Нүүр / Сайн мэдээ / Дэлхийн бүтээлч нэвтрүүлгийн суваг Суприм Мастер Телевиз цацагдаж эхэллээ

Дэлхийн бүтээлч нэвтрүүлгийн суваг Суприм Мастер Телевиз цацагдаж эхэллээ

Cуприм Мастер Телевиз нь хүн төрөлхтний гарамгай үлгэр дуурайлал, эрхэм ариун амьдралын хэв маягийг сурталчлан түгээх, мөн энх тайвныг уриалан дэмжсэн хөтөлбөр, бүтээлч мэдээ, мэдээлэлд анхаарлаа хандуулдаг дэлхий дахины суваг билээ. Тус телевиз нь сайн үйлс болон энх тайванч үйл хэргийг дэлгэрүүлэхийг онцгойлон зорьдог. Тоглолт үзвэр, кино, мэдээ, баримтат кино, амьдралын хэв маяг, соёл уламжлал зэрэг олон төрлийн өөдрөг хөтөлбөр бүхий өнгөлөг, өргөн хүрээг хамарсан цувралууд нь цоо шинэ, утга төгөлдөр нэвтрүүлгүүдээр тасралтгүй баяжсаар байна.

Энх тайвныг тогтоох үйл хэргийг газар дээрээс нь нэвтрүүлэхээс гадна ерөнхийлөгч нар, алдартнууд болон хосгүй ажил, бүтээл туурвисан эгэл жирийн хүмүүстэй ярилцлага хийх зэргээр Суприм Мастер Телевиз нь орон орны онцлог сайхнаар дэлхийн соёл уламжлалуудыг дэлгэн харуулж, тэдгээрийг танин мэдэх гүүр нь болж, дэлхий дахинаа байнгын үзэгчидтэй болсоор байгаа билээ.

Энэхүү суваг нь одоогийн байдлаар Англи хэл дээр, 42 хэлний хадмал орчуулгатайгаар цацагдаж байгаа нь телевизийн түүхэнд урьд хожид байгаагүй ололт амжилт юм. Хөтөлбөрийг Араб, Ау Лак буюу Вьетнам, Болгар, Хятад, Хорват, Чех, Голланд, Эстони, Франц, Герман, Грек, Гуджарати, Еврей, Хинди, Унгар, Индонези, Итали, Япон, Солонгос, Малайз, Монгол, Перс, Польш, Португал, Пунжаб, Румын, Орос, Синигал, Словени, Испани, Швед, Тамил, Тайланд, Турк, Урду, Зулу хэл дээр үзэх боломжтой ба бусад хэлний сонголтууд удахгүй нэмэгдэх болно.

Суприм Мастер Телевиз нь өдөр бүр 24 цагаар, дэлхий дахинаа онлайнаар www.SupremeMasterTV.com хаягаар үнэ төлбөргүй, шууд цацагдаж байгаа дэлхийн хосгүй бүтээлч суваг билээ. Суприм Мастер Телевизийн сурталчилгаануудыг ТАЙМ сэтгүүл, Өнөөдөр АНУ, Гардиан, Франкфуртер Алгемайне, Ле Монд зэрэг дэлхий дахины томоохон сонин хэвлэлүүдээс харж болно.  

СУПРИМ МАСТЕР ТЕЛЕВИЗИЙН НЭВТРҮҮЛГҮҮДИЙН ЖАГСААЛТ: 

  • Онцлох Мэдээ – Олны анхаарлыг нийгмийн чухал асуудлуудад хандуулж, сайн үйлсийг өргөмжилж, дэлхийн өнцөг булан бүрээс баяртай мэдээ мэдээллийг хуваалцдаг.
  • Мэргэн Сургаал –  дэлхийн өөр өөр шашнуудын сургаал номлолуудыг болон дэлхийн нэрт хүмүүнлэг үйлстэн, хүндтэй оюун санааны их багш, авьяас билэгт уран бүтээлч Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн айлдваруудыг хүргэдэг. Энэ нь таны амьдралыг тэтгэж, урам зориг хайрлах болно.
  • Урлагийн Ертөнцөөр Аялахуй бол дэлхий дахины цоглог, эрч хүчтэй үзүүлбэрүүд бүхий цэнгээнт хөтөлбөрүүдийг толилуулдаг шагналт цуврал нэвтрүүлэг юм. Удаан хугацааны турш цацагдаж буй энэхүү телевизийн хөтөлбөрийг АНУ-д 90 сая хүртэл үзэгчид  байнга хүлээн авч үзэж байгаа.
  • Веганизм – Эрхэм Амьдралын Зам Мөр хоолны нэвтрүүлгүүд, анагаахын болон шим тэжээлийн мэргэжилтнүүд, алдартнуудтай хийсэн ярилцлагаар дамжуулан та бүхэнд яагаад, хэрхэн веган амьдралын хэв маягийг хэвшүүлэхийг харуулдаг.
  • Бидэнтэй Зэрэгцэн Орших Амьтдын Eртөнц бидний анд найз болох амьтдыг асрах үр өгөөжтэй, хайр энэрэлтэй арга замуудыг үзүүлдэг. Энэ хөтөлбөрөөр амьтдын үнэнч хайр, оюун ухааныг илчилсэн сэтгэл хөдлөм бодит түүхүүд мөн гарах болно.
  • Гараг Дэлхий: Бидний Хайртай Гэр Орон. Үзэсгэлэнт гарагаа хүндэтгэх үүднээс түүний үнэт нөөц баялгийг хамгаалах төрөл бүрийн аргуудыг энэ нэвтрүүлгээр хүргэдэг. Бидний гэр орон болсон гайхамшгийн орон – хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах тулгамдсан цаг үе ирээд байна.
  • Багш Шавийн Шүтэлцээ нь төрөл бүрийн шашнуудын ариун судар номын ишлэлүүдийг хүргэхийн зэрэгцээ Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай зэрэг гэгээрсэн Их Багш нар болон сүнслэг бясалгагчдын хоорондын үнэн сэтгэлийн харилцаа болох өдөр тутмын амьдралаас орчлон ертөнцийн нууц хүртэл олон сэдвүүдийг хамарсан харилцан яриаг цухас харуулдаг.
  • Эрүүл Аж Төрөхүй нь эрүүл мэнд, дасгал хөдөлгөөн, шим тэжээлийн тал дээр  урьдчилан сэргийлэх болон цогц арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг өгдөг.
  • Кино Дэлгэц сүүлийн үеийн зарим нэг кинонуудаас гадна хүмүүсийн дуртай сонгодог, урам зориг хайрласан кинонуудыг танилцуулна.
  • Веган Элитүүд. Өнгөрсөн болон өнөө цагийн цагаан, ногоон хоолтнууд болон тэдний энэрэнгүй амьдралын хэв маягийн талаар өгүүлнэ.
  • Биднийг Хүрээлэн буй Дэлхий Ертөнц очвол зохилтой алдартай ариун газруудыг нээн танилцуулах дэлхийг тойрсон аялал.
  • Амжилтын Үлгэр Дууриалал өөрийн амжилтаараа бусдад болон дэлхий дахинд тусалж байгаа хүмүүсийг онцолдог.
  • Гэгээлэг Цэнгүүн нь сэтгэл санааг өргөж, сүнсийг тэтгэх урам зориг хайрласан баримтат кино болон кино бүтээл, ер бусын ярилцлагуудыг хүргэдэг.
  • Шинжлэх Ухаан ба Сүнслэг Амьдрал. Шинжлэх ухаан ба сүнслэг оршнолын ижил төсөөтэй талууд болон уялдаа холбоо нь сонирхол татахуйц бөгөөд энэ цувралаар энэхүү сонирхолтой харилцан шүтэлцээг судална.
  • Сайн Хүмүүс, Сайн Үйлс Нийгмийг төгөлдөржүүлэхийн төлөө энэрэнгүй үзэл санааг эрхэмлэж, хүмүүст ач тусаа хүргэж буй орчин цагийн баатруудыг алдаршуулна.
  • Алтан Эриний Технологи– хүн төрөлхтөнд ач тусаа үзүүлэх эрхэм дээд үзэл санаа бүхий хамгийн сүүлийн үеийн шинэлэг технологиудыг танилцуулна.
  • Бидний Эрхэм Угсаа бол веганизм-д суурилсан соёл уламжлал, шашин шүтлэг, оюун санааны тусгал билээ.

Дэлхий дахин дахь үзэгчдийн чин сэтгэлийн үгс 

Дараах Өмнөх

Ийм ач тустай, эерэг телевизийн сайтыг бүтээсэн та бүгдэд гүн талархлаа дэвшүүлье. Суприм Мастер ТВ-ийг үзэхээр бие биедээ болон үзэсгэлэнт гариг дэлхийдээ туслахын төлөө хүмүүсийн хийж байгаа бүхий л эерэг үйлсийн дэргэд миний бүхий л санаа зовнил дэндүү өчүүхэн санагдаж байна.”

C.C., Эврика-Спрингс, США

 

“Танай бүх эерэг мэдээ, хөтөлбөрүүд, онцгой сайн дуу хөгжим намайг өдөр бүр итгэл найдвар, эрч хүчээр дүүргэдэг. Эх дэлхийд, хүн төрөлхтөнд энэрэл, хайр, буянтай илүү сайхан гэрэл гэгээтэй ирээдүйг эргэлзээгүй авчрах эдгээр бүх эерэг хөтөлбөрүүдтэй олон ТВ суваг бий болно гэж НАЙДЪЯ.”

DL, Малайз

Ийм ач тустай, эерэг телевизийн сайтыг бүтээсэн та бүгдэд гүн талархлаа дэвшүүлье. Суприм Мастер ТВ-ийг үзэхээр бие биедээ болон үзэсгэлэнт гариг дэлхийдээ туслахын төлөө хүмүүсийн хийж байгаа бүхий л эерэг үйлсийн дэргэд миний бүхий л санаа зовнил дэндүү өчүүхэн санагдаж байна.”

C.C., Эврика-Спрингс, США

“Бид өдөр бүр та бүхнийг Гуанакастагийн Либериягаас үзэж байна. Манай гэр бүл өдөр бүр та бүхнийг интернетээр тэсэн ядан хүлээдэг. Танай суваг-гаригт тохиолдож болох хамгийн сайхан зүйл билээ.”

Патрисия, Мария Паула ба Мэри Энн, Коста-Рика

“Суприм Мастер Телевиз” бол миний үзэж байсан хамгийн шилдэг телевиз юм.

Самуэль, Уганда

“Та бүхэн – Суприм Мастер телевиз хамгийн шилдэг нь биш ч гэлээ, хамгийн АНХДАГЧ нь гэж хэлэхдээ би баяртай байна. Ингэж нэг диваажингаас цацагдаж буй ТВ суваг бий боллоо. Нигүүлсэл, хайрыг толилуулж байгаа цорын ганц суваг, сайн сайхан дэлхийн төлөөх эерэг мэдээ, мэдээллийг хүргэж буй анхны суваг учраас харьцуулалт хийхийн аргагүй билээ.”

Мехрдад, Иран

“Би танай телевизийн хөтөлбөрийг бараг өдөр шөнө алгасалгүй үздэг, үнэхээр дуртай. Бүх зүйл нь сэтгэл мхөдөлгөдөг. Хэтийдсэн гоо сайхан, хайрын улмаас дандаа нулимс минь урсдаг, ялангуяа амьтадтай холбоотой зүйлсийг харахаар. Та нарыг “Үзсэнд баярлалаа” гэж хэлэхэд харин би “Нэвтрүүлсэнд баярлалаа” гэж хэлдэг.”

Томас Хайдер, Герман

Дараах Өмнөх

 

И-мэйл: info@SupremeMasterTV.com

Веб хаяг: www.SupremeMasterTV.com

Санал болгох

Үхэл цэг биш таслал

Үхэл гэж юу болох, үхлийн дараа амьдрал байдаг эсэх, үхлийн дараах буяныг хэрхэн хийвэл зохих талаар Буддын томоохон лам нар болон олон эрдэмтэн судлаачдын оролцсон "ҮХЭЛ ЦЭГ БИШ ТАСЛАЛ" нэвтрүүлгийг та доорх цагийн хуваарийн дагуу хүлээн авч үзнэ үү.