“Төгс Би-ээ хүлээн зөвшөөр”

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Зургаан Өдрийн Олон Улсын Даяанаар тавьсан лекц

Бангкок, Тайланд, 1999 оны 12 сарын 30 (Эх нь Англи хэл дээр)

DVD№677

Би та бүхэнд бас нэг зүйлийг сүүлчийн удаа хэлмээр байна: Та нар муу биш. Хэдийгээр танд олон муу дадал зуршил байлаа ч та муу биш. Таны компьютер болох уураг тархи л энэ бүгдийг бичиж аваад буцааж тоглуулаад байгаа юм. Хэзээ ч өөрийгөө энэ бүх муу дадал зуршлуудаараа бүү тодорхойл. Зүгээр л тэднийг устга, тэгээд “Энэ бол би биш!” гэж хэл. Танд өөрт чинь байгаа таалагддаг зүйлсээ болон таалагддаг амьдралын хэв маягаа та хадгалах хэрэгтэй. Сүнслэг дэвшил хийгээд нэр төрд чинь сайнгүй бүхнийг үгүй хий. Яагаад гэвэл тэд таны дайснууд юм, тэгээд л тэр! Харин та муу биш.

Нэгдүгээрт та өөрийгөө муу хүн биш гэдгээ мэдэх ёстой. Энэ нь ердөө л таны цуглуулсан муу дадал зуршлууд, учир нь та муу хүмүүстэй нөхөрлөсөн ч юм уу муу нөхцөл байдалд байсан болохоор л тэр юм. Хэрэв та миний дэргэд ирвэл би танд чихэр өгнө, харин та загасны дэлгүүр орвол хэдийгээр та  юу ч худалдан авахыг хүсээгүй байлаа ч тэд танд хүрэх эсвэл шүргэлцэхэд л та өөрөөсөө загасны эвгүй үнэрийг мэдрэхтэй адил юм.

Би муу гээд байгаа зүйл чинь ердөө л энэ. Хэзээ ч өөрийгөө бүү зэмлэ. Ердөө л өөрийн муу дадал зуршлуудаасаа чадах чинээгээрээ сал, нэг нэгээр нь. Тамхи татах гэх мэт муу зуршлаасаа салах болно гэж өөртөө амлалт өг. Шууд хаяж чадахгүй бол өөртөө долоо хоног юм уу сарын хугацаа өг. Хэрэв чадахгүй бол дахиад оролд. Хамаагүй. Та хэдийнээ сайн байна гэсэн үг. Та амьтай зүйл, тэр байтугай шоргоолжинд ч хор хөнөөл хүргэдэггүй .Та сахиусан тэнгэр шиг маш эелдэг, та хэдийнээ үзэгдэгч сахиусан тэнгэр. Тиймээс  өөр бусад юу ч байлаа тэр нь хэнд ч гэм хүргэхгүй.

Жишээ нь, өмнө нь тmt-phа хүмүүсийн амийг хөнөөх юм уу зодож цохихыг хүсдэг байсан бол одоо тэгэхээ больсон. Хэдий энэ талаар бодогдсон ч энэ нь ЗҮГЭЭР. Та үнэхээр сайн. Авшиг уламжлах үед өгсөн зааврыг мөрдөж, сүнсээ тэжээхийн тулд өдөр бүр бясалгаж байгаа бол энэ нь л таны хийж чадах зүйл. Бусад бүх зүйл бол өнгөн талын зүйлс юм. Далай давлагаагүй. Давлагаа бол салхи болон гарагийн хөдөлгөөнөөс үүсдэг.Та нар бол далай. Далай үргэлж тогтуун бөгөөд үзэсгэлэнтэй байдаг. Тийм болохоор өөр дээрээ  байгаа давлагааг бүү зэмлэ. Салхи юм уу гарагийн хөдөлгөөнийг л зэмлэ. Далай энэ гарагийн гадаргуу дээр байгаа цагт давлагаа ч бас байсаар л байх болно. Хэрэв та нэг давлагаанаас саллаа гэхэд өөр нэгэн давлагаа хүрээд л ирэх болно. Тиймээс өнөөдөр та энэ муу зуршлаасаа салчихлаа гэж бодож байлаа ч, харин маргааш нь “Хөөе! Энэ чинь юу вэ? Би урьд нь үүнийг ерөөсөө мэдэж байгаагүй юм байна.” хэмээх болно.

Таны байнга олж илрүүлэх тэр зүйлс бол та өөрөө биш, хэдийнээ бичигдэж хадгалагдсан зүйлс байна. Жишээ нь, та багадаа ээж чинь аавыг нь хардаж байхыг харжээ, тэгээд “Өө, аав хэрэв ингэж байгаа бол сайн хэрэг биш дээ.” гэж боддог. Тэгээд уураг тархи чинь үүнийг бичээд авчихдаг. Та өсч том болоод  үүнтэй бараг ижил нөхцөл байдалд орвол “Одоо хард. Хардах цаг нь болж. Энэ бол хардах нөхцөл байдал мөн.” гэж уураг тархи чинь танд хэлдэг. Гэвч энэ нь маш өнгөн талын зүйл. Энэ бүх муу зуршлууд гадна талд нь л  байгаа юм. Угтаа энэ бол та өөрөө биш!

Та бол цэвэр гоо үзэсгэлэн, Гэрлээс өөр юу ч биш, хэзээд. Өөрийнхөө талаар мэдэх ёстой зүйл чинь бол энэ юм. Миний ярьж байгаа зүйлийг та нар сайтар ойлгож буй эсэхийг би мэдэхгүй байна. Зарчмын хувьд та нар ойлгож байгаа, гэхдээ нэг л өдөр өөрсдийгөө үнэхээр төгс төгөлдөр гэдгээ ухаарах болно. Хэдий та ямар нэг буруу хэрэг хийсэн ч төгс буруу л хийж байгаа юм! (Их Багш болон бүгд инээв.)  Энэ бол буруу л зүйл юм. Гэхдээ тэрхүү буруу зүйл угаасаа тохиолдох байсан байж мэднэ, тэгснээр өөр нэг зүйл гарч ирэх болдог. Заримдаа та нар зөв хүнтэй юм уу зөв зүйлтэй учрахын тулд тэрхүү буруу нөхцөл байдлыг давж гарах хэрэгтэй болдог. Энэ үнэхээр ийм байдаг.

Тийм болохоор ердөө л өөрийгөө Бурханд даатга. Чадлынхаа хирээр хичээ, тэгээд л болоо. Хэзээ ч өөрийгөө бүү буруутга, хэзээ ч өөрийнхөө талаар ямар нэг муу юм бүү бод. Учир нь та бол Бурхан. Тэд бол хэдэн муу дадал зуршлууд л юм. (Алга ташилт) Хэрэв  танд тэдгээр зуршлууд чинь таалагдахгүй байгаа бол тэднээсээ сал. Та нар ойлгов уу, та нар их үзэсгэлэнтэй. Нэг л өдөр та нар өөрсдийгөө төгс гэдгээ яг л над шиг ухаарах хэрэгтэй. Тиймээс би их бахархдаг юм. Та нар надад дуртай байна уу эсвэл миний талаар сөрөг зүйл бодно уу хамаагүй, би өөртөө дуртай хэвээрээ л байна. Намайг төгс биш гэсэн ч та нарт итгэхгүй. Та нараас хэдэн мянга нь намайг төгс биш гэж бодохыг би тоохгүй, би өөрийгөө төгс гэж бодсоор л байна.  Би зөвхөн бодоод зогсохгүй, өөрийгөө төгс гэдгээ би мэддэг. Энэ бол эрх чөлөө, танд энэ маш сайхан санагдах болно.

Орчуулгын эх сурвалж: http://www.godsdirectcontact.org/eng/news/136/mt.htm

Санал болгох

Сүнслэг Бясалгал Бурханы Төгс Багажийг Бүтээдэг

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн 1988 оны 5 сарын 13-нд Тайнан, Формоса (Тайвань)-д тавьсан …