Хоолны чинь цаана ямар үнэн нуугдана вэ?

Авшигтан Хуй Мин То, Шинэ Зеландын Окланд хот

Эх нь англи хэл дээр

Та хэзээ нэгэн цагт хөргөгчөөсөө хорин таваг гоймон гаргаж, хогийн сав уруу хаячхаад, ердөө ганцхан таваг хоол идэх байсан болов уу? Ганц удаагийн өдрийн хоолны төлөө 55кв.фут(5 кв.м) ойг оргүй тэгшилж, 2500 галлон(11,365л) усыг муу усны шуудуу руу асга гэвэл яах вэ? Мэдээж, та тэгэхгүй. Гэсэн хэдий ч хагас кило мах идэхэд л та энэ бүхний шалтгаан болно. Мах идэх нь байгалийн баялаг, хүрээлэн буй орчныг үр ашиггүй хэрэглэн сүйтгэж, амьтдад асар их зовлон шаналал үүсгэхийн сацуу бидний эрүүл мэндэд хор хөнөөл учруулж байна. Төмсний нухаштайгаа хамт нохой шарж идэх танд тун ч таагүй санагддаг бол өөр нэгэн өр зөөлөн амьтныг яагаад шарж идэх вэ?

waste-lagoon
Бохир усны сан: Юта мужийн гахайн мах үйлдвэрлэгч Circle Four Farm нь 3 сая галлон (11 сая л) бохир ус хуримтлуулдаг байна. Бохир усны сан ингэж дүүрээд халихаараа 1995 онд Хойд Каролинад тохиолдсоны нэгэн адил гол мөрөн, нуурууд уруу урсан орж, байгаль орчинд маш их гай гамшиг учруулдаг юм.

НҮБ-ын нэгэн тайланд тодорхойлохдоо “машин биш харин үхэр байгаль орчинд заналхийлж буй хамгийн том аюул юм” гэжээ. Дэлхий дээр асар хурдацтай өсгөн үржүүлж байгаа үхэр сүрэг нь цаг агаар, ой, зэрлэг амьтдад хамгийн ихээр заналхийлж буйг энд баримтаар харуулжээ. Фермийн аж ахуйн мал амьтад нь АНУ-ын бүх хүн амын гаргаж буй ялгадаснаас 130 дахин их хэмжээний ялгадас гаргадаг байна.

Ингэснээр ус агаарыг бохирдуулж, өнгөн хөрсний бүтцийг алдагдуулдаг. Түүнчлэн тэдгээр амьтдын биеийн болон ялгадасны хий нь 1/3 -ээс илүү метан ялгаруулдаг. Метан нь нүүрс хүчлийн хийг бодвол 20 дахин илүү хурдтайгаар дэлхийг дулааруулдаг аж. Мах иддэг хүмүүс энэхүү секундэд 86 мянган фунт (36 мянган кг)-аар гарч буй хаягдалд бүрэн хариуцлага хүлээх ёстой. Хэрэв та амьтны гаралтай бүтээгдэхүүнүүдээс татгалзвал ямар ч хариуцлага хүлээхгүй.

Нэмж хэлэхэд, махыг амтархан идэж буй маань дахин сэргээгдэшгүй нөөцийг ашигладаг. 1 фунт (хагас кило хүрэхгүй) үхрийн махыг бий болгоход 2500 галлон (11365л) ус хэрэглэдэг бол 1 фунт улаан лоолийг бий болгоход 29 галлон(109л) ус, 1 улаан буудайн талх бэлтгэхэд 39 галлон(148л) ус шаардагддаг байна. Усны нөөцийн хагас, АНУ-ын ХАА-н газрын 80 хувь, шар буурцгийн ургац бараг тэр чигтээ, дэлхийн үр тарианы тэн хагас нь мал тэжээхэд зарцуулагддаг байхад нэг тэрбум хүмүүс өлсгөлөн болон тэжээлийн доройтлоор зовж шаналан, өдөр бүр хорин дөрвөн мянган хүүхэд Барууныханд зориулсан малын үр тарианы талбайн хажууханд үхэж байна. Хэдий тийм боловч бид хүрэлцээ муутай нөөцөө зохистой ашиглаж, хүмүүсийн хоол тэжээл тариалахад газраа ашиглаж эхэлбэл дэлхийн өлсгөлөнг устгах болно.

1
Сомалийн өлсгөлөнд нэрвэгдэгсэд: Сомалийн өлсгөлөнд нэрвэгдэгсэд тусламжийн хоолонд дугаарлан зогсоно. Нэг паунд үхрийн мах боловсруулахын тулд 4,8 паунд үр тариа шаардагддаг. Орчин үеийн хөдөө аж ахуйн тогтолцоог шүүмжлэгч зонхилсон хоолны дэглэм нь дэлхийн өлсгөлөнг улам дордуулж байна гэж үзэж байна.

Шинэ Зеландынхан жил бүр зуун гучин сая мал нядалдгийг та нар мэдэх үү? Мал амьтдын ихэнх нь үйлдвэрлэлийн фермд үржүүлэгдэж байгаа бөгөөд энэхүү тогтолцоо нь хамгийн бага зардлаар олох ашгийг дээд хэмжээнд хүргэхэд чиглэж байдаг. Үүний үр дагавар болж мал амьтад амьдралынхаа хором бүрийг ухамсар, бие махбодын асар их шаналал дор өнгөрөөж байна. Тэд нар салхивч цонхгүй, бохир заваан, шорон мэт газар хоригдож, үр төлөө хэзээ ч өсгөхгүй, хөрсөн дээр хөлөө тавин хөрвөөх ч үгүй. Тэр бүү хэл машинд ачигдаж, нядлуулах цагаа болтол нуруун дээрээс ээх наран, уушги дүүрэн амьсгалах цэнгэг агаар гэдгийг мэдрэхгүй. Ерэн сая гаруй мал Шинэ Зеландад ийм нөхцөл дор зовж, дийлэнх нь хоолойгоо огтлуулах үед амьд үлдчихээд, голоо тасартал аажмаар цус алдан тарчилж үхэж байна.

Фермерүүдийн бас нэг харгис арга бол шувуудыг цочролд оруулах замаар улам олон өндөг240-ffchickens8 гаргуулахын тулд хоолыг нь 14 хоног хорьдог явдал юм. Махны үйлдвэрлэлд эр тахиа ашиггүй тул жил бүр зуун сая эрэгчин ангаахайг амьдаар нь булж, эсвэл уутанд хийн боомилж алдаг. Нядалгааны газарт тахиануудын хоолойг хэрчээд, өдийг нь зуламлахаар шалз халуун усанд дүрэх үед тэдний амь гол нь тасраагүй л байдаг.

Малчид одоо болтол үхрийг улайсгасан төмрөөр тамгалж тарчилгадаг хэвээр, үүний улмаастэдэнд гуравдугаар зэргийн түлэгдэлт үүсдэг ажээ. Эр үхрийг засахдаа өвчин намдаагч огт хэрэглэдэггүй байна. Зовлон дээр зовлон нэмж, үхрийн бэлчээрлэдэг газрын агаар химийн бодисоор ханасан байдаг нь амьсгалын замын архаг өвчлөл үүсгэж, амьсгалыг нь зовуурьтай болгодог аж.

Саалийн үнээг дахин дахин хээлтүүлж, тугал тэжээхэд зориулагдсан сүүг нь хүмүүс хэрэглэхийн тулд тугалуудыг нь зайлуулдаг. Саалийн үнээг өдөрт хэд хэдэн удаа машинаар саадаг ба генд нь өөрчлөлт оруулах, хүчтэй даавар ашиглах, эрчимтэй саах замаар ердийнхөөс арав дахин их сүү хүчээр гаргуулж байна. Энэ нь дэлэнгийн асар зовуурьтай үрэвсэл үүсгэдэг бөгөөд саалийн үнээнүүдийн 50% нь үүнд нэрвэгддэг.

Өнөөгийн үйлдвэрлэлийн чиглэлийн фермийн амьтад нь гэрийн тэжээвэр амьтдын хувьд хууль бус гэж тооцогддог хайхрамжгүй хандах, зэрэмдэглэх, генийг нь өөрчлөх, архаг өвчин тахир дутуу байдалд хүргэдэг эм хэрэглэх, харгис хэрцгийгээр алагдах зэргээс хуулиар хамгаалагддаггүй юм. Зохиолч, яруу найрагч Роберт Луис Стивенсон “Бидний л нэгэн адил дур сонирхол, хүсэл эрмэлзэл, эд эрхтэнтэй амьтдын цогцсыг бид идэж байна” гэж хэлжээ. Тэгтэл фермийн мал амьтад нь бидний анд нөхөр хэмээн энхрийлэн хайрладаг нохой муураас ухаанаар доргүй, өвчин зовлон мэдрэх талаар ер дутуугүй билээ.

Үнээнүүд хэрхэн зургаан тохой өндөр хашаан дээгүүр харайн, нядалгааны газраас зугтаан, тугал уруугаа очихын тулд долоон бээр(11 км) газрыг туулдаг, эрх чөлөөтэй болохын тулд гол гатлан сэлдэг тухай хэвлэлээр байн байн мэдээлдэг нь дээрхийг гэрчилж байгаа биш үү. Их Британий Засгийн Газрын шинжлэх ухааны зөвлөх Др.Доналд Врумын нээснээр гахай ч бас нэлээд нарийн ухаантай аж. “Тэдний юм ойлгох чадвар нохойноос ч илүү бөгөөд гурван настай хүүхэдтэй тэнцэхүйц ухаантай байдаг нь гарцаагүй” гэжээ.

Эх дэлхийгээ аварч, хүн амьтдын зовлон шаналлыг нимгэлэхэд таны хийж чадах хамгийн чухал алхам бол цагаан хоолтон болох явдал юм. Нийлмэл нүүрс-ус, уураг, эслэг, омега 3, амин дэм, эрдэс бодисоор баялаг мацаг(цагаан) хоол нь зохистой хэмжээний шим тэжээлээр ханган, насан туршийн эрүүл чийрэг амьдралд хөтлөх хоолны горимыг дадуулах үндэс болж өгдөг. Профессор Колин Кампбелын “Хятадын судалгаа” хэмээх номд буй няцаахын аргагүй нэгэн зүйл бол: “Ирэх арван жилд та бүхэн амьтны гаралтай уураг нь хамгийн хортой хүнс тэжээлийн нэг юм… хүнс тэжээлд амьтны уураг өчүүхэн төдийг нэмэхэд л өвчин тусах эрсдэл огцом өсдөг гэдгийг зайлшгүй олж сонсох болно” гэсэн байна. Цагаан хоолтон хүүхдүүд үеийнхнээсээ илүү өндөр оюуны итгэлцүүртэй байдаг, цагаан хоолтнууд махан хоолтнуудаас дунджаар 6-10 жилээр урт насалдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Түүнчлэн тэдний хувьд зүрх судасны өвчин, хавдарт өртөх магадлал 50% бага байдаг. Харин махан хоолтнууд цагаан хоолтнуудыг бодвол таргалах магадлал ес дахин их байдаг байна.

Үүний эсрэгээр олон хүн ургамал ч гэсэн амьтай гэж маргалддаг. Энэ үнэн, гэвч ургамал зөвхөн 10%-ийн ухамсартай байдаг бол амьтдын ухамсар хүнийхтэй дүйцэхүйц юм. Ургамал шилжин явах чадваргүй тул өвдөлт мэдрэх нь туйлаас бага. Иймээс ургамал нь сүүн тэжээлтнээс физиологийн хувьд тэс өөр юм. Хэрэв та модны навч мөчрийг тайрвал харин ч цэцэглэж илүү сайхан ургана. Амьтад харин байнга тайрч хяргуулж байхыг хүсдэггүй. Үхрийн нэг хөлийг нь тайрчхаад дөрөв болж ургана гэж та бодож чадах уу?

Хоол хүнсний зориулалтаар амьтдыг өсгөж үржүүлж буй нь дэлхийг сүйрэлд хүргэж байна. Хүрээлэн буй орчин, байгалийн баялаг, бидний эрүүл мэнд доройтсоор л байна. Хүмүүс хэдийгээр аллагыг идэвхтэй сайшаадаггүй ч, нийгмээс нь хөхүүлэн дэмждэг тэрхүү мах идэх зуршлыг олж авахдаа идэж байгаа амьтныхаа чухам юу үзэж туулдаг тухай ямар ч үнэн зөв ойлголтгүй байдаг билээ. “Нэг л удаа мал нядалгааны газар очсон хүн насаараа цагаан хоолтон болно. Учир нь тэдгээр амьтад бидний л гайгаар айж шаналан бахирч байгаа билээ” гэж хэлцэх нь ч бий. Тиймээс та хэзээ нэгэн цагт аль нэгэн хөөрхий амьтныг шарж идэхээр шийдвэл мах нь хамгаас хайртай анд нохойны чинь махтай адилхан гэдгийг санаарай. Цорын ганц ялгаа нь тэр амьтныг хүмүүс тарчилган зовоож байсан юм шүү.

Дараах вэб хаягуудад айж цочром олон зураг бий.

http://www.goveg.com/photos.asp
http://www.viva.org.uk/photogallery/galleryindex.htm

Дараах хаяг дээр малын нөлөөллийг харуулсан глобал газрын зургуудыг олж болно:
http://www.virtualcentre.org/en/library/key_pub/longshad/a0701e/A0701E09a.pdf

Халуун бүсийн ой- Дэлхийн
ногоон уушиг
Халуун бүсийн ойг шатаах нь
байгалийн экосистемийг эвддэг
Энэ шатсан, үржил шимгүй халцгай газар
ердөө хэдхэн гамбургерийн үнэтэй!

 

*Энэхүү өгүүллийг дунд сургуулийн төгсөх ангийн сурагч 17 настай охин бичжээ. Энэ нь түүний шалгалтын материал байсан бөгөөд тэр үүндээ онцсайн үнэлэгээг авчээ.

Эх сурвалж: http://al.godsdirectcontact.org/your_food/Mongolian.htm

 

 

Санал болгох

Дэлхийн ирээдүйд веган байх нь амин чухал

Энэхүү олныг гайхшруулсан баримтат кино нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлж буй хор хөнөөлийн хэр хэмжээг хүмүүст ойлгуулсанаар тэднийг веган хоолтон болоход нь урам зориг өгч, хүн төрөлхтөн веган хооллолтын хэв маягийг сонгох нь дэлхийг хамарсан гамшгаас сэргийлэх хамгийн шилдэг арга зам мөн болохыг харуулсан байна.