Нүүр / Сайн мэдээ / Ногоон дэлхий / Органик тариалалтын арга хамгийн арвин ургац өгдөг

Органик тариалалтын арга хамгийн арвин ургац өгдөг

Жесуйт Прийстийн боловсруулсан органик тариалалтын систем нь жижиг фермерүүдийн хувьд сүүлийн 50 жилд гарсан хамгийн чухал дэвшлийн нэгт тооцогдож байгаа билээ.

Энэтхэгийн зүүн хойд хэсэгт орших Бихар мужийн Дарвешпура тосгоны фермер Сумант Кумар гектар бүрээс тогтмол 4-5 метр тонн будаа хураадаг.  Энэ хэмжээ нь дэлхий дахинд цэвэрлээгүй будааны дундаж ургацад тооцогддог. Харин 2011 онд тэрээр хогийн ургамлын хор, генетикийн өөрчлөлтөд орсон бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр илүү бага ус, үр шаарддаг арга техник болох органик бордоо ашиглан зөвхөн нэг гектарт 22,4 тонныг ургуулж дэлхийн рекордыг эвджээ.

Тосгоны дөрвөн найз нь тус бүр 17 метр тонныг үйлдвэрлэжээ. Мөн 6 сарын дараа Ноён Кумарын нэг найз нь төмс тариалалтаараа дэлхийн рекордын давсан бол хажуугийн тосгоны фермер улаан буудай тариалалтаараа Энэтхэгийн рекордыг тогтоосон байна.  Тухайн газар нутгийн цаг уурын урьдчилан тооцохын аргагүй нөхцөл нь оршин суугчдад хангалттай хоол хүнсээ базаахад нь  ихээхэн нөлөөлдөг атал тус фермерийн газар гайхалтай үр дүнд хүрсэн нь тэмдэглүүштэй баяр болжээ. Арга зүйгээр дэмжлэг үзүүлсэн гэж Бихарын засгийн газар ноён Кумарт талархал илэрхийлсэн бөгөөд Энэтхэгийн Их Хуралд түүнийг дурьдаж байжээ. Түүнчлэн 2014 онд Бихарын засгийн газар Будааг Эрчимжүүлэх Систем буюу БЭС гэж нэрлэсэн энэхүү боловсронгуй аргыг дэлгэрүүлэхэд зориулж 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм.

Одоогийн байдлаар БЭС нь Ази, Африк болон Латин Америкийн 50 гаруй оронд хэрэгжиж байгаа ба дэлхийн нийт 500 сая жижиг фермерүүдэд болон тэднээс хамаарсан 2 тэрбум хүний хувьд хамгийн чухал дэвшил болж байна. Энэ аргыг Жесуйт Прийст, агрономич Фадер Хенри Де Лауланы нар 1980-аад онд Мадагаскарт будаа ургуулах байдалтай танилцсаныхаа дараа боловсруулсан бөгөөд дараах 4 гол зарчмыг баримталдаг. Үүнд: 1.Эрт, хурдан бөгөөд эрүүл ургамлыг тарих; 2. Ургамлын нягтшил нь сийрэг байх; 3. Органик зүйлсээр хөрсний нөхцөлийг сайжруулах; 4. Усыг бага хэмжээгээр хяналттай ашиглах

Тиймээс фермерүүд будааны цөөхөн үрийг хол зайтай байршуулж, бага усалгаа болон хангалттай органик бордоогоор хангаж, үндэснийх нь өсөлтийг дэмжихийн тулд мөн үндэс рүү хангалттай шим тэжээл оруулахын тулд хөрсийг нь агааржуулдаг. БЭС-ийг будаанаас гадна улаан буудай, төмс, чихрийн нишингэ, амтат төмс, улаан лооль, сармис, хаш зэрэг төрөл бүрийн тариалалтад ашигласнаар ургац нь огцом өссөн үзүүлэлт гарчээ.

АНУ-ын Нью Йорк хотын Корнелл Их Сургуулийн дэргэдэх Хүнс, ХАА Хөгжлийн Олон Улсын Институтийн захирал асан, Америкийн профессор Док.Норман Упофф нь БЭС-ийн ач тусыг дэлхий дахинд түгээх ажлыг толгойлж байгаа юм. Тэрээр Корнелл Их Сургуулийн дэргэдэх БЭС Олон Улсын Сүлжээ, Нөөцийн Төв (БЭС-Будаа) –ийн Ахлах Зөвлөгчөөр ажилладаг. Док.Упофф хэлэхдээ “21-р зууны хөдөө аж ахуй янз бүрийн хэлбэрээр явагдах ёстой. Газар, усны нөөц хомсдож, чанар нь буурч, найдвар багатай болж байна. Олон газар нутгийн цаг уурын нөхцөл илүү таагүй болсон. БЭС нь хязгаарлагдмал нөхцөлтэй сая сая айл өрхүүдэд илүү боломжуудыг олгож байгаа юм.” гэжээ.

Фадер Хенри Де Лауланигийн гариг дэлхийд ээлтэй технологийг хүн төрөлхтний тусын тулд дэлгэрүүлэх үйлсэд оролцож байгаа бүх фермерүүд, засгийн газрууд, Док.Норман Упофф, хувь хүмүүс болон БЭС Олон Улсын Сүлжээ, Нөөцийн Төв зэрэг байгууллагуудад бид чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Органик веган тариачны аж ахуй удахгүй бүх хүнд хүрэлцэхээр хэмжээний аюулгүй, эрүүл, ургамлан хүнсээр хангагч стандарт болох болтугай!

 

Орчуулгын эх сурвалж: https://news.godsdirectcontact.net

Санал болгох

Амьтан дээр гоо сайхны бүтээгдэхүүнийг туршихыг хориглов

Хорь гаран жилийн турших хойшлуулалт, урам хугалалт, амьтан хамгаалах байгууллагуудын тэмцлийн эцэст Европын Холбоо энэ хавар гоо сайхны бүтээгдэхүүнийг …