Хамгийн их адислалыг хэрхэн хүртэх вэ?

    Бидэнд заяагдсан адислалуудыг илүүтэй мэдэрч мөн өөрсдөдөө болон дэлхийд хэрхэн илүү адислал цуглуулж болох талаар бидэнд туслахын тулд Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай хэд хэдэн удаа хүний амьдралын тодорхой зан чанаруудыг олж авахын тулд, мөн дээд төрөлтнүүд, байгаль болон бусад эх сурвалжаас хүртээсэн хэчнээн сүнслэг оноо хэрэгтэй болохыг илрүүлж байсан билээ. Тэрээр бидэнд сануулахдаа:

     Энх амгалан үнэ цэнээр ирдэг. Дэлхий дахины бүхий л ухамсрыг бид бүгд дээшлүүлснээр энх амгалан ирдэг. Тиймээс энэ ч, тэр ч удирдагч ч юм уу энэ ч, тэр ч бүлгүүд рүү хуруугаа бүү чичил. Бүхий л дэлхийгээрээ жаргал, зовлонгоо хамтдаа хуваалцдаг. Бид бүгд зэмлэгдэж, бид бүгд нандигнагдах учиртай; бид бүгд хүндлэгдэж мөн бид бүгд хайрлагдах учиртай. Бид бүгд энэ гэрт хамтдаа амьдардаг. Гуйя, гараг дэлхийн төлөө мөн энх амгалангийн төлөө та бүхний бүгдийн тань оноо нийлэх хэрэгтэй байна.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай 2010.12.5 аас 9 хооронд тавьсан лекц

 (Эх нь Англи хэл дээр)

     Хүний амьдралын үнэ цэнэ

     Бид бүгд хүний амьдралыг үнэ цэнэтэй гэж сонсож байсан. Яст мэлхий далайн гүнээс гадарга дээр гарч ирэхдээ дундаа нүхтэй хөвж явсан нэгэн мод руу толгойгоо шургуулж таарах нь хүн төрлийг авах, хүн болж төрөхөөс илүү хялбар гэж Будда хэлсэн байдаг. Та бүгд үүнийг сонссон байж болох ч хэчнээн үнэ цэнэтэй болохыг нь мэдэхгүй. Би үүнийг энд тоогоор илэрхийлье, тэгвэл та бүгд хэр их болохыг нь мэднэ. Хэн хэн болохыг тодорхойлох оноо Диваажинд байдаг. Хүмүүс бид үнэхээр, үнэхээр нандин.

 Хүн төрлийг олох: 9.2 зиллион зиллион* сүнслэг оноо 
Бүтэн 100 жил амьдрахад нэмэлт 20 зиллион зиллион оноо хэрэгтэй
Сүнслэг Диваажны Гуравдугаар Түвшинд хүрэхэд 400 зиллион зиллион
Баян байх, тэрбумтан биш зөвхөн саятан байхын тулд нэмэлт 300,000 зиллион хэрэгтэй
Насан туршдаа эрүүл байхад нэмэлт 350,000 зиллион сүнслэг оноо хэрэгтэй
Сэтгэл зүйн хувьд халдашгүй байхын тулд нэмэлт 60,000 зиллион хэрэгтэй
Хаан юмуу хатан байхын тулд нэмэлт 700,000 зиллион хэрэгэтэй
Ерөнхийлөгч байхын тулд нэмэлт 530,000 зиллион хэрэгтэй
Ханхүү юм уу гүнж байхын тулд нэмэлт 460,000 зиллион хэрэгтэй
Эйнштейн шиг 150 IQ-тэй байхын тулд нэмэлт 220,000 зиллион хэрэгтэй
Сайхан дүр төрхтэй байхад нэмэлт 200,000 зиллион хэрэгтэй
Сайхан хоолойтой байхын тулд нэмэлт 183,000 зиллион хэрэгтэй
Дэлхийтэй, эргэн тойронд байгаа хүмүүстэйгээ, уулзсан хүн бүртэйгээ сайн харилцаатай байхын тулд нэмэлт 270,000 зиллион хэрэгтэй
Амар амгалан улс оронд төрөхийн тулд нэмэлт 240,000 зиллион хэрэгтэй
Аз жаргалтай гэрлэлтэд нэмэлт 230,000 зиллион хэрэгтэй
Сайн үр хүүхэдтэй болохын тулд нэмэлт 350,000 зиллион хэрэгтэй
Нэр алдартай байхад нэмэлт 170,000 зиллион хэрэгтэй
Хэдий чинээ их оноотой байна төдий чинээ их хүү тооцогдоно. Жишээлбэл, хэрвээ би өчигдөр бясалгасан бол 300 зиллионыг олно. Тэгээд өнөөдөр 600 зиллионыг олно, учир нь хүү тооцогдоно.*Багшийн зурвас: Зиллионы дараа өөр нэр томьёо байдаг эсэхийг мэдэхгүй учраас би “зиллион зиллион“ гэж хэлж байгаа юм.

 Дээд төрөлтнүүд, Сүнслэг бясалгал, Байгаль болон бусад зүйлсийн хүртээх адислалууд

Олон сахил сахих тусам танд олон сахиусан тэнгэрүүд байдаг. Эдгээр нь бодит жинхэнэ зүйл. Жишээлбэл, 100-аар хэмжээлбэл (100%):-Сахиусан тэнгэрүүд таныг голдуу 5% адисладаг.-Бурхан сахиуснууд таныг 5% адисладаг. Хэрвээ бид ямар нэг буруу зүйл хийдэггүй мөн веган хоолтон бол үүнээс ч илүүг хүртдэг – үргэлж ихийг.
-Бясалгал хийдэггүй нэг хүн 5% хүртдэг
-Бясалгал хийдэг хүн 15% орчмыг хүртдэг. (Учир нь тэд ухамсрын илүү өндөр түвшинд байгаа. Тиймээс илүү өндөрт хүрэх тусам илүү их адислалыг хүртдэг.)
-Хэрвээ та гэрэл дээр бясалгадаг бол, жишээлбэл ‘Ум’, ‘Ум Мани Бадми Хум’, эсвэл амьсгалаар Випассана, Хатта, Ража Йог зэргийг бясалгал хийдэг бол 5%
-Дунджаар, веган хооллолт зэргийг эс тооцож хэлэхэд, өдөр бүр бясалгадаг Гуань Иний бясалгагч 30-40%-ийн нэмэлт илүү адислал хүртдэг.
-Хэрвээ та өдөрт гурван удаа веган хоол иддэг бол нэмэлт 10% адислал хүртдэг. Хэрвээ өдөрт хоёр удаа иддэг бол 20% хүртдэг. Хэрвээ өдөрт ганц л веган хоол иддэг бол 40% илүү сүнслэг оноо хүртдэг.
-Хэрвээ та агаараар хооллогч бөгөөд бясалгадаг бол 30-70% сүнслэг оноо хүртдэг.
-Өндөр түвшний багш, гэгээнтэн таныг 500% адисладаг
-Таваас дээд Түвшний Их Багш шавиа 4000% орчим адисладаг. Илүү өндөр түвшний багш юм уу Есүс, Буддагийн зэргийн хамгийн дээд багш таныг цаг ямагт, өдөр бүр 4000% сүнслэг оноогоор адисладаг. Жишээлбэл, хэрвээ та тэдэнд ойр юм уу тэдэнтэй нэг дэлхийд байгаа бол- илүү ойр байх тусам адислал нь их байх нь тодорхой. Гэхдээ тэд таныг юу ч хийгээгүй байхад л өдөр бүр 4000% адисладаг.-Веган биш бөгөөд бясалгал хийдэггүй хүмүүс ердөө 3%-ийг л хүртдэг, яагаад гэвэл бусад зүйлс суутгагдах учиртай: жишээ нь амьтны үйлийн үр, бусад муу төлөөс зэрэг бусад зүйлс. Тиймээс 3% үлддэг.
-Газар дэлхий дээрх Есдүгээр Түвшний Их Багш, хол байсан ч өөрийн шууд шавь нараа 30,000% адисладаг. Хэрвээ ойр байх юм бол, мэдээж бүр ч илүү. Энэ бол холоос буюу алсаас адисладаг хувь. Ойр бол илүү.
-Жирийн гэгээнтэн, жишээлбэл Энэтхэгт байдаг цагаан хоолтон нэгэн лам, ямар ч аргаар бясалгадаг бай- миний бясалгалын арга байх албагүй- таныг өөрийн буянаараа 30% автоматаар адисладаг.
-Нисдэг Үл Мэдэгдэх Биетийн хүмүүс таныг өдөр бүр 10-60% адисладаг.
-Хэрвээ та цэвэрхэн газар, далайн эргийн элсэн дээр хөл нүцгэн алхвал 5% адислал ирдэг. Ердөө л хөл нүцгэн алхахад шүү дээ.
-Гараар тэвэрч болох мод, жишээлбэл ойд байдаг дал мод, нэг мод дангаараа таныг өдөр бүр 15%-ийн сүнслэг оноогоор адисладаг, ердөө л тэнд байх төдийд. Бүр жижиг ургамлууд хүртэл.
-Сар таныг 40% адисладаг.
– Харагддаг одод 40% адисладаг. Үл үзэгдэх маш холын одод мөн адисладаг, гэхдээ бага.
-Далай та бүгдийг маш их адисладаг, мөн нар, гол мөрөн, ус, салхи, агаар ч мөн 10- 15% орчим адисладаг.
-Та ил агаарт бясалгавал, хаалттай байшинд бясалгаснаас 59% илүү адислал хүртдэг. Байшин хэр зузаан байна төдий чинээ буурдаг –бага зэрэг л буурдаг- адислалын хуримтлал.
-Цэцэрлэгт алхах юм уу цэцэрлэгт сууж бясалгавал хаа нэгтээ жижигхэн цементэн өрөөнд сууж бясалгаснаас илүү сүнслэг оноо хүртдэг.
-Үс бас таныг 5% адисладаг- урт үс. Минийх шиг урт үстэй бол 5% сүнслэг оноо илүү хүртдэг.

Амьтдын хүртээдэг адислал

-Нохой тань таныг өдөр бүр 3% адисладаг.
-Миний ноход намайг 6%-8% адисладаг, учир нь тэд веган бөгөөд би тэдэнд хайртай, тэд хайрд хариу үзүүлдэг. Тэд хаа хамаагүй хүнд өгдөггүй, эзэндээ хүртэл. Хэрвээ тухайн хүн тэдэнд хайргүй бол тэд өгдөггүй. Жишээлбэл би гэртээ байхгүй үед болон завгүй үед нохдыг маань харахад тусалдаг туслахууд надад байдаг. Гэхдээ ноход тэднийг тэгж их адисладаггүй. Тэднийг адисладаг л даа, тийм, 1%, 2%. Гэхдээ намайг биеийн хэмжээнээсээ хамааран мөн хэр удаан веган байснаасаа хамааран 8%, 6% адисладаг. Надтай илүү удаан байсан ноход илүү өндөр хувиар адисладаг.
-Хэрвээ цагаан хоолтон нохой бол 3% адисладаг.
-Цагаан хоолтон бус нохой 2% адисладаг.
-Дунд зэргийн шувуу 4% адисладаг.
-Тоть, жишээлбэл том тоть бүр ч илүү адисладаг, 8%.
-Хашаанд тань тэжээгдсэн цацагт хяруул 5-10% адислана.
-Тахиа, хэдийгээр маш жижиг, сул дорой ч таныг 2-6% адисладаг, учир нь хэрвээ та тэдэнд веган хоол өгвөл тэдний адислах хүч их болдог.
-Туулай 4-6%
-Үхэр таныг 7-15%-ийн сүнслэг оноогоор адисладаг.
-Гахай 5-10% адисладаг.
-Хурга 5-10% адисладаг.
-Морь 6-15% адисладаг.
-Заан, насанд хүрсэн заан танд 40% сүнслэг буян өгдөг.
-Далайд байдаг далайн хав 13% адисладаг.
-Ямаа танд 5%-ийг өгдөг.
-Зэрлэг бар таныг 2% адисладаг.
-Арслан 1% адисладаг.
-Галуу 15% адисладаг.
-Зөгий 1% адисладаг.
-Эрвээхий 1% адисладаг
-Ялаа 0.5% адисладаг.
-Зэрлэг шувууд; цахлай таныг 8% адисладаг.
-Матар хүртэл 2% адисладаг.
-Зэрлэг гахай 8% адисладаг.
-Яст мэлхий 15% адисладаг.
-Зэрлэг муур 2-6% адисладаг.
-Үнэг хүртэл 4% адисладаг. Хэрвээ бид амьтан идэх юм бол бидний буян суутгагдаж тухайн амьтанд өгөгддөг.

Мөн Их Багш бид бүхний байнга хүртэж байдаг адислалдаа талархаж байхыг эелдгээр сануулж байна:

Бясалгах бүрдээ, санах бүрдээ: “Баярлалаа. Намайг адислана уу. Таны адислалд талархъя. “Тэгээд дотогшоогоо шингээгээд: “Баярлалаа, бүгдэд тань. Та бүгдэд—бүх л модод, ургамал, Газар Дэлхий, агаар, Нар, Сар, одод,“ адислаж буй бүхий л бурхан сахиус, сахиусан тэнгэрүүд, үзэгдэх, үл үзэгдэх НҮМБ-ийн хүмүүст болон бүх амьтдад, зэрлэг амьтдад баярлалаа…

Эх сурвалж: www.godsdirectcontact.org.tw/eng/news/209/nk_22.htm

Санал болгох

Сүнслэг Бясалгал Бурханы Төгс Багажийг Бүтээдэг

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн 1988 оны 5 сарын 13-нд Тайнан, Формоса (Тайвань)-д тавьсан …