Амьтан дээр гоо сайхны бүтээгдэхүүнийг туршихыг хориглов

Хорь гаран жилийн турших хойшлуулалт, урам хугалалт, амьтан хамгаалах байгууллагуудын тэмцлийн эцэст Европын Холбоо энэ хавар гоо сайхны бүтээгдэхүүнийг амьтад дээр турших хоригийг баталлаа.

2013 оны 3 сарын 11-ээс Европын холбооны нутаг дэвсгэр дээр гоо сайхны аливаа бүтээгдэхүүнийг амьд амьтад дээр туршихыг бүрэн хориглосон байна. Шинэ хуулинд зааснаар бол гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд тус холбооны нутаг дэвсгэрээс гадна бусад улс оронд амьтад дээр туршигдсан тийм бараа, бүтээгдэхүүнийг ч худалдаалах эрхгүй болов.

Амьтадтай зүй бусаар харьцахын эсрэг тэмцэгчид өөр бусад улс, орнуудад ийм туршилт явуулахын эсрэг хөдөлгөөнийг өрнүүлжээ. Бэлэн болсон бүтээгдэхүүнийг амьтад дээр туршиж болохгүйгээс гадна туршилтын амьтад дээр орц, найрлагад буй бодисуудыг нь шалгасан тийм бэлдмэлүүдийг ч худалдаалахыг хориглов.

Санал болгох

Мягмар гарагт архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэхийг хориглосон шийдвэр гарлаа

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидалтыг бууруулах зорилгоор 2013.02.04-ний өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд Долоо хоног бүрийн …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.