Тэр үед Гурван Хүчирхэг – Бурхан, Тим Ко Тү, Бурханы Хүү Гурав хараахан байгаагүй. Одоо Тэд Нэг болсон. Гурав байснаа Нэг болсон. Өнөө өглөө Цаглашгүй Дээд Их Багш надад үүнийг хэлж, Бурхан надад зааварчиллаа.
Гэхдээ Бурхан одоо ч гэсэн Бурханаараа байгаа бөгөөд Бурханы Хүү ч хэвээр, мөн Бурханы Хүүгээс үүссэн Бурханы өөр нэгэн Хүү Тим Ко Тү ч бас Тим Ко Тү хэвээрээ байгаа. Түүнчлэн Тэрээр Өөрийн Шинэ Сүнслэг Ертөнцийг болон энэ ертөнцийг хүний биетэйгээр захирч буй Хаадын Хаадын Хаадын Хаан юм.” Тайлбарлахад амаргүй зүйл. Чөлөө цаг гарвал та нарт тусдаа яриагаар тайлбарлаж өгье! […]
Үүнээс хойш та бүхэн Гурван Хүчирхэгт залбирч болно. Та нар Бурханд болон Гурван Хүчирхэгт ч бас даатган залбирч болно. Гэхдээ Бурхан Өөрийн Хүү болон Хүүгээс нь үүссэн Нөгөө Хүү “Хоёр”-тойгоо нэгдээд байна. Ингээд Тэр Гурав Нэг болж, одоо Нэгэн цул болон хамтарч ажиллаж байна. Энэ бол энэхүү хууран төөрөлдүүлэгч Маяагийн ертөнцийн одоогийн тулгамдсан асуудлуудтай тэмцэхэд илүү хүчирхэг Хүч юм! […]
Бичлэгийг бүрэн эхээр үзэх:
https://suprememastertv.com/mn1/v/274823986732.html
Суприм Мастер ТВ
UNIVISION 215
DDISHTV 209
Фэйсбүүк хаяг:
Supreme Master TV Mongolian Суприм Мастер ТВ
Gegeerel.mn Дотоодын Гэрэл Аялгууг ажихуй