Дотоодын гэрэл аялгууны бясалгал бүх төрөлтнүүдэд гэрэл гэгээг авчирдаг

 Авшигтан Иексэн, Сан-Франциско, Клифорни, АНУ

                Нэгэн удаа тохиолдлоор ер бусын нэгэн үйл явдлын талаар номын эгчийн ярьсныг олж сонссон маань дотоодын гэрэл аялгууны бясалгалаар бясалгах нь бидэнд төдийгүй бүхий л дэлхий ертөнцөд ач тусаа өгч байдаг гэдэгт намайг улам ихээр итгүүлсэн юм. Энэ нь нүдэнд үл үзэгдэх төрөлтнүүдийг ч мөн дэвшүүлдэг байна.

                Энд ярих гэж буй зүйл маань тэр номын эгчийн ахуй ойлголт бөгөөд 2001 оны 9 сарын 11 нд АНУ-д болсон үйл явдлын дараахан тохиолджээ. Нэгэн орой номын эгч хог хаяхаар гадагш гарчээ. Тэр үед номын эгч нүдний булангаар тэнгэрт том цагаан зүйл байхыг санамсаргүй анзаарчээ. Тэрээр тэр зүг рүү хараад бараг муужирч унах шахсан байна. Номын эгчээс 10 гаруй метрийн зайд мянга орчим төрөлтнүүд зөвхөн цээжин бие нь харагдан агаарт хөвж байжээ. Тэд түүн рүү эгцлэн харалгүй толгойгоо бага зэрэг гудайлгасан нь бясалгагчийг хүндэлж, түүнийг айлгахгүйн төлөө байсан бололтой. Тэгэхдээ түүнд дараах санааг дамжуулсан нь “Бид 9 сарын 11 ний үйл явдалд амь үрэгдэгчид. Бидэнд гэрэл байхгүй тул өөр газарт очиж чадахгүй байна. Бидэнд тусламж их хэрэгтэй байгаа бөгөөд гэрэл аялгууны бясалгагч нар л зөвхөн тусалж чадна. Та бүхэн бидэнд Гэрэл илгээнэ гэж найдаж байна” гэжээ.

                      Дэлхий дээр маш олон бясалгалын бүлгүүд байдаг ч дотоодын гэрэл аялгууны бясалгагчид л зөвхөн тэдэнд тусалж чадна гэж онцгойлон заасанд би их гайхсан. Гэрэл аялгууны бясалгалын төгс хүч тэдэнд үлэмж тус хүргэж чадна гэдгийг тэд сайн мэдэж байсантай холбоотой байх.

                9 сарын 11 нд болсон аймшигт явдлын үеэр төвүүдээр дамжуулан багш маань хохирогчдын төлөө илүү ихээр бясалгах зааварчилга бясалгагч нарт өгч байсныг би санаж байна. Тэдгээр хөөрхий төрөлтнүүдэд бидний тус маш их хэрэгтэй байгааг багш мэдэж байсан нь тодорхой. Зааварчилгын дагуу авшигтнууд шамдан бясалгасан нь лавтай. Гэвч бидний дундаас цөөнгүй нь тэдгээр төрөлтнүүдэд үзүүлэх бидний бясалгалын жинхэнэ ач тусын талаар сайтар ухамсарлаагүй байж болох юм.

                Багшаас ирсэн бүхий л зааварчилга маш их учир утгыг агуулж байдгийг энэхүү явдлаас жишээлж тодорхой мэдэж болох юм. Иймээс авшигтан ах, эгч нар багшийн зааварчилгыг үл тоомсорлох эсвэл бясалгалаар энэ дэлхийд ирж байдаг ашиг тусыг анхаарахгүй байж боломгүй байна. Хамтын бясалгал маш их хүчтэй бөгөөд дэлхий ертөнц болоод хамаг амьтанд тустай гэдгийг Багш маань бидэнд байнга сануулж байдаг.

Эх сурвалж:  The Supreme Master Ching Hai News No. 174

Санал болгох

Их Багшийн Хязгааргүй Гэрэлд Аз Жаргалтайгаар Буцсан нь

Доор өгүүлэх зүйл бол нөхрийн минь ертөнцөөс халих үеийн болон түүнээс өмнө өрнөсөн Таны бэлэглэсэн гайхамшигт үйл явдлууд юм.