Нүүр / Сайн мэдээ / Амьтан андууд / Бүхий л оршихуйг хүндэтгэх нь байгалийн тэнцвэрийг хадгална

Бүхий л оршихуйг хүндэтгэх нь байгалийн тэнцвэрийг хадгална

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай АНУ-ын Флоридад 2001 оны 6 сарын 6-нд тавьсан лекц

(Эх нь Англи хэл дээр)

Амьтад бол бидний ахан дүүс, тэдэнтэй хэрхэн эв зохиролтой, хүндэтгэлтэй амьдрах вэ гэдгийг мэдэх нь бидэнд маш чухал. Учир нь тэд энд тодорхой шалтгаантай оршиж байдаг. Та нар зарим шувуу болон амьтдыг энэ дэлхий дээр онцгой үүрэг гүйцэтгэдгийг харж болно. Жишээ нь тас шувуу хүртэл хог цэвэрлэдэг шүү дээ. Мэдээж тэд бас холион бантан хийчихдэг! Гэхдээ тэдний ажил бүх л байгаль орчин, гаригийн экосистемийн тэнцвэртэй холбоотой байдаг. Тэд уур амьсгалыг сайн, цэвэрхэн байлгаснаараа байгалийг тэнцвэртэй байлгахад тусалдаг.

Бүх зүйлд өөрийн гэсэн хийх ажил бий. Жишээлэхэд, модод бол гаригийг хүчилтөрөгчөөр хангахаар оршдог. Модгүй бол бид үхэх байсан. Үнэхээр тийм. Мод үгүй бол бид үхэх байсан. Яагаад гэвэл усыг татаж авчран чийглэгийг хангадаг мод үгүй болохоор бидэнд хүчилтөрөгч байхгүй болж цаашлаад ус багасна. Тийм болохоор энэ гариг дээр оршиж байгаа бүхий л зүйл, бид ч гэсэн, хоорондоо холбоотой бөгөөд эндэх амьдралыг тав тухтай, нийцтэй байлгахад харилцан бие биедээ тусалж байдаг.

Үүнийг мэдэхгүй байна гэдэг бид өөрсдийгөө хөнөөж буй хэрэг. Бид нэг мод огтлох юм уу нэг амьтан хөнөөх тоолондоо өөрсдийнхөө нэгээхэн бичил хэсгийг устгаж байдаг. Хэрэв мод огтлохоос аргагүй болбол илүү олныг тарьж суулгах хэрэгтэй. Тиймээс та мод тайрах гэж байгаа бол үүнээсээ өмнө хэдийг тарих хэрэгтэй. Яагаад гэвэл модонд бидний төлөө сайн агаарыг ялгаруулж, муу агаарыг шингээж авахад ихээхэн хугацаа шаардагддаг. Илүү том, хөгшин модод хэдий ижил хэмжээтэй харагддаг ч залуу моддоос илүү үүнийг сайн хийж чаддаг. Энэ нь яг л бид хөгшрөхөөрөө илүү чадвартай болж, юмсын талаарх тэр дундаа сүнслэг билэг ухааны мэдлэг дээшилдэгтэй ижил юм. Бидний өсөлт хөгжил үүнтэй адил.

Орчуулгын эх сурвалж: http://www.godsdirectcontact.org.tw

Санал болгох

Гэрийн тэжээвэр амьтад нь хүүхдийн эрүүл мэнд болон дархлааг сайжруулдаг

Амьтан тэжээх нь хүүхдийн эрүүл мэнд, дархлааг сайжруулдаг нь Финляндын судлаачдын судалгаагаар тогтоогджээ.