Урлагийнхны төөрөгдөл

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн айлдвар, нийтийн бясалгалын үеэр, Л.А, АНУ.

1997 оны 7 сарын 13

А: Би театрт жүжигчид, бүжигчид эрэгтэй эмэгтэй жүжигчид болон хөгжимчид гээд олон урлагийн хүмүүстэй ажилладаг. Тэд өөрсдийн гутрангуй байдал, бухимдлаа тайлах гэж хар тамхи (Марихуан) татах гэх мэт янз бүрийн зүйлсийг байнга хийж байгаа харагддаг. Бид урлагийнхан учраас аливаад нээлттэй байхыг хүсэж аль болох олон зүйлийг бие дээрээ туршиж үзэхийг хичээдэг. Гэвч би Дотоодын Гэрэл Аялгууны аргаар бясалгадаг болохоор зарим нэг зүйлийг хийж боломгүй санагдах юм. Мэдээж, би энэ бүхнийг хийж болохгүйгээ мэднэ. Гэхдээ сайн жүжигчин болъё гэвэл ямар нэг зүйлийг туршиж үзэх хэрэгтэй гэсэн онол байдаг юм л даа. Тэгээд заримдаа энэ бүхний талаар эргэлзэх үе гардаг болохоор надад таны зөвлөгөө тусламж хэрэгтэй байна.

Б:  Тэдгээр хүмүүс их төөрөлдөж байна. Тэдэнд амьдрал нь их хоосон мэт санагддаг. Олон түмний таашаалыг хүртэх гэж хамаг чадлаараа хичээсний дараа сэтгэл нь хоосорч хэнд юунд хандахаа тэд мэдэхээ байдаг. Энэ нь аргагүй юм. Тэд Буддад хандахад Будда хариулахгүй, Есүстэй ярих гэхэд тэнд Цовдлоостой. (Инээв) Тийм болохоор тэд дотоод дахь хоосролоо ямар нэг зүйлээр хурдхан нөхөх гэж оролддог. Ер нь олон нийтийг хамарсан ямар ч ажил дотоодод маань хоосролыг авчирдаг. Та нар мэдэх хэрэгтэй. Энэ бол урлагийн хүн бүрийн гаргадаг маш том золиос юм.

А: Би мэргэжлээ солих хэрэгтэй юу?

Б: Хэрэггүй. Чамд Багш, бас Дотоодын Гэрэл Аялгууны бясалгал байна. Бясалгал танд дотоодын амар амгалан болоод сэтгэл ханамжийг хар тамхинаас ч илүү түргэн өгнө. Тэдгээр хямд төсөр зүйлс танд ямар хэрэгтэй гэж? Та тэдгээр хүмүүсийг дагах биш харин дагуулбал таарна шүү. Та бол Гэрэл, харанхуйг дагах хэрэггүй. (Алга ташив )

А: Заримдаа тэр хүмүүсийн дунд би маш их ганцаардаж байх шиг санагддаг.

Б: Үгүй ээ, та ганцаараа биш. Та тэднийг замчилж, тэднийг адислан, тэдэнд байхгүй зүйлийг нь өгөх гэж, мөн тэдний эрч хүч болох гэж тэнд байгаа юм. Учир нь тэд түнэр харанхуйн дунд байна. Та бол тэнд буй цорын ганц Гэрэл гэгээ, тэгсэн хирнээ өөрийгөө бөхөөж түнэр харанхуй руу орохыг хүсэж байна гэж үү?! (Алга ташив) Түнэр харанхуй дахь ганц гэрэл байг гэж Бурхан таныг томилжээ. Та тэдэнтэй ярилц. Илүү сайхан, илүү гэрэл гэгээтэй, аюул хохиролгүй, бас Эрхэм дээд зам мөр байгааг тэдэнд хэлж өгөөрэй. Тэд ганцаардаж буй учир та тэдэнд хэрэгтэй. Та хүч зоригтой  байх ёстой. Талархах сэтгэлтэй яв. Урлагийн хүн байна гэдэг нь эрхэм юм. Та олон хүнд баяр баясгаланг бэлэглэж, цагийг хурдан өнгөрүүлэхэд нь тэдэнд тусалж байна.  Тэд сайхан кино үзэх бүрдээ боловсорч байдаг. Театрын сайн тоглолт үзэх бүрдээ боловсорч байдаг. Мэдээж өгөх тоолондоо бид хоосорч байдаг болохоор ганцаардлыг илүү ихээр мэдэрдэг.  Үзэгчдийн шижигнэсэн алга ташилтын дараа жүжигчид ганцаардлыг улам ихээр мэдэрдэг. Тэд хоосролыг мэдэрдэг. Би мэднэ. Бүтэн сайн өдөр бүр би үүнийг мэдэрдэг. Хамтын бясалгал бүрийн дараа би үүнийг мэдэрдэг. Би ч бас хоосордог. Та нарыг сэтгэл ханамжтай, аз жаргалтай болгохын тулд буй бүхнээ би та нарт уудлан өгдөг. Урлагийн хүнийг бүү хэл, би ч хоосрол ганцаардлыг олонтаа мэдэрдэг. Гэвч би хүчтэй байх ёстой. Та ч хүчтэй байх ёстой. Бид хүчтэй байж, хүмүүст өмөг түшиг болох ёстой юм шүү. Бид бол замыг гэрэлтүүлэгч Цамхаг. Амар хялбарчилсанзамаар алхахад бүү татагд. Та  уналтад орно шүү дээ, үүндээ харамсахын сацуу олон хүнийг өөрийн хамт уруу татах болно. Та зөвхөн урлагийн хүн бишээ, та бол Гэгээнтэн. Хэлж буй зүйлс маань  тус болно гэж найдъя. Та бол Гэгээнтэн. Үүнийг сана! Жүжигчин, урлагийн хүн гэдэг гаднах багаа март. Та бол тэдгээр хүмүүсийн сэтгэл санааг өөдрөг байлгахын төлөө тэнд байгаа баг зүүсэн Гэгээнтэн байхгүй юу. Тэнгэрлэг сайхан, илүү учир утгатай зүйлсийн талаар тэдэнтэй ярилц. Тэд таныг хүлээж авахгүй байсан ч тэдний ой ухаанд нь бичигдэх болно. Өнөөг хүртэл ой ухаанд нь тэмдэглэгдэж байснаас нь илүү сайн зүйлийг тэдэнд өг. Тэдний ой ухаан өдийг хүртэл үргэлж сөрөг мэдээллийг тэмдэглэн авч байжээ. Харин одоо та түүнийг нь илүү эерэг мэдээллээр орлуулах хэрэгтэй. Тэд хүлээж авах эсэхээс үл хамааран ой ухаан нь таны ярьсныг тэмдэглэж авсаар байх болно. Тэгээд хожим  урган соёолж үр жимсээ өгөх нь лавтай. Та хийсэн зүйлээ юманд бүү бод. Зүгээр л хий. Хэн нэгэнтэй яриа өрнүүлэх бүрд, эсвэл хэн нэгнийг баярлуулах бүрд, хийсэн зүйл тань маш сайн боловч таны дотроос ямар нэг зүйлийг салгаж байдаг. Тэгэх нь ойлгомжтой л доо. Харин та энэ тухай мэдэж байсан тохиолдолд буцаж нөхөгдөх л болно. Зарим хүмүүс мэддэггүй учир илүү удаан хугацаа шаардагддаг. Тэд түргэн үр дүнг хүсдэг. Тэд маш их хоосролыг мэдрээд яахаа мэдэхээ больж төөрөлдөн самгардаж, ганцаарддаг.  Тэгээд зарим нэг хүмүүс тэдэнд “Үүнийг татчихвал диваажинд очих шиг л болно” гэж хэлдэг. Уур бухимдал, сул дорой байдал, сониуч зангаасаа болж тэд түүнийг нь туршиж үздэг. Тэгээд үүнээсээ болж доош уруудан уналтад орж босож чадахаа больдог. Үүнд л гол асуудал оршино. Юуг ч сонирхож оролдож үзэж болно л доо, тэгэхдээ энэ бүхний  эцэст амьдрал тань ямар болох бол? Тэгэхээр бид ойлгох хэрэгтэй, ямар сонголтууд хийх нь бидний эрх мэдэлд буй боловч үр дагаврууд нь өөр өөр байдаг. Бурхан та нарыг хүссэн зүйлээ туршиж үзэхийг зөвшөөрдөг. Тэгэхдээ та өөрийн гэсэн билэг ухаантай учир  ямар сонголтууд танд хэрэгтэйг мэдэж байх үүрэгтэй.

 Эх сурвалж:  The Supreme Master Ching Hai News No. 85

Санал болгох

Эрхэм ариун бай, Ариунаар сэтгэ, Зөвхөн Бурханыг хүс

АНУ-ын Лос Анжелес хотноо Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Сүприм Мастер ТВ-ийн ажиллагчидтай хийсэн …