Нүүр / ВЕГАН АМЬДРАЛ / Веган байхын учир / МАХГҮЙГЭЭР ИЛҮҮ ЭРҮҮЛ АМЬДАРЦГААЯ!

МАХГҮЙГЭЭР ИЛҮҮ ЭРҮҮЛ АМЬДАРЦГААЯ!

“Мах бол амьдралыг тэтгэх нэгээхэн эрч хүч” гэсэн  уриа хэдэн арван жилийн турш үргэлжилсэн бөгөөд ёс зүйн шалтгаанаар махнаас татгалзсан хүнийг албан ёсоор төмөр кальцийн  дутагдал, уураг, амин дэмийн дутагдалд орно хэмээн зөгнөдөг байв. Олон жилийн турш цагаан хоолны дэглэм цус багадах, яс сийрэгжих, арьс цонхийж цайрах буюу бүр ерөнхийдөө сульдаатай болох айдсыг төрүүлдэг байв. Махгүй байж болохгүй гэж ээж, эмээ, хүмүүжүүлэгч, багш нар хэдэн үеийн турш сайныг санан ухуулж ирсэн. Ингээд хэн том, хүчтэй болохыг хүсэхгүй гэж? Энэ нь хангалттай  ба хиамыг дуулгавартайгаар дуустал нь иднэ гэсэн үг. Үүнээс улбаалаад олон хүнийг дараах зовлонд хүргэсэн:

МАХНЫ ИХ ХЭРЭГЛЭЭ НЬ БАС ХҮНИЙ АМИНД ХҮРДЭГ. МАХ ИХ ИДДЭГ ХҮН АЖ ҮЙЛДВЭРЖСЭН ОРНУУДАД НАС БАРАЛТЫН ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ ШАЛТГААН БОЛОХ ЗҮРХНИЙ ШИГДЭЭС, ЦУС ХАРВАХ, ХОРТ ХАВДАР ГЭСЭН ХАНГАЛУУН БАЙДЛЫН ӨВЧИНД НЭРВЭМТГИЙ БАЙДАГ.

WorldWatch Институт

Сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны махны асуудлын талаарх байр суурь үндсээрээ өөрчлөгдсөн. Дэлхий төсөөлөл буюу хавтгай бөөрөнцөг биш гэдгийг 17-р зууны тэр үеийн эрдэмтдийн хүлээн зөвшөөрсний адилаар өнөөгийн эрдэмтэд ч ялгаагүй хүнд эрүүл амьдрахад мах хэрэггүй болохыг таньж мэдлээ. Тэр байтугай Германы Хүнсний Нийгэмлэг (ГХН) нь АНУ-ын мөн адил байгууллагаас 10 жилийн дараагаар цагаан хоол, үнэ цэнээ алдаагүй хүнс тэр бүү хэл хүүхдүүдийг тэжээлийн дутагдалд оруулдаггүй, харин эсрэгээрээ болохыг хүлээн зөвшөөрчээ. Ихэнх цагаан хоолтнууд махан хүнстэнгүүдээс илүү эрүүл амьдардаг хэмээн Гийсэний Их Сургууль Хайделбергийн Хавдар  судлалын төв, Берлиний Холбооны Улсын Эрүүл Мэндийн Албатай хамтран хийсэн өргөн судалгаагаар дүгнэжээ. Гийсэний Их Сургуулийн Хүнсний шинжлэх ухааны багш доктор, профессор Клаус Лэйцманн цагаан хоолтон, веган хүн »бүх хүн амаас дунджаар илт эрүүл байдаг. Биеийн жин, цусны даралт, цусны тос, холестерины хэмжээ, бөөрний ажиллагаа болон эрүүл мэндийн ерөнхий статус хэвийн хэмжээнд байх нь илүү олонтаа (Эх сурвалж: К. Лэйцманн, А. Хан: Цагаан хоолны тэжээл) болохыг баталдаг.

Энэ хооронд махны тансаглал тулай өвчин, остеопорозе, зүрх, цусны эргэлтийн өвчнүүд, эд эсийн солилцооны саатал, хавдар, харшлыг үүсгэж, жил тутам 80 гаруй тэрбум маркийн зардал гаргадаг болохыг харуулав. 1995 оны Холбооны Засгийн Газрын Амьтан хамгааллын тайланд »Маханд хүний хүнс тэжээлд зайлшгүй хэрэгцээт агууламж байхгүй« болохыг илэрхийлжээ. Мах зайлшгүй хэрэгцээтэй зүйл гэж ярьсаар байгаа хүн нэг бол мэдээлэл хангалтгүй авсан, эсвэл ар шилэндээ махны аж үйлдвэрлэлтэй…

ХҮНС ТЭЖЭЭЛИЙН ТУХАЙ ХУДАЛ № 1:

МАХ ИДДЭГГҮЙ ХҮН УУРГИЙН ДУТАГДАЛД ОРДОГ!

БУРУУ!

Бидний эсийн бүтцэд ихээхэн чухал уураг нь хүнсний ногоо, үр тарианд хангалттай бий. Шош, вандуй, зарам, самар уургаар онцгой баялаг. Арвин сонголтот, махгүй зоог барьснаар бие махбод уургийг бүрдүүлдэг бүх чухал амино хүчлийг авна- шар буурцгийн шош, авокадо гэхэд л энэхүү найман амино хүчлийн бүхэл иж бүрдлийг агуулна.

Германчууд уургийн дутагдлаас айх хэрэггүй, тэд биед шаардлагатай уургаас хоёр дахин ихийг иддэг. Энэ илүүдэл дээр амьтны уураг цусны судсанд орж эд эсэд шурган бие эрхтэн, булчин, яс руу орох амин бодисуудад саад учруулдаг.

“Би тархиа илүү сайн ашиглахын тулд  цагаан хоолтон бөгөөд мөн архидалтыг эсэргүүцэгч юм.”

Томас Эдисон,

гэрлийн чийдэн, киног нээгч

ХҮНС ТЭЖЭЭЛИЙН ТУХАЙ ХУДАЛ № 2:

МАХ ИДДЭГГҮЙ ХҮН ТӨМРИЙН ДУТАГДАЛД ОРДОГ!

БУРУУ!

Төмрийн элементийн ул мөр зөвхөн маханд бус тоолж баршгүй ургамлын тэжээл хүнсэнд агуулагддаг. Цагаан байцаа, хөх тариа, наран цэцгийн үр, улаан манжин, шар будаа, зарам, вандуй, шар буурцгийн шош, улаан буудайн соёо, портулак, гүнждийн үр, топинамбур төмрөөр онцгой баялаг. Дээрээс нь, С витамин – жишээ нь, хоолондоо нэг стакан жимсний шүүс, эсвэл нимбэгний шүүс, яншуйн салат хэлбэрээр багтаан оруулахад хүнс тэжээлээс авах төмрийн хэмжээг өсгөнө. Хар цай, кофе харин эсрэгээр төмөр шингээж авалтыг 40-50%-иар бууруулна.

ХҮНС ТЭЖЭЭЛИЙН ТУХАЙ ХУДАЛ № 3:

МАХ ИДДЭГГҮЙ ХҮН B12 ВИТАМИНЫ  ДУТАГДАЛД ОРДОГ!

БУРУУ!

В12 витамин – энэ сэдэв махан хүнстний фронтод онцгой өндөр үүрэгтэй байдаг. Үнэн хэрэгтээ, цагаан хоолтон хүн дунджаар бусад хүмүүсээс В1, фолийн хүчил, Е витамин, магни, кали буюу манган зэрэг чухал тэжээлийн бодис, витаминуудаар хавьгүй илүү хангагддаг байна. »Цагаан хоолтонд асуудалтай« гэж үздэг В12 витамины хангамж ово-лакто-цагаан хоолны зоогонд (махгүй, сүү, өндөг орсон бүтээгдэхүүн) огт асуудал биш. Цэвэр веган амьдардаг хүмүүс л, ө.х. сүү, өндөгтэй бүтээгдэхүүн хэрэглэдэггүй хүмүүс хааяадаа В12 витаминаар баяжуулсан хүнсний бүтээгдэхүүн, нэмэлт тэжээлийг авч байх хэрэгтэй.

“БИ 12 ЖИЛИЙН ТЭРТЭЭГЭЭС ЦАГААН ХООЛТОН БАЙЖ ИРСЭН. ИНГЭЭД БИ ХЭЗЭЭ Ч ХҮНДЭЭР ӨВЧИЛЖ БАЙГААГҮЙ. ЦАГААН ХООЛ  ДАРХЛААГ САЙЖРУУЛДАГ. МАХ ӨВЧТЭЙ БОЛГОДОГ ГЭЖ БИ БОДДОГ.”

Брайн Адамс

ХҮНС ТЭЖЭЭЛИЙН ТУХАЙ ХУДАЛ № 4:

МАХ ИДДЭГГҮЙ ХҮН КАЛЬЦИЙН  ДУТАГДАЛД ОРДОГ

БУРУУ!

Хүний ясны бүтцэд кальци нэгэн чухал эд хэсэг нь юм. Кальци нь гүнждийн үр, самар, ногоон байцаа, яншуй, шпинат, шар буурцгийн шош, савойн байцаа, пастернак, таана болон бусад олон ногоо, үр тарианы сортонд агуулагддаг.

Чухал зүйл гэвэл: Фитоны хүчил бол үр тариан дахь фосфорыг хадгалагч хэлбэр бөгөөд кальцитай холбоотой байна. Энэ холбоонд жишээ нь талхан дахь кальци биед орж чаддаггүй. Зөвхөн олон зуун жилийн тэртээгээс хийж ирсэн уламжлалт 24 цаг исгэсэн зуурмаг л энэ холбоог задалдаг. Өнөөгийн талхны үйлдвэрүүдэд хэрэглэж заншсан хурдан хөөлгөгч, исгэх хугацааг богиносгогч гэх зүйлтэй исгэлэн зуурмагт ийм задрал явагддаггүй- ө.х. хичнээн их кальци авлаа ч тэр нь биед хэрэггүй байдаг. Харин урьдын адил 24 цаг исгэсэн зуурмагаар барьсан талханд агуулагдах кальци сайн шингэх боломжтой.

ХҮНС ТЭЖЭЭЛИЙН ТУХАЙ ХУДАЛ № 5:

МАХ ИДЭХГҮЙ БАЙНА ГЭДЭГ НЬ ЗӨВХӨН ҮР ИДНЭ ГЭСЭН ҮГ

БУРУУ!

“Цагаан хоол”-ыг үр тариа, өвс ногоо идэхтэй адилтгаж болохгүй гэдгийг амттаны дэлгүүрт байх нэр төрөл нь улам өсөн нэмэгдэж буй цагаан хоол, онц сайн цагаан хоолны жортой тоолж баршгүй номууд нотлон харуулж байна.  Учир нь: Амтлагч ийм болгодог! Урьд өмнө нь түүхий, амтлаагүй хэрчим мах амталж үзсэн хүнд үхсэн амьтад ямар ч амтгүй байдгийг ярих шаардлагагүй. Ихэнх хүмүүсийн маханд хийдэг хурц, амтлагч үнэр сайтар амталсан, хайрсан хуурсан зүйлээс өөр юу ч биш. Зарим хүмүүсийн нэг зүсэм махыг хайрч, амталж, шарахад хэрэглэх зүйлсийг хаш, цоохор майлзын зүсмийг хайрж, шарахад бас адил хэрэглэх боломжтой. Яг л адилхан дорвин, амталсан, борлуулж хайрсан амтат зоог болдог ба үүнд амьтан үхэх шаардлагагүй.

“БАЙНГА ЦОГЦОСНЫ МАХААР ХООЛЛОХООС ИЛҮҮ ГУТАМШИГТ ЗҮЙЛ БАЙНА ГЭЖ ҮҮ?”

Франсуа дэ Волтайр (1694-1778)

ХҮНС ТЭЖЭЭЛИЙН ТУХАЙ ХУДАЛ № 6:

ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮД МАХ ИДЭХ ХЭРЭГТЭЙ, ЭС БӨГӨӨС ГЭДСЭН ДЭХ ХҮҮХЭД НЬ ЗОВНО

БУРУУ!

Хоолны цэсэн дээр бичигдсэн ургамлын тэжээлээс гадна бас сүү, өндөгтэй бүтээгдэхүүн лакто- (ово) цагаан хоол жирэмсний үед шаардлагат тэжээлийн бодисын хэрэгцээг хангадаг. Бие давхар хүмүүс цагаан хоол идсэнээр харин ч цагаан хоолтон биш хүмүүсээс олон чухал тэжээлийн бодисоор хангагддаг. Цэвэр веган хоолтон (өндөг, сүү ороогүй) жирэмсэн үед уураг, кальци, төмөр, цайр, В2, В12 витамин хүрэлцээтэй авахад онцгой анхаарах ба болж өгвөл хариуцсан эмчтэйгээ ярилцаж хоол тэжээлийг витамин, эрдэс бодис бүхий эм бэлдмэлээр нөхөх хэрэгтэй. 

ХҮНС ТЭЖЭЭЛИЙН ТУХАЙ ХУДАЛ № 7:

НЯРАЙ ХҮҮХДҮҮДЭД МАХАН ХООЛ ХЭРЭГТЭЙ

БУРУУ!

Махгүй бөгөөд иж бүрэн тэжээл авч буй нярай хүүхдүүд төмрийн дутагдал гэх мэт тэжээлийн дутагдалд ордог гэсэн шинжлэх ухааны ямар ч нотлогдсон судалгаа байдаггүй. Германы Хүнсний Нийгэмлэг (ГХН) 6-11 сартай нярайд өдөрт 8 мгр орчим төмөр өгөхийг зөвлөжээ. Хүүхдийн эмч нарын зөвлөдөг долоо хоногт 25 гр үхрийн цул мах ердөө 0,65 мг төмөр олгодог. Нэг порц (100 гр) овъёосны нэвс харин эсрэгээрээ 3,6 мгр төмөр агуулдаг. 100 гр-аар порцолсон будаа 2,6 мгр, фенхель булцуу 2,5 мгр төмөр агуулдаг. Махны төмрийн  агууламж нярай хүүхдэд ч мөн адил чухал бус байна.

ХҮНС ТЭЖЭЭЛИЙН ТУХАЙ ХУДАЛ № 8:

МАХ ИДЭХ АМЬДРАЛД ХАМААРАГДАНА

БУРУУ!

МАХ ИДЭХ НЬ ӨЛСГӨЛӨН ГАЧИГДАЛД ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГЫГ ХАМТ ҮҮРНЭ!

“Зүлэгт нугыг малын тэжээл болгож, түүгээр  бордсон малын махаар арван хүнийг дам аргаар тэжээх тэр хэсэг газарт шар будаа, вандуй, зарам, арвай тариалж, зуун хүнийг байлгаж, тэжээх боломжтой.

Александр фон Хумбольдт,

газар зүйн шинжлэх ухааныг үндэслэгч

  • Газар тариалангийн нутаг дэвсгэрийг дэмий гарзаддаг: Махны үйлдвэрлэлгүйгээр бидэнд газар тариалангийн нутаг дэвсгэрийн дөрөвний нэг орчим хүрэлцээтэй. Нэг га газар дээр 50 кг үхрийн мах юм уу эсвэл 4.000 кг алим, 8.000 кг төмс, 10.000 кг улаан лооль эсвэл 12.000 кг цоохор майлз тариалж болно.
  • Үр тариаг дэмий тарамдах: Дэлхийн нийт үр тарианы хагасыг малын тэжээлд хэрэглэдэг. Аж үйлдвэржсэн орнуудад малыг бордсон үр тарианы эзлэх хэмжээ бүр гуравны хоёроос илүү байна. Нийт малын тэжээлийн импортын 60% хөгжиж буй орноос гаралтай. Тэнд өдөр бүр 40 мянган хүүхэд өлсөж байна. 1,3 тэрбум хүн тэжээлийн доройтолд оржээ. Жил бүр 50 сая хүн өлсгөлөнгөөр буюу өлсгөлөнгөөс үүдсэн өвчнөөр нас барж байна.

Гэтэл энэ дэлхий дээр хэн ч өлсөх шаардлагагүй: Аж үйлдвэржсэн орнуудын махны хэрэглээг ердөө арван хувиар багасгахад л  100 сая хүн нэмэлт тэжээл авах боломжтой.

 “ЦАГААН ХООЛОНД ОРОХ АЛХМААС ӨӨР ЮУ Ч  ИНГЭЖ ДЭЛХИЙ ДЭЭР АМЬД ҮЛДЭЖ ГАРАХ БОЛОМЖИЙГ ӨСГӨДӨГГҮЙ.”

Альберт Эйнштейн

 

Герман хэл дээрх эх сурвалж: Verlag »Das Brennglas«, RöttbacherStr. 61, D- 97892 Kreuzwertheim, www.brennglas.com

Санал болгох

ДЭМБ: Боловсруулсан махан бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэдэг

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх Олон улсын хавдрын судалгааны байгууллага махан бүтээгдэхүүн болон боловсруулсан махан …