“Их Багшийн Аялгуу Морин Хуураар“ концерт

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн зохиосон дуу, яруу найргаар зохиосон хөгжмийн уран бүтээлийн “Нэг дэлхий“ (One world) тоглолт Холливудын алдарт Шрайн (Shrine auditorium) концертын танхимд 1999 онд болсон ба түүнээс хойш амьдралынх нь түүхэн замналаас сэдэвлэн зохиосон Жинхэнэ хайр (The Real Love) 2009 онд мөн дуу шүлгийн цоморлигоор нь найруулсан Аниргүй нулимсыг хайрлахуй (Loving the silent tears, 2011) хэмээх мюзиклүүд нь Холливудэд тус тус амжилттай тавигдсан билээ. Эдгээр мюзиклүүдийг Оскарын болон Эммийн 5 удаагийн шагналт Билл Конти (Bill Conti), Оскарын хошой шагналт Аль Каша (Al Kasha), Тони болон Эммийн шагналт Дон Пиппин (Don Pippin), Оскар ба Грэммийн хошой шагналт Давид Щайр (David Shire) нарын зэрэг алдартнууд найруулан тавьсан бөгөөд энэ нь Их Багш Чин Хайн уран бүтээлийн утга агуулга, энэрэл нигүүлсэл, хүн төрөлхтөн, эх дэлхийн төлөө тавьдаг чин сэтгэлийн халамж хайр нь тэдгээр олон алдарт уран бүтээлчдэд онгод хайрлаж байдгийн илэрхийлэл болж байдаг юм.

“Их Багшийн Аялгуу Морин Хуураар“

Дэлхийд алдартай концертын танхим бүрт уригдан тоглож, морин хуурынхаа эгшгээр тив дэлхийн түмэн олныг уяраасан Монгол Улсын Морин Хуурын Чуулга энэ концертонд зориулж тус чуулгын уран сайхны удирдаач, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Дэлгэрсайханы Түвшинсайханы найруулсан Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн зохиосон дуунуудыг тоглоно. Тоглолт Корпорейт Концертын танхимд 2017 оны 05-р сарын 12 нд 19 цагаас болно.

Тоглолтонд:

  • СТА Д.Бямбасүрэн
  • СТА дуучин уянгын поп дууны хаан Дэлгэрмөрөн
  • Уянгын поп дууны хатан хаан СТА Баярцэцэг
  • Номинжин – дэлхийд алдартай Карнеги Холлын Стерн концертын Их танхим, Линкольн Центрийн Давид Геффен Концертын танхимд 5 хэлээр гоцлон дуулж, Граммийн шагналт хөгжмийн зохиолч Кристофер Тиний Биллбоурдын нэг номерт гарсан цомогт Их Британий Вант Улсын Филармонийн симфони найрал хөгжимтэй гоцлон дуулсан,
  • Рок-н-ролл од Соёмбо нар дуулна.

Их Багшийн аялгуу энэ үдэш морин хуураар эгшиглэн, аз жаргал амар амгаланг эрэлхийлэгч хүмүүн Таны сонорыг мялаан, хязгааргүй их хайр адислалаараа оюуныг тань гийгүүлж, нинжин сэтгэлийн тань утсыг мөнхөд хөглөж, баясган цэнгүүлэх болтугай.

Тасалбарыг TICKET.mn – ээс авна уу.

ЖИЧ: Тоглолтонд хүрэлцэн ирсэн хүн бүхэнд Монгол Улсын Морин Хуурын Чуулгын “Их Багшийн Аялгуу Морин Хуураар” хэмээх энэ шинэ уран бүтээлийн CD-г бэлэглэх болно. Мөн тоглолтын тасалбарыг lend.mn-ий шуурхай зээлээр авч болно. Мөн Их Багшийн Төрсөн Өдөр учир Корпорейт веган сүүтэй кофе, алкогольгүй пиво дарс, веган сандвич, бялуу, жигнэмэг, зууш, бургер пицца бүхий ВЕГАН буфетээр тусгай үйлчилгээ үзүүлэх гэж байна.

Санал болгох

“ЖИНХЭНЭ ХАЙР“ мюзикл Төрийн Ордны Их Танхимын видео дэлгэцнээ

Броудвейн бүх л гайхамшгаар нэгэн бодит хайрын түүхийг дэлгэн харуулах Жинхэнэ Хайр Мюзикл нь шагналт …