Судалгаа: Веган хоолтны цусны хорт хавдрын эсийг устгах чадвар 8 дахин илүү

“Journal of Urology” буюу “Бөөр судлал”-ын сэтгүүлд нэгэн судалгааны ажлын талаар хэвлэгдэн гарсан нь веган хоолны дэглэм нь хорт хавдрын эстэй тэмцэхэд цусыг 8 дахин илүү дэмжиж өгдөг гэжээ.

Тус судалгаанд эрэгтэй хүмүүсийг үхэлд хүргэж буй түгээмэл өвчний нэг болох  түрүү булчирхайн хорт хавдартай эрчүүдийг хамруулж нэгэн групп болгосон байна. Тэднийг ургамалд суурилсан хоолны дэглэм, дасгал сургуулилт болон стрессээ хянах  хөтөлбөрт хамруулж өдөр тутамд энэхүү дэглэмийг баримталж байхаар хяналт тавьжээ. Судалгааны эхнээс эхлэн тэднийг уламжлалт хавдрын эмчилгээнд оруулаагүй. Харин зөвхөн 6 хүнийг хавдар нь нэлээн даамжирсан байсан тул судалгааны туршид уламжлалт аргаар эмчилжээ. Веган группийн нэг ч хүнийг уламжлалт эмчилгээнд оруулаагүй байна.

Судалгаа нэг жилийн турш үргэлжилсэн бөгөөд судалгаа дуусах үед веган группийн хүмүүсийн цусны хорт хавдрын эсийг устгах чадвар нь 8 дахин их болсныг олж тогтоожээ. Цусны дээжийг тусгай лабораторийн шилэн петри аяганд зэрэгцүүлэн харьцуулалт хийсэн байна.

Веган группийн хоолны дэглэмийг тайлбарлавал энэхүү дэглэмд ихэнхдээ жимс, хүнсний ногоо, бүхэл үр /нийлмэл нүүрс ус/, шош, шар буурцгийн бүтээгдэхүүнүүд орсон. Энгийн нүүрс ус бага хэмжээтэй орсон бөгөөд  тос нь ойролцоогоор 10%-ийн илчлэг чанартай байв.

Тэд дунд зэргийн хэмнэлтэй аэробикийн дасгал хийхийн зэрэгцээ алхалтыг долоо хоногийн 6 өдөр, өдөрт хагас цаг хийж байсан байна. Стрессээ хянах хөтөлбөрт оролцогчид иог, бясалгал хийх, долоо хоногийн дэмжлэг өгөх группд хамрагджээ.

Энэхүү судалгаанд 93 хүн хамрагдсан бөгөөд харьцангуй бага хэмжээний судалгаа учраас ашигтай талыг батлахын тулд дэлгэрэнгүй нэмэлт судалгаа хийх хэрэгтэй. Учир нь олон талын ашигтай үр дүн гарчээ. Гэхдээ судалгааны үр дүн нь ижил төрлийн судалгаануудын үр дүнтэй таарч байгаа юм. Америкийн Зүрхний Нийгэмлэг/American Heart Association/-ээс тэмдэглэж хэлэхдээ цагаан хоолтон нь зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг архаг өвчнүүд болон зарим төрлийн хорт хавдарт өртөх магадлал бага гэжээ.

Энэхүү судалгааны үр дүн танд хоолныхоо дэглэмээс амьтны гаралтай бүтээгдэхүүнийг хасах бас нэгэн шалтгааныг өгч байна. Веган хоолтон байна гэдэг гараг дэлхийд ээлтэй, мөн амьтны харгислалыг зогсооход дэмтэйгээс гадна таны эрүүл мэндэд тустай.

 

Англи хэл дээрх эх сурвалж: https://ladyfreethinker.org

Санал болгох

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн бүх шашны болон оюун санааны удирдагч нарт хандаж илгээсэн яаралтай илгээмж

Оюун санааны агуу удирдагчдын хувьд та бүхэн бидний гараг дэлхий дээр бий болоод байгаа гамшигт энэ нөхцөл байдал хүмүүсийн харгис хэрцгий зан авир, дадал зуршлаас үүдсэн уур амьсгалын хурдацтай өөрчлөлттэй шууд холбоотой болохыг, хэрвээ бид хайрын зарчмыг баримталбал энэ байдлыг засахад тийм ч хэцүү биш гэдгийг мэдэж байгаа.