БАХАИ ИТГЭЛ
~ Бахаулла (цагаан хоолтон)-гийн Нууц үгс
“Бидэнд зориулан эд материалын адислал, оюун санааны хишгийг аль алиныг нь бий болгосон Бурханд талархах ёстой. […] Дууны аялгууг мэдрэг гэж Тэрээр гадаад чихийг бүтээсэн билээ. ХАРИН ДОТООД ЧИХЭЭРЭЭ бид БҮТЭЭГЧИЙНХЭЭ ДУУ ХООЛОЙГ СОНСОЖ ЧАДНА.”
~ Абдул Баха (цагаан хоолтон)-гийн Орчлон ертөнцийн Амар амгалангийн сонордуулга
БУДДЫН ШАШИН
~ Баатараа явагч нэрт их хөлгөн судар
“Би одоо Дэлхийн Хүндэт Хүмүүнд энэ дэлхий дээрх бүх Будда өргөн хүрээтэй НЭВТ ТАРХСАН АЯЛГУУ ашиглахад оршдог хамгийн зохистой аргыг заахаар залардаг гэдгийг мэдэгдье. Самади төлөвийг СОНСОХ арга замаар ойлгоно. […] Ананда болон сонссон та бүгд ДАНГААРАА ДЭЭД БОДИД ХҮРЭХ ӨӨРИЙН МӨН ЧАНАРЫГ СОНСОХЫН ТУЛД сонсголын чадвараа дотогшоо эргүүлэх хэрэгтэй. Ингэж л гэгээрлийг олж авдаг. Ганга мөрний элс шиг олон Будда ганц энэ л гарцаар Нирвана руу нэвтрэн орсон. Өнгөрсний бүх Татагата энэ аргыг хэрэгжүүлсэн. Бүх Бодисадва одоо энэхүү төгс төгөлдөр байдалд нэвтэрдэг. Ирээдүйд бясалгал хийх бүх хүн энэ Дармад найдах хэрэгтэй.” Самади гэдэг нь бясалгалын гүн гүнзгий төлөв юм. Нирвана бол хамгийн дээд диваажин гэсэн утгатай. Татагата нь Будда гэсэн үг юм. Бодисадва гэдэг нь оюун санааны бясалгагчдыг хэлнэ. Дарма гэдэг нь жинхэнэ сургаал юм.
~ Баатараа явагч нэрт их хөлгөн судар
ТӨВӨДИЙН БУДДИЗМ
~ Мял Богд (цагаан хоолтон)-ын Зуун мянган дуулал
ХРИСТОСЫН ШАШИН
~ Ариун Библи, Иохан 1:1
“БУРХАНЫ ҮГ болох авралын дуулга, сүнсний илдийг ав.”
~ Ариун Библи, Ефес 6:17
“Харин би ДИВААЖИНГААС шуугин урсах ус нүргэлэх лугаа, аянга хүчтэй нижигнэх лугаа АЯЛГУУ СОНСЛОО. МИНИЙ СОНССОН АЯЛГУУ тэдний босоо ятга хөгжим тоглодогтой адил байсан.”
~ Ариун Библи, Илчлэл 14:2
ГНОСТИСИЗМ
~ Наг Хаммади, VI судар, Аянга, Төгс бодол сэтгэл
“Би бол илэрхийлэхийн аргагүй Нам гүмд орших ҮГ билээ. Би цэвэр ариун Гэрэлд оршдог ба АГУУ АЯЛГУУГААР дамжуулан Бодол сэтгэл өөрийгөө ойлгомжтой илэрхийлжээ.”
~ Наг Хаммади, XIII судар, Триморфийн протенноиа
“ЭЦГИЙН ЕРТӨНЦИЙН ОЮУН УХААН Түүний зүрх сэтгэлийн үр жимс, хүсэл зоригийн илэрхийлэл болон Бүгдийн дотор орж соёолдог. Энэ нь Бүгдийг дэмждэг. Энэ нь Бүгдийн хэлбэрийг сонгон, бий болгож, бас ариусган, Эцэг, Эх рүү, хамгаас хайрт Есүс рүү буцаан очуулдаг.” Ертөнцийн оюун ухаан гэдэг нь Үг юм.
~ Наг Хаммади, XII судар, Үнэний Сайн мэдээ
ЭССЕНЕ
~ Эссене Энх тайвны Сайн мэдээ
ГРЕКИЙН ФИЛОСОФИ
~ Пифагор (веган)
ХИНДУИЗМ
~ Нада Бинду Упанишад
“Эхлээд бодол сэтгэл ямар нэг Аялгуунд өөрийгөө тогтвортойгоор төвлөрүүлж, үүндээ автан шингэдэг. […] Ганцаараа бал цуглуулж буй зөгий үнэрийг үл тоодог шиг ямагт АЯЛГУУНД автсан ситта надагийн анхилуун үнэрт баригдан, өөрчлөгдөж сарних чанараа орхисон тул мэдрэхүйн юмсыг хүсдэггүй. […] Байнга НАДА ДЭЭР ТӨВЛӨРСНӨӨР Пранатай хамт үйлийн үрийг үүсгэгч таашаалыг устгасан бодол сэтгэл толбогүй Нэгэнд шингэлээ.” Ситта нь анхаарал гэсэн утгатай. Нада нь чамин тансаг дотоодын Тэнгэрлэг Аялгуу юм.
~ Нада Бинду Упанишад
КРИШНА УХАМСРЫН ОЛОН УЛСЫН НИЙГЭМЛЭГ
~ Шрила Прабхупада (цагаан хоолтон)
ИСЛАМЫН ШАШИН
~ Хадит 3:335
“Бүх ертөнц БУРХАНЫ ГЭРЭЛ, АЯЛГУУГААР дүүрэн байдаг. Харалган хүмүүс Бурхан хаана байгааг асуусаар л байна. Омог бардам, үл итгэгч хулхиар дүүрсэн чихээ цэвэрлэ. Тэгвэл дээрх Диваажингаас ирэх Аялгууг бүх чиглэлд сонсох болно. БУРХАНЫ БҮРЭЭНИЙ УЯНГАЛАГ АЯЛГУУ ТАСРАЛТГҮЙ ЦАНГИНАХ үед бид шүүлтийн өдөр Бурханы бүрээ эгшиглэхийг яагаад хүлээдэг нь нууц юм.”
~ Моголын хунтайж Мухаммед Дара Шикох (цагаан хоолтон)
ИСЛАМ (Суфизм)
~ Хазарат Инаяат Хан (цагаан хоолтон)
“Махан биеийн чих эдгээр үгийг сонсож чадна. СҮНСНИЙ ЧИХ нь Бурханы нууцыг татаж чадна.”
~ Мавлана Жалалуддин Руми (цагаан хоолтон)
“Аяа Саади, дүлий байтлаа хөгжмийн талаар ярьж яахин болох. Нууцыг дуулах СҮНСНИЙ ЧИХ хэн бүхэнд хэрэгтэй сэн.”
~ Саади Ширази
“Хэн өөрийгөө (эго) хамгийн бага болтол орхиж чадсан байна тэр л СҮНСНИЙ ЧИХЭЭРЭЭ Бурханы ҮГ-ийг сонсож чадна.”
~ Нишапурын Аттар
“Үнэнхүү туйлынх нь ТЭНГЭРЛЭГ НАЙРАЛ ХӨГЖИМ юм. Аяа Хусро, иогчийн шингээсэн эдгээр арван аянд энэ оршин буй. Мэдрэмжүүдээ намжааж оюун бодлоо амрааж Хусро хэлэх нь; Дотоодын хязгааргүй ундарга хөгжин сайжрахад Махан биеийн бүхий л урин тачаангуй болон адгийн нүглүүд замхран одно. Их Багш мөн Өөрийн гайхамшигт үгтэй ажгуу. Хусро ч мөн өөрийн Би-дээ гүнээ умбан байна.”
~ Хазрат Амир Хусро
ЖАЙНИЗМ
~ Ариун Жнанарнава
ИУДАИЗМ
~ Ариун Торах Д’варим (Дютерономи)
РАДХА СОАМИ САЦАН БИС
~ Их Багш нарын гүн ухаан
“Хүмүүн төрлийг олж төрөөд золоор АЯЛГУУНЫ УРСГАЛТАЙ холбогдон үүнийг дадуулах нь агуу зүйл юм. Тэр бол зонхилогчийн зонхилогч байж Бүтээгчтэй нэг байх болно.”
~ Хазур Махараж Баба Саван Синх Жи (цагаан хоолтон)
“Энэ ҮЛ ТӨГСӨХ АЯ ЭГШИГ бол гайхамшиг юм. Үүнийг бид бодол сэтгэлийн үйл явц юм уу үйлдлээр олж авах боломжгүй. Энэ нь зөвхөн Их Багшийн ивээлээр ирэх билээ. Энэ бол төгс Их Багшийн төгс бэлэг билээ.”
~ Их Багш нарын гүн ухаан
СИНХИЗМ
~ Ариун Шри Гүрү Грант Сахиб
“Эзэн бол агуу хийгээд Түүний оршин буй нь агуу; Үүнээс ч агуу нь Түүний АРИУН ҮГ билээ.”
~ Ариун Шри Гүрү Грант Сахиб
“Гүрүгийн ШАБАДЫН үгээр бодол сэтгэлээ ялж гарсан нэгэн л жинхэнэ гэртээ очиж Чөлөөлөлд хүрч чадах юм.” Сабад гэдэг нь Дотоодын Тэнгэрлэг Аялгуу бөлгөө.
~ Ариун Шри Гүрү Грант Сахиб
ТАОИЗМ
~ Тао Тэ Чин
“[Хааны буянтай хүмүүн] түнэр харанхуйд харж, аниргүйд сонсдог. Харанхуйн дунд ГЭГЭЭГ гагцхүү тэр л ҮЗЭЖ, аниргүйн гүнд АЯ ЭГШГИЙГ тэр л СОНСОНО.”
~ Чуан Цу (цагаан хоолтон)
“АЯЛГУУ урсан цацрах нь хавар ичээнээсээ гаран хөдөлж эхлэх шавжуудыг аянгын салаагаар би цочроох мэт. Гэвч энэ бүхний төгсгөлд шийдэл гэж үгүй, эхлэлд удиртгал гэж үгүй. Үхэл нь одоо, амьдрал нь одоо, одоо уруудаж, одоо сэхэж, энэ бүхэн тогтвортойгоор эцэс төгсгөлгүй ээлжилнэ.”
~ Чуан Цу (цагаан хоолтон)
“АЯЛГУУ нь долгиолсон бас хэмнэлтэй. Давтамж нь сүр жавхлантай хийгээд тод. Иймийн тул сүнс, хий үзэгдлүүд харанхуйдаа оршин нар, сар, одод, эрхэс тойрог замаараа эргэлдэнэ. Энэ бүхнийг би эцэс төгсгөлд нь зогсоож мөн бас хязгааргүй хөдөлгөөнд нь оршооно.”
~ Чуан Цу (цагаан хоолтон)
ТЕОСОФИ
~ Аниргүйн дуу хоолой Хатагтай Х.П.Блаватский (цагаан хоолтон)
ЕРТӨНЦИЙН ЦАГААН АХАН ДҮҮС
~ Их Багш Бэинса Дуно (цагаан хоолтон)
ЗОРОАСРИОНИЗМ
~ Авеста, Висперад 21
“Бидний Авеста залбирал нь долгионы шинжлэх ухаанд суурилсан юм (Стаота Яасна). Бид өөрсдийгөө Стаота Яаснатай буюу балар эртний Хуультай хөг нийлүүлдэг юм. […] ‘Стаот’ гэдэг нь ГЭРЭЛ БА АЯЛГУУНЫ хэл бөгөөд энэ оршихуй дээд сүнстэй хамгийн сайн холбогдоход тусалдаг.”
~ Др. Эрвад PhD. Хошан Ж. Бхадха
АЯЛГУУ нь энэ дэлхийн ая эгшиг шиг. Тийм болохоор бид хөгжимд их дуртай байдаг. Учир нь энэ нь ДИВААЖИНГИЙН ХӨГЖИМ, БУРХАНААС АЙЛДСАН ҮГИЙН АЯЛГУУТАЙ маш төстэй. Энэхүү орчлон ертөнцийн хэлийг бид сонсохоороо бүх зүйлийг ойлгож, бүх хэлийг ойлгож, бие биеэ ойлгож, бие биеэ хайрладаг болдог. Бид БУРХАНЫ ҮГ, ДИВААЖИНГИЙН ХӨГЖИМ болох энэхүү ДОТООДЫН ХЭЛБЭЛЗЛЭЭР маш их тэтгэгдэж, эрч хүч авч, нэг ёсондоо шинэ хүн болдог юм.
* * *
Арьяабалын бясалгалын арга (Гуань Инь Арга) гэдэг нь үнэндээ авшиг хүртэх мөчид сонсогдох БУРХАНЫ ҮГИЙГ ажин бясалгахуйг заасан Хятад нэршил юм. Мөн энэхүү ертөнцийн хэлээр Бурхан бидэнд амьдралаа хэрхэн авч явах зэрэг мэдэх ёстой бүхнийг маань зааж өгдөг. Бидэнд Диваажинг харуулж, Түүний жинхэнэ мөн чанарыг болон бидний жинхэнэ чанарыг ч харуулдаг. Тийнхүү бид Бурхантай нэг гэдгээ мэдэх болно.
~ Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (Веган)
Эх сурвалж: SupremeMasterTV.com
UNIVISION 215
DDISHTV 209
Суприм Мастер ТВ
Gegeerel.mn Дотоодын Гэрэл Аялгууг ажихуй