Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the wpmudev domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/gegeerel/public_html/wp-includes/functions.php on line 6121
ДЭМБ: Боловсруулсан махан бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэдэг – Gegeerel.mn

ДЭМБ: Боловсруулсан махан бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэдэг

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх Олон улсын хавдрын судалгааны байгууллага махан бүтээгдэхүүн болон боловсруулсан махан бүтээгдэхүүний хорт хавдар үүсгэх магадлалын тухай шинэ тайлан нийтэлсэн байна. Тайланд “хорт хавдар үүсгэж болзошгүй” болон “хорт хавдар үүсгэдэг” бодисын талаар үнэлгээ хийжээ. Тодруулбал, хиам зэрэг боловсруулсан махан бүтээгдэхүүнийг хорт хавдар үүсгэх хамгийн өндөр эрсдэлтэй 1-р зэрэглэлийн буюу тамхи, спирт зэрэгтэй дүйцэхүйц бүтээгдэхүүнд хамруулжээ. Үүнийг өдөрт 50 гр хэрэглэх тохиолдолд хорт хавдар үүсгэх эрсдлийг 1/5 хувиар нэмэгдүүлдэг байна. Түүнчлэн мах буюу үхрийн, гахайн, хонины мах зэргийг ч хорт хавдар үүсгэх эрсдэлтэй хүнсний нэгдүгээр зэрэглэлд хамруулсан байна. Боловсруулсан махан бүтээгдэхүүн бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэхээс гадна ходоодны хорт хавдартай холбоотой байдаг аж.

Тус тайланг 10 орны 22 мэргэжилтний судалгааны үр дүнгээр гаргадаг байна. Энэ удаагийн тайланг түүхий мах, боловсруулсан мах болон хорт хавдрын харилцааны тухай сүүлийн арав гаруй жилд судалсан 800 гаруй төрлийн судалгааны үндсэн дээр дүгнэж гаргасан байна. Олон улсын хорт хавдрын судалгааны байгууллагын тооцоолсноор боловсруулсан махыг их хэмжээгээр хэрэглэснээс жил бүр 34 мянган хүн амь насаа алддаг байна.

Эх сурвалж: www.itoim.mn

Санал болгох

Сүү, сүүн бүтээгдэхүүн ба 10 худал

Сүү бол амьдралыг тэтгэгч. Энэ талаар бага зэрэг эргэцүүлж үзэхэд асуудалтай тулгарч, шинжлэх ухааны судалгааг нягтлан харах хүртэл энэ бүх “бодит байдал” миний хувьд “үнэн” байсан юм.