Нүүр / Сургаал / БИЛЭГ ОЮУНЫ СУВД / Гурван төрлийн бясалгагч

Гурван төрлийн бясалгагч

Гурван төрлийн оюун санааны бясалгагч байдаг. Эхний төрөл нь Бурханд итгэдэг, Бурхны үгийг дагагч. Хоёр дахь төрөл нь Бурхны төлөө ажилладаг. Гурав дахь төрөл буюу хамгийн өндөр нь Бурхантай нэг байдаг. Эдгээр Бурхантай нэг буюу Бурхан болсон хүмүүс нь энэхүү байдлыг аяндаа олж авдаг, хүсэн хүлээснээс биш юм. Мэдээж тэд чин сэтгэлтэй, гэхдээ ямар нэгэн зүйл хүсэн хүлээн горьддоггүй. Чин сэтгэл нь горьдлогоос өөр юм. Энэ хоёрын ялгааг яаж тайлбарлаж өгөхөө мэдэхгүй байна. Гэхдээ энэ нь аяндаа ирдэг юм. Үүнийг үгээр тайлбарлахад хэцүү. Заримдаа бид будлиж магадгүй бөгөөд горьдлогыг чин сэтгэл гэж бодно, гэхдээ тэд үнэндээ ялгаатай. Эхний төрлийн бясалгагчид Бурхныг шүтдэг, Бурхны үгийг дагах дуртай бөгөөд үүндээ сэтгэл хангалуун байдаг. Тэд Бурхныг өдөр бүр бишрэн шүтэж тэднээс илүү өндөр хэн нэгэн Бурхан байдаг ба өөрсдийг нь халамжилж байдаг гэж бодохдоо тэд өдөр бүр Бурхандаа залбирч чадаж байвал аз жаргалтай байж бусад зүйлсийн талаас асууж шалгаадаггүй. Энэ бол эхний төрөл.    

Хоёр дахь төрлийн оюун санааны бясалгагчид нь Бурхныг таньдаг, тийм болохоор Бурхны төлөө ажиллах дуртай. Тэдний хийсэн болгон нь Бурхны төлөө байдаг юм. Тэд хэсэг ажилласныхаа дараа өөрсдийн ажилдаа Бурхнаас ч илүү дуртай болдог. Тиймээс тэд хийх өшөө олон ажлуудыг олж эхэлдэг ба Бурхны төлөө ажиллаж байгаа гэсэн зорилгоо умартаж мартдаг. Ийм төрлийн оюун санааны бясалгагчид нь маш их гавьяа зүтгэл/буян хурааж чадна. Тэд хамаг амьтныг гэтэлгэх олон сайн үйлсийг бүтээж чадна, жишээ нь: лекц тавих, сүм хийд барих, гэлэн, гэлэнмаа болох гэх мэт. Тэднийг удаан хугацаагаар ингэж ажилласны дараа хүмүүс тэднийг шүтэн, дээдлэн хүндэтгэж магадгүй бөгөөд тэднийг сайн санаатай гэж боддог. Хүмүүс тэднийг магтсаар байна байх. Хүмүүс тэднийг магтах тусам, тэд өөрсдийн ажилдаа улам өөгшинө. Аажмаар тэд сайн үйлс бүтээх үйлсэд уягдаж эндээсээ хойш Бурхантай нэг болох боломжгүй бодог.

Энэ хоёр төлийн оюун санааны бясалгагчид нь хамгийн өндөр түвшинд хүрч чадахгүй, яагаад гэвэл нэг нь Бурхныг шүтэхэд, нөгөө нь Бурхны таалалд нийцүүлэхийн тулд ажиллан хүлэгддэг байна.

Гурав дахь төрлийн оюун 1174093336_1386335159санааны бясалгагч нь Бурхныг бас биширч, түүний таалалд нийцүүлэн сайн үйлс хийх боловч эдгээр нь бол хоёрдогч зүйл гэдгийг тэд мэддэг. Тэдэнд хамгийн сонирхолтой нь “Бурхан гэж хэн бэ?” Тэд зөвхөн Бурхныг шүтэх юм уу ажилласнаараа таалалд нь нийцэхийг хүсдэггүй, тэд харин Бурхантай уулзахын тулд түүнийг мэдэхийг хүснэ. Ийм төрлийн оюун санааны бясалгагчид нь эцсийн эцэст Бурхантай нэг болох юм. Гэхдээ энэ түвшинд маш цөөхөн хүн хүрч чадна. Үүний талаар ярих нь амархан, харин ойлгох ухамсарлахад хэцүү.

Бид өдөр бүр бясалгалдаа юу олж үзэх нь манай дотоод чанарыг зааж байдаг. Хэрэв бид гэрэл харвал, бид өөрсдийгөө гэрэл байна гэж мэднэ. Хэрэв харанхуйг харвал манай дотоод чанар одоо хүртэл харанхуй дунд байна гэдгийг мэдэж авна. Тэгсэн ч бид өөрсдийн оюун санааны бясалгалаа ганц өдөр ч зогсоож үл болно. Бид оролдлогоо хэвээр хадгалах ёстой, энэ нь яг бид өдөр бүр идэж уух ёстойн нэгэн адил ба бид нэг өдрөөр идэхээ зогсоож чаддаггүйтэй ижил юм. Яах вэ, ганц өдөр идэхгүй байхад зүгээр байж магадгүй, харин олон өдрөөр чадахгүй. Ийм зүйл оюун санааны бясалгалд хамаарна.

Бид цагаан хоолтон байж, өдөр бүр 2 цаг хагас бясалгах нь уйтгартай гэж бодож байж магадгүй. Гэхдээ бид өдөр бүр иддэг, харин яагаад идэхээс ядраагүй юм бол? Хоол өдөр бүр ижил байхад бид одоо болтол идсээр л байна, яагаад гэвэл манай бие махбод өсөх хэрэгтэй, манай эд эс тэжээгдэх хэрэгтэй байгаа учраас юм. Үүнтэй адилаар өдөр бүр бид 2 цаг хагас бясалгадаг, өдөр бүр ижил ингэж хийдэг, яагаад гэвэл манай сүнсэнд хөгжихөд энэ хэрэгтэй юм. Оюун санааны бясалгал нь хэцүү төвөгтэй, оюун санааны бясалгал хийхийн тулд энэ гараа өнөөдөр сэтгэлийн илэрхийлэл, маргааш толгойгоо сэтгэлийн илэрхийлэл, өөр нэгэн хоолыг нөгөөдөр сэтгэлийн илэрхийлэл болгох ёстой гэж битгий бодоорой. Үгүй, та нар тэгэх хэрэггүй. Жишээ нь: Бидний хоол энгийн байвал хангалттай. Илүү нарийн тансаг хоол байх тусам бид өөрсдөдөө илүү яршиг удна, учир нь идэхийн зорилго нь өөрсдийн биеэ л тэжээх явдал юм. Илүү нарийн боловсронгуй хоол идэх тусам илүү хүнд үйл үр үүрдэг. Түүнээс гадна боловсронгуй хоол нь үнэхээр сайхан эд биш байж магад. Манай энэ гэдэс аягүй бол түүнийг хүлээж авч чадахгүй. Тэгээд бид боловсруулж чадахгүй өвдөх болно. Бид хайртай зүйлээсээ салж хагацах ёстой хүнд хэцүү байдалд орох үедээ гуньхарч болохгүй. Оронд нь бид “Би үүнгүйгээр үхэх үү?” эсвэл “Үүнээс дээр байж болох орлох зүйл бий юу?” гэж бодох хэрэгтэй. Үнэндээ байдаг юм. Заримдаа бид бидэнтэй хамт байгаа хүнийг хамгийн мундаг, сайн хүн гэж боддог, харин түүнийг яваад өгсний дараа бид эцэст нь харин бидэнд илүү тохирох, илүү сайн өөр хүнийг олж авдаг. Тийм биш гэж үү? Бид ямар нэгэн зүйлийг олж аваад хэрэглэж байхдаа бусад зүйл рүү харахаа мартдаг. Үнэндээ энэ нь бид илүү дээр зүйлийг хайн цагаа алдаж байснаас дээр ч байсан байж магадгүй.

Эх сурвалж:  The Supreme Master Ching Hai News No. 85

Санал болгох

Сүнслэг Бясалгал Бурханы Төгс Багажийг Бүтээдэг

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн 1988 оны 5 сарын 13-нд Тайнан, Формоса (Тайвань)-д тавьсан …