Нүүр / БЯСАЛГАЛ / Дотоодын Гэрэл Аялгууны Бясалгал буюу Гуань Инь Аргын ач тус

Дотоодын Гэрэл Аялгууны Бясалгал буюу Гуань Инь Аргын ач тус

Бид яагаад Гэрэл Аялгууны бясалгал хийдэг вэ? Учир нь бид ертөнцийн бүх зүйлсийг ойлгохыг хүсэж буй учраас юм. Энэхүү нарны бодит гэрлээс хэтийдсэн илүү агуу, тод, үзэсгэлэнтэй Гэрэл бий. Энэ дэлхийн үг хэлнээс хэтийдсэн илүү агуу, үзэсгэлэнтэй Хэл гэж бий. Энэ Хэл, энэ Аялгууг сурсныхаа дараа бид бүх хэлийг, хүн төрөлхтний хэлүүд төдийгүй бүх төрөлтнүүдийн ярьдаг хэлийг ойлгох болно.

…..

Гэрэл Аялгууны бясалгал хийснээр бидний хэлбэлзэл маш хурдан болж, яг л залуу хүмүүс шиг илүү эрч хүчтэй болдог. Бид улам цовоо сэргэлэн болж, асуудал бэрхшээлийг хялбархан шийдэж, залуу хүмүүс шиг ухаан сэргэг болдог. Тийм болохоор үүнийг залуужиж байна гэж хэлж болно.

…..

Гэрэл Аялгууны бясалгал хийснээр бид өөрсдийн оюуны төлөв байдал, ойлголт, билэг ухаанаа өөрчилдөг ба бие махбодын эрхтэн, эд эс сэргэж, бохирдлоосоо цэвэрлэгддэг. Бидэнд бясалгах цаг байхгүй бол эдгээр өөрчлөлтүүд явагдахгүй. Хэрвээ олон түмний төлөө шаргуу ажилладаг бол эсвэл дэндүү туйлдаж ядарсан үед эдгээр өөрчлөлтүүд харагдахгүй. Тиймгүй бол бясалгал хийх бүрд бидний бүхий л эд эс шинэчлэгддэг, тиймээс бид “хүүхэд насандаа эргэн очих” гэж хэлдэг юм.  Бид зөвхөн оюун ухааны түвшинд залуужаад зогсохгүй бие махбодын түвшинд бас залууждаг. Улам эрүүлжиж, бие уян хатан болж, арьс илүү зөөлөн болдог. Бүх хортой бодисууд арилснаар, өдрөөс өдөрт улам сайхан харагддаг.

Гуань Инь аргаас өөр ийм хурдан, гайхалтай өөрчлөлтүүдийг авчирдаг өөр аргыг би мэдэхгүй. Та бүгдийн мэдэж байгаачлан нийгэмд хүмүүсийг залуужуулдаг гэгддэг олон төрлийн дасгал, тамиржуулах эм, тоснууд байдаг.  Гэвч үр дүн нь гайхалтай байгаагүй, эм, тоснуудыг зардаг хүмүүс нь өөрсдөө хүртэл хөгширдөг. (Багш болон бүгд инээлдэв) Тэд мөн хөөрхөн харагддаггүй. Тийм биз? (Тийм)

…..

Энэ үнэн гэдгийг би та нарт хэлж байна, энэ бол бидэнд тохиолдсон хамгийн гайхамшигтай зүйл: Дотоодын Гэрэл Аялгууны бясалгал. Заримдаа та нар их зүйлийг мартдаг, эсвэл ямар нэгэн асуудал бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэхээ мэддэггүй, харин хэсэг зуур бясалгахад, эхлээд Гэрэл дээр бясалгаж, дараа нь Аялгуу ажсаны дараа бүх зүйлс тан дээр маш хурдан ирдэг. Ингэж та мэддэг. Тийм учраас “Эхлээд Бурханы орныг эрж хай.” Бясалга! Эхлээд бясалга тэгвэл бусад бүх зүйлс ирдэг. Хэрвээ тухайн үед ирэхгүй бол “танд тэр хэрэггүй” гэсэн үг.

…..

Дотоодын Гэрэл Аялгууны бясалгал бол бас нэг төрлийн тулааны урлаг юм. Энэ тулааны урлагаар бид өөрсдийн гадна, дотно орших бүх л сөрөг хүчийг ялан дийлж чадна.

…..

Бидний дотоодын Багш агуу билэг ухаантай. Өөртөө гай тарих, бусдын хэрэгт оролцох, энэ дэлхийн хуулийг зөрчихөөс сэргийлэхийн тулд бидний юу хийх ёстойг болон юуг хэрэглэвэл зохилтойг Тэр мэддэг. Энэ бол бидний оюун ухаанд бүртгэгдсэн маш хязгаарлагдмал ид шидийн хүчнээс ялгаатай юм. Бид тодорхой хэдэн шидийн хүч мэддэг бол тэд л бидэнд байдаг. Хэрвээ бид Гэрэл Аялгууны Аргаар бясалган ид шидийн хүчийг олж авбал эдгээрийг ойлгоход бэрх  бөгөөд бид харилцан адилгүй нөхцөл байдалд өөр өөр хүчийг ашиглаж чадна.

Энэхүү агуу билэг ухаангүйгээр бид сүнслэг бясалгалд амархан төөрч будилдаг. Сайн багшгүйгээр, бид дорхноо төөрөлддөг. Тиймээс бид зарим хэсгийг л сурч мэддэг бөгөөд бүрэн төгсийг нь бус, зөвхөн тэр хэсгээ л дагаж мөрддөг. Олон шашнуудад маш олон техник, ид шид, энийг ч тэрийг ч сурахыг чухалчилдаг; тэд уг чанараа олж нээх талаар онцолдоггүй.

…..

Хэрвээ хүн бүр Дотоодын Гэрэл Аялгууны бясалгалын аргаар хичээллэвэл маш аз жаргалтай, сэтгэл дүүрэн хангалуун болж, дайн дажин гэж үгүй, аливаа гачигдал дутагдал үгүй болно. Учир нь асуудал бэрхшээл уг язгуур үндэснээсээ шийдвэрлэгддэг.

…..

Дотоодын Гэрэл Аялгууны бясалгалын аргад нэгдсэний дараа бидэнд нийтлэг нэг л хэл байх болно. Бидний хувьд харилцан ойлголцоход тун хялбар болдгийн учир гэвэл бид бусдад өгөх, үйлчлэх гэсэн нэгэн ижил санаа, зорилгоо хуваалцдагт оршино.

…..

Зөвхөн Дотоодын Гэрэл Аялгууны бясалгалын арга л хүмүүсийг энэ хүсэл шуналаас ангижруулж чадна. Үйлийн үрийн ямар хүч байх нь хамаагүй. Хэрвээ та Гэрэл Аялгууны бясалгалаар хичээллэдэг бол бүх зүйлийг арчин устгах болно. Таныг бүхий л уруу таталтууд, хүсэл шуналд дүлий болгодог. Таныг аливаа бүхнээс дээш татдаг, яг л дүрэлзэн буй гал юм уу хөлдөм хүйтэн устай далайд буй хүнийг нисдэг тэргээр шууд татан гаргахтай адил юм. Тиймээс хэр их гал, хэр их ус байх нь хамаагүй, танд гэмгүй. Энэ бол Дотоодын Гэрэл Аялгууны бясалгалын аргын үнэ цэнэ юм.

…..

Авшиг бол сая жилд ганц тохиох боломж юм. Хэрвээ та үүний утга учрыг мэдэхгүй бол ядаж л нүд аних мөчдөө ойлгох болно. Тэр цагт таны хажууд хэн ч байхгүй, хэн ч хамт явахгүй. Хэчнээн мөнгөөр ч хүч чадал худалдан авч дийлэхгүй. Ямар ч албан тушаал таныг тамын галаас хамгаалж үл чадна. Тэр үед тан дээр зөвхөн Их Багш л ирэх бөгөөд тийнхүү та мэдэх болно.

…..

Авшиг хүртсэний дараа, дотоодын гэрэл маань Бурханы Орныг үзүүлж, жинхэнэ Гэр лүү маань замчлан урагш гэрэлтэх болно. Бид өөрсдийн жинхэнэ уг дүрээ урьд нь энэ дэлхий дээр хэзээ ч амсаж байгаагүй тийм их аз жаргалтайгаар олж нээх болно. Урьд нь хөгжүүлэх гэж хичээж байсан ч бүрэн төгс болгож ер чадаагүй бүхий л гоо үзэсгэлэн, сайн чанараар бид бялхах болно. Бидэнд байдаг ч өдийг хүртэл ашиглаж чаддаггүй байсан бүхий л билэг ухааныг маань Диваажны сургаал дотоодын хэлээр дамжуулан сэргээх болно. Ийнхүү бид хамгийн сэтгэл хангалуун хүн болох бөгөөд энэ дэлхийн юу ч үүнтэй адил үр шимийг өгч чадахгүй.

…..

Авшиг хүртсэний дараа танд дотоодын тусламж, хамгаалал байдаг, гадаад холбоо ч мөн бий. Дотоодынх нь бясалгах үедээ Их Багш тусалж байгааг харах юм уу танд гэрэл үзэгдэж, сайхан мэдрэмжтэй, таатай, аз жаргалтай болж болох юм. Билэг ухаан тань өдрөөс өдөрт улам бүр нэмэгдэж, хайр энэрэл тань зах хязгааргүй тэлж байгааг мэдрэх болно. Энэ үед та энэхүү арга амжилттай, маш ач тустай болохыг мэднэ. Тиймгүй бол үүнийг хэрхэн үнэлэх билээ, хэрвээ хүн бүр танд ямар нэгэн зүйл хий, нүдээ аниад үүнд итгэ гэж хэлчхээд баталгаа өгөхгүй бол яах вэ? Баталгааг бид заавал өгөх учиртай. Баталгааг та шаардах учиртай. Авшгийн үед баталгааг танд өгдөг, агшин зуур тэгээд цаашдаа үргэлж, өдөр бүр. Та асуудалд орсон үедээ, аваарт орсон үедээ, хандах ямар ч хүнгүй болсон үедээ гайхамшгийг биеэрээ үзэх болно. Энэ үед та Бурханы хүчийг ойлгож мэдэх болно. Энэ үедээ та Бурханд хайртай гэдгээ мэдэх болно. Энэ үед Бурхан таныг хайрлан хамгаалж байдгийг мэдэх болно. Үгүй бол та яаж мэдэх билээ? Бурхан оршдогийг хэрхэн мэдэх билээ! Түүнийг олж харахгүй юм бол эсвэл тусламж хэрэгтэй үедээ аврал, хамгаалал хүртэхгүй юм бол Бурханы хэрэг юу байна? Тэнд хэн нэгэн байгаа гэдгийг бид мэдрэх учиртай. Тийм болохоор л Бурханыг шүтдэг юм, Христийн шашинтнаас ч илүү, учир нь Дотоодын Гэрэл Аялгууны Аргаар бясалгасныхаа дараа бид Бурханы мэддэгийг мэдэж, амьдралынхаа хором мөч бүрд адислал хамгааллыг хүчийг харж, мэдэрч, хүртэж байдаг.

…..

Бид өвдсөн үедээ эхлээд үүнийг хүлээн зөвшөөрөхийг хичээх хэрэгтэй, дараа нь эдгээх арга хай. Юмсыг анагаах ямар нэг арга байж л таарна. Энэ бүхнээс илүүтэйгээр Хамгийн Дээд Хүчнээс тусламж гуйн залбирах хэрэгтэй. Бид залбирдаг л даа, гэхдээ гүн гүнзгий залбир. Зарим үед тухайн өвчин бидний хийсэн ямар нэг буруу зүйл юм уу хэн нэгний гадаад үзэмжид хор учруулсан, өнгөрсөн үйл үр, урьдын хариу үйлдэл, өр төлөөснөөс үүдсэн байдаг. Тиймээс одоо энэ үр дагаврыг амсах ёстой болдог. Гэхдээ хэсэг хугацааны дараа үйл үр барагдсан бол дээрдэж эхэлдэг. Арьсны өвчнийг анагаах олон арга байдаг. Арьс нь маш таагүй харагддаг олон хүнийг би харж байсан, гэхдээ үүнийг эмчлэх эмчилгээ байдаг. Тиймээс магадгүй та сайн эрж хайгаагүй байх. Эмчлэх өөр олон аргыг асууж сураглах хэрэгтэй, эсвэл нөхөртөө залбир, бясалга гэж хэлээрэй.

Авшиг өвчнийг тань, эсвэл нөхрийн тань өвчнийг анагаана гэж би хэлж чадахгүй, яагаад гэвэл би хүмүүсийг бүлэгтээ зөвхөн бие махбодын байдлаас үүдэн ирүүлэхийг хүсэхгүй байна. Таныг гэтэлгэхэд энэ хангалттай бус, учир нь бид бүхнийг өгөгч Бурханыг хүсэхийн оронд эд материалаас зуурсаар байдаг. Бид Бурханыг үнэн голоосоо хүссэн үед Тэр өгөх болно. Бид ердөө юмсыг хүсвэл, санааг минь ойлгож байна уу? Заримдаа Тэр өгдөг ч, заримдаа үгүй. Энэ л асуудал юм.

                                                Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн сургаалын цуглуулга

      Эх сурвалж: www.godsdirectcontact.com/teachings/BENEFITSbenefits.html

Ариун судрууд агуу гэгээрсэн Багш нарын амьд ахуй үед гэрчлэгдсэн гайхамшгаар дүүрэн. Бидний ид шид гэж нэрлэх тайлбарлашгүй үйл явдал өдгөө ч тохиолддог уу? Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн дотоодын гэрэл аялгууны бясалгалын удирдамжаар манай нийгэмлэгийн дэлхий дахины гишүүд өдөр тутмын амьдралдаа ер бусын тохиолдлуудтай учирсан байдаг. Ийм онцгой агшнууд бол жинхэнэ Их Багшийн адис ивээл буусан мөчүүд билээ. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай шавь нарынхаа гайхамшгийг тэдний эргэн сэргэсэн сүр жавхлан, Бурхантай өдөр тутам холбогдож буйгаас аяндаа гардаг үр дүн гэж үргэлж хэлдэг. Тэрээр хэлэхдээ: Таныг залбирах тоолонд гайхамшиг үргэлж тохионо. Учир нь та нинжин сэтгэл болоод гайхамшгийн зүгт байна. Бид бас өөрсдөө гайхамшиг юм. Бид дотоодынхоо энэхүү гайхамшигт хүчийг хэрхэн ашиглахыг мэдвэл бүх л хүчийг эзэмшиж, төсөөлж чадах бүхий л ид шид, агуу хүчийг олох болно.

Сүнслэг зам мөрт тохиолдсон ГАЙХАМШГУУДЫГ энд дарж уншина уу.

Санал болгох

Таван Сахил

1. Сэрэл мэдрэлтэй амьтны амийг бүү хөнөө. 2. Худал бүү ярь. 3. Өөрийн биш юмыг …