Хүнсний бүтээгдэхүүний орц найрлагыг танихуй

  • Вежетариан: Орц найрлагадаа шувуу, загас, усны амьтад болон ямар нэг амьтны (шавж мөн багтана) биеийн хэсгээс огт агуулдаггүй. Мөн боловсруулалтад нь амьтны гаралтай бодис (ясны нүүрс г.м) ашиглагддаггүй. Өндөг, цагаан идээ болон эдгээрээс гаралтай бодисууд, шавжийн гоождос (зөгийн бал зэрэг ) нь вежетариан категорит хамаарна.

  • Веган: Орц найрлагад нь амьтны гаралтай юм уу түүний ямар нэгэн дайвар бүтээгдэхүүн агуулагддаггүй. Боловсруулалтад нь зөвхөн амьтны гаралтай бус бодисууд ашиглагддаг.
  • Вежетариан бус: Шувуу, загас, усны амьтад юм уу ямар нэг амьтны (шавж мөн багтана) бие (cochineal шавж, rennet буюу сүүн тэжээлт амьтны ходоодонд боловсордог нэг зүйл энзимийн комплекс, gelatin буюу царцмаг; цэлцэгнүүлэгч)-ээс гаргаж авсан орц найрлагыг боловсруулахад ашиглагддаг найрлага, бодис.

Энэхүү жагсаалтад байгаа орц найрлагуудад амьтад дээр туршилт хийгдсэн эсэхийг магадлаагүй болно. Үүнтэй холбогдох болон бусад мэдээллийг тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчтэй нь холбогдож авахыг зөвлөе.

* * *

acesulfame K  / ацесульфам К

Өөр нэршил: ацесульфам кали, сунет
Эх үүсвэр: синтетик
Юунд хэрэглэгддэг:  нунтаг уух зүйлсийн холимог, лаазалсан жимс, бохь
Тодорхойлолт:  илчлэг чанар багатай амт оруулагч бодис
Веган


acetic acid  / цууны хүчил

Эх үүсвэр: хүнсний ногоо
Юунд хэрэглэгддэг:  кетчуп, майонез, даршилсан ногоо хийхэд ашиглана.
Тодорхойлолт:  Өргөн хэрэглэгддэг нөөшлөгч бодис ба цагаан цууны гол найрлага болох амт оруулагч бодис.
Веган


acid casein / казейны хүчил

Эх үүсвэр: амьтан (сүүнээс гаралтай)
Юунд хэрэглэгддэг: үр тариа, талхны тогтворжуулагч
Вежетариан

 

acidulant / хүчилшүүлэгч бодис

Эх үүсвэр: хүнсний ногоо, эрдэс бодис, синтетик
Жишээ: нимбэгийн хүчил, сүүн хүчил
Юунд хэрэглэгддэг: гурилан бүтээгдэхүүн, ундаа, хуурай холимог
Тодорхойлолт:  Амт оруулагч, хүчилшлийг зохицуулахаар боловсруулагдсан бүтээгдэхүүнд орсон хүчлүүд
Ихэвчлэн вежетариан

 

acrylic acid / акрилийн хүчил

Өөр нэршил: acrylate-acrylamide resin / акрилат-акриламидын давирхай.
Эх үүсвэр: синтетик
Юунд хэрэглэгддэг: лав зэрэг бүрхэгч бодисын үйлдвэрт ашиглагдана.
Тодорхойлолт:  Хуванцрын үйлдвэрт ашиглагдах газрын тосноос гаргаж авсан химийн бодис.
Веган

 

activated carbon / идэвхжүүлсэн нүүрс

Эх үүсвэр: хүнсний ногоо эсвэл амьтан (үнээний яснаас)
Юунд хэрэглэгддэг: сахрын боловсруулалт, ус цэвэршүүлэх
Тодорхойлолт:  Сахрыг цайруулж, агаар уснаас бохирдлыг шингээх чадвартай нүүрс
Вежетариан биш байж болно

 

аdipic acid / адипины хүчил 

Өөр нэршил: гександиолын хүчил /hexanedioic acid/
Эх үүсвэр: синтетик
Хүрэн манжин зэрэг  зарим хүнсний ногоонд байдаг.
Вежетариан биш байж болно

 

agar  / агар

Өөр нэршил: Japanese isinglass / Япон царцмаг
Эх үүсвэр: хүнсний ногоо
Юунд хэрэглэгддэг: гурилан бүтээгдэхүүн, мөхөөлдөс, амттан
Веган

 

agar-agar / агар-агар

agar-г харна уу

 

alanine  / аланин

Эх үүсвэр: бактери, мөөгөнцөр, синтетик
Амьд бие организмд оршдог.
Юунд хэрэглэгддэг:  хүнсний нэмэлт бодисууд, амтлагч.
Ихэвчлэн вежетариан

 

albumen / альбумин

Эх үүсвэр: амьтан (өндөгнөөс гаргаж авдаг)
Юунд хэрэглэгддэг: нарийн боов, гурилан бүтээгдэхүүн
Вежетариан

 

albumin / альбумин

Эх үүсвэр: амьтан (өндөг, сүү, цуснаас гаргаж авдаг) эсвэл хүнсний ногоо
Жишээ: лакталбумин (сүү); легумелин (вандуй).
Юунд хэрэглэгддэг: нарийн боов, гурилан бүтээгдэхүүн, шөл, дуураймал хиам, шөл, stews.
Ихэвчлэн вежетариан

 

аlgin  / альгин

Эх үүсвэр: хүнсний ногооны эрдэс бодис
Юунд хэрэглэгддэг: мөхөөлдөс, пуддинг, бяслаг, нөөшлөгч бодис, газтай ундаа, консерв
Веган

 

alginate / альгинат

аlgin-г харна уу

 

аlginic acid  / альгины хүчил

Эх үүсвэр: хүнсний ногоо
Юунд хэрэглэгддэг: мөхөөлдөс, ундаа, салатны  сүмс , бяслаг, боловсруулсан хүнс
Веган

 

alpha tocopherol / альфа токоферол

vitamin E-г харна уу.

 

alum  / цөр

Өөр нэршил: potash alum, aluminum ammonium, potassium sulfate / калийн цөр, хөнгөн цагаан- аммон калийн сульфат
Эх үүсвэр: минерал
Веган

 

amino acid / амино хүчил

Эх үүсвэр: амьтан (ихэвчлэн сүүн тэжээлтэн амьтан, шувуудаас гаргаж авдаг), хүнсний ногоо, бактери, мөөгөнцөр, синтетик.
Жишээ: аланин, аргинин, аспаратын хүчил, цистейн, цистин, тирозин.
Юунд хэрэглэгддэг: гурилан бүтээгдэхүүн, шим тэжээлийн нэмэлтүүд
Ихэвчлэн вежетариан

 

amylase / амилаза

Эх үүсвэр: бактери, мөөгөнцөр, амьтан (гахайнаас гаргаж авдаг)
Юунд хэрэглэгддэг: эрдэнэ шишээс гаргаж авсан чихэр агуулсан бүтээгдэхүүнүүд, гурилан бүтээгдэхүүн
Ихэвчлэн веган

 

annatto / аннато

Өөр нэршил: annatto extract, annatto seed, norbixin  / аннато ханд, аннато үр, норбиксин
Эх үүсвэр: хүнсний ногоо
Юунд хэрэглэгддэг: маргарин, хүнсний тос, бяслаг, амтлагч, зайдасны хальс
Веган

 

anticaking agent / бүлэгнэлтийн эсрэг

Өөр нэршил: free-flow agent, flow aid
Эх үүсвэр:  эрдэс , синтетик, хүнсний ногоо (целлюз, будаа)
Жишээ: цахиурын давхар исэл, диметилполисилоксан, натрийн алюминосиликат, три-кальцийн фосфат, кальцийн стеарат, магни стеарат, целлюлоз, цагаан будааны баяжмал  / ханд, натрийн ферроцианид, пропилен гликол
Юунд хэрэглэгддэг: Хуурай хольц \шөл амтлагч, амтлагч, бялуу, пицца, талх, ундаа\, давс, гурил сахар, зорсон бяслаг, нунтаг өндөг, исгэгчийн үйлдвэрт ашиглана.
Веган

 

antioxidant / антиоксидант

Эх үүсвэр : ихэвчлэн хүнсний ногоо эсвэл синтетик. Витамин С, Е  агуулдаг хүнсэнд байдаг.
Юунд хэрэглэгддэг: ургамлын тос, төмсний чипс, үр тариа, хатаасан төмс
Ихэвчлэн вежетариан

 

arabic / арабик

Өөр нэршил: acacia, acacia vera, gum arabic, catechu, Egyptian thorn / хуайс, катеху, арабын бохь, Египетийн өргөс,
Эх үүсвэр: хүнсний ногоо
Юунд хэрэглэдэг: амттан ба ундаа
Веган

 

arginine / аргинин

Эх үүсвэр: ихэвчлэн хүнсний ногоо
Амьд бие организмд оршдог
Юунд хэрэглэдэг: шим тэжээлийн нэмэлт
Ихэвчлэн вежетариан

 

artificial coloring / хиймэл өнгө оруулагч

Эх үүсвэр: Ихэвчлэн синтетик. Өнгө оруулагчийг хүнсний ногоо эсвэл амьтнаас (шавж) гаргаж авдаг.
Юунд хэрэглэгддэг: хуурай хольц, амттан, ундаа, чихэр, мөхөөлдөс, маргарин, мах махан бүтээгдэхүүн , масло, бяслаг, гурилан бүтээгдэхүүн, желатин дессерт, үр тариа, гоймон.
Ихэвчлэн веган

 

artificial flavor / хиймэл амт оруулагч

Эх үүсвэр: Ихэвчлэн синтетик. Амт оруулагчийг хүнсний ногоо эсвэл амьтнаас гаргаж авдаг.
Жишээ: ванилин
Юунд хэрэглэгддэг: боловсруулалтад орсон хүнс, ундаа, үр тариа, салатны сүмс  гурилан бүтээгдэхүүн.
Ихэвчлэн вежетариан

 

ascorbic acid / аскорбины хүчил

Витамин С-г харна уу

 

aspartame / аспартам

Өөр нэршил: Nutrasweet, Equal / Нутрасвет,
Эх үүсвэр: синтетик
Юунд хэрэглэгддэг: ундаа,  дессерт, бохь, овьёосны нэвс
Веган

 

aspartic acid  / аспартын хүчил

Эх үүсвэр: Ихэвчлэн бактери эсвэл мөөгөнцөр
Амьд бие организмд байдаг.
Юунд хэрэглэгддэг: аспартам, синтетик амтлагч
Ихэвчлэн вежетариан

 

autolyzed yeast extract / автолизэд орсон исгэгчийн ханд

Өөр нэршил: yeast autolyzates / исгэгчийн автолизат
Эх үүсвэр: мөөгөнцөр
Юунд хэрэглэгддэг: амт өсгөгч, шим тэжээл.
Веган

 

baking powder / хөөлгөгч нунтаг

Эх үүсвэр: эрдэс – хүнсний ногоо
Юунд хэрэглэгддэг: гурилан бүтээгдэхүүн.
Веган

 

baking soda  / хүнсний сода

sodium bicarbonate /натрийн бикарбонатыг харна уу.

 

beeswax  / зөгийн лав тос

Эх үүсвэр: амьтан (шавж)
Юунд хэрэглэгддэг: амттан, бохь, ундааны жимс, зөгийн балын амт оруулагч, мөхөөлдөс, гурилан бүтээгдэхүүн, зөгийн бал
Вежетариан

 

beet sugar  / хүрэн манжингийн сахар

refined beet sugar/Цэвэршүүлсэн хүрэн манжингийн чихрийг харна уу

 

bentonite  / бентонит

Эх үүсвэр: минерал
Юунд хэрэглэгддэг: дарс, цагаан цуу
Веган

 

benzoyl peroxide  / бензойлын хэт исэл

Эх үүсвэр: синтетик-минерал
Юунд хэрэглэгддэг: гурил, цэнхэр бяслаг, тос, өөх тос, горгонзола бяслаг, сүү, хөөсөнцөр аяга
Веган

 

beta-carotene  / бета- каротин

Өөр нэршил: Провитамин А
Эх үүсвэр: хүнсний ногоо эсвэл синтетик.
Олон тооны амьтад, өндөгний шар, хүнсний ногоо, жимс, тэр дундаа жүрж, улбар шар өнгөтэй жимсэнд байдаг.
Юунд хэрэглэгддэг: мөхөөлдөс, бяслаг, бусад сүүн бүтээгдэхүүн, ундаа, үр тариа,  ургамлын тос, амттан, будаа
Ихэвчлэн вежетариан

 

BHA

butylated hydroxyanisole-г харах

 

BHT

butylated hydroxytoluene– харах

 

bioflavinoids  / бифлавнойд

Өөр нэршил: hesperidin, rutin, vitamin P complex  / гесперидин, рутин, витамин Р комплекс
Эх үүсвэр: хүнсний ногоо
Веган

 

biotin\ биотин

Өөр нэршил: vitamin B factor  / Витамин В хүчин зүйл
Эх үүсвэр: Ихэвчлэн бактери
Юунд хэрэглэгддэг: Хүнсний нэмэлт, биологийн идэвхт нэмэлт бодис
Ихэвчлэн вежетариан

 

brewer’s yeast  / шар айргийн исгэгч

Эх үүсвэр: мөөгөнцөр
Юунд хэрэглэгддэг: Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд ашиглагдана.
Веган

 

bromelain  / бромелайн

Өөр нэршил: bromelin  / бромелин
Эх үүсвэр: хүнсний ногоо
Веган

 

butylated hydroxyanisole

Өөр нэршил: BHA.
Эх үүсвэр: синтетик
Юунд хэрэглэгддэг: Үр тариа, ургамлын тос, чихрийн үйлдвэр, будаа, ундаа, зайрмаг, жигнэсэн нарийн боов, бохь, желатинтэй амттан, төмсний нэвс, хуурай эсгэгч, хуурай хольц, өөх, өөх тос, утлагагүй хатаасан хиаманд хэрэглэнэ.
Веган

 

butylated hydroxytoluene

Өөр нэршил: BHT.
Эх үүсвэр: синтетик
Юунд хэрэглэгддэг: Бохины суурь, төмсний нэвс, үр тарианы хуурай нэвс, өөх тос, баяжуулсан будаанд.
Веган 

 

butyric acid /  тосны хүчил 

Өөр нэршил: n-butyric acid, butanoic acid / n-бутирины хүчил, бутанойн хүчил.
Эх үүсвэр: синтетик эсвэл хүнсний ногоо
Веган

 

calcium carbonate / кальцийн карбонат

Эх үүсвэр: минерал.
Юунд хэрэглэгддэг: Антацидын эм бэлдмэл, витамины нэмэлт, оо, нарийн боов, дарсанд ашигладаг.
Веган

 

calcium caseinate / кальцийн казеинат

Эх үүсвэр: амьтан,  эрдэс бодис
Юунд хэрэглэгддэг: Дуураймал бяслаг, тослогтой аарц, эрүүл хооллолтын хүнс, эрүүл хооллолтын ундаа,  хөлдөөсөн амттан, ургамлын гаралтай өрөмд ашигладаг.
Вежетариан

 

calcium chloride / кальцийн хлорид

Өөр нэршил: кальцийн дихлорид , E509
Эх үүсвэр: минерал
Веган

 

calcium pantothenate / кальцийн пантотенат

pantothenic acid-г харах

 

calcium phosphates  / кальцийн фосфат

Өөр нэршил: monocalcium phosphate, dicalcium phosphate, tricalcium phosphate, E341 /
Монокальцийн фосфат, дикальцийн фосфат, трикалцийн фосфат, E341
Монокальцийн фосфатын Өөр нэршил: MCP, calcium dihydrogenphosphate, calcium biphosphate, monobasic calcium phosphate, E341(i),
Дикальцийн фосфатын Өөр нэршил: DCP, calcium hydrogen phosphate dihydrate, dibasic calcium phosphate, calcium monohydrogen phosphate, E341(ii)
трикальцийн фосфатын Өөр нэршил: TCP, tricalcium diphosphate, tribasic calcium phosphate, E341(iii)
Эх үүсвэр: минерал.
Веган

 

calcium propionate / кальцийн пропионат

Өөр нэршил: propanoic acid, calcium salt / Пропаны хүчил, кальцийн давс
Эх үүсвэр: минерал-синтетик
Веган

 

calcium stearate / кальцийн стеарат

Өөр нэршил: кальцийн октадеканат; октадеканины хүчил, кальцийн давс; стеарины хүчил, кальцийн дистеарат; E470a
Эх үүсвэр: ургамлын минерал
Ихэвчлэн веган
Хэдийгээр кальцийн стеаратыг амьтны өөх тосноос гаргаж авах  боломжтой ч өнөөгийн хүнсний үйлдвэрлэлд энэ нь стандарт үйл ажиллагаа биш бөгөөд амьтны тосноос гаргаж авсан кальцийн стеараттай хүнс ба эм мэдэгдээгүй болно.

 

calcium sulfate / кальцийн сульфат

Өөр нэршил:: calcium sulfate anhydrous, plaster of Paris / кальцийн сульфат ангидрид, Парисын пластер
Эх үүсвэр: минерал.
Веган

 

candelilla wax / канделилийн лав

Эх үүсвэр: хүнсний ногоо
Веган

 

cane sugar / чихрийн нишингэ

Өөр нэршил: сахар, сахароз, цагаан сахар, бор сахар.
Эх үүсвэр: хүнсний ногоо. Үйлдвэрлэх явцад амьтны (үнээний яс) шүүлтүүр ихэвчлэн хэрэглэгддэг.
Вежетариан биш байж болно.

 

capric acid / каприны хүчил

Өөр нэршил: n-decanoic acid. n-деканоны хүчил.
Эх үүсвэр: хүнсний ногоо эсвэл амьтан
Вежетариан биш байж болно.

 

caproic acid / капроны хүчил

Өөр нэршил:: n-hexanoic acid /  n-гексаны хүчил.
Эх үүсвэр: хүнсний ногоо.
Ихэвчлэн вежетариан

 

caprylic acid / каприлын хүчил

Өөр нэршил: n-octanoic acid. n-октаны хүчил ..
Эх үүсвэр: хүнсний ногоо.
Ихэвчлэн вежетариан

 

caramel color

Эх үүсвэр: хүнсний ногоо.
Веган

 

carbohydrate / нүүрс ус

Эх үүсвэр: хүнсний ногоо эсвэл амьтан (шавж)
жишээ: глюкоз, эрдэнэ шиш.
Вежетариан

 

carmine / кармин

Эх үүсвэр:: амьтан (шавж)
Вежетариан биш

 

carminic acid / кармины хүчил

carmine, cochineal-г харах

 

carnauba wax / карнауба лав

Эх үүсвэр: хүнсний ногоо.
Веган

 

carotene / каротин

beta-carotene-г харах

 

carotenoid / картенойд

Эх үүсвэр: хүнсний ногоо эсвэл синтетик
Ихэвчлэн вежетариан

 

carrageenan / каррагенан

Өөр нэршил: Chondrus extract, Irish moss / Хондрын ханд, Ирланд хөвд
Эх үүсвэр: хүнсний ногоо
Веган

 

casein / казейн

Эх үүсвэр: амьтан (сүү)
Вежетариан

 

cellulose gum / целлюлоз бохь

Өөр нэршил: CMC, carboxymethylcellulose, sodium carboxymethyl cellulose /карбоксиметилцеллюлоз, натрийн карбоксиметил целлюлоз
Эх үүсвэр: хүнсний ногоо-синтетик
Веган

 

charcoal / модны нүүрс

Өөр нэршил: идэвхжүүлсэн нүүрс.
Эх үүсвэр: хүнсний ногоо эсвэл синтетик.
Веган

 

chelating agent

sequestering agent-г харах

 

citric acid / нимбэгийн хүчил

Эх үүсвэр: хүнсний ногоо, бактери, мөөгөнцөр, хөгц
Веган

 

clarifying agent / тодруулагч  бодис

Өөр нэршил: fining agent, clarifier.
Эх үүсвэр: амьтан (өндөг, сүү, желатин, исинглас хэмээн нэрлэгддэг загасны давсгийн уураг) эсвэл минерал.
Вежетариан биш байж болно

 

cochineal / кошениль

Эх үүсвэр: амьтан (шавж).
Вежетариан биш

 

cocoa butter / какаоны масло

Эх үүсвэр: хүнсний ногоо
Веган

 

coenzyme / коэнзим

Эх үүсвэр: Ихэвчлэн бактери, мөөгөнцөр, эсвэл синтетик
жишээ нь: Бүх B амин дэмүүд
Ихэвчлэн вежетариан

 

color / өнгө

Өөр нэршил: coloring adjunct, color stabilizer, color fixative, or color-retention agent /өнгөний тогтворжуулагч, өнгө засах эсвэл өнгө хадгалах бодис
Эх үүсвэр: синтетик .
Жишээ: FD&C Улаан №3, бета-каротин, төмрийн исэл, хүрэн манжингийн нунтаг, усан үзмийн хальсны  ханд, рибофлавин, карамель, турмерик, кармин, кошениль
Ихэвчлэн вежетариан

 

corn gluten / эрдэнэ шишийн глютин

Өөр нэршил: corn gluten meal
Эх үүсвэр: хүнсний ногоо
Веган

 

cream of tartar / дарсны чулууны тос

Өөр нэршил: potassium acid tartrate, potassium hydrogen tartrate, potassium bitartrate / Тартрат калийн хүчил, тартрат калийн устөрөгч, калийн битартрат.
Эх үүсвэр: Ихэвчлэн хүнсний ногооны минерал .
Веган

 

cultured dextrose / өсгөвөрлөсөн декстроз

Өөр нэршил: өсгөвөрлөсөн эрдэнэ шишийн сахар
Эх үүсвэр: бактерийн хөрөнгөөр исгэсэн эрдэнэ шиш
Ихэвчлэн веган

 

curing agent

Өөр нэршил: pickling agent /  Даршлагч бодис
Эх үүсвэр: ихэвчлэн минерал
Ихэвчлэн вежетариан

 

cysteine / cystine/ цистеин / цистин 

L-цистеин  / L-цистин-г харах

 

datem  / датэм

monoglyceride-г  харах

 

defoaming agent / үл хөөсрүүлэгч бодис

Өөр нэршлүүд: defoamer, antifoaming agent, antifoamer, foam inhibitor
Эх үүсвэр: нефть химийн-минерал, нефть химийн-ногоо, хүнсний ногоо, амьтан
Ихэвчлэн веган

 

devansweet

Эх үүсвэр: хүнсний ногоо
Веган

 

dextrose / декстроз

Өөр нэршил: глюкоз, D-глюкоз, эрдэнэ шишийн сахар, усан үзмийн элсэн чихэр, будааны сахар
Эх үүсвэр: эрдэнэ шишийн цардуул
Веган

 

diatomaceous earth

Өөр нэршил: kieselguhr. кизельгур
Эх үүсвэр: хүнсний ногоо .
Веган

 

diglyceride / диглицерид

Эх үүсвэр: хүнсний ногоо эсвэл амьтан (үнээ эсвэл гахайнаас гаргаж авдаг).
Ихэвчлэн веган

 

disodium inosinate / динатрийн инозинат

Эх үүсвэр: мөөгөнцрийн минерал, хүнсний ногооны минерал, амьтны минерал (мах эсвэл загас)
Ихэвчлэн веган 

 

distillation
Веган

 

distilled vinegar / нэрмэл цагаан цуу

Өөр нэршил: цагаан цуу, цагаан нэрсэн цуу, спиртийн цуу, үр тарианы цуу.
Эх үүсвэр: хүнсний ногоо .
Веган

 

dough conditioner

Өөр нэршил: dough strengthener, yeast food.
Эх үүсвэр: Ихэвчлэн минерал. Амьтан, хүнсний ногоо, синтетикээс гаргаж авч болно.
Ихэвчлэн вежетариан

 

drying agent / хатаагч бодис

Эх үүсвэр: Ихэвчлэн хүнсний ногоо
Ихэвчлэн вежетариан

 

EDTA

Өөр нэршил: disodium salt of EDTA, calcium disodium salt of EDTA (and many other similar names)  / DTA-ийн динатрийн давс, EDTA-ийн кальци динатрийн давс (мөн бусад ижил төстэй олон нэрс байдаг)
Эх үүсвэр: нефть химийн бодис (синтетик) ба минерал
Веган

 

emulsifier / эмульгатор

Өөр нэршил: surface acting agent, surfactant, wetting agent / гадаргууд үйлчлэгч бодис, сурфактант, чийгшүүлэгч бодис.
Эх үүсвэр: хүнсний ногоо, синтетик, амьтан (үнээ эсвэл гахай, өндөг, сүү)
Ихэвчлэн вежетариан

 

enzyme / энзим

Эх үүсвэр:  бактери, мөөгөнцөр, хүнсний ногоо эсвэл амьтан (үнээ эсвэл гахайнаас).
Ихэвчлэн вежетариан

 

essential oil  / амин  тос

Өөр нэршил: light oil.
Эх үүсвэр: хүнсний ногоо
Веган

 

ethanol / этанол

ethyl alcohol-г харах

 

ethyl alcohol  / этилийн спирт

Өөр нэршил: ethanol, grain alcohol /  Этанол, үр тариан спирт
Эх үүсвэр: хүнсний ногоо
Веган

 

ethyl vanillin / этил ванилин

vanillin-г харах

 

fat / тос

Эх үүсвэр: хүнсний ногоо эсвэл амьтан (үнээ, гахай).
Вежетариан биш байж болно

 

fatty acid / тосны хүчил

Эх үүсвэр: хүнсний ногоо эсвэл амьтан (үнээ, гахай), синтетик
Вежетариан биш байж болно

 

fermentation aid

Өөр нэршил: malting aid.
Эх үүсвэр: хүнсний ногоо, амьтан (сүүнээс гаргаж авсан сахар эсвэл уураг), минерал, синтетик.
Ихэвчлэн вежетариан

 

fining agent

clarifying agent-г харах

 

firming agent / үйрүүлэгч бодис

Эх үүсвэр: ихэвчлэн минерал
Ихэвчлэн веган

 

flavor enhancer / амт оруулагч

Эх үүсвэр: амьтан (мах, загас), хүнсний ногоо
жишээ: шар буурцгийн цуу, глутамат натри, динатрий инозинат, динатрий гуанилат
Ихэвчлэн вежетариан

 

foaming agent / хөөсрүүлэгч бодис

Өөр нэршил: whipping agent.
Эх үүсвэр: Ихэвчлэн амьтны (цагаан идээ)-минерал
Ихэвчлэн вежетариан

 

folic acid / фолийн хүчил

Өөр нэршил: фолацин, птеройл глютамины хүчил.
Эх үүсвэр: Ихэвчлэн мөөгөнцөр эсвэл синтетик: амьтан эсвэл ургамлаас гаргаж авдаг байж болно.
Вежетариан биш байж болно

 

fructose / фруктоз

Өөр нэршил: левулоз, жимсний сахар, байгалийн сахар.
Эх үүсвэр: Ихэвчлэн хүнсний ногоо, (сахар нь үнээний ясан шүүлтүүрээр шүүгдсэн  байх боломжтой); эсвэл амьтан (шавж).
Ихэвчлэн вежетариан

 

fumaric acid / фумарины хүчил

Эх үүсвэр: амьтан, хүнсний ногоо, синтетик. Худалдааны хэрэглээ нь ихэнхдээ синтетик эсвэл эрдэнэ шиш байдаг.
Веган

 

gelatin / желатин

Эх үүсвэр: амьтан (үнээ, гахай).
Вежетариан биш

 

gellan gum  / желлан бохь

Өөр нэршил: E418
Эх үүсвэр: microbial fermentation (Sphingomonas elodea on corn, sugar beet or sugar cane) / Бичил биетний исгэгч (эрдэнэ шиш, чихрийн манжин эсвэл чихрийн нишингэ дээрх Sphingomonas elodea)
Веган

 

glucose / глюкоз

dextrose-г харах

 

glutamic acid / глютамины хүчил

Эх үүсвэр: ихэвчлэн хүнсний ногоо
Ихэвчлэн вежетариан

 

gluten / глютин

wheat gluten, corn gluten-г харах

 

glyceride / глицерид

Эх үүсвэр: хүнсний ногоо, синтетик эсвэл амьтан (үнээ, гахай)
Ихэвчлэн веган

 

glycerin / глицерин

glycerol-г харах

 

glycerine

glycerol-г харах

 

glycerol / глицерол

Өөр нэршил: glycerine эсвэл glycerin
Эх үүсвэр: хүнсний ногоо, синтетик эсвэл амьтан (үнээ, гахай)
Ихэвчлэн веган

 

glycine / глицин

Эх үүсвэр: ихэвчлэн хүнсний ногоо
Ихэвчлэн вежетариан

 

guar gum / гуар бохь

Өөр нэршил: гуаран, гуар гурил
Эх үүсвэр: хүнсний ногоо.
Веган

 

gypsum / гипс

calcium sulfate / кальцийн сульфатыг харах

 

hexanoic acid / гексаны хүчил

caproic acid / капроны хүчил-г харах

 

high fructose corn syrup / өндөр фруктозтой эрдэнэ шишийн сироп

Өөр нэршил: HFCS, glucose-fructose, glucose-fructose syrup, fructose-glucose syrup
/ HFCS, глюкоз-фруктоз, глюкоз-фруктозын сироп, фруктоз-глюкозын сироп
Эх үүсвэр: эрдэнэ шиш
Веган

 

honey / зөгийн бал

Эх үүсвэр: амьтан (шавж)
Вежетариан

 

humectant / чийгшүүлэгч

Өөр нэршил: moisture-retention agent, hydroscopic agent, water-retaining agent, antidusting agent / чийг хадгалагч бодис, гидроскопик бодис, ус хадгалах бодис, антидастик бодис.
Эх үүсвэр: Ихэвчлэн хүнсний ногоо, минерал, синтетик
Ихэвчлэн вежетариан

 

hydrogenation
Веган

 

hydrogen peroxide / устөрөгчийн хэт исэл

Эх үүсвэр: минерал
Веган

 

hydroxypropyl methylcellulose / гидроксипропил метилцеллюлоз

Өөр нэршил: HPMC, hypromellose /  ГПМЦ, гипромеллоз
Эх үүсвэр: мод, хөвөн,  минерал & синтетик (ихэвчлэн “хагас синтетик гэдэг”)
Веган

 

invert sugar / инвертын сахар

Өөр нэршил: inversol, colorose
Эх үүсвэр: хүнсний ногоо

Хэрэв сахрыг чихрийн нишингээс гаргаж авсан бол үйлдвэрлэх явцад үнээний ясны шүүлтүүрийг хэрэглэсэн байх өндөр магадлалтай.  Чихрийн манжингаас гаргаж авсан invert сахар нь үнээний ясны шүүлтүүрээр боловсруулагдахгүй.
Вежетариан биш байж болно

 

invert sugar syrup

Өөр нэршил. sugar syrup, invert
Эх үүсвэр: хүнсний ногоо. Хэрэв сахрыг чихрийн нишингээс гаргаж авсан бол үйлдвэрлэх явцад үнээний ясны шүүлтүүрийг хэрэглэсэн байх өндөр магадлалтай.  Чихрийн манжингаас гаргаж авсан invert сахар нь үнээний ясны шүүлтүүрээр боловсруулагдахгүй.
Вежетариан биш байж болно

 

isinglass / исинглас

Эх үүсвэр: амьтан (загас).
Вежетариан биш

 

keratin / кератин

Эх үүсвэр: Ихэвчлэн амьтан (гахай )
Вежетариан биш

 

L-cysteine /L-cystine / L-цистеин  / L-цистин

Эх үүсвэр: амьтан (нугасны өд, хүний үс), синтетик, бактери
Ангилагдаагүй

 

lactalbumin / лакталбумин

albumin-г харах

 

lac-resin

Өөр нэршил: шеллак
Эх үүсвэр: амьтан (шавж)
Вежетариан

 

lactase / лактаз

Эх үүсвэр: Ихэвчлэн мөөгөнцөр
Ихэвчлэн вежетариан

 

lactic acid / сүүний хүчил

Өөр нэршил: бутил лактат, этил лактат
Эх үүсвэр: бичил биетэн эсвэл хүнсний ногоо
Ихэвчлэн веган

 

lactose / лактоз

carbohydrate-г харах

 

lard / гахайн өөх

Өөр нэршил: lard oil, pork fat, pork oil.
Эх үүсвэр: амьтан (гахай).
Вежетариан биш

 

leavening agent / исгэгч бодис

Өөр нэршил: leavener
Эх үүсвэр: Ихэвчлэн мөөгөнцөр, минерал
Ихэвчлэн веган

 

lecithin / лецитин

Өөр нэршил: phosphatidylcholine, partially hydrolyzed lecithin, E322  / фосфатидилхолин, хэсэгчлэн гидролизжүүлсэн лецитин, E322
Эх үүсвэр: хүнсний ногоо (шар буурцаг, наранцэцэг, канолын үр
Веган (хүнсний хэрэглээнд)

 

levulose / левулоз

fructose- г харах

 

lime / шохой

Эх үүсвэр: минерал
Веган

 

lipase / липаз

Эх үүсвэр: амьтан (ихэвчлэн үнээ эсвэл гахайнаас гаргаж авдаг), мөөгөнцөр
Ихэвчлэн вежетариан биш

 

locust bean gum / хуайс модны шошийн бохь

Өөр нэршил St. John’s bread, carob bean gum
Эх үүсвэр: хүнсний ногоо
Веган

 

lutein / лютеин


Өөр нэршил: лютеин, ногооны лютеин, ногооны лутеол, E161b
Эх үүсвэр: мариголд, улаан чинжүүний нунтаг
Ихэвчлэн веган

 

magnesium stearate / магнийн стеарат

Өөр нэршил: magnesium octadecanoate; octadecanoic acid, magnesium salt; stearic acid, magnesium salt; magnesium distearate; E470b, E572 (магнийн октадеканат; октадеканины хүчил, магнийн давс; стеарины хүчил, магнийн давс; магнийн дистерат; E470b, E572)
Эх үүсвэр: ургамлын минерал
Ихэвчлэн веган

 

maleic acid / малейний хүчил

Эх үүсвэр: синтетик
Веган

 

malic acid / алимны хүчил

Өөр нэршил: apple acid.
Эх үүсвэр: ихэвчлэн синтетик
Веган

 

malt / амуу соёолж

Эх үүсвэр: хүнсний ногоо
Веган

 

malt extract / амуу соёолжийн ханд

Эх үүсвэр: хүнсний ногоо
Веган

 

maltodextrins / малтодекстрин 

Эх үүсвэр: эрдэнэ шишийн цардуул.
Веган

 

maltol / мальтол

Эх үүсвэр: хүнсний ногоо
Веган

 

maltose / мальтоз

Өөр нэршил: malt sugar  (Амуу соёолжийн сахар)
Эх үүсвэр: хүнсний ногоо
Веган

 

mannitol / маннитол

Өөр нэршил: malt sugar (Амуу соёолжийн сахар)
Эх үүсвэр: хүнсний ногоо.
Веган

 

maple sugar / агч модны чихэр

Эх үүсвэр: хүнсний ногоо

Заримдаа агч модны сиропыг үйлдвэрлэхэд маш бага хэмжээний амьтны өөх тос (үнээ эсвэл гахай) эсвэл цөцгийн тос, масло зэрэг сүүн бүтээгдэхүүн ашигладаг.  /ихэвчлэн уламжлалт үйлдвэрлэгчид /  Ихэнх орчин үеийн үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн явцад хөөсрөлтийг багасгахын тулд синтетик нэгдлүүдийг ашигладаг.
Ихэвчлэн веган

 

maple syrup / агч модны сироп

Эх үүсвэр: хүнсний ногоо

Заримдаа агч модны сиропыг үйлдвэрлэхэд маш бага хэмжээний амьтны өөх тос (үнээ эсвэл гахай) эсвэл цөцгийн тос, масло зэрэг сүүн бүтээгдэхүүн ашигладаг.  /ихэвчлэн уламжлалт үйлдвэрлэгчид /  Ихэнх орчин үеийн үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн явцад хөөсрөлтийг багасгахын тулд синтетик нэгдлүүдийг ашигладаг.
Ихэвчлэн веган 

 

methyl paraben / метил парабен

Өөр нэршил: Methyl-p-hydroxybenzoate. Метил-р-гидроксибензоат
Эх үүсвэр: синтетик
Веган

 

mineral oil / эрдэс тос

Өөр нэршил: white oil (Цагаан тос)
Эх үүсвэр:
синтетик
Веган

 

modified foodstarch / хувиргасан хүнсний цардуул

modified starch-г харах

 

modified starch / хувиргасан цардуул

Эх үүсвэр: хүнсний ногоо
Жишээ: мальтодекстрин
Цардуулыг хувиргахад хэрэглэдэг адипины хүчлийг үйлдвэрлэхэд амьтны гаралтай олейны хүчлийн ихэвчлэн ашигладаг.
Вежетариан биш байж болно

 

molasses / бурам

Эх үүсвэр: хүнсний ногоо
Хүний хэрэглээнд зориулсан бурам нь ясны нүүрсээр шүүгддэггүй.
Веган

 

monoglyceride / моноглицерид

Эх үүсвэр: хүнсний ногоо, синтетик, эсвэл амьтан (үнээ эсвэл гахайнаас гаргаж авдаг)
Ихэвчлэн веган

 

monosodium glutamate / глютамат натри

Өөр нэршил: Accent, Zest
Эх үүсвэр: хүнсний ногооны минерал
Веган

 

MSG

monosodium glutamate (глютамат натри)-г харах

 

myristic acid / миристины хүчил

Өөр нэршил: n-tetradecanoic acid. n-тетрадеканы хүчил.
Эх үүсвэр: Ихэвчлэн амьтан (үнээ эсвэл хониноос гаргаж авдаг).
Ихэвчлэн вежетариан биш

 

natural coloring / байгалийн өнгө оруулагч

Эх үүсвэр: Ихэвчлэн хүнсний ногоо, заримдаа амьтан (шавж)
Ихэвчлэн веган

 

natural flavor / байгалийн амт оруулагч

Эх үүсвэр: амьтан (мах, загас, өндөг, сүүн бүтээгдэхүүн, шувуу), эсвэл хүнсний ногоо
Вежетариан биш байж болно

 

niacin / ниацин

Өөр нэршил: nicotinic acid, nicotin-amide, niacinamide, vitamin B-3 (никотиний хүчил, никотин-амид, ниацинамид, В-3 витамин)
Эх үүсвэр: синтетик
Ихэвчлэн веган

 

nonnutritive sweetener / шим тэжээлгүй сахар орлуулагч

Эх үүсвэр: синтетик
Жишээ: сахарин, ацесульфам К
Веган

 

norbixin / норбиксин

annatto-г харах

 

nutrasweet

aspartame-г харах

 

nutritional yeast

Эх үүсвэр: мөөгөнцөр
Веган

 

nutritive sweetener

Эх үүсвэр: хүнсний ногоо, амьтан (шавж), эсвэл синтетик
Жишээ: декстроз, фруктоз, сахароз, эрдэнэ шишийн сироп, , зөгийн бал, аспартам.
Ихэвчлэн веган

 

oil / тос

fat-г харах

 

oleic acid / олейны хүчил

Өөр нэршил: cis-9-octadecenoic acid. cis-9-октадекенойн хүчил
Эх үүсвэр: Ихэвчлэн амьтан (үнээ эсвэл гахайнаас гаргаж авдаг).
Ихэвчлэн вежетариан биш

 

oleoresin / олеоресин

Эх үүсвэр: хүнсний ногоо
Веган

 

olestra / олестра

Өөр нэршил: Olean, sucrose polyester. Олеан, сахароз полиэстер.
Эх үүсвэр: синтетик (хүнсний ногоо).
Үүнийг хийхэд ашиглагддаг сахарозыг хэрэв чихрийн нишингээс гаргаж авсан бол тус сахароз нь үнээний ясны шүүлтүүрээр шүүгдсэн байж болно.
Вежетариан биш байж болно

 

oxidizing agent / исэлдүүлэгч бодис

Жишээ: устөрөгчийн хэт исэл
Ангилагдаагүй

 

palmitic acid / пальмитины хүчил

Өөр нэршил: n-hexadecanoic acid. н-гексадеканойн хүчил
Эх үүсвэр: aмьтан (үнээ, гахайнаас) эсвэл хүнсний ногоо
Ихэвчлэн вежетариан биш

 

pancreatin / панкреатин   

Өөр нэршил: pancreatic extract, Hi-Vegi-Lip.
Эх үүсвэр: aмьтан (үнээ эсвэл гахайнаас)
Вежетариан биш

 

pantothenic acid / пантотений хүчил

Өөр нэршил: Vitamin B-5, d-pantothenamide. В-5 витамин, d-пантотенамид.
Эх үүсвэр:: Ихэвчлэн синтетик
Ихэвчлэн веган

 

papain / папайн

Өөр нэршил:: Caroid. Каройд
Эх үүсвэр: хүнсний ногоо
Веган

 

paprika / паприк

Эх үүсвэр: хүнсний ногоо
Веган

 

paraffin / параффин

Эх үүсвэр: синтетик  
Веган

 

pepsin / пепсин

Эх үүсвэр: aмьтан (үнээ эсвэл гахайнаас гаргаж авдаг)
Вежетариан биш

 

phenylalanine / фенилаланин

Эх үүсвэр: Ихэвчлэн бактери, мөөгөнцөр эсвэл синтетик
Ихэвчлэн веган 

 

polyacrylomite / полиакриломит

Эх үүсвэр: синтетик
Веган

 

polydextrose / полидекстроз

Эх үүсвэр: синтетик  (ихэвчлэн ургамлаас).
Веган

 

polyethylene / полиэтилен

Эх үүсвэр: синтетик  (ихэвчлэн ургамлаас)
Веган

 

polyoxyethylene (20) sorbitan monooleate /  полиоксиэтилен (20) сорбитан моноалат

polysorbate 80-г харах

 

polyoxyethylene (20) sorbitan monostearate  / полиоксиэтилен (20) сорбитан моностеарат

polysorbate 60-г харах

 

polysorbate / полисорбат

Эх үүсвэр: Ихэвчлэн амьтан, хүнсний ногоо, синтетик бодисууд

Жишээ нь: Полисорбат 80, полисорбат 60
Вежетариан биш байж болно

 

polysorbate 60 / полисорбат 60

Өөр нэршил: polyoxyethylene (20) sorbitan monostearate. полиоксиэтилен (20) сорбитан моностеарат
Эх үүсвэр: Ихэвчлэн амьтан, хүнсний ногоо, синтетик бодисууд 
Вежетариан биш байж болно

 

polysorbate 80 / полисорбат 80

Өөр нэршил: polyoxyethylene (20) sorbitan monooleate. полиоксиэтилен (20) сорбитан моноалат
Эх үүсвэр: Ихэвчлэн амьтан, хүнсний ногоо, синтетик бодисууд
Вежетариан биш байж болно

 

potassium acid tartrate / калийн хүчил тартрат

cream of tartar- г харах

 

potassium bitartrate / калийн битартрат

cream of tartar-г харах

 

potassium hydrogen tartrate / калийн устөрөгчийн тартрат

cream of tartar-г харах

 

potassium sorbate / калийн сорбат

Өөр нэршил: sorbic acid potassium salt.
Эх үүсвэр: минерал- синтетик
Веган

 

pregelatinized starch

Өөр нэршил: pregelatinized modified starch; pregelatinized food starch; modified starch; instant starch; soluble starch; pregel /prejel starch
Эх үүсвэр: ургамал (эрдэнэ шиш, тапиока, төмс, буудай)
Веган

 

preservaitve / нөөшлөгч

Өөр нэршил: antimicrobial agent, antispoilant (нянгийн эсрэг үйлчилгээтэй бодис)
Эх үүсвэр: минерал-синтетик
Жишээ нь: натрийн бензоат, кальцийн пропионат, калийн сорбат.
Ихэвчлэн веган

 

processing aid

Эх үүсвэр: амьтан (өндөг, сүү, үнээ, эсвэл гахайн гаралтай), хүнсний ногоо, минерал, синтетик.
Жишээ нь: модны нүүрс, папаин, желатин, үнээний ясны шүүлтүүр
Вежетариан биш байж болно

 

propanoic acid / пропаны хүчил

propionic acid-г харах

 

propionic acid / пропионы хүчил

Өөр нэршил: propanoic acid. пропаны хүчил
Эх үүсвэр:  синтетик
Веган

 

propylene glycol / пропилен гликол

Өөр нэршил: 1,2-propanediol
Эх үүсвэр:  синтетик
Веган

 

protease / протеаза

Эх үүсвэр:  амьтан, хүнсний ногоо, бактери, мөөгөнцөр
Жишээ: ренин, пепсин, трипсин, папаин, бромелайн, лактаза.
Ихэвчлэн вежетариан

 

protein / уураг

Эх үүсвэр:  амьтан эсвэл хүнсний ногоо,
Вежетариан биш байж болно

 

pyridoxine / пиридоксин

Өөр нэршил: vitamin B-6, vitamin B-6 hydrochloride, pyridoxine hydrochloride, pyridoxol hydrochloride, pyridoxal, pyridoxamine (витамин В-6, витамин В-6 гидрохлорид, пиридоксин гидрохлорид, пиридоксол гидрохлорид, пиридоксал, пиридоксамин)
Эх үүсвэр:  синтетик
Ихэвчлэн веган

 

reducing agent

Эх үүсвэр:  хүнсний ногоо, минерал эсвэл синтетик
Жишээ: биофлавиноид, хүхрийн давхар исэл
Ихэвчлэн веган

 

refined beet sugar / чихрийн манжингийн цэвэршүүлсэн сахар

Эх үүсвэр:  хүнсний ногоо
Веган

 

rennet / реннет

Эх үүсвэр:  амьтан (тугалаас гаргаж авдаг). Ургамал, бактери, хөгцөөс гаргаж авдаг өөр орлуулагч байдаг.
Вежетариан биш байж болно

 

rennin / реннин

Эх үүсвэр:  мөөгөнцөр, бактери, амьтан (тугалаас гаргаж авдаг)
Вежетариан биш байж болно

 

resin / модны давирхай

Эх үүсвэр:  хүнсний ногоо эсвэл синтетик
Жишээ: газрын тосны нүүрс устөрөгчийн давирхай.
Веган

 

riboflavin / рибофлавин

Өөр нэршил: vitamin B-2, lacto-flavin, riboflavin-5-phosphate (витамин В-2, лакто-флавин, рибофлавин-5-фосфат)
Эх үүсвэр: Ихэвчлэн бактери эсвэл мөөгөнцөр
Ихэвчлэн веган

 

rice syrup / будааны сироп

Эх үүсвэр: хүнсний ногоо
Веган

 

rosin / модны давирхай

Өөр нэршил: colophony
Эх үүсвэр: хүнсний ногоо
Бохинд ашиглагддаг
Веган

 

royal jelly / зөгийн сүүнцэр

Эх үүсвэр: амьтан (зөгий)
Вежетариан

 

saccharin / сахар орлуулагч

Өөр нэршил:: sodium benzosulfimide (натрийн бензосульфимид)
Эх үүсвэр: синтетик
Веган

 

saccharose / сахароз

sucrose-г харах

 

sequestering agent

Өөр нэршил: chelating agent
Эх үүсвэр: ихэвчлэн хүнсний ногоо, минерал
Жишээ: нимбэгийн хүчил, EDTA, фосфорын хүчил.
Ихэвчлэн веган  

 

shellac / шеллак

lac-resin-г харах

 

silicon dioxide / цахиурын давхар исэл

Өөр нэршил: silica dioxide, silica, silica gel, diatomaceous earth, kieselsol, colloidal silica, E551 (цахиурын давхар исэл, цахиур, цахиурын гель, киелсол, коллоид цахиур, E551)
Эх үүсвэр: синтетик (үйл явцууд нь ихэвчлэн нефтийн хими дээр  суурилсан нэгдлүүдтэй холбогддог), минерал
Веган

 

simplesse

Эх үүсвэр: амьтан (сүү, өндөг)
Вежетариан

 

soda ash

sodium carbonate-г харах

 

sodium benzoate / натрийн бензоат

Эх үүсвэр: эрдэс-синтетик
Веган

 

sodium bicarbonate / натрийн бикарбонат

Өөр нэршил: baking soda, bicarbonate of soda, sodium acid carbonate, sodium hydrogen carbonate (содын бикарбонат, натрийн хүчлийн карбонат, натрийн устөрөгчийн карбонат)
Эх үүсвэр: минерал
Веган

 

sodium carbonate / натрийн карбонат

Өөр нэршил: soda ash
Эх үүсвэр: минерал
Веган

 

sodium caseinate / натрийн казеинат

Өөр нэршил: казеин
Эх үүсвэр: амьтны минерал /сүү/
Вежетариан

 

sodium hydroxide / натрийн гидроксид

Өөр нэршил: caustic soda, soda lye. идэмхий натри, натрийн үнсэн шүлт
Эх үүсвэр: минерал
Веган

 

sodium nitrate / натрийн нитрат

Өөр нэршил: Chile saltpeter
Эх үүсвэр: минерал
Веган

 

sodium pantothenate / натрийн пантотенат

pantothenic acid-г харах

 

sodium stearoyl lactylate / натрийн стеаройл лактилат

Эх үүсвэр: эрдэс-ургамлын гаралтай бичил биетэн эсвэл амьтны эрдэс (үхэр эсвэл гахайнаас гаралтай) -микроб.
Ихэвчлэн веган

 

sodium stearoyl-2-lactylate / натрийн стеаройл-2-лактилат

sodium stearoyl lactylate-г харах

 

sorbic acid / сорбын хүчил

Өөр нэршил: acetic acid, hexadienic acid, hexadienoic acid, sorbistat (цууны хүчил, гексадиений хүчил, гексадиений хүчил, сорбистат)
Эх үүсвэр: синтетик
Веган

 

sorbitan / сорбитан

Эх үүсвэр: хүнсний ногоо
Веган

 

sorbitol / сорбитол

Эх үүсвэр: хүнсний ногоо
Ихэвчлэн веган

 

stabilizer / тогтворжуулагч

Өөх нэршил: thickener (өтгөрүүлэгч)
Эх үүсвэр: хүнсний ногоо, синтетик
Жишээ нь: цардуул, байгалийн болон синтетик бохь.
Ихэвчлэн веган

 

starch / цардуул

unmodified starch-г харах

 

stearic acid / стеарины хүчил

Өөр нэршил: n-octadecanoic acid. n-октадеканины хүчил
Эх үүсвэр: хүнсний ногооамьтан (үнээ эсвэл гахайн гаралтай) эсвэл синтетик
Вежетариан биш байж болно

 

sucanat / суканат

Эх үүсвэр: хүнсний ногоо
Веган

 

succinic acid  / сукцины хүчил

Эх үүсвэр: хүнсний ногоо эсвэл синтетик
Веган

 

sucralose / сукралоз

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

 

sucrose  / сукроз

Өөр нэршил. sugar, cane sugar, beet sugar, refined sugar (элсэн чихэр, нишингийн элсэн чихэр, хүрэн манжингийн сахар, цэвэршүүлсэн элсэн чихэр)
Эх үүсвэр: хүнсний ногоо
Чихрийн манжин болон чихрийн нишингээс гаргаж авсан сукроз нь үнээний ясны шүүлтүүрээр дамжин боловсруулагдсан байж болно.
Вежетариан биш байж болно

 

suet / бөөрний өөх

tallow-г харах

 

sugar / сахар

cane sugar-г харах
refined beet sugar-г харах
sucrose-г харах

 

sunette

acesulfame K- харах

 

surface-active agents / гадаргууд идэвхтэй бодисууд

Өөр нэршил: surfactants
Эх үүсвэр: хүнсний ногоо, синтетик, эсвэл амьтан.
Сыр, салатны сүмс, газрын самрын масло, боловсруулагдсан хүнсэнд ашигладаг.
жишээ нь: сорбитан моностеарат (сорбитаныг харах)
Ихэвчлэн веган

 

surface-finishing agents

Эх үүсвэр: хүнсний ногоо, синтетик, эсвэл амьтан
Жишээ нь: зөгийн лав тос, карнауба лав, хуайсын бохь, парафин
Ихэвчлэн вежетариан

 

tallow

Өөр нэршил: hydrogenated tallow, tallow flakes, suet, dripping
Эх үүсвэр: амьтан (үнээ, эсвэл хонь)
Вежетариан биш

 

tartaric acid / дарсны чулууны хүчил

Өөр нэршил: sodium tartrate, sodium potassium tartrate, Rochelle salts

Эх үүсвэр: хүнсний ногоо
Веган

 

texturized vegetable protein

Өөр нэршил: TVP, textured soy flour, textured soy protein
Эх үүсвэр: хүнсний ногоо
Веган

 

texturizer / хэлбэржүүлэгч

Эх үүсвэр: Ихэвчлэн хүнсний ногоо эсвэл минерал
Жишээ нь: кальцийн хлорид, натрийн бикарбонат, глицерин, эрдэнэ шишийн сироп, хувиргасан хүнсний цардуул
Ихэвчлэн веган

 

thiamin / тиамин

Өөр нэршил: Vitamin B-1, thiamine hydrochloride, thiamine mononitrate, thiamine mononitrite, thiamine (Витамин В-1, тиамин гидрохлорид, тиамин мононитрат, тиамин мононитрит, тиамин)
Эх үүсвэр: ихэвчлэн синтетик
Ихэвчлэн веган 

 

thiamin mononitrate / тиамин мононитрат

thiamin-г харах

 

trypsin \ трипсин

Эх үүсвэр: амьтан (үнээ, гахай)
Вежетариан биш

 

turmeric / тумерик

turmeric-г харах

 

turbinado sugar / турбинадо элсэн чихэр

Өөр нэршил: natural sugar, washed raw sugar
Эх үүсвэр: хүнсний ногоо
Веган

 

turmeric / турмерик

Эх үүсвэр: хүнсний ногоо
Веган

 

TVP

texturized vegetable protein-г харах

 

tyrosine / тирозин

Өөр нэршил. L-tyrosine. L-тирозин
Эх үүсвэр: амьтны (шувууны өд)
Ангилагдаагүй

 

unmodified food starch / хувиргаагүй хүнсний цардуул

unmodified starch-г харах

 

unmodified starch\ хувиргаагүй цардуул

Эх үүсвэр: хүнсний ногоо
Веган

 

vanilla\ ванил

Эх үүсвэр: хүнсний ногоо
Веган

 

vanilla extract / ванилийн ханд

Эх үүсвэр: хүнсний ногоо
Веган

 

vanillin / ванилин

Эх үүсвэр: синтетик
Веган

 

vinegar / цагаан цуу

Эх үүсвэр: хүнсний ногоо
Веган

 

vinegar, distilled / нэрмэл цагаан цуу

distilled vinegar-г харах

 

vital wheat gluten

wheat gluten-р харах

 

vitamin / витамин

Эх үүсвэр: Ихэвчлэн синтетик, бактери, эсвэл мөөгөнцөр
Жишээ: витамин С, витамин В-12
Ихэвчлэн веган

 

vitamin A / витамин А

Өөр нэршил: vitamin A acetate, vitamin A palmitate, vitamin A propionate, retinol (А аминдэмийн ацетат, А аминдэм А, витамин А пропионат, ретинол)
Эх үүсвэр: Ихэвчлэн синтетик эсвэл амьтны синтетик
Вежетариан биш байж болно

 

vitamin B-1 / витамин B-1

thiamin-г харах

 

vitamin B-2 / витамин B-2

riboflavin- г харах

 

vitamin B-3 / витамин B-3

niacin-г харах

 

vitamin B-5 / витамин B-5

pantothenic acid-г харах

 

vitamin B-6 / витамин B-6

pyridoxine-г харах

 

vitamin B-12 / витамин B-12

Өөр нэршил: цианокобаламин
Эх үүсвэр:  бактери, мөөгөнцөр, эсвэл синтетик
Веган

 

vitamin C /  витамин С

Өөр нэршил: ascorbic acid, iso-ascorbic (erythorbic) acid, sodium ascorbate, sodium isoascorbate (аскорбины хүчил, изо-аскорбины (эритроб) хүчил, натрийн аскорбат, натрийн изоаскорбат)
Эх үүсвэр:  Ихэвчлэн синтетик  /эрдэнэ шишээс/
Веган

 

vitamin D2 / витамин D2

Өөр нэршил: ergocalciferol, calciferol  / эргокальциферол, кальциферол
Эх үүсвэр: мөөгөнцөр (исгэгч, мөөг), ургамал (чихрийн нишингэ), нефть химийн бодис
Веган

 

vitamin D3 / витамин D3

Өөр нэршил: cholecalciferol, activated 7-dehydrocholesterol, calciferol (холецальциферол, идэвхжүүлсэн 7-дегидрохолестерин, кальциферол)
Эх үүсвэр: амьтан (хонины ноосноос гаргаж авдаг ланолин); хаг (мөөгөнцөр / замаг)
Вежетариан

 

vitamin E / витамин Е

Өөр нэршил: tocopherol, alpha tocopherol
Эх үүсвэр: хүнсний ногоо эсвэл синтетик
Веган

 

Wax / Лав

Эх үүсвэр: хүнсний ногоо, синтетик, амьтан (шавж эсвэл үхрээс гаралтай).
Ихэвчлэн вежетариан

 

wheat gluten / улаан буудайн глютин

Өөр нэршил: wheat isolate, wheat gluten, vital wheat gluten
Эх үүсвэр: хүнсний ногоо
Веган

 

hey / шар ус

Эх үүсвэр: амьтан  (сүү)
Ихэвчлэн вежетариан

 

wine / дарс

Эх үүсвэр: хүнсний ногоо. Дарсыг үйлдвэрлэх явцад бага хэмжээний желатин, альбумин, казейн зэрэг амьтны гаралтай уураг орсон байж болно.
Вежетариан биш  байж болно

 

xanthan gum / ксантан бохь

Өөр нэршил: corn sugar gum
Эх үүсвэр: хүнсний ногоо
Веган

 

yeast extract / исгэгчийн ханд

autolyzed yeast extract-г харах

 

yeast food / хүнсний исгэгч

Эх үүсвэр: Ихэвчлэн хүнсний ногоо эсвэл минерал
Жишээ нь: соёолж, чихэр, кальцийн фосфат
Ихэвчлэн веган

 

yellow prussiate of soda

Өөр нэршил: YPS, sodium ferrocyanide decahydrate, sodium ferrocyanide, tetrasodium hexacyanoferrate, sodium hexacyanoferrate(II), E535, E-535 or 535.
Эх үүсвэр: Эрдэс
Веган

 

zeaxanthin / зеаксантин

Өөр нэршил: zeaxanthol, E161h /  зеаксантол, E161h
Эх үүсвэр: мариголд ургамал, паприк
Ихэвчлэн веган

 

zein / эрдэнэ шишийн уураг

Эх үүсвэр: хүнсний ногоо
Веган

 

Эх сурвалж: https://www.vrg.org/

PDF форматаар ТАТАХ

Санал болгох

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайгаас бүх махны бизнес эрхлэгчид ба үйлдвэрийн эздэд болон загасчлал, өндөг, сүү, үслэг эдлэл, лабораторийн туршилт, гоо сайхан, арьс ширний үйлдвэрт хүргэх яаралтай илгээлт

Махны бизнес эрхлэгч хүмүүс, группууд, үйлдвэрийн эзэд минь хэлэх үгийг минь анхааран сонсоно уу хэмээн чин сэтгэлээсээ гуйж байна.