Нүүр / Сургаал / БАГШ ШАВИЙН ШҮТЭЛЦЭЭ / Аймшигт хар тамхи

Аймшигт хар тамхи

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай,  Шихү, Формосад ном айлдсан нь

1995 оны 7 сарын 27

А: Би бясалгалдаа нэгэн асуудалтай тулгараад байна. Өмнө нь, хэдэн жилийн турш би нэлээд хэдэн төрлийн ухаан санаа самууруулдаг хар тамхи хэрэглэж байсан юм л даа.

Б: Тэгээд одоо яах гэж байна? Хэрэглэхгүй байгаа чинь сайн байна, чамд хэрэгтэй. Мэдээж хэрэг тархины эд эс тань бага зэрэг гэмтэл авсан байх, тэгэхдээ зүгээрээ, үүнийг бид хамтдаа засах болно. Бясалгалд тань төвөг учраад байна гэсэн. Ямар асуудлууд байгаа юм бэ?

А: Төвлөрлийн асуудал.

Б: Төвлөрөх. Тэгэлгүй яах вэ, тиймээс л  чи бясалгах хэрэгтэй. Гэхдээ зүгээрээ, чи эмчлэгдсэн. Бүү санаа зов. Төвлөрөл гэдэг бол энэ дэлхийн хүн бүрд байдаг “өвчин” юм. Тиймээс санаагаа бүү зовоо, сэтгэлээ амраа тэгээд бясалгах бүрдээ эндээ (Багш билгийн нүдээ заана) элбэрэл хайраар дүүрэн чин сэтгэлтэйгээр төвлөрөөрэй. Тэгвэл дотоод тархи тань массажлагдана. Хайраа ашиглаж, дотоодтойгоо холбогд, энэ л чамд хэрэгтэй. Чи хар тамхийг тийм ч удаан хугацаагаар хэрэглээгүй болохоор зүгээрээ. Эмчилж, засаж болно. Аялгууны бясалгалаараа бясалга, тэгвэл улам эмчлэгдэнэ. Энэхүү арга нь чиний тархины эд эсийг нөхөн шинэчилж шинэ амьдралын эрчим хүчээр хангана. Үүний талаар бүү санаа зов.

Улам илүү чармайлт гарган бясалгах хэрэгтэй. Төвлөрөх боломжгүй байсан ч хийх л хэрэгтэй. Гуань Гуань – Гэрэл ажин бясалгахад төвлөрөхөд мэдээж хэцүү байдаг. Харин Гуань Инь хийхэд төвлөрөхгүй байсан ч, сонсогддог, тэр нь чамд ач тустай. Гуань Инь арга гэдэг нь аялгуу ажихыг хэлж байгаа юм. Энэ арга иймэрхүү асуудлуудыг шийдвэрлэхэд  хамгийн хэрэгтэй байдаг  юм.

Би чамайг энэ хогийн зуршлаасаа салж өөрийн хайрыг цацруулсан гоо үзэсгэлэнт Үнэн дүрдээ орсонд тань баяртай байна. Чамд энэ нь илүү тохиромжтой юм, ийм сайхан залууд.

Тэгэхээр энэ залуу маш ухаантай бас сэтгэлийн тэнхээтэй юм. Ийм аймшигт дадал зуршлаас салахад тун хэцүү байдаг. Ийм зүйлтэй орооцолдчихвол бүх зүйл дуусаа л гэсэн үг. Маш олон хүмүүс сүйрчихдэг. Заримдаа тэд үүнийхээ талаар юу ч хийж чадахгүйгээс болоод амиа хөнөөх тохиолдол ч гардаг. Та бүгд мансууруулах бодисыг хэчнээн зэвүүн болохыг мэднэ. Хар тамхинд орсон хүн “хоол”- гүй болохоороо, мансууруулах “хоол”-гүй  үедээ тарчлан зовдог. Сая, сая зүү түүнийг дотроос нь хатгаж нөгөө юмаа цагт нь хэрэглэхгүй бол бүх л бие нь галд шатаж буй мэт мэдрэмж түүнд төрдөг. Үнэхээр аймшигтай, тэд үргэлж тарчилж байдаг. Эсвэл  мянга мянган могой тэднийг хатгаж, тархийг нь дотроос нь идэж буй мэт санагдах гэх зэрэг олон зүйлийг мэдэрнэ. Ингэж л хар тамхи  хүмүүсийн мэдрэлийг муутгаж, удаан аймшигт үхлээр үхүүлдэг.

Тиймээс хар тамхи наймаалдаг хүн бүр энэ дэлхийн хамгийн муу хүмүүс юм. Тэд нэг ёсны хорыг худалдаалж, хүмүүсийн тархи, энерги, залуу нас, үнэт ухаан санааг нь сөнөөж байна. Мансууруулах бодисын наймаачид үнэхээр аймшигтай. Хэрэв тэд  дэлхий дахинд учруулж буй уршгаа мэддэг байсан бол зогсоох байсан байх. Магадгүй тэд хар тамхины наймаачдын хувьд өөрсдөө түүнийгээ хэрэглэдэггүй болохоор ухаарахгүй байгаа байх л даа. Тэд маш сайн мэдэж буй учир хэрэглэдэггүй юм. Тэдэнд үргэлж хангалттай нөөц байгаа учир хэрэглэсэн ч гэсэн аяндаа хордож  үхэхээс л биш тарчилж үхдэггүй юм. Тэд хар тамхинаасаа болж үхнэ, тэгээд л гүйцээ. Хэтрүүлж хэрэглээд л хурдхан үхчихнэ, харин аймшигтайгаар тарчилж үхэхгүй. Тийм учраас тэд энэ дэлхийн залууст ямар хор хөнөөл учруулж буйгаа ойлгохгүй байгаа юм.

Аймшигтай юм. Ямар аймаар болохыг нь харж байна уу? Нэгэнт ийм дадал зуршилтай болсон хүн үүнээсээ гарч чадах нь тун ховор. Үнэхээр хэлэхийн аргагүй аймаар. Үргэлж  дэлхий маань асуудалтай байх юм.

Үнэндээ мансууруулах бодис бол бидний хэрэглэхгүй байж болох зүйлсийн нэг юм. Тиймээс ч хэрэглэхгүй байх хэрэгтэй. Бид хүмүүст зовлон учруулахаас зайлсхийж мансууруулах бодис наймаалахгүй байж, хүмүүсийг хэрэглэхийг уриалахгүй байж ямар нэгэн байдлаар мансууруулах бодистой холбогдож,  зарж худалдан,  эсвэл санаандгүй хар тамхитай учирсан хүмүүсийг нууцлан далдалж золиос болгож болохгүй. Бид мансууруулах бодис, архи, тамхи гэх мэтчилэн зүйлсээс зайлсхийх хэрэгтэй. Энэ бол бидний зайлж чадах явдал учир зайлсхийх хэрэгтэй. Мэдээж бид хэзээ ч, ямар ч шалтгаанаар үхэж болно. Гэхдээ бид өөртөө болон өрөөлд зовлонг түгээвэл үйл түйтгэрийг нь эдлэх болно.

Дайн дажин ч гэсэн. Дайныг санаачилж тушаасан хүмүүс хамгийн хүнд үйл түйтгэрт унадаг. Хэрэв бид тамд очвол олон янзын хүмүүсийг олж харна. Нэгэн өдөр та нар уйдаад тамд очиж “дэлгүүр” хэсэхээр шийдвэл өөрсдийн нүдээр харна биз. Бараг бүх л алдартан алуурчид тэнд байх бөгөөд үргэлж тарчлан зовж байдаг. Тэд амьд байхдаа сая сая, түм буман хүмүүст учруулж байсан сэтгэлийн зовлонгоо өөрсдөө амсаж байгаа нь тэр. Үүнийг л там гэж нэрлээд байгаа юм.  Та нарыг  чимхэж, сэрээдэж, хэрчиж татах чөтгөрийн хэрэг тэнд байхгүй. Та бүгдийн үүрдийн сэтгэлийн зовлон, гэмшил тань өдөр бүр өөрсдийг чинь хөнөөхөд хүрэлцэнэ. Хэчнээн л олон хүнийг ална, хэчнээн л олон хүнийг зовоож тарчлаана, төдий чинээ их зовлонг урт удаан хугацааны туршид эдлэх шалтгаан болж өгдөг.

 Эх сурвалж:  The Supreme Master Ching Hai News No. 85

Санал болгох

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайтай хийсэн уулзалтууд

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай болон Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Олон Улсын Нийгэмлэгийн гишүүд дэлхийн энх тайвны төлөө бясалгаж залбирахаар 2013, 2015, 2016 онуудад Европт цугласан бөгөөд энэхүү цуврал уулзалтуудаар Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай гүнзгий билэг оюунаасаа хуваалцсан билээ.