Нүүр / ВЕГАН АМЬДРАЛ / Веган байхын учир / Сүү, сүүн бүтээгдэхүүн ба 10 худал

Сүү, сүүн бүтээгдэхүүн ба 10 худал

Сүү шинэхэн орсон цас шиг цэвэр ариун, эхийн зөөлөн тэврэлт шиг халуун билээ. Сүү нь нярайг тэтгэх шим тэжээлийн цорын ганц эх үүсвэр бөгөөд “байгалаас заяасан хамгийн төгс хүнс” юм гэсэн нийтийн сэтгэлгээ намайг үүнд итгэхэд хүргэсэн юм. Сүү яс бэхжүүлдэг гэж би олонтаа сонссон, нэгэнт биеийн маань хамгийн хатуу хэсгүүд голчлон кальциас бүтдэг болохоор энэхүү шингэн хүнс миний тамир тэнхээ, бат бөх чанарын гол үндэс байж таарна. Сүү бол амьдралыг тэтгэгч, учир нь хангалттай хэмжээний сүү уухгүйгээр хэзээ ч өсч томрохгүй гэж хүмүүс надад хэлдэг байсан. Өөрөө энэ талаар бага зэрэг эргэцүүлж үзэхэд асуудалтай тулгарч, шинжлэх ухааны судалгааг нягтлан харах хүртэл энэ бүх “бодит байдал” миний хувьд “үнэн” байсан юм. Ингээд гайхаж цочирдом нээлтүүдийнхээ заримаас та бүхэнтэй хуваалцахыг зөвшөөрнө үү.

Эхийн сүү бол юугаар ч орлуулашгүй төгс хүнс

Сүү, сүүн бүтээгдхүүн ба 10 худалАмьтан бүр тухайн төрөл зүйл дотроо жишээлбэл үнээний сүү тугаландаа, муурын сүү зулзагандаа, гүүний сүү унагандаа нялх байхад нь юугаар ч орлуулшгүй төгс хүнс болдгоос биш хөхнөөс гарч, нас бие гүйцсэний дараа  нь бус юм. Бүх эмэгчин хөхтөн амьтдын хөхний булчирхайгаас ялгарах тэжээллэг шингэн нь нярай үр төлд нь өсч бойжиход гол шим тэжээл болдог. Энэхүү амьдрал бэлэглэгч шингэн нь үр төлийг эсэн мэнд, өсч бойжиход нь шаардлагатай  шим тэжээл, эсрэг бие, даавруудыг агуулдаг.

 

Эхийн сүү хэр чухал вэ? Эхийн сүүгээр хооллох боломжгүй бол:

  • Нярайн гэнэтийн үхлээр нас барах эрсдэл хоёроос дөрөв дахин их.
  • Нярай үеийн эхний гурван сард уушгины хатгалгаагаар өвдөх эрсдэл 60 дахин их
  • Төрсөн эхний жилдээ эмнэлэгт хэвтэх магадлал 10 дахин их.
  • Оюуны чадамжийн үнэлгээгээр оюуны чадамж бууралттай
  • Зан байдал, хэл ярианы бэрхшээлүүд
  • Халдвар, багтраа, чихрийн шижин өвчний нэгдүгээр хэлбэр, хавдар (тунгалгийн болон цусны хорт хавдар)-аар эрт өвчлөх магадлал өндөр.
  • Зүрхний өвчин, таргалалт, чихрийн шижин, тархмал хатуурал өвчин, хүнсний харшил, бүдүүн гэдэсний шархлаат колит өвчин болон Крони өвчнөөр хожуу насандаа өвчлөх өндөр эрсдэлтэй.

Эхийн сүү нь хүүхдэд байгалиас заяасан хамгийн төгс хүнс гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Хөхний сүүг орлох шаардлага хангасан орлуулагч байхгүй, тиймээс нярайг ялангуяа төрсний дараах эхний зургаан сард нь эхийн сүүгээр дагнан хооллохыг хичээх хэрэгтэй ба цаашид хоёр нас хүртэл нь хөхний сүү болон нэмэлт эрүүл хоол тэжээлээр хооллоно. (Энэ талаарх  дэлгэрэнгүй мэдээлэл Эмэгтэйчүүдэд зориулсан МкДугалын хөтөлбөр номд бий)

Аливаа амьтны сүү тухайн амьтны үр төлд нь зориулагдсан

Тухайн амьтны төрөл зүйлийн сүүний найрлага дахь онцгой шинж чанар нь нялх үр төлийнхөө шим Сүү сүүн бүтээгдхүүн ба 10 худалтэжээлийн хэрэгцээг хангаж байдаг. Амьтны үр төлийн хоол тэжээлийн найрлага нь тэрхүү амьтанд төгс нийцэж тохирохын тулд олон мянган жил хувьсаж хөгжсөн. Гол шим тэжээл болох уурагтай холбож тайлбарлая. Аливаа мал амьтны сүүнд агуулагдах уургийн хэмжээ нь тухайн амьтны үр төлийн өсөлтийн хэрэгцээнээс хамааралтай ба өөрөөр хэлбэл уургын хэрэгцээ ихтэй амьтад хурдан өсч бойждог.

Өөр өөр төрөл зүйлийн амьтдын сүүний харьцуулалт

Амьтан Уураг*

Өсөлтийн хурд

(өдрөөр)**

Хүн 1.2 180
Морь 2.4 60
Үхэр 3.3 47
Ямаа 4.1 19
Нохой 7.1 8
Муур 9.5 7
Харх 11.8 4.5

* 100 миллилитрт агуулагдах грамм (илчлэгийн % талаасаа үхрийн сүү нь хүний сүүнээс дөрөв дахин их уурагтай, үхэр-21%, хүн-5%)

** Төрөх үеийн жин хоёр дахин нэмэгдэхэд шаардагдах хугацаа

Уургийн өндөр агууламжаас гадна үхэр болон хүний сүүний хоорондох шим тэжээлт бодисын ялгааг авч үзье:

Шим тэжээл Хүн
мг/100 калори
Үхэр
мг/100 калори
Кальци 45 194
Фосфор 18 152
Натри 23 80
Кали 72 246

Үнээний сүүнд агуулагдах уураг болон кальцийн агууламж эхийн хөхний сүүнд агуулагдах хэмжээнээс ойролцоогоор дөрөв дахин их ба тугалын төрөх үеийн жин хоёр дахин нэмэгдэх нь нярай хүүхдийнхээс даруй дөрөв дахин хурдан байдаг бөгөөд үүнд гайхах зүйл алга. Хурдан өсч бойжиход өндөр агууламж бүхий төрөл бүрийн шим тэжээл шаардагддаг.

Шим тэжээлийн илүүдэлтэй холбоотой эрүүл мэндийн асуудлууд

Ихэнх хүмүүс эрүүл мэндийн асуудлыг хоол тэжээлийн дутагдалтай холбож үздэг ба витамин болон эрдэс бодисын хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд тун түгээмэл байгаа нь үүнтэй холбоотой. Хэдий тийм ч би өвчтөнүүдээсээ тэжээлийн дутагдлын өвчлөлийг олж хараагүй. Жишээлэхэд, С витамины дутагдал (чийг бам), B1-н дутагдал (Берибери) ч юм уу уургийн дутагдлыг өвчтөнүүдээсээ олж харсангүй. Харин өөх тосны илүүдэл (таргалалт), холестрол (зүрхний өвчин), давс (цусны даралт ихсэх өвчин)  гэх мэт хоол тэжээлийн илүүдэлтэй холбоотой өвчлөлтэй таарч байсан.

Үхрийн сүү зэрэг хэт өндөр концентрацтай хүнс нь хүмүүст (нярай, бага насныхан, насанд хүрэгсэд) хоол тэжээлийн илүүдлийн өвчлөл үүсэхэд нөлөөлдөг.

(Та нарын зарим чинь үнээний сүү кальцийн  дутагдлыг арилгана, яс сийрэгжилтээс сэргийлнэ гэдэгт итгэсээр байгаа. Хүлээгээрэй, танд тийм биш болохыг би удахгүй харуулна.)

Америкт 1800-аад оны дунд үед төрөх үеийн эхийн эндэгдэл зэрэг гэнэтийн нөхцөл байдлын үед эхийн сүүг үнээний сүүгээр орлуулах оролдлого хийгдэж байжээ. Уургийн өндөр агууламж бүхий  үнээний сүү нь  нярайн бөөр шингэнээ алдаж усгүйжсэний улмаас олонх нь гэнэтийн үхлээр нас баржээ. Энэ хүндрэлийг мэдсэнээс хойш үнээний сүүн дэх уургийн концентрацыг бууруулж, хүний сүүтэй улам төстэй болгохын тулд үнээний сүүнд элсэн чихэр нэмж боловсронгуй болгосон байна. Хүүхдийн тэжээлийг ширгээсэн үнээний сүү болон Каро сироп (элсэн чихэр), улаан лиш цэцгээр хийдгийг зарим настай хүмүүс санаж байгаа байх. (Энэ бол хүүхдэд маш эрүүл бус тэжээл тул хэрэглэхгүй байхыг хүсье)

Үнээний сүүний зориулалтыг аваад үзье л дээ. Төрөх үеийн жин 60 фунт буюу 27 кг тугалыг 600 фунт буюу 272 кг хөхнөөс гарахад бэлэн үхэр болгон өсгөхөд зориулагдсан хоол. Өндөр “октан”-тай түлш л гэсэн үг. “Тугалын хоол”-г иддэг хүмүүст гардаг нэг илэрхий үр дагавар бол хурдан жин нэмэх явдал юм.

Барууны хүн амын насанд хүрэгсдийн 65%, хүүхдүүдийн 25% нь өртөж буй илүүдэл жингийн тахлыг үүсгэгч тэргүүлэх хүчин зүйл бол сүүн бүтээгдэхүүн мөн. Үнээний сүүг бяслаг зэрэг өндөр концентрацтай бүтээгдэхүүн болгож хувиргах нь асуудлыг улам хүндрүүлж байна.

Үнээний сүү хэд хэдэн чухал шим тэжээлт бодисоор дутагдалтай. Үнээний сүүнд ислэг агуулагддаггүйгээс гадна хүний биеийн хэрэгцээг хангах төмөр зэрэг эрдэс бодис, витамин С, ниацин гэх мэт витаминуудыг хангалттай хэмжээгээр агуулдаггүй.

Худал 1: Сүү яс бэхжүүлдэг

Худал 1: Сүү яс бэхжүүлдэг

Хүмүүсээс яагаад сүү уудгийг нь асуувал тэд кальци авах гэж уудаг хэмээн хариулна. Сүү кальци ихтэй, сүүг дэмжигчид энэ утга санаагаа бүрэн хэмжээгээр нь “ашигласаар” ирсэн. Эхийн сүү болон үнээний сүүн дэх кальцийн агууламжийг харуулсан харьцуулалт (дээр үзүүлсэн)-аас харахад үнээний сүү ясны эрүүл мэндэд тохиромжгүй болох нь эхний шалтгаануудын нэг юм.

Үнээний сүү нь эхийн сүүнээс дөрөв дахин их кальцийн агууламжтай. Энэхүү хэт их кальци бидний ид өсөлтийн үеүдэд шаардлагагүй юм бол –нярай хүүхэд зургаан сарын дотор хоёр дахин жин нэмдэг- тэгвэл яагаад ясны өсөлт зогссон насанд хүрэгчдэд тугалд зориулагдсан өндөр концентрацтай кальци шаардлагатай гэж ? Үхрийн нүсэр том араг ясны өсөлтөд хүний жижиг яснаас хавьгүй их кальци шаардагдах нь дамжиггүй.

Хөхний сүүнээсээ гарснаасаа хойш сүү огт хэрэглээгүй олон сая хүн нас бие гүйцэхдээ араг ясны хэвийн хөгжилтэй байдаг. Тухайлбал Африкийн Банту овгийн эмэгтэйчүүд сүүн бүтээгдэхүүн огт хэрэглэдэггүй, ургамал ногооноосоо өдөрт ердөө 250-400 мг кальци авдаг. (энэ нь Америкт зөвлөдөг хоногийн кальцийн хэрэгцээний бараг тал хэмжээ юм) Эдгээр эмэгтэйчүүд арван хүүхэдтэй байх нь хэвийн үзэгдэл бөгөөд хүүхэд бүрээ 10 сарын турш хөхөөрөө тэжээдэг байна.

Ямар ч сүүгүй хоол унд, жирэмсний үеийн кальцийн их алдагдал, хүүхдээ хөхөөр өсгөж байгаа ч тэдгээр эмэгтэйчүүдийн дунд үнэндээ яс сийрэгжилт байхгүй байлаа. Харин Африкийн тосгоны эмэгтэйчүүд хот руу юм уу Барууны орнууд руу нүүж, сайныг хэрэглэж, кальци ихтэй хоол ундтай болсноор яс сийрэгжилт нийтлэг тохиолдох болжээ. Үүний шалтгаан нь тэдний шинэ хоол унд маш их амьтны уурагтай байгааг та удахгүй ойлгоно.

Уламжлалт сүүн бүтээгдэхүүний өндөр хэрэглээтэй орнуудад (АНУ, Швед, Израиль, Финлянд, Нэгдсэн Вант Улс) ясны сийрэгжилтийн түвшин өндөр байдагтай холбоотой ташаа ясны хугарал элбэг тохиолддог. Сүүн бүтээгдэхүүний уламжлалт хэрэглээ багатай орнууд болох Хонгконг, Сингапур, Африкийн хөдөө тосгонд яс сийрэгжилтийн тохиолдол хамгийн бага байдаг.

Хэрвээ кальци амин чухал, сүү тийм сайн кальцийн эх үүсвэр юм бол яагаад ясны сийрэгжилттэй 10 сая Америкчууд байна вэ? Кальцийн хэрэглээгээ ихэсгэхийг удаан хугацааны туршид зөвлөж байсан нь Америк дахь яс сийрэгжилт болон яс хугаралтын тархацад маш бага нөлөөлсөн эсвэл ямар ч нөлөө үзүүлээгүй юм.

Дэлхий дахин дахь яс сийрэгжих өвчлөл нь амьтны гаралтай уургийн хэрэглээтэй шууд холбоотой. Амьтны уургийн хэт хүчиллэг чанар нь яс хэврэгших гол шалтгаан болдог.

(Дэлгэрэнгүй мэдээллийг www.drmcdougall.com-т тавигдсан 2003 оны 02 дугаар сард Мс.Дугалын “Загас бол эрүүл хүнс биш” нийтлэлээс уншина уу)

Худал 2: Судалгаа сүү сүүн бүтээгдэхүүний ашиг тусыг хүлээн зөвшөөрдөг

Худал 2: Судалгаа сүү сүүн бүтээгдэхүүний ашиг тусыг хүлээн зөвшөөрдөг

Судлаачид 2000 оны 09-р сард 1985 оноос хойш шинжлэх ухааны бүтээлд нийтлэгдэж байсан сүү, сүүн бүтээгдэхүүн болон ясны эрүүл мэндийн талаарх 57 судалгааг хянан эмхтгэж Америкийн Эмчилгээний Хоол Тэжээлийн Сэтгүүлд нийтлүүлжээ. Тэдгээр судалгааны ихэнх нь сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүдээс санхүүжсэн байжээ.

Судлаачид дээрх судалгаануудын 53% нь сүүн бүтээгдэхүүн ямар ч ач тусгүй болохыг нотолсон гэж мэдэгджээ. Тэд сул нотолгоотой юм уу тааруу аргачлалтай судалгаануудыг оруулаагүй ба энэ нь судалгаануудын талаас илүү нь хасагдсан гэсэн үг. Үлдсэн 21 судалгааны 57% нь мөн л сүүн бүтээгдэхүүн ямар ч тусгүй болохыг харуулсан ба 14% нь сүүн бүтээгдэхүүн үнэн хэрэгтээ ясыг хэврэгшүүлдэг болохыг олж тогтоожээ.

Бодоод үзье, шинжлэх ухааны чанартай сайн судалгааны 71% нь сүүн бүтээгдэхүүний яс бэхжүүлэх ач тусыг нотлоогүйгээр барахгүй зарим судалгаа нь сүү, сүүн бүтээгдэхүүн эрүүл мэндэд харш нөлөөтэй болохыг харуулсан байна.

Санамсаргүй хяналтат судалгаа нь туршилтын бүлгийг хяналтын бүлэгтэй харьцуулж судалдаг ба шинжлэх ухааны хамгийн үндэслэлтэй судалгааны аргад тооцогддог. Сүүн бүтээгдэхүүний ясны эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тогтоох нийт долоон санамсаргүй хяналтат судалгаа хийгдсэний зургаа нь сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүдээс санхүүжсэн байжээ. Зөвхөн нэг л судалгаа нь эмэгтэйчүүд, ялангуяа цэвэршилтийн дараа шингэн сүүний эрүүл мэндэд үзүүлэх ач тусын талаар хийгдсэн байна.

Энэ судалгааны үр дүнд туршилтын бүлгийн эмэгтэйчүүд жилийн турш өдөр бүр маш бага хэмжээний тослогтой 236 мл бүхий гурван шил сүү ууж байсан ч шингээх нь байтугай биеэсээ кальциа улам алдсаар байжээ. (тэд сөрөг кальцийн тэнцвэртэй) Хэдийгээр тэд өдөрт 1400 мг-аас их кальци авч байсан ч нэмэлт сүү хэрэглээгүй хяналтын бүлгийн эмэгтэйчүүдээс хоёр дахин их кальциа алдаж байсан юм. Гэсэн ч үйлдвэр уургын агууламж өндөртэй сүүг хөхүүлэн дэмжсээр байна.

Худал 3: Кальцийн хэрэгцээг сүүн бүтээгдэхүүн хялбархан хангана

Худал 3: Кальцийн хэрэгцээг сүүн бүтээгдэхүүн хялбархан хангана

Одоогийн байдлаар ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэхийн тулд санал болгож буй кальцийн хэмжээ маш өндөр байгаа, үүнийг хангах хоол хүнсийг бүрдүүлэх нь ямар ч боломжгүй биш юм гэхэд маш хэцүү. Эрүүл Мэндийн Зохицуулах Үндэсний Хүрээлэнгийн Зөвлөгөөн болон Үндэсний Яс сийрэгжилтийн Сангаас 65 болон түүнээс дээш насны эстроген дааврыг хэрэглэдэггүй цэвэршсэн эмэгтэйчүүдэд өдөрт 1500 мг кальци хэрэглэхийг зөвлөдөг.

300-400 мг кальцийг төмсний цардуул, хүнсний ногоо, жимс, өндөг, тахиа, загас, махнаас авлаа гэхэд 1200 мг кальцийг өдөр бүр сүүн бүтээгдэхүүнээс авах болж байна. Дунд насны хөдөлгөөн багатай ажил эрхэлдэг цэвэршсэн эмэгтэйчүүд өдөрт 1500 калор авдаг. Санал болгож буй кальцийн хоногийн хэрэгцээг хангахад доорх хэмжээний сүүн бүтээгдэхүүн шаардлагатай:

* 170 гр хатуу бяслаг (74%-н тослогтой). Энэ нь хоол ундан дахь илчлэгийн 46%-г бяслагаас авна гэсэн үг.

* 0,94 л сүү (50%-н тослогтой). Энэ нь хоол ундны 40%-г сүү эзэлнэ гэсэн үг.

* 0,94 л тослоггүй сүү (3%-н тослогтой). Хоол ундны 23%-г тослоггүй сүү эзэлнэ.

Хоногийн кальцийн хэрэгцээг хангахын тулд ийм их хэмжээний сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөсөн нь мэдээж сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд маш их таалагдаж байгаа ч биед шаардлагатай бусад шим тэжээлтэй хоол хүнсийг хэрэглэхийн оронд өдөр бүр ийм их сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь эрүүл бус юм.

Худал 4: Өдөрт 1500 мг кальци шаардлагатай

Худал 4: Өдөрт 1500 мг кальци шаардлагатай

Үнэндээ бидэнд хоногт шаардлагатай кальцийн хэрэгцээ нь одоогийн зөвлөмжөөс хавьгүй бага юм. Хүн, тэр ч байтугай жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд өдөрт 150-200 мг кальци авахад хангалттай болохыг шинжлэх ухааны судалгаа харуулж байна.

Санал болгож буй хоногийн кальцийн хэмжээ болон кальцийн хэрэглээний хоорондох ихээхэн зөрүү:

СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН БА 10 ХУДАЛ

Санал болгож буй зөвлөмж болон хоногийн кальцийн хэрэглээ яагаад ийм их зөрүүтэй байна вэ ? Үүний энгийн хариулт бол таны хоол хүнсээрээ авч буй кальци нь ясны эрүүл мэндэд өчүүхэн бага нөлөө үзүүлдэгт байгаа юм.

Нарийн гэдэс нь танд шаардлагатай кальцийг идэж буй хоол унднаас чинь тогтмол шингээж авдаг. Кальци багатай хоол хүнс нь эрдэс бодисын шимэгдэлтийг нэмэгдүүлдэг тул  нарийн гэдэс харин ч илүү их кальцийг авдаг. Кальцийн агууламж өндөртэй хоол хүнсэн дэх кальцийн ихэнх нь нарийн гэдсэнд шимэгдэхгүй үлдэж бөөр болон ялгадсаар гадагшилдаг. Нарийн гэдэс биеийн кальцийн хэрэгцээг хангахдаа огт тордоггүй тун “ухаалаг”.

Та сүүлийн зуун жилд гарсан шинжлэх ухааны болоод шим тэжээлийн талаарх бүтээлийг зэрвэсхэн гүйлгэн уншихад л  хүмүүст, тэр ч байтугай  ёс заншил, сүүний чихрийн харшил юм уу хөхний сүүнээс гарснаасаа хойш сүү амсаагүй дэлхийн ихэнх хүнд кальцийн дутагдал илэрсэн тухай ямар ч баримт байхгүйг мэдэх болно. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр “хоол хүнстэй холбоотой кальцийн дутагдал” гэх өвчин байхгүй гэсэн үг.

Яс сийрэгжилтэд санаа зовниж байгаа бол дахин нэг бодоод үз, дэлхийн хамгийн бага кальцийн хэрэглээтэй хүн амын яс нь бат бөх, яс сийрэгжилт маш бага байдгийг санаарай. 

Худал 5: Сүү ясанд хамгийн сайн хүнс

Худал 5: Сүү ясанд хамгийн сайн хүнс

Үнэнийг хэлэхэд сүү бол хамгийн сайн цорын ганц кальцийн эх үүсвэр биш. Кальцийн жинхэнэ эх үүсвэрийг хөрс шороо гэж үздэг.

Кальци болон бусад эрдсүүд усархаг уусмалд задарч, ургамлын үндсэнд шингэдэг. Эдгээр эрдсүүд ургамлын үндэс, иш, навч, цэцэг, жимсэнд байдаг. Үнээний сүү уухтай адил идэж буй ургамлан хүнснээсээ хүмүүс хангалттай кальци авч чадна. Кальцийн хэрэглээний талаархи дэмий санаа зовоосон асуудал нь бие махбодид маш хэрэгцээтэй, илүү чухал шим тэжээлийн асуудлууд анхаарлаас холуур өнгөрөхөд хүргэж байна.

Кальци нь ясны эрүүл мэндэд нөлөөлдөг цор ганц шимт бодис биш. Кали, магни нь яс хэврэгшихээс сэргийлэхэд илүү чухал, мөн бета-каротин, фосфор, ширхэглэг ч чухал үүрэгтэй болохыг судалгаа харуулжээ. Ургамал ногоо бол эдгээр шим тэжээлийн хамгийн сайн эх үүсвэр. Сүүнд бета-каротин болон ширхэглэг агуулагддаггүй. Хамгийн гол нь ясны эрүүл мэндэд юу иддэгээс чинь илүүтэйгээр юу иддэггүй гэдэг нь чухал. Амьтны гаралтай уураг, тамхи, хийжүүлсэн ундаа, кофейн, давс зэрэг нь бие махбодийн кальцийг шингээх, ашиглах чадварт нөлөөлж, биеэс кальцийг алдагдуулдаг.  

Худал 6: Д Витаминыг авахад сүү хэрэгтэй

Худал 6: Д Витаминыг авахад сүү хэрэгтэй

Зарим хүмүүс сүү нь Д витамин агуулдаг тул сүүг эрүүл хоол хүнс гэж үздэг. Энэ нь бас л худал хуурмаг.

Д витамин бол үнэндээ витамин биш, энэ нь нарны гэрлийн нөлөөгөөр бие махбодид үүсдэг даавар юм. Энэ нь сүүнд угаасаа байдаг зүйл биш. Сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд сүүнд хүнсний нэмэлт байдлаар нэмдэг. Энэхүү нэмэлт нь Д витамины дутагдлаас болж үүсдэг сульдаа буюу өвдөлт бүхий ясны гаж хөгжлөөс сэргийлэхэд зориулагдсан. Гэвч сульдаа өвчин нь үнэндээ наранд хангалттай байгаагүйгээс үүдэлтэй бөгөөд хоол хүнс нь бие махбодийн Д витамины түвшинд бага зэрэг л нөлөөлдөг.

Зуны амралтын үеэр авсан нарны гэрэл бүтэн жилийн турш Д витамины түвшинд үйлчилдэг. Д витамины 90-ээс илүү хувь нь бие махбодод нарны гэрлийн оролцоотой үүсч байдаг. Долоо хоногт 3 удаа 15-хан минут нүүр, гараа наранд шарснаар хангалттай хэмжээний Д витаминыг авч чадах ч нарны тос болон арьсны нөсөөжилтөөс болж буурдаг. Тиймээс бараг хүн бүр өдөртөө хангалттай Д витамин авч чаддаг болохоор үүнийг хүртэх гэж сүү уух шаардлагагүй. Нэмж хэлэхэд, Д витамин нь тосонд уусдаг, удаан хугацааны туршид биеийн өөх тосонд нөөцлөгддөг, хамгийн чухал нь нар багатай өвлийн саруудад өөх тосонд нөөцлөгдсөн витамин Д-г бие махбод хэрэглэнэ гэсэн үг юм.

Худал 7: Сүү даралт ихсэх өвчнийг анагаадаг

Худал 7: Сүү даралт ихсэх өвчнийг анагаадаг

Үндэсний Сүүн Бүтээгдэхүүний Зөвлөл сүү, сүүн бүтээгдэхүүн болон сүү, сүүн бүтээгдэхүүнээс гаралтай бус хүнсний нэмэлтүүд болох кальцийн нэмэлтүүдийн цусны даралтад үзүүлэх нөлөөллийн талаарх томоохон тоймыг дэмжиж, “кальцийн нэмэлт бүтээгдэхүүн нь цусны агшилтын (дээд) даралт болон сулралтын (доод) даралтыг бага хэмжээгээр бууруулдаг” гэсэн дүгнэлтэд хүрчээ. Нийтлэгдсэн 67 судалгааны 47 нь дахин шалгагдах болзол хангасан байна.

Сүү, сүүн бүтээгдэхүүний цусны даралтыг бууруулах нөлөө нь маш бага.

Агшилтын даралт нь 1,44 мм муб-аар, сулралтын даралт нь 0.84 мм муб-аар буурсан. Кальци хэрэглээнээс үүдэн үл мэдэгдэхүйц хэмжээгээр буурдаг цусны даралтын шалтгааны механизм нь тодорхойгүй. Бидний үр дүнг МкДугалын төвөөс гаргасан үзүүлэлттэй харьцуулбал цусны даралт өндөртэй хүмүүс (150/90 мм муб болон үүнээс дээш) 10 хүрэхгүй хоногийн дотор даралт нь 23/14 мм муб-аар буурсан бөгөөд тэдгээр хүмүүс бараг бүгд 10 хоногийн турш цусны даралт бууруулах эмчилгээгээ зогсоосон байсан.

Худал 8: Сүү бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлдэг

Худал 8: Сүү бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлдэг

Бүдүүн гэдэсний хавдар нь АНУ болон барууны хэв маягаар хооллодог улс орны хүмүүст хамгийн элбэг тохиолддог хавдруудын нэг юм. Ийм төрлийн хавдар нь мах, өөх тосны өндөр хэрэглээ болон ислэг, ургамал ногоо бага хэрэглэснээс үүдэлтэй гэдэгт шинжлэх ухааны байгууллагууд санал нэгтэй байдаг.

Хэдий тийм ч ийм эрүүл бус хоол хүнс хэрэглэдэг эдгээр золгүй хүмүүсийн дунд кальцийг харьцангуй өндөр хэрэглэдэг хүмүүс нь бүдүүн гэдэсний хавдарт өртөх магадлал бага байдаг байна. Үүний шалтгаан нь барууны хэв маягаар хооллох явцад бий болдог өөх тос, цөсний хүчил зэрэг хавдар үүсгэхэд нөлөөлөх бодисууд нь бүдүүн гэдсэнд кальцитай холбогдон саармагждаг байж болох юм.

Эрүүл хооллолтыг зөвлөхийн оронд кальцийн хэрэглээгээ ихэсгэ гэж зөвлөдөг нь сүү, сүүн бүтээгдэхүүн болон кальцийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүдэд эдийн засгийн таатай боломж олгодог.

Гэсэн хэдий ч ухаалаг хүний хувьд та бүдүүн гэдэсний хавдрын шалтгаан болсон барууны хэв маягийн хооллолтоос татгалзах шийдвэр гаргах учиртай.

Худал 9: Тослог багатай сүүн бүтээгдэхүүн бол эрүүл хүнс

Худал 9: Тослог багатай сүүн бүтээгдэхүүн бол эрүүл хүнс

Тослог багатай буюу тослоггүй сүү болон сүүн бүтээгдэхүүнийг өнөөдөр ихээр хэрэглэж байгаа ч зарим талаараа тэдгээр нь тослог ихтэй сүүнээс ч илүүтэйгээр эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй.

Сүүнээс тосыг нь салгах явцад уураг, сүүний чихрийн харьцаа нь өсдөг. Тослог багатай, тослоггүй сүү хийхийн тулд сүүнээс тосыг нь салгах үед уураг, нүүрс ус (сахар)-ны хэмжээ өсдөг.

СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН БА 10 ХУДАЛ (Худал9 хавсралт)

Уураг нь кальци алдах шалтгаан мөн бөгөөд хүмүүсийн хүнсний харшлын #1 эх үүсвэр юм. Харин сүүний чихэр (лактоз)-ээс лактоз-д харшламтгай байдал (суулгах, гэдэс базлах, гэдэс дүүрэх) үүсдэг. Цэвэршүүлсэн сүү хэдийгээр тослог багатай ч ширхэглэггүй ба хүний биеийн хэрэгцээг хангах төмөр зэрэг эрдэс бодис, витамин С, Ниацин гэх мэт витаминуудыг хангалттай хэмжээгээр агуулдаггүй.  

Худал 10: Сүү бол шинэхэн орсон цас шиг цэвэр ариун

Худал 10: Сүү бол шинэхэн орсон цас шиг цэвэр ариун

Сүү цагаан ч гэлээ цэвэр гэхэд хол байна.

Харамсалтай нь цагаан байгаагийн зарим нь цусны цагаан эсээс улбаатай ба үхрийн дархлааны тогтолцоо халдвартай тэмцэх, ялангуяа хөхний булчирхайн үрэвсэл зэрэг бактерийн гаралтай халдвартай тэмцэх үед “идээ бээрийн эс” гэгдэх цусны цагаан эс үүсдэг. Сүүн бүтээгдэхүүний салбарт эдгээр эсийг соматик буюу биеийн эс гэж нэрлэж, агуулагдах эсээр нь соматик эсийн тоо (СЭТ) гэж нэрлэдэг.

СЭТ гэдэг нь 1 мл сүүн дэх цусны цагаан эсийн тоо хэмжээ (ихэвчлэн) юм. (1 мл тутамд 20 дусал, 28,3 гр-д 30 мл байдаг) 1993 оны 7-р сарын 01-ээс Холбоотнуудын Сүү Ариутгалын Холбоо нь сүүн дэх СЭТ-н түвшин 750,000 СЭТ-ээс ихгүй байхаар мөрдөж эхэлсэн.  Энэ нь 230 гр сүүнд (240 мл) 180 сая цусны цагаан эс агуулагдаж болох бөгөөд та болон таны гэр бүл уухад асуудалгүй гэсэн үг. Нью-Йоркт хийгдсэн сүүний саяхны судалгаагаар дундаж СЭТ 363,000 эс/мл байжээ. Эдгээр цусны цагаан эсүүд нь үхрийн  1мл сүүнд агуулагдах 24,400 бактеритай тэмцэх үед үүссэн хэрэг.

Би энэ өгүүллээ жигшил төрүүлэм байдлаар төгсгөж байгаагаа ойлгож байна, гэвч сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэсний улмаас таргалалт, зүрхний өвчин, хавдар, чихрийн шижингийн 1-р хэлбэр, хүнсний харшил зэрэг өвчин үүсэхээр барахгүй АНУ-ийн бараг сүүний торх болгоноос ДОХ болон цусны хавдар үүсгэх аюултай вирусүүд олдож байгаа болохоор өөрийн болоод гэр бүлийнхээ эрүүл мэндэд учруулах аюул эрсдэлийн талаарх ирэх сарын өгүүллээ би бэлдэх ёстой.

 

Англи хэл дээрх эх сурвалж: https://www.drmcdougall.com/

Санал болгох

ДЭМБ: Боловсруулсан махан бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэдэг

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх Олон улсын хавдрын судалгааны байгууллага махан бүтээгдэхүүн болон боловсруулсан махан …