Нүүр / Сайн мэдээ / Их Багшийн гайхамшиг / Их Багш зовлонд өртсөн амьтдад даруй тусалдаг

Их Багш зовлонд өртсөн амьтдад даруй тусалдаг

Авшигтан эгч Корнелиа Матзенер

Лондон, Их Британи (Эх нь Англи хэл дээр)

Их Багш диваажны хаа сайгүй оршигч хүчээ хэд хэдэн удаа тусламж хэрэгтэй амьтдаар дамжуулан харуулсан нь даруй биеллээ олсон залбирлын минь хариу байлаа.

Ийм эхний тохиолдол намайг шувуу хамгаалах газрын ойролцоо амьдарч байхад тохиолдсон юм. Нэг шөнө цэцэрлэгийн маань гадаа амьдардаг бяцхан шувуу аюулд өртсөн дуудлагыг сонсоод гүн нойрноосоо сэрэв. Би ийм төрлийн шувууг урьд нь харж байсан бөгөөд ойролцоох давстай нуурын хажууд ургадаг өндөр өвсөн дээр үүрээ засдагийг нь мэддэг байлаа. Нөгөө шувуу бараг хагас цагийн турш дуугарсаар л байв. Гэнэт би найз минь нэг удаа надад цэцэрлэгт нь амьдардаг нэг шувуу дэгдээхийгээ алдсандаа гашуудан шөнөжингөө уйлсан гэж хэлж байсныг саналаа. Маргааш өглөө нь манай найз бяцхан дэгдээхий нь усан санд живсэн байсныг олсон юм.

Ийм зүйл хашаанд минь буй шувуунд бүү тохиолдоосой гэсэндээ би Их Багшдаа хамаг зүрх сэтгэлээрээ залбиран, хэрэв энэ бяцхан шувууд төөрсөн бол буцаж нийлэхэд нь замчлан, тайвшруулахыг гуйж эхлэв. Даруй уур амьсгал намжиж, шувуу дахин дуугарсангүй. Их Багш тусламж хэрэгтэй амьтанд ийм хурдан тусалсанд сэтгэл минь ихэд хөдөлж, залбирал өчих даруйд биелэгдсэн нь гайхамшиг болохыг мэдэрч байв.

Саяхан болсон тохиолдол бол ээжийнхээ Өмнөд Африк дахь жижиг фермд байх үед болсон юм. Би дахин алсаас сонсогдох бухимдсан амьтны дуудлагаар нойрноосоо сэрэв. Энэ удаад нохой юм уу цөөвөр чоно хавханд орсон мэт сонстож байв. Гадаа саргүй туйлын харанхуй байсан учир би ээжийгээ сэрээж, хөрш айлын фермд хавханд орсон байж болох амьтанд туслахыг гуйв. Бид хэсэг явган хайсны эцэст юу ч олсонгүй, машинаар хайлтаа үргэлжлүүлэхээр шийдэв. Тиймээс бид байшиндаа буцаж очин аавыг сэрээж, нутгийн хогийн цэг рүү хүргүүлэхэд гаслах дуу тэр хавиас гарч буй мэт сонсогдлоо.

Тийнхүү бид тэр хавийн газрыг хоёр цаг орчим самнасны эцэст эрлээ зогсоохоор шийдэв. Энэ үед тэр амьтан нохойн гөлөгтэй илүүтэй адил сонсогдохын сацуу хажуугийн ууланд нааш цааш гүйгээд буй мэт л байлаа. Дараа нь аав бид хоёр буцахаар машиндаа сууж, ээж сүүлчийн удаа уул өөд жаахан явснаа амьтныг дуудав. Би машинд суунгуутаа Их Багш шувууг аврахын төлөөх миний залбиралд хэрхэн тусалсныг санасан тул дахин Түүнд залбирч, билгийн мэлмийдээ маш сайн төвлөрөнгөө “Гуйя, Их Багш аа, хөөрхий амьтныг ээж рүү нь хөтлөн аваачина уу.” гэж хэллээ. Хэсэг байж байгаад би ээж рүүгээ хараад ямар нэг юм олсон эсэхийг асуухад ээж “Тийм ээ!” гэв. Энэ амьтан бол турьгүй, төрөөд зургаан долоо хоногоос хэтрээгүй хав хар гөлөг байлаа. Бяцхан тэр амьтныг бид шөнийн харанхуйд бутан дотроос олж билээ. Зөвхөн Их Багш л ийм нөхцөлд тэр гөлөгийг олоход бидэнд тусалсан нь гарцаагүй!
Ийм нэгэн гайхамшиг тохиолдоход би туйлын их баярлаж билээ. Дахин залбирахад минь хариу нь даруй ирсэн бөгөөд бусад төрөлтний төлөөх бидний чин сэтгэлийн залбиралд тэр даруй хариу ирдэг болохыг Их Багш харуулж буйг би мэдэрсэн юм. Тэрбээр амьтдыг нөхцөл болзолгүй хайрлаж, тусалж байдагт нь миний сэтгэл гүнээ хөдөлдөг.
Бидний зэргэлдээ оршигч төрөлтнүүдийг ийнхүү их хайрлаж, эелдэг ханддагт тань баярлалаа, Их Багш аа.

Эх сурвалж:  The Supreme Master Ching Hai News No. 159

Санал болгох

Дүпүний машин ба Хайрын дуу

1. Дүпүний машин …Тэр мөчид Багшийн хувилгаан дүр түүний гэрт үнэхээр физик байдлаар байгаа мэт …