Нүүр / ВЕГАН АМЬДРАЛ / Веган мэдээ / Италийн Турин хотын шинэ дарга хотоо цагаан болон веган хоолтой болгохыг зорьж байна

Италийн Турин хотын шинэ дарга хотоо цагаан болон веган хоолтой болгохыг зорьж байна

Саяхан сонгогдсон Италийн Турин хотын Дарга, Хүндэт Чиара Аппендино хотынхоо шинэ төлөвлөгөөнд веган болон цагаан хоолыг тэргүүлэх чиглэл болгон ийнхүү дэмжиж байна:

“Веган болон цагаан хоолыг дэмжих нь байгаль орчин, иргэдийн эрүүл мэнд болон амьтдын аюулгүй байдлыг хамгаалахын төлөөх үндсэн үйл ажиллагаа юм.”

Хотын Дарга Аппендино болон хотын шинэ зөвлөл сургуулийн хүүхдүүдэд амьтны гаралтай бүтээгдэхүүнийг багасгахад гарах эрүүл мэндийн ач тус, мах болон сүүн бүтээгдэхүүний хэрэглээний байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллүүд болон ургамлын гаралтай бүтээгдэхүүнтэй харьцуулахад махны зориулалтаар мал амьтдыг өсгөн үржүүлэхэд үлэмж их хэмжээний ус зарцуулагддаг тухай зааж сургах байдлаар илүү тэжээллэг, энэрэнгүй хүнс идэхийг хөхүүлэн дэмжихээр төлөвлөж байгаа аж. Хотын байгаль орчны асуудал хариуцсан шинэ ажилтан, олон жил цагаан хоолтон байгаа Стефаниа Гианнуззи хэлэхдээ,

“Хүнсэндээ бид юу сонгож идэж байгаа нь байгаль орчинд нөлөөлдөг гэдэг нь миний үзэл бодол биш, энэ бол НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллагын дүгнэлт юм.”

Сүүлийн жилүүдэд Турин хотод 30 гаруй веган болон цагаан хоолны ресторанууд үүд хаалгаа нээж, нутгийн өвөрмөц амт чанарыг хэдийнээ хөгжүүлсэн гэдгээ харуулж эхэллээ. Хотын дарга Аппендино “Таван Од Хөдөлгөөн” намын гишүүн бөгөөд энэ нам нь байгаль орчны удирдлага хяналтыг дэмжин ажилладаг байна. Телевизийн инээдмийн жүжигчин асан, намыг үндэслэгч Бэппэ Грилло өөрийн блогтоо цагаан хоолны ач тусыг үргэлж сайшаан магтдаг. Тэрээр блогтоо фирмийн мал аж ахуйн байгаль орчинд үзүүлэх хор хохирлыг дэлгэрэнгүй үзүүлдэг баримтат кино болох “Cowspiracy”-г бас тавьсан байдаг.

Амьтдын сайн сайхны төлөө, байгаль орчин, ард иргэдээ хамгаалахын төлөө ургамлын гаралтай хоол хүнсийг дэмжин таниулж байгаа Хотын Дарга Аппедино, Турин Хотын Зөвлөл болон Таван Од Хөдөлгөөн Намд баяр хүргэе. Та бүхний хичээл зүтгэл тус бүс нутагт байгаль орчинд ээлтэй, амар амгалан веган амьдралын шилжилтийг авчрах болтугай.

 

Орчуулгын эх сурвалж: https://news.godsdirectcontact.net

Санал болгох

Веган хоол хийж сурцгаая

Зөвхөн ногоогоор хийх эрүүл, амттай хоолнуудын жоруудыг эндээс...