч байхгүй, өөр ямар нэгэн зүйл мэдэхгүй бол Бурханы Зарлигийн дагуу миний танд өгсөн энэ Залбирлыг л уншаарай. Энэхүү залбирал Суприм Мастер Телевизээр өдөр бүр, байнга гарч байгаа. Учир нь энэ бол хүн төрөлхтөнд, Бурханд итгэгчид болон шүтлэггүй хүмүүст ч хамгийн чухал зүйл юм. Та үүнийг уншихад л үнэхээр чөлөөлөгдөхийг хүсэж буйг тань Бурхан мэдэх болно. Туршаад үзээрэй. Тэгээд унших тусам та илүү их итгэж, Бурханы Хайрыг, Бурханы Ивээлийг, бүх Их Багш нарын дэмжлэгийг мэдрэх болно.”
“Авралыг эрж олох шашны сайн уламжлалууд” лекцийн хэсгээс