“Диваажингийн урам зориг” уран бүтээлийн үзэсгэлэн

Оюун санааны аугаа хөтөч, энэрэнгүй үйлстэн, нэрт уран бүтээлч Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн уран бүтээлээс Монголчууддаа танилцуулан, адис буяныг нь түгээх зорилготой “Диваажингийн урам зориг” сэдэвт үзэсгэлэн  2017 оны 11 сарын 11-нд Уран Зургийн Галлерейд үүд хаалгаа нээлээ. Үзэсгэлэн Их Багшийн Монгол дахь шавь нарын хувийн цуглуулгаас бүтсэн ажээ.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай нь энэ дэлхийн соёрхол тавьсан хэн бүхэнд Арьяабалын номын цогц Гэрэл Аялгууны бясалгалын аргыг үнэ төлбөргүй уламжлан, хүн төрөлхтөнд, улс орнуудын төрийн тэргүүн удирдагч нарт энх тайван, амар амгаланг цогцлоож, эх дэлхийнхээ байгаль орчныг хайрлан хамгаалахыг байнга уриалсаар ирсэн билээ.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай байнгын бясалгалынхаа адислал, онгод урам зоригийг зон олонд гоо сайхны хэлбэрээр түгээх дуу хөгжим, дүрслэх урлаг, гоёл чимэглэл болон хувцасны загвар, дэнлүү жааз зэрэг интерьер-элементийн дизайныг зохион бүтээж зогсолтгүй хөдөлмөрлөн, олсон бүх орлогоо гэгээрлийн номыг дэлгэрүүлэх болон бусад буяны үйлсээ санхүүжүүлэхэд зориулж байдаг. Харин уран бүтээлчийн хувьд олны анхаарал татан асар их амжилтанд хүрснийг нь бид тэр болгон мэддэггүй.

Холливудын театр, кино, телевиз, хөгжмийн шилдэг уран бүтээлд олгодог Оскар, Эмми, Тони, Грэммийн шагналыг удаа дараалан хүртсэн алдартнууд Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн дуу, яруу найргийн зохиолоор болон Түүний амьдралаас сэдэвлэн зохиож, хамтран бүтээсэн концерт, мюзиклүүд АНУ-ын Лос Анжелес хотноо удаа дараалан тавигдаж байсан бөгөөд Их Багшийн хувцас загварын шоу Парис, Лондон, Милан зэрэг дэлхийн том хотуудад болж олны мэлмийг баясган, сонорыг мялааж ирснийг дурдах нь зүйтэй.

Их Багшийн хоёр мюзикл- киног Монгол Улсын Төрийн Ордонд болон орон даяар түмний хүртээл болгон толилуулж байсан бөгөөд 2017 оны 5 сарын 12-нд Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн мэндэлсэн өдрөөр Монгол Улсын Морин Хуурын Чуулгын уран бүтээлчид Төгс Гэгээрсэн Их Багш  Чин Хайн зохиосон дуунуудын найруулгаар  “Их Багшийн Аялгуу Монголд” хэмээх дан хөгжмийн зохиолын бүрэн хэмжээний тоглолтыг амжилттай тавьсан нь үзэгч олны таашаалд гүнээ нийцсэн билээ.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн оюун санааны хосгүй зам мөр, гэгээрлээс ундарсан их авьяас билгийн нэгээхэн хэсэг болох дүрслэх урлагийн үзэсгэлэн их хотыг маань төдийгүй Монгол орныг адислахаар энэ сарын 25-ныг хүртэл та бүхэнд нээлттэй байна.

http://suprememastertv.com

Санал болгох

“ЖИНХЭНЭ ХАЙР“ мюзикл Төрийн Ордны Их Танхимын видео дэлгэцнээ

Броудвейн бүх л гайхамшгаар нэгэн бодит хайрын түүхийг дэлгэн харуулах Жинхэнэ Хайр Мюзикл нь шагналт …