Австралийн имж эзнийхээ амийг авран шагнал авчээ

 

 (Эх нь Англи хэл дээр)

      [Канберра, Австрали]

%d0%b0%d0%b2%d1%81%d1%82%d1%80%d0%b0%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b8%d0%bc%d0%b6-%d1%8d%d0%b7%d0%bd%d0%b8%d0%b9%d1%85%d1%8d%d1%8d-%d0%b0%d0%bc%d0%b8%d0%b9%d0%b3-%d0%b0%d0%b2%d1%80%d0%b0%d0%bd-%d1%882003 оны 9 сарын 22-нд фермер Леонард Ричардс Мэлбурниэс зүүн тийш 150 км-т орших Танжил Соут дахь эзэмшилдээ шуурганы хохирлыг шалгаж яваад унаж байгаа модны мөчирт цохигдон ойчжээ. Ричардсын эхнэрийг ирэх хүртэл Ричардсын тэжээмэл имж Лулу сандран орилсоор байв. Эхнэр нь түүнийг гэрээсээ 200 метрийн цаана, модонд дарагдан имжээр хамгаалуулан ухаангүй хэвтэж байхыг олж харжээ. Ричардсыг ойролцоох эмнэлэгт хүргэн бага хэмжээний толгойных нь гэмтлийг эмчлүүлжээ. Хэрэв тэр амьтан тусламж дуудан дохио өгөөгүй бол Ноён Ричардсын гэмтлүүд илүү ноцтой байдалд орох эсвэл бүр үхэлд ч хүргэж болзошгүй байжээ.

Ричардс Лулуг 4 жилийн өмнө эх имж нь машинд дайрагдан өнгөрсөн байхад нь уутнаас нь гарган аварч, угжны сүүгээр өсгөн бойжуулсан аж.

2004 оны 5 сарын 19-нд албан ёсны үйл ажиллагаан дээр Ноён Ричардс Австралийн Амьтдыг Харгислалаас Сэргийлэх Хааны Нийгэмлэг (АХСХН)-ээс имжний баатарлаг үйлсийг үнэлэн өгсөн Амьтан Баатар Шагналыг Лулугийн өмнөөс гардан авчээ.

 

Англи хэл дээрх эх сурвалж: http://www.godsdirectcontact.org.tw

Санал болгох

Гэрийн тэжээвэр амьтад нь хүүхдийн эрүүл мэнд болон дархлааг сайжруулдаг

Амьтан тэжээх нь хүүхдийн эрүүл мэнд, дархлааг сайжруулдаг нь Финляндын судлаачдын судалгаагаар тогтоогджээ.